Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/380

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг,

улсын яллагч Г.Энхбат,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

хохирогч Б.Жанчив, Б.Төртогтох, П.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадоржид холбогдох эрүүгийн 1834000000383 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Сэргэлэн суманд 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 2, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Тайж овгийн Энхбаатарын Бямбадорж

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 3-р баг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан Б.Жамчивын эзэмшлийн буруу гуяндаа буйлан тамгатай, саарал зүсмийн 1 тооны адуу,

2018 оны 10 дугаар сарын 20-ноос 2018 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 3-р баг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан Б.Төртогтохын эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адуу,

2018 оны 10 дугаар сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 1-р баг “4-р зөрлөг” гэх газраас П.Отгонсүрэнгийн эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адууг тус тус хулгайлж бусдад нийт 4.851.333 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдожээ.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:

Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Төртогтохын:

10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө. Гэрийн гадаа аргамжсан морь өглөө байхгүй байсан. Цагдаад мэдэгдсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч П.Отгонсүрэнгийн:

10 дугаар сарын 27-28-ны шөнө хашаанд чөдөрлөөд маллаж байсан азарга алга байсан. 29-ний орой олж авсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б.Жанчивын:  

10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Батбаяргуайн гаднаас саарал морь алдагдсан. Цагдаад мэдэгдсэн. Аймгийн цагдаагаас саарал морь чинь Баянхошуунаас олдлоо гээд утсаар ярьсан. Миний морийг цуслаад, хамрыг нь тасдсан байдалтай байсан. Мориныхоо махыг 300.000 төгрөгөөр тэнд нь зарсан. Үнэлгээгээр 955.000 төгрөг болсон үлдэгдэл 600.000 төгрөгийг сүүлд өгсөн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс хохирогч Б.Жанчивын /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч П.Отгонсүрэнгийн /хх-ийн 19-20 дугаар хуудас/, хохирогч Б.Төртогтохын /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч П.Отгонсүрэнгийн /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч *******ын /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Б.Жанчивын /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч О.Батбаярын /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Э.Баасандоржийн /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч О.Эрхэмбаярын /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч У.Баярхүүгийн /хх-ийн 33 дугаар хуудас/, яллагдагч *******ийн /хх-ийн 73, 74-75, 78-79, 82-84, 85-87 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/17 дугаартай үнэлгээ /хх-ийн 35-39 дүгээр хуудас/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/12 дугаартай үнэлгээ /хх-ийн 46-50 дугаар хуудас/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/19 дугаартай үнэлгээ /хх-ийн 57-61 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, хохирогч Б.Жанчивын иргэний цахим үнэмлэхийн хуулбар, өргөдөл /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, хохирогч Б.Төртогтохын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, өргөдөл, өргөмжлөл, медалын хуулбар зураг /хх-ийн 52-55 дугаар хуудас/, хохирогч П.Отгонсүрэнгийн хохирлын баримтууд /хх-ийн 101-102 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 90-100 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар ...П.Отгонсүрэнгийн азаргыг хулгайлсан үйлдэл нь өөрөө сайн дураараа азаргыг нь тавьж явуулсан учраас төгссөн гэмт хэрэг биш гэж үзэж байх тул гэмт хэргийн шинжгүй... гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг болно.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Үүнд: Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 1-р баг “4-р зөрлөг” гэх газар Крамзитийн үйлдвэрийн хашаанаас чөдөртэй зээрд халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж, тухайн азаргыг өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосноороо төгссөн гэмт хэрэг болж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх дүгнэлт үгүйсгэгдэж байна.

 

Иймд шүүгдэгч *******ийн 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 2018 оны 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 3-р баг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан Б.Төртогтохын эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адууг,

2018 оны 10 дугаар сарын 27-ноос 2018 оны 10 дугаар сарын 28-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 1-р баг “4-р зөрлөг” гэх газраас П.Отгонсүрэнгийн эзэмшлийн зээрд халзан зүсмийн 1 тооны адууг,

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг 3-р баг “Замын булаг” гэх газар аргамжаатай байсан Б.Жамчивын эзэмшлийн буруу гуяндаа буйлан тамгатай, саарал зүсмийн 1 тооны адууг тус тус хулгайлсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх баримтуудаас хохирогч Б.Жанчивын ...Би 2018 оны 10 дугаар сарын 20-ны өглөө намайг гэрт байж байхад манай малчин Батбаяр гэх залуу над руу залгаад таны саарал морийг урд шөнө хулгайд алдчихлаа гээд хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч Алтансүхэд мэдэгдээд бүртгүүлчээд өөрөө Налайх дүүргийн бойнуудын газраар хайж байгаад Улаанбаатар хот ороод байж байтал цагдаагаас яриад сараал морийг чинь олчихлоо гэж хэлээд би Төв аймагт иртэл миний саарал морийг Төв аймгийн Зуунмод сумын 3-р баг 17-05 тоот хашаанд цуслаад алчихсан байдалтай байсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

хохирогч П.Отгонсүрэнгийн ...Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг  4 зөрлөг гэх газарт байх Крамзитын үйлдвэрийн хашаанаас чөдөртэй байсан зээрд халзан зүсмийн 1 толгой азаргаа алдсан. 27-ны орой байж байсан 28-ны өглөө байхгүй байсан. Чөдөрийг нь хашааны гадаа хаячихаад яваад өгсөн байсан. ...Тэгээд цагдаа нар барьсан хүнээсээ зээрд халзан азаргаа асуухад би танай азаргыг хулгайлж бариад тавиад явуулсан гэж хэлсэн... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

хохирогч Б.Төртогтохын ...би 2018 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө зээрд халзан зүсмийн 8 настай морио гэрээсээ баруун хойно жалганд аваачиж чөдөрлөөд аргамжиж орхисон. Ингээд маргааш өглөө нь босоход аргамжаатай морийг маань хулгайч аваад явчихсан байсан... ...Манай зээрд халзан морины чөдөрийг нь аргамжсан газар нь орхиод явчихсан байсан. Манай морийг хулгайлсан хүн зориуд морийг чинь хүн аваад явлаа шүү гэж мэдэгдэх гэж байгаа юм шиг чөдрийг нь аваад чөдөрийн алгыг нь чагтлаад газар дээр нь орхиод явчихсан байсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,

гэрч П.Отгонсүрэнгийн ...Би Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Соломын зүүн талд байх крамзитийн үйлдвэрийн хашаанд өөрийнхөө Зээрд халзан азаргыг аваачиж чөдөрлөөд хийчихсэн байсан юм. Тэгээд урд шөнө манай азарга байхгүй байсан тул цагдаад хандаж байна... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Б.Жанчивын ...Батбаяр ахад наад морийг чинь уяна, өвөл тэжээх гэж байгаа юм гэж хэлээд хадгалуулсан. Тэгээд байж байсан чинь өнөөдөр өглөө 11 цагийн орчим утсаар залгаад аргамжаатай байсан морь чинь байхгүй байна аа. Хайгаад олдохгүй байна гэж байсан. Тэгээд өдөр Цагдаа залгаад морийг чинь хийж байхад чинь оллоо гэж утсаар ярьсан учраас л мэдүүлэг өгөөд сууж байна... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

гэрч О.Батбаярын ...манайд Сэргэлэн малын эмч Жанчив саарал морио тэжээнэ гээд манайд 2018 оны 10 дугаар сарын 21-ний үед байсан байх үлдээгээд явсан юм аа. 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад үхрээ саачихаад харахад саарал морь байж байсан юм. Тэгээд хоночихоод өглөө 07 цагийн орчим босоод харахад саарал морь байхгүй болохоор нь очиж үзэхэд аргамжааны гадсаараа салчихсан аргамжаатайгаа байхгүй байсан. Тэгээд ойр хавиараа хайгаад олоогүй болохоороо Жанчивт хэлсэн... ...уг адуу бол Жанчивын адуу... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

яллагдагчаар *******ийн ...Би хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэрчээр, сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргээ тодорхой  ярьсан... /хх-ийн 73, 74-75, 78-79, 82-84 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/17 дугаартай ...Б.Жанчивын өмчлөлийн 1 тооны хавчиг соёолон насны морийг 955.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ... /хх-ийн 35-39 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/12 дугаартай ...Б.Төртогтохын өмчлөлийн 1 тооны халзан морийг 2.612.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ... /хх-ийн 46-50 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/19 дугаартай ...П.Отгонсүрэнгийн өмчлөлийн 8 настай 1 тооны азаргыг 1.283.333 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ... /хх-ийн 57-61 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-10 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ийн үргэлжилсэн үйлдлээр Б.Төртогтохын зээрд халзан зүсмийн 1 тооны адууг, П.Отгонсүрэнгийн зээрд халзан зүсмийн 1 тооны адууг, Б.Жамчивын буруу гуяндаа буйлан тамгатай, саарал зүсмийн 1 тооны адууг тус тус хулгайлсан үйлдэл нь бусдын малыг хэд хэдэн удаагийн үйлдлээр өмчлөгч этгээдэд нь мэдэгдэхгүйгээр нууцаар авч байгаа нь үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд, мөн санаатай гэмт хэрэгт тооцохоор байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Төртогтоход “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2.612.500 /хоёр сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол, хохирогч П.Отгонсүрэнд “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.283.333 /нэг сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн хохирол, хохирогч Б.Жанчивт “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 955.500 /есөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Төртогтох нь гэмт хэргийн улмаас учирсан 2.612.500 /хоёр сая зургаан зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирлоос 2.612.000 /хоёр сая зургаан зуун арван хоёр мянга/ төгрөг төлөгдсөн, үлдэх 500 /таван зуу/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг,

Хохирогч П.Отгонсүрэн нь гэмт хэргийн улмаас алдсан азаргаа эргүүлэн олж авсан, харин хавтас хэрэгт баримтаар гаргаж өгсөн уг азаргыг хайж олоход зарцуулсан шатахууны зардал 205.000 /хоёр зуун таван мянга/ төгрөг, баримтгүй алдсан азаргаа ачиж ирсэн унааны зардал 60.000 /жаран мянга/ төгрөг, нийт 265.000 /хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг нэхэмжилсэнээс гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч П.Отгонсүрэнд хавтас хэрэгт баримтаар гаргаж өгсөн шатахууны зардал 205.000 /хоёр зуун таван мянга/ төгрөгийг төлсөнийг,

Хохирогч Б.Жанчив нь гэмт хэргийн улмаас учирсан 955.500 /есөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийн хохирлоос алдсан гэх адууныхаа махыг 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр тооцож зарсан, 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг бэлнээр авсан, нийт 900.000 /есөн зуун мянга/ төгрөг, үлдэх 55.500 /тавин таван мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус үндэслэн шүүгдэгч *******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч П.Отгонсүрэн нь баримтгүй азаргаа ачиж ирсэн унааны зардал 60.000 /жаран мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******ид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******ид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******ийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж байгаа болно.

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

                  36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт

                     заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадоржийг үргэлжилсэн үйлдлээр, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадоржийн 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадорж нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнггүйг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.Отгонсүрэн нь 60.000 /жаран мянган/ төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Тайж овгийн Энхбаатарын Бямбадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.ГАНДАНСҮРЭН