Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000450118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******. Регистрийн дугаар:*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Задгай 4 дүгээр багийн нутагт дэвсгэр байрлах *******ын хашаанаас 2018 оны 01 дүгээр сарын 19- нөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 800.000 төгрөгийн, *******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хулгайлж 100.000 төгрөгийн хохирол нийт бусдад 90.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Одоо тухайн үеийн он, сар өдрийг санахгүй байна. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвд байх гэртээ хөдөө айлын мал маллаж байгаад ирсэн чинь манай гэрт ,,, мотоциклын эзэн болох нар байсан. Тэд нар болохоор архи уугаад сууж байсан. Намайг гэртээ ирэхэд гадаа бол нартай байсан юм. Цагийн бол сайн хэлж мэдэхгүй байна. Гэртээ орж ирээд сууж байсан чинь тэд нар бүгдээрээ намайг мангар гэж дуудсан тэгэхээр би уурлаад гэрээс гараад явж байхад манай хашаан дотор нийт 2 ширхэг мотоцикль байсан нэг нь болохоор ынх нөгөөдөх нь болохоор ахын мотоцикль байсан юм. Тэгэхээр нь би эхлээд ахын мотоциклыг түрж яваад гийн хашааны үүдэнд явж байхад миний мотоциклын гинж нь мултарсан тэгэхээр нь мотоциклыг тэнд үлдээгээд би буцаад гэр лүүгээ яваад очоод хашаан дотор байсан нөгөө мотоциклыг авч гараад ахын хашааны гадаа аваачиж тавьсан юм. Мотоциклуудыг болохоор түрээд явж байсан юм. Би 2 дахь мотоциклыг түрээд ахын хашааны гадаа тавьчхаад буцаад явж байхад, Мянгаа, гурав намайг барьж авсан юм. Тэгэхэд гадаа бол харанхуй болсон шөнө байсан. Намайг тэр гурав нийлээд цохиод тэгснээ хэсгийн цагдаа дээр дагуулаад очсон юм. Намайг мангар гээд дуудаад байхаар уур хүрээд тэр хоёрын мотоциклыг авч явсан юм. г бол танина. Янз бүрийн шалтгаан байхгүй явж байгаад тэдний хашааны гадаа нь аваачиж тавьсан юм. Надад тэгж хэлээгүй. Би ганцаараа явсан юм. Тиймээ өгсөн байгаа. Хулгайн гэмт хэргээр нэг удаа шүүхээр таслагдаж байсан юм. Чадахгүй. Намайг мангар гээд дуудаад байсан. Би тэд нарт хандаж та нар явцгаа би унтаж амармаар байна гэхэд миний орноос босохгүй архи уугаад байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрсэн юм. Хол аваачиж тавьчихъя гэж бодоод аваад явсан юм. Тийм. Надад эд нар 2 рунк архи өгөхөөр нь уусан юм. Гэхдээ бол ухаан мэдрэлээ мэдэж байсан юм. Согтсон зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг. /хх-ийн 74-76/,

2. Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг 4-р баг сумын төв дээр хойт лагерьд ******* гэгч айлд 00:30 цагийн үед очоод нэг шил архи уучхаад 01 20 цагийн үед амарсан юм. Тэгээд 04:00 цагийн орчим миний хоносон айлын хүн ******* орж ирээд чи бид хоёрын мотоцикл алга болчихсон байна гэсэн, тэгэхээр нь шууд цагдаад мэдэгдсэн болно. Миний мотоцикль цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байгаа. Би мотоциклын арам моторын дугаарыг мэдэхгүй байна. Миний хонож байсан айл *******ын гэгчийн мотоцикль байсан юм.Тэнд, ах, бид 4 хамт нэг шил архи уучхаад хамт амарсан. Надад мотоциклыг авсан гэж сэжиглэж байгаа хүн байхгүй, харин тэр хонож байсан айлын хойт хүүхэд нь Ц.******* гэгч Төрийн банкны зүүн урд байрлах гэгч айлын гадаа аваачаад тавьчихсан байна лээ. Тэгээд *******ыг хойт лагерийн өмнө барьж аваад уулзсан чинь надаар энэ 2 мотоциклыг хулгай хийлгүүлсэн юм гэж ярьсан. Би гэгч айлын гаднаас мотоциклоо авчихсан одоо надад байгаа. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 18-20/,

4. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний хамтран амьдрагч *******ын төрсөн хүүхэд юм байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал байгаа. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга байна. 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад зүс таних ,, нар манай гэрт ирсэн юм. Тэд нар гаднаас хэдэн шил архи авчирсан эсэхийн мэдэхгүй байна лав нэг шил архийг задалсан байсан ба тэрийг нь бид хэд хуваагаад уусан юм. Бид нарыг сууж байхад гаднаас Ц.******* /мангар банди/ орж ирээд удаа ч үгүй гараад явсан юм. Тухайн үед тэр ганцаараа явж байсан. Тэгээд тэд нарын авчирсан архийг хувааж уугаад сууж байгаад би бие засах гэдээ гадаа гарахад хашаанд байсан миний мотоцикль мөн ын унаж ирсэн мотоцикль нь алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч өөрөө ганцаараа ирсэн, тухайн үед мотоциклын явсан чиглэлийн мөр нь хашаан дотор үлдсэн байсан. Тэгээд мотоциклын мөрийг би хэсгийн төлөөлөгч бид хэд хөөгөөд явахад гийн хашаан дээр ирсэн. Тухайн үед 2 ширхэг мотоцикпь хоёулаа хашааны гадаа байсан ба манай дагавар хүүхэд болох ******* мотоциклын гинжийг янзлаад сууж байсан. Тэгээд түүнээс мотоциклыг яагаад авсан талаар асуухад юм хэлээгүй тэгснээ мотоциклыг ах аваад ир гэж хэлсэн. , ******* нарын хооронд ямар холбоо байдаг эсэхийн мэдэхгүй байна. ******* болохоор сэтгэцийн хувьд асуудалтай худлаа ярьдаг юм. Тухайн үед гийн гэрт тэр өөрөө байгаагүй эхнэр нь байсан ба түүнтэй манай хэсгийн төлөөлөгч уулзаж ярьж байсан. ******* мотоцикль унаж чаддаггүй. Өмнө хулгай хийж байсан эсэхийн мэдэхгүй байна. 2013 онд 700.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Надаас хэсгийн төлөөлөгч асуухад 250.000 төгрөгөөр үнэлсэн юм. Сая үнэлгээтэй танилцлаа санал хүсэлт алга байна. Бид нарыг асуухад би яаж мэдэх юм бэ гэж хэлсэн. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 23-25/,

5. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө , нарын хамт ахынд 1 шил архи хувааж уучхаад хамт тэнд амарсан болно. Тэгээд 04 цагийн орчим гуай гадаа хашаанд байсан 2 мотоцикль алга болчихсон байна гээд дуудсан. Тэгээд бид нар хамт босож гараад хашаанаас гарсан мөрийг нь харчхаад цагдаад ирж дуудлага өгсөн юм. Нэг мотоцикл нь улаан өнгийн, нөгөө нь цэнхэр өнгийн мустанг-150 маркийн мотоцикль байсан юм. ын мотоцикль болохоор шинэвтэр мотоцикль байсан, нөгөө ахын мотоцикль болохоор хуучин мотоцикль байсан. Би тэр тал дээр юм мэдэхгүй байна. Харин дуудлага өгчхөөд явсны дараа 2 цагийн хойно байх Ц ******* гэгч хойт лагерийн урд жалганаас гарч ирэхээр нь барьж аваад уулзсан - чинь намайг хулгайлаад ир гэсэн юм Одоо гийн гадаа байгаа гээд бид хамт гийн гадаа очиход 2 мотоцикл хашаа түшүүлээд тавьчихсан байж байсан.Тэгээд тэр айлын хажууд нь тавьж хоноод, өглөө нь мотоциклоо авсан гэсэн, ******* болохоор сумын төвд байгаа, гэгч нь хөдөө явсан гээд байхгүй байна лээ. Надад өөр нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27/,

6. Гэрч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчим Байдраг сумын нутаг Давсан тал руу ажлаар явсан. Би тэр залууг танина. Би 2018 оны 01 дүгээр сарын 19- ний өдөр үхэр ачиж ирэхээр Н.*******, Т.,, нарын хамт гэдэг залуугийн үхрийг ачиж ирэхээр явсан. Миний эзэмшлийн Маяти машинаар хамт явсан. Надад огт тийм юм байхгүй ээ би тэр үед хөдөө явж байсан. Би хөдөө яваад машин саатаад өчигдөр орой 24-н цагийн үед ахтай хамт өөрийнхөө машиныг орхиод 5-лаа ирсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29/,

7.. Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Үхрийн эзэн болох түүний хүргэн нь , *******, тэгээд бид тав гийн эзэмшлийн Маяти маркийн машинтай гийн үхрийг авчрахаар 13 цаг өнгөрч байхад явсан юм. Тэгээд ын гэрт нь очоод тэдний гаднаас 17 үхрийг маяти машинд ачсан юм. Тэгээд үхрийг ачиж аваад тэднийхээс гараад сум руу буцаж явж байхад машины мотор нь цохисон юм. Яг тухайн үед бид нар машины моторыг цохисныг нь мэдээгүй аккумлятор нь суусан байх гэж бодсон юм. Тэгээд үхрүүдийг буулгаад машиныг хээр үлдээгээд танихгүй айлд очсон юм. Тус айлд байсан ахаас аккумлятор асуухад алга энүүхэнд манай хүүхдийн гэр байгаа тэр портертой тэднийхээс асуу гэхээр нь тэр айлд явж очсон юм. Тэр айлд явж очиход гэрт нь аккумлятор байхгүй байсан. Тэгээд тэдний гэрт утас байхаар сумын төв рүү залгаад эхнэр, ах руугаа ярьсан байх маргааш өглөө нь гийн ах ,ын хамт ирсэн. Бид нар болохоор тус айлд хоносон юм. Тэгээд тэр хоёр ирсний дараагаар машиныг асаах гэсэн боловч болохгүй байхаар нь маятиг ширээд эхний айлын гадаа нь очиж үлдээгээд ахын машинтай цуг ирсэн юм. өглөө эхнэр лүүгээ ярихад мангар банди манай гэрийн үүдэнд 2 мотоциклыг авчирч тавьчхаад та нарыг аваад ир гэж хэлсэн гэсэн мөн шөнө цагдаа нар ирсэн гэж хэлсэн. Тухайн үед тэрэнд нээх анзаараагүй юм. Нэг сум болохоор танина. Зүс таних төдий. Тийм зүйл хэлээгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 30- 31/,

8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Л. нь манай нөхөр юм. 2008 оноос хойш хамтран амьдарч байгаа юм. *******ыг манай сумынхан мангар банди гэдэг юм түүнийг бол сайн танихгүй юм. Би мэдүүлэг өгөх болно. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Би гэртээ 4 хүүхдийнхээ хамт байж байсан юм. Манай нөхрийн хувьд болохоор тус өдрийн өмнөх өдрийн 12 цагийн үед хүний гуйлгад үхэр ачиж авчрахаар өөрийнхөө машинтай *******, , , нарын хамт явсан юм. Тэгээд үүрийн 05-06 цагийн үед байх гадаа бол гэгээ орсон байсан манай хашааны хаалгыг хүн нүдээд байсан. Би тухайн үед ганцаараа байсан болохоор айгаад хэсэг хэвтсэн юм. Тэгээд гээд орилоод байхаар нь гарахад манай сумын хэсгийн төлөөлөгч хажуудаа хоёр хүний хамт зогсож байсан. Тэгээд надаас хаана байна бэ гэж асуухаар нь би манай хүн хөдөө явсан байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь надад хэсгийн төлөөлөгч танай нөхөр энд байгаа юм байна хаана байгаа бэ гэхээр нь нэрээ хөдөө явсан байгаа итгэхгүй бол гэрт орж ирээд үзээрэй, манай нөхрийн машин нь хүртэл алга байна гэж хэлэхэд хэсгийн төлөөлөгч яваад өгсөн. Огт ирж байгаагүй. Би түүнийг нээх сайн таньдаггүй юм. Манай нөхөртэй янз бүрийн холбоо байхгүй. Хашааны хаалгыг нүдээд байхаар нь гарахад хашааны гадаа 2 мотоцикл байсан харагдсан. Тэрнээс өмнө бол мэдээгүй. Утсаар ярьсан би нөхөртөө мангар банди чамайг мотоцикл хулгай хийгээд аваад ир гэж хэлсэн гээд цагдаад хэлсэн байна. Мөн үүрээр манайд цагдаа нар ирчхээд явлаа гэж хэлсэн чинь юу яриад байна гэж хэлсэн. Явсан өдрийн оройдоо бол яриагүй. Маргааш өдрийн өглөөний 08 цаг өнгөрч байхад ярьсан. Машины мотор цохчихлоо наанаасаа ахыг явуул гэж хэлсэн. Би нөгөө хэсгийн төлөөлөгчийг ирсэн талаар тухайн үед хэлсэн юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 32-34/,

9. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Л. болохоор манай төрсөн дүү юм байгаа. Харин *******ыг нутгийн хүүхэд болохоор нь танина. Манай төрсөн дүүын хөдөө байдаг гэрт нь мал хариулдаг байсан юм. *******ыг болохоор жоохон сэтгэцийн өвчтэй байх гэж боддог юм. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Он, сар өдрийг сайн санахгүй байна. Улирлын хувьд болохоор өвөл байсан. Манай төрсөн дүү болох ын эхнэр нь над руу утсаар залгаад ын машин хөдөө хээр эвдэрсэн байна та хүрээд ирэх үү гэхээр нь би тэдний гэрт нь ганцаараа яваад очсон юм. Тэдний гэрт өглөөний 09 цагийн үед очсон юм. Тэдний гэрт нь авгайн болох байсан. Тэгээд манай дүүгийн эхнэр нь надад болохоор өглөө үүрийн 04-05 цагийн хооронд манай хашааны хаалгыг хүн цохиод байсан. Согтуу хүн байх гэж тайлаагүй тэгсэн гэрийн цонхыг тогшоод байхаар нь гарч харахад мангар банди /*******/, хэсгийн төлөөлөгч хоёр ирсэн гэж хэлсэн. Тухайн үед өөр хүн ирсэн эсэх талаар бол юм хэлээгүй. Тэгээд хэсгийн төлөөлөгч надаас ыг асуухад байхгүй хөдөө явсан гэж хэлэхэд битгий худлаа нөхрөө нуугаад бай сая хаашаа даваад зугтсан биз дээ гэж хэлэхэд байхгүй гэж өөрийгөө хэлсэн талаар надад хэлсэн. Тухайн үед ыг урьд өдөр нь хөдөө 15 цагийн үед малчин хоёр залуугийн хамт ын эзэмшлийн Маяти 2 маркийн машинтай явсан талаар манай бэр хэлсэн. Тухайн үед тиймэрхүү зүйлсийг хэлж байсан. Би тэгээд тэдний гэрээс гараад Бөмбөгөр сумын цагдаагийн хэсэг дээр ирэхэд кабон дээр хэсгийн төлөөлөгч, мангар бандиа байж байхаар нь би тэр залуугаас гэмгүй хүнийг асуудалд оруулчихвал манай дүү хөдөө машин эвдрээд тэнд байгаа гэж хэлсэн чи худлаа яриад байгаа юм биш үү гэж хэлэхэд танай дүү өчигдөр сумын төвд өөрөөр хэлбэл мотоцикл хулгайд алдагдах шөнө энд явж байсан би өөрөө цуг явсан гэж хэлсэн. Манай бэр болохоор хэсгийн төлөөлөгч нарыг тийшээ очихоос өмнө нэг хүн ирчхээд хаалга нүдээд байгаа эсэх талаар асуухад байхгүй гэж хэлсэн гэсэн. Мангар бандиа ирсэн болохыг бол манай бэр мэдсэн юм шиг байна лээ. Мангар бандиа байна гэж хэлээд орилсон гэж хэлсэн. Тэгээд би той ярихад өчигдөр орой үхрээ ачаад явж байсан чинь машин эвдэрчихлээ хөдөө хээр хонолоо, бид нарын байгаа газар болохоор Баянхонгор аймгийн Байдраг сумын нутаг дэвсгэр “Давсны ам” гэх газарт байгаа талаар хэлсэн. Тэгээд тийш өөрийн төрсөн дүү болохыг дагуулаад миний өөрийн эзэмшлийн машинтай маргааш өглөө нь яваад очсон юм. Сумын төвөөс 70-аад орчим километрийн зайтай байсан. Тэнд яваад очиход манай дүүтэй нийт тавуулаа байж байсан. Очиход манай дүүгийн эзэмшлийн Маяти 2 маркийн машин байсан юм. Машиныг галдаж галдаж байгаад ариа гэж асаасан юм. бид хоёр машиныг асааж өгчхөөд түрүүлээд наашаа явсан юм. нөгөө хэд болохоор бид нарыг явсны дараагаар хөдлөөд 1 километр гаран яваад машин нь дахин унтраад асаагүй. Тэгээд намайг сумын төв дээр ирэхэд ын авгайн надад таныг явсны дараагаар нөгөө хэд хөдлөөд удаа ч үгүй машин нь унтраад одоо бүр явахаа байсан гэж байна. Таныг буцаад ирэх үү гэж байна гэхээр нь бид хоёр дахин яваад очсон юм. Тэгээд би буцаж очоод тэд нарыг шөнө аваад ирсэн юм. Манай дүү тухайн үед тэр мангар бандийг болохоор хөдөөгөөс надтай цуг тэр хулгай хийдэг өдрийн оройхон сумын төв рүү цуг ирсэн талаар хэлсэн. болохоорын мал төлүүлэх илүү гэрийг нь замдаа буулгасан юм шиг байна лээ. Тэгээд тэр илүү гэрийг нь тэр хоёр өвөлжөөнд нүүлгэсэн талаар хэлж байсан.ын эхнэр нь болох Анхаа нь мангар бандийн хойд аав нь болох ын төрсөн хүүхэд нь юм байгаа. Өөрийнх нь утас бол биш. Тэр шараагийн утас байсан байх жи- мобайлтай дугаар байсан. Тэр үхрүүд болохоор гэх залуугийнх юм шиг байна лээ. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 35-37/, 10. Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... *******ыг болохоор манай сумынхан мангар бандиа гэдэг юм. Мангар бандиа ыг нэг сум гэдгээр нь танина. Тэндээс ах, дүү төрөл садны холбоо байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ын эзэмшлийн Маяти маркийн машинтай манай хүргэний үхрүүдийг нь ачиж авчрахаар //, //, *******, // нарын хамт тус өдрийн 13 цаг өнгөрч байхад явцгаасан юм. Тухайн газар нь болохоор Байдраг сумын нутаг дэвсгэр “Давсан тал” гэх газар байсан юм. Хүргэний үхэр болохоор айлд байсан ба би бол тэр айлын хүмүүсийг нь танихгүй. Тэр айлд авгайн хүүхдийнхээ хамт байсан. Бид нар тийшээ 16 цаг өнгөрч 17 цаг болж байхад очсон юм. Машинд болохоор 17 тооны үхрийг ачаад 5 тооны үхрийг тэнд үлдээгээд би болохоор тэр 5 тооны үхрийг явган туусан юм. Тэгсэн машин эвдрээд нөгөө ачсан үхрүүдээ буулгаад 5 дээрээ нэмээд туугаад сүүлд гол дээр авчирсан юм. Машин эвдрэхээр нь шөнө алхаж нэг айл руу очиход настай эмгэн бас нэг өвгөн байсан ба тэдний очоод цай уугаад байж байхад бид нар унтлаа одоо та нар яв гэхээр нь тэндээс гараад өөр нэг айл руу очсон юм. 2 дахь айл руу очиход Галуутын айл гээд байсан 2 банди байсан. Тэгээд тэднийд хоносон юм. Хоёр банди байсан айлд гар утас байсан ба той ахтайгаа ярих шиг болсон. Маргааш нь тэр ах нь үдээс хойш гэх хүнтэй цуг машинтай ирсэн. Би гадаа байж байсан болохоор яг юуны тухай ярьсан эсэхийн мэдэхгүй байна. Машинд өндөрлөг хийсэн байсан юм. Янз бүрийн зүйл ачаагүй хоосон байсан. Замдаа ерөөсөө зогсоогүй. 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 12 цагийн үед Мөнх-од бид хоёр шатахуун түгээх газар бензин аваад зогсож байхад ах ирсэн. Тэгээд явахаар болоод тэдний гэрт очиж машинд нь өндөрлөгөө хийгээд явцгаасан юм. ах өөрөө жолоодсон. Архи уусан хүн бол байгаагүй. Би үхрээ туугаад наашаа нэлээн явсан юм. Машинаа тэр хамгийн анх очдог айлд үлдээсэн талаар хэлж байсан. Мангар бандиа ирээгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40/,

11. Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... *******ыг бол танихгүй. Л.ыг бол өмнө тэднийхтэй цуг зусаж байсан болохоор танина. 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ахын эзэмшлийн Маяти маркийн машинтай *******, *******, , тэгээд би нийтдээ тавуулаа явсан юм. Бид нар болохоор 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 13-14 цагийн хооронд явцгаасан юм. Сумын төвөөс гарахдаа машинд юм ачихгүйгээр хоосон явсан юм. Тийш явсан шалтгаан болохоор миний эзэмшлийн үхрүүдийг ачиж авчрахаар нь явцгаасан юм. Тус газар нь болохоор Баянхонгор аймгийн Байдраг сумын “Давсан тал” гэх газар байсан ба Бөмбөгөр сумын төвөөс ойролцоогоор 100 километр орчим зайтай байсан. Бид нарыг тэнд очиход өдрийн 16 цаг өнгөрч байсан. Тэгээд гэх хүний гэрт нь очсон юм. Манай үхэр ынд байсан юм. Тэндээс болохоор 15 тооны үхрийг ачаад айлаас 10-ад километр яваад машин эвдэрсэн юм. Машин эвдрэхээр нь явсаар байгаад айл руу очиж хоносон юм. Тэнд хоёр банди байсан ба тэдгээрийг нь нэрийг нь бол мэдэхгүй байна. Нийт хоёр айл руу орцгоосон юм. Эхний айлын эзэн нь Баасанбат гэж байсан байх сайн танихгүй болохоор одоо нэрийг санахгүй байна. Энэ айлын хүмүүс яв гээд байхаар нь өөр айл руу очиж хоносон юм. Тус айлд болохоор хоёр жоохон банди байсан. Гар утастай хүн байгаа боловч сүлжээ барьдаггүй байсан. Тэр 2 дахь айл руу очиход ахтайгаа ярьсан байх сайн мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь , хоёр цуг өөрсдийнхөө машинтайгаа ирээд цуг явж байсан хүмүүсийг аваад явсан юм. , хоёр машиныг асааж өгчхөөд явсны дараагаар машин явж удаа ч үгүй дахин унтарсан. Тэгээд тэр хоёр сүүлд буцаж ирээд , *******, Хатнаа нарыг аваад явсан юм. эхнэртэйгээ утсаар ярихад манай гэрт хэсгийн төлөөлөгч ирсэн. Мангар бандиа та хоёрыг хулгай хийлгэсэн гэж хэлсэн юм шиг байна лээ гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн оройн 17 цагийн үед ын гэрт нь тай цуг ирээд хөдөө явж ирэх талаар гуйхад тэр тэгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 19-ны өдрийн 09-10 цагийн үед гэрт нь ирээд машинд нь өндөрлөгөө хийгээд гарцгаасан юм. Хамгийн эхэнд очсон айлын гадаа үлдээсэн юм. Үхрүүдийг хүргэн ах *******ийн хамт тууж ирсэн юм. Ирээгүй. Бид нартай цуг байх хугацаанд утсаар яриагүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 41-43/, 12. Гэрч Н.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр гийн Маяти маркийн машинтай гийн үхрүүдийг нь ачиж авчрахаар //, //, ******* //, // нарын хамт тус өдрийн 13-14 цагийн хооронд ын хашаанаас хөдөлж Байдраг сумын нутаг дэвсгэр “Давсан тал” гэх газарт очсон юм. Ер нь Давсан талын хойд талын нуруун дээр очсон юм. гийн үхэр тавьсан айлын эзэн нь болохоор гэх хүн байсан ба бид нарыг яваад очиход тэр нь байхгүй байсан. Гэрт нь авгай хүүхэд нь байсан юм. Бид тэнд 16 цаг болж байхад очсон. Машинд болохоор 17 тооны үхрийг ачаад 5 тооны үхэр нь багтаагүй юм. Үхрүүдийг ачиж дуусгахад нар жаргаж байсан. Тэгээд тэндээс ачиж хөдлөөд 10 гаран километр явахад машин унтарсан юм. Тэгээд дараад асаагүй тэгсэн машины аккумлятор нь суусан юм. Машинд ачсан байсан үхрүүдээ буулгаад машинаа хаячхаад наашаа буюу сум тал руугаа алхсан юм. Тэгээд нэг Галуут сумын айлд дээр очсон юм. Тэнд настай ах эгч хоёр байсан. Тэр айл нь бараг хөөгөөд байхаар нь тэдний гэрээс гараад хөндийн нөгөө талд байх айл руу очоод тэр айлаас мотоцикль гуйгаад бид хоёр яваад нэг айлаас аккумлятор гуйгаад Маяти дээр яваад очсон юм. Тэгээд аккумляторыг хийгээд асаах гэсэн боловч машин асаагүй юм. Тэгээд тэндээс буцаж очоод нөгөө айлд хоносон юм. Тэр айлд хонож байхад эхнэр лүгээ шөнө залгасан боловч утсаа аваагүй юм. Тэгээд маргааш нь өглөөний 06 цагийн үед байх тэр айлын утас руу ын авгайн залгаад залгасан байна хэн бэ гэхэд өөрийгөө хэлэхэд та нар хаана байна бэ энд та нарыг хулгайд хардаад байна мангар бандиа манай хашааны үүдэнд мотоцикль аваад ирсэн байна цагдаа нар ирсэн байна гэж хоорондоо яриад байсан. Тэгээд ах руугаа ярьсан. Машин суусан байна та нар ирэх үү гэж хэлсэн. Тэгээд тус өдрийн 12-13 цагийн үед ах нь бас гэх залуугийн хамт ирсэн. болохоор явган ганцаараа үхрээ туугаад явсан юм. Оёоо ах дүү банди тай цуг ирсэн ба ирээд машиныг асааж өгчхөөд яваад өгсөн. Бид нар тэгээд хөдлөөд удаа ч үгүй машин дахин асахаа байсан юм. Тэгээд Давсны наад талд явж байсан манай сумын Алдар гэх хунийг гуйгаад машинаар нь ширүүлэхэд машин нь ассан юм. Тэгэхээр нь тэдгээр хүмүүсийг явуулаад байж байхад машин дахиад унтарсан. Тэгээд байж байхад Галуутын танихгүй ах явж байхаар нь машинаа ширүүлээд хамгийн эхний айлын гадаа ын Маяти маркийн машиныг аваачиж тавьсан юм. Тэгээд тэндээс Маятиг тавьсан айлын машинаар нь наашаа хүргүүлсэн юм. Голын саад талд явж байх Оёоо ах болох хоёр ирсэн юм. Энэ хоёртой сүүлд утсаар ярьсан байсан юм. Тэгээд Оёоо ахын машин суугаад дөрвүүлээ сумын төв рүү ирсэн юм. Замаасаа г авсан юм. Машинд болохоор гийн шалыг ачаад замдаа Түний хөндий” гэх газар луу буулгасан юм. Бид нар тавуулаа явж байсан ба тэнд тавуулаа буулгасан юм. Шалыг болохоор намайг өглөө ын гэрт нь очиход машинд ачсан байсан юм. Би өглөө 09 цаг гээд ын гэрт нь яваад очиход машиндаа өндөрлөгөө хийж байсан ба тэгээд тэрийг нь хийж дуусгаад байж байхад надтай цуг Давсан тал руу явахгүй биз гэхээр нь тэгье гэж хэлээд цуг явсан юм. Маятиг отгоо өөрөө жолоодсон. Архи уусан хүн бол байгаагүй. Мангар бандиа ирээгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 44-46/, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлсийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 1. Мустанг 150 мотоцикль 1 ширхэг 800.000, Мустанг 150 мотоцикль 1 ширхэг 100.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54/ Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай эмч нарын комиссын: 1. Оролцогч Ц.******* нь мэдрэлийн хувьд унаж татах өвчтэй, сэтгэцийн хувьд унаж татах өвчнөөс үүссэн зөн төрхийн өөрчлөлттэй бөгөөд мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтад гурппт байдаг. Тухайн үед Ц.******* нь унаж татаагүй байсан учир болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 2. Уг өвчин нь хүүхэд наснаас эхэлж эмчлүүлээгүй явсаар өвчин даамжирч зан төрх, ой тогтоолт сэтгэхүйн өөрчлөлтөд орсон. Уналтын эмээ тогтмол ууж уналт цөөрсөн ч үе үе архи хэтрүүлэн хэрэглэдэг учраас уналт сэдээгдэж таталтын дараа солиорол өгч дэмийрч ийш тийшээ тэнэж хүн амьтан зодох, хэрэг хийх байдал ажиглагддаг. 3. Ц.******* нь унаж татах өвчтэй бөгөөд энэ нь 2-3 удаагийн тархины цахилгаан бичлэгээр батлагдсан. Уналтын эмээ уугаад байхад сардаа гурваас дээш удаа унаж заримдаа нэг өдөртөө үргэлжилсэн таталтад ордог. гэх дүгнэлт / хх-ийн 60-61 /, хавтаст хэрэгт шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хх-ийн 80-90 урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 91, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 01 дүгэсарын 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутагт байх иргэн *******ын хашаанаас *******ын эзэмшлийн “мустанг”- 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч найман зуун мянган төгрөгийн, мөн өдөр иргэн *******ын эзэмшлийн “Мустанг” -5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нэг зуун мянган төгрөгийн нийт есөн зуун мянган төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, гэрч , Л., Г., , Б.*******, Н.******* нарын мэдүүлгээр нотлогдож байна. Дээрх үйл баримт нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжчийг агуулсан тул шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ц.*******д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргиулмаас учруулсан хохирлоо нөхөн нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэний хүний хувийн байдал тухайлбал мэдрэлийн хувьд унаж татах өвчтэй, сэтгэцийн хувьд унаж татах өвчнөөс үүссэн зан төрхийн өөрчлөлттэй, мэдрэл сэтгэцийн эмчийн хяналтад группд байдаг тухай сэтгэц эмгэг судлалын эмч нарын 16 дугаар дүгнэлт зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна. Харин Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан ялын зорилгыг хангах, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д заасан “сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг” мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “ өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийхийг завдаж байна гэж үзэж урьдчилан сэргийлэх зорилгоор”, хэрэг хариуцах чадвартай байхдаа ял шийтгүүлсэн ялтны сэтгэцийн эмгэгийг эмчлэх зайлшгүй шаардлагатай гэж шүүхээс үзэж шүүгдэгч Ц.*******д нэмж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн хяналтад эмчлүүлэхээр хэрэглэж уг арга хэмжээг эмчлэх байгууллагад хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хорих ял оногдуулахгүйгээр тэнс болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.*******д хэрэглэсэн эмнэлгийн чанартай албадлын арга хэмжэхугацаанаас өмнө зогсоох эсэхийг шинжээч эмч нарын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэж болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдтөлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх архэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.2, 7.4 дүгээр зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 6, 7.4 дүгээр зүйлийн 7, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.1, 190 дүгээр зүйлийн 190.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******д Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмгэгийн эмчээр нэг / 01 / жилийн хугацаагаар эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнсэх хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6, 7.4 дүгээр зүйлийн 8-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ