МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг
Улсын яллагчаар И.Мөнхцэцэг
Шүүгдэгч Э.Э, Б.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Монгол овгийн Энхтүвшингийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б. М мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Монгол овгийн Энхтүвшингийн Э, Хэрсүүчимэд овгийн Бадмаарагын М нарт холбогдох эрүүгийн 1834006700476 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь Төв аймгийн Баян сумын Цавчир 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Цэцэнс майнинг энд энержи ХХК-ний уурхай нүүрсний отвал дээр 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус уурхайн ковшны жолооч Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Баян сумын Цавчир 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Цэцэнс майнинг энд энержи ХХК-ний уурхай нүүрсний отвал дээр 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө каскан малгайгаар тус уурхайн уулын мастер ажилтай Т.Сын зүүн гаран тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э, Б.М нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Э.Э нь Төв аймгийн Баян сумын Цавчир 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Цэцэнс майнинг энд энержи ХХК-ний уурхай нүүрсний отвал дээр 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө тус уурхайн ковшны жолооч Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
-шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Баян сумын Цавчир 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Цэцэнс майнинг энд энержи ХХК-ний уурхай нүүрсний отвал дээр 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө каскан малгайгаар тус уурхайн уулын мастер ажилтай Т.Сын зүүн гаран тус газар нь нэг удаа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
- Хохирогч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2018 оны 08 дугаар сарын 24-ний 23 цаг 45 минутын орчим гар станцаар шороо буулгадаг отвал дээр зөрчил гарсан талаар сонсогдсон учир би юу болж байгааг эргэж шалгах санаатай очсон. Тэгэхэд манай компаний 3 номерийн дампын оператор Мөнхөө гэдэг хүн түрээсийн машины жолоочтой хамт машиныхаа гадаа зогсож байгаа харагдсан. Тэгээд би түрээсийн машины урд гаргаж машинаа байрлуулчихаад буугаад очиход Мөнхөө нөгөө түрээсийн жолооч хоёр буруу талаар гүйцсэн, уурхайн аюулгүйн ажиллагааны зөрчсөн талаар хоорондоо маргаж байсан. Тэгэхдээ хоорондоо зодолдож бариагүй байсан. Тухайн үед манай компаний ковшийн оператор Э мөн миний машины хажууд ковшоо байрлуулаад зогсоод ковшон дотроо сууж байсан ба би Мөнхөө болон түрээсийн машины нөгөө түрээсийн машины жолооч нараас ямар зөрчил гараад байгаа талаар асуугаад байж байтал Эын ковшны урдуур улаан өнгийн Хово маркийн тээврийн хэрэгсэл орж зогсоод машиныхаа кабин дотроос Э руу чи наад ковшоо машины урдаас холдуулаач, зайлуулаач гэж хэлж байсан..нөгөө улаан Ховоны жолооч Эын ковшны кабинд орчихсон Эыг цохиж байсан, мөн хажууд нь нэг залуу байсан, тэр залууг хаанаас гарч ирснийг хараагүй. Тэгтэл Мөнхөө Эын ковш руу гүйж очоод улаан Ховоны залуу болон хажууд нь байсан залуу хоёрыг араас нь татсан чинь Мөнхөө, Э, нөгөө улаан Ховоны залуу, хажууд нь байсан залуу дөрөв ковшноос газар дээр давхралдаад унасан...Эыг улаан Ховоны залуу цохиод байсныг салгах гэж очиход цагаан Ховоны жолооч гартаа каск барьчихсан Э, Мөнхөө нарыг цохисон. Тэгэхээр нь би Эыг татаж холдуулаад, дараа нь Мөнхөөг татаж холдуулах гэж байтал нөгөө цагаан Ховоны жолооч каскаараа миний гарыг цохисон. Тэгээд би газарт унасан станцаа аваад ярих гэтэл зүүн гарын ядам хуруу хугарчихсан сул хөдлөж байсан. Хоёр ховоны жолооч нарыг харвал танина. Миний зүүн гарын ядам хуруу дунд үеийн хэсгээрээ хугарсан. Энэ гэмтлийг цагаан Ховоны жолооч учруулсан, 2500000 төгрөгний хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 тал/,...би өвчтэй байсан хугацааны цалин болох 2912980 төгрөг, дээрээс нэмээд 500000 төгрөгний эмчилгээний зардал нэхэмжилсэн. Б.Мөнхтулгын зүгээс миний хохирлыг 100 хувь барагдуулсан, би шүүх хуралд суухгүй, надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, М каскан малгай эргүүлж савж байхдаа намайг оноод гарын маань хуруун үеийг хугалсан..” /хх-ийн 11 тал/,
- Хохирогч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг өнгөрч байхад Баян сумын Цавчир 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Цэцэнс майнинг энд энержи ХХК-ний отвал дээр ковштойгоо очсон чинь манай компаний 3 номерийн дампын жолооч Мөнхөө гэх хүн цагаан өнгийн Ховоны жолоочтой маргалдаад зогсож байсан, түрээсийн 17 дугаартай Ховоны жолооч ирээд намайг ковшоо холдуулаач зайлаач бацаан минь гэсэн, бид хоёр машиныхаа кабин дтороос маргалдсан, 17 дугаартай машины жолооч машинаасаа бууж ирээд миний ковшны кабин руу орж ирээд намайг заамдаж аваад, шанаа руу 2-3 удаа цохьсон. Ард шатан дээр бас нэг залуу зогсож байсан, тэр бол намайг цохиогүй, тэгтэл Мөнхөө тэр шатан дээр байсан залууг татаад буулгах гэсэн чинь улаан ховоны жолооч намайг татаад тэгээд бүгдээрээ газар унасан. Тэгээд унаад босохоод миний гар эвгүй болчихсон байсан байхаар нь би ёо гар эвгүй болчихлоо гээд гараа бариад зогсож байтал 10 номерийн цагаан ховоны жолооч ирээд каскаар миний толгой руу цохичихоод яваад өгсөн, улаан ховоны жолооч миний нүд болон шүд рүү цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,...би өвчтэй байсан хугацааны цалин 3600000 төгрөг, эмчилгээний зардал 500000 төгрөг нэхэмжилсэн, Э.Эы хувьд хохирлыг 100 хувь төлж барагдуулсан, нэмэлт шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна, ковшон дээрээс ойчихдоо би гараа дараад уначихсан, тэгээд цуурчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,...гэрчээр мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 23-24-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нүүрсний уурхайн шороо асгадаг автобалл дээр 23 цаг 50 минутын үед М, Мөнхөө хоёр хоорондоо муудалцаад зогсож байсан. Тэгээд би урдуур нь ковшоороо дараад зогсоод би юу болоод байгаа юм бэ Мөнхөө гэж асуухад Э гэх залуу чи наад ковшоо холдуулаач бацаан минь гэж хэлсэн.Тэгээд би бас өөдөөс нь хэрэлдсэн. Тэгтэл Э Ковш дээр авираад ковш дотор орж ирээд намайг боосон тэгээд би урдаас нь хөлөөрөө жийсэн тэгээд нэг мэдсэн бид хоёр Ковш дээрээс намайг татаж бид хоёр цуг унасан. Тэгээд би босч ирээд харанхуйд бужигналдаад нэг мэдсэн гараа дараад унчихсан байсан тэгээд би яая гар эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд босч ирэхэд намайг М намайг цагаан өнгийн каскаар цохисон. Тэгээд би өндөр лүүн дайрсан тэгтэл Э нь орж ирээд миний зүүн нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд Э машинаасаа лапатик барьж ирж буугаад тэгээд мастер намайг ковшоо асаагаад яв гэж хэлсэн тэгээд би асаагаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/
- Гэрч Б.Булганы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..уулын мастер гараа сойчихсон, Эын зүүн нүд нь хавдчихсан, зүүн гар бугуйгаараа хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,
- Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..С, Мөнхөө, Э нар нь айж цочирдсон байдалтай байсан. С надад хэлэхдээ би салгах гээд явж байгаад дундуур нь ороод каскаар Мд цохиулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
- Гэрч Э.Мөнхөөгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...2018 оны 08 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нүүрсний уурхайн шороо асгадаг отвал дээр 23 цаг 50 минутын үед М гэх залуутай бид хоёр замаас болж хоорондоо маргалдаад зогсож байтал, Э Эыг боогоод дороо оруулаад зодож байсан, би харангуутаа дээшээ гарч Эг газар руу нэг үл таних залуу бид дөрөв унасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 тал/,
- Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 23-24-нд шилжих шөнө Уулын мастер С станцаар ерөнхий инженер Нацагдаш ХАБЭ-н ажилтан Булган бид 3 очиход эхлээд Сын биед үзлэг хийхэд зүүн гарын ядам хуруу хугарсан байдалтай байсан. Тэгээд би чиг тавиад өвчин намдаах тариа хийж анхан шатны тусламж үзүүлсэн. Тэгээд дараа нь Эын гарын бугуй хавдсан баруун зүүн нүд шалбарч цус гарсан хавдчихсан байсан. Тэгээд нүдэнд нь цэвэрлэгээ хийж боолт хийгээд өвчин намдаах тариа хийж эм өгсөн. Тэгээд амраасан. Мөнхөөгийн биед үзлэг хийхэд царай зүс нь цайрчихсан байсан ба даралт үзэхэд даралт нь бага зэрэг ихэссэн байсан. Тэгээд өвчин намдаах эм өгсөн. Тэгээд бид гурав кэмп рүү яваад Цагдаа руу дуудлага өгсөн” /хх-ийн 36-37 тал/
- Шүүгдэгч Б.Мөнхтулгын мөрдөн байцалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 24-ны шөнө Баян сумын нутагт үйл ажиллагаа Цэцэнс майнинг ХХК-ны уурхайн карьер дээр ажиллаж байсан. Би тухайн үед 10 номерын Хово маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Ачаагаа буулгах гээд отвал руу явж байхдаа Цэцэнс майнанг ХХК-ны жолооч Мөнхөө гэх залуутай замаас болж үл ойлгоцлоос болж зогсоод маргалдаад тэгээд салж машиндаа суух гэж байтал 17 номерын жолооч Э хажууд ирж зогссон. Тэгсэн мөн Цэцэнс майнинг ХХК-ны ковш ирж зогсоод Этай ковшны оператор нь гарч ирээд муудалцсан. Тэгээд маргалдаж зодолдож байх явцдаа би С гээд уулын мастерын гар луу нь санаандгүй каскаар 1 удаа цохьсон. Тэгээд зодоон дууссан. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна” /хх-ийн 81-82 тал/,...гэрчээр мэдүүлсэн “...2018 оны 08 сарын 23-24-нд шилжих шөнө хамгийн эхлээд 3 номерын Дампын жолооч миний зүүн гар талаар дайрч орж ирээд тэс хөндлөн дайрах шахам орж ирээд зогссон. Тэгээд цонх онгорхой байсан. Тэгтэл цонхоороо би яасан гэж асуухад урдаас яадгын пизда минь чи яаж яваад байгаа юм бэ гэхэд чи юу яриад байгаан чи өөрөө яаж яваад байгаа юм бэ гэхэд олон үгтэй пизда вэ буугаад ир гэсэн. Тэгэхээр нь чи өөрөө буугаад ир гэсэн. Тэгээд бид хоёр маргалдаад байж байтал Э ах яах юм бэ та хоёр боль нэг газар ажилладаг байж гэж хэлэхэд бид хоёр машин машиндаа суугаад хөдлөх гэтэл Ковшийн жолооч Уулын мастер хоёр ковш давхар кабинтай портертой ороод ирсэн. Тэгээд холдоочээ явмаар байна гэхэд май пизда минь би энд угаасаа ингэж зогсдийн гэж ковшийн жолооч хэлсэн. Тэгээд ковшийн жолооч бид хоёр маргалдаад зогсож байтал уулын мастер дампын жолооч хоёр ирээд бид хэд ярилцаад байж байтал Э Ковшийн шатан дээр авирч зогсоод ковшийн жолоочтой муудалцаад байж байтал араас нь уулын мастер нь араас нь гараад Эы араас гараад тэвэрсэн. Тэгтэл Дампын жолооч араас нь татаад тэр гурав гурвуулаа газар унасан. Тэгээд ковшийн жолооч нь унангуутаа шууд босч ирээд Эыг цохисон. Тэгээд салгах гээд очтол уулын мастер нь намайг тэвэрч, автал намайг шууд зодож эхэлсэн. Тэгтэл уулын мастертай цуг явсан залуу намайг толгой руу өшиглөсөн. Тэгээд намайг уулын мастер 3 номерын Дампын жолооч миний толгой руу гурав, нуруу руу хоёр гурван удаа цохиж миний хувцасыг урсан. Тэгээд намайг Ууганбаяр гээд 19 номерын жолооч салгаад машинд суулгасан. Тэгээд би хөдлөөд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/,
- Шүүгдэгч Э.Эы мөрдөн байцалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “ 2018 оны 08 сарын 24-25-ны орчим Төв аймгийн Баян суманд үйл ажиллагаа явуулдаг Цэцэнс майнинг ХХК-нд түрээсээр ажиллаж байхдаа тухайн компанид ажилладаг Б.Э гэх залуутай маргалдаж муудалцсаны улмаас нүүрэн тус газар нь цохиж нүдэнд нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би бусад асуудлыг урьд өгсөн мэдүүлэг дээрээ ярьсан ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75 /,...гэрчээр мэдүүлсэн: “2018 оны 08 сарын 23-24-нд шилжих шөнө би ээлжийн ажил хүлээлцээд ажилаа хийгээд явж байтал манай компаны машин стеверыг том машин зогсоочихсон байсан. Тэгээд шороогоо буулгаад яваад очтол хоорондоо зам чөлөөлж өгөх гээд зогсож байсан. Тэгтэл том машины жолооч буугаад стеверын жолооч дээр очтол тэр хоёр машины жолооч хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би буугаад бүгдээрээ нэг газар ажиллаж байж боль гэж хэлээд машин машиндаа суусан. Тэгтэл тэдний компаны ковш шанагаа буулгаад зогссон. Тэгээд уулын мастер нь ирээд зогссон тэгэхээр би зам чөлөөл гэж хэлэхэд ковшийн залуу миний урдаас салаавч гаргасан. Тэгээд чи юу гээд байгаан бэ гэхэд би энэд зогсдын угаасаа гэж дайрсан тэгэхээр нь тэгэхээр нь би мастерд нь наад хүмүүсээ болиулаачээ гэж шаардлага тавьхад нөгөө нөхөр нь улам томроод байсан. Тэгээд би машинаасаа буугаад Ковшийх нь доор очоод чи яах гээд байгаан бэ холдолдоо гэхэд дээрээс шууд дахиад салаавч гаргасан тэгэхээр нь Ковш дээр нь авирч байгаад машины цонхны цаанаас эрүүнээс нь цааш нь дарахад урдаас өшиглөөд байсан. Тэгээд бид хоёр муудалцаад байж байхад уулын мастер залуу миний араас дээшээ гараад араас тэвэрээд татсан тэгээд уулын мастерын араас дампын жолооч бас араас татаад ковш машин дээрээ бид гурав унасан тэгээд унаад байж байтац уулын мастер залуу гар эвгүй болчихлоо яаая гээд унасан. Тэгээд босоод иртэл манай цуг ажилладаг залуу М руу нөгөө гурав дайрч зодож байсан. Дампын жолооч каскаараа толгой дээр нь цохиод байсан. Тэгээд салгаад байж байтал нөгөө хэд нь үгээр идээд байсан. Тэгээд зодолдож дуусаад би машин дээрээ очиход миний араас Ковшийн жолооч залуу чи юу юм бэ гээд дайраад байхаар нь би хойшоо алхаад байсан. Тэгээд над руу улам дайраад байхаар нь чи болохгүй шүү ахын дүү гэхэд чи хэдтэй юм гээд дайраад байхаар нь баруун гараараа нүүрэн тус газар нь хальт гараа явуултал нүдийг нь цохисон. Тэгээд чи миний нүдийг яаж байгаа юм бэ гээд дайрсан. Тэгтэл дампын жолооч над руу дайрахаар нь би баруун хөлөөрөө нааж байгаад унагаагаад машиндаа очоод суусан. Тэгтэл ковшийн залуу над руу чулуу шидээд Дампын жолооч каскаа шидээд байсан. Тэгээд би буцаад буугаад гараад иртэл Ковшоо асаагаад намайг дайрах гээд хөдөлхөд уулын мастер нь намайг зогсоосон. Тэгээд би айгаад зугтаагаад явсан” гэх мэдүүлэг/ хх-ийн 47-50 тал/
- 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №703 дугаартай шинжээчийн “Б.Эын биед учирсан шуу ясны цуурал нь ясны хугаралд хамаарна. Баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугарал нь хэрэг болох хугацаанд үүссэн байх боломжгүй. Хуучин. Зүүн нүдний ухархайн дотор хана, этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын хөнгөн зэрэгт хамаарна. Шуу ясны хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 68 тал/,
- 2018 оны 08 дугаар сарын 31-ний №10656 дугаартай шинжээчийн “Т.Сын биед зүүн сарвууны 4-р хурууны 2-р шивнүүрийн ясны зөрөөтэй ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх- ийн 62 тал/,
- “Цэцэнс Майнинг энд энержи” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 396/18 тоот албан бичиг
- “Эй даблью пи” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг /хх-ийн 109 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э, Б.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Мөнхтулгыг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Э, Б.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсанаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Э.Э, Б.М нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Э, Б.М нарыг анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Э.Э, Б.М нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Э, Б.М нарт тус тус сануулав.
Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Б.Э, Т.С нар нь “гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.
Тав: Бусад асуудлаар:
Эрүүгийн 1834006700476 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Монгол овгийн Энхтүвшингийн Эыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, Хэрсүүчимэд овгийн Б.М бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
- Шүүгдэгч Монгол овогт Энхтүвшингийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар
-шүүгдэгч Хэрсүүчимэд овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
- Шүүгдэгч Э.Э, Б.М нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э, Б.М нарт торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Э, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Э.Э, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА