Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 2023000000071 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, /Регистрийн дугаар: *******/, Шүүгдэгч М.******* нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутагт байрлах П*******ын гэрийн гадаа түүнийг гараараа болон хөлөөрөө өвдөглөж, цохиж зодон “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгч М.******* нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутагт байрлах П*******ын гэрийн гадаа түүнийг гараараа болон өвдөглөж, цохиж зодсон хэргийн үйл баримт нь зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч П*******ын “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр оройн 22 цагийн үед үхрээ тууж гэртээ иртэл ******* машинтайгаа машиныхаа хажууд зогсож байсан... гарч ирснээ ал минь, жингэр минь гээд надтай хэрэлдсэн. Тэгэхээр нь би хэрэггүй чи яв гээд түлхтэл ******* намайг заамдаад бариад хавираад унагасан. Тэгээд шууд цээж рүү өшиглөсөн. Тэгснээ хувцаснаас татаж ирсэнээ дух руу өвдөглөсөн. Тэгээд босоод ирэх хооронд хамар луу өшиглөчихөөд яваад өгсөн... Би шалтгааныг нь мэдэхгүй байна. ******* л манай ахыг чи доромжиллоо гээд над руу дайраад байсан... Цээж рүү нэг удаа өшиглөсөн. Дух руу өвдөглөсөн. Хамар луу өшиглөсөн...Надад уг асуудлаас болж хамар цөмөрсөн. Нүд рүү бага зэрэг өвдөж байна. Толгой бага зэрэг өвдөж байна... Хамраа янзлуулчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Н.ийн “...******* 2 гэрээс гараад юм ярьж байгаад зодолдох шиг болохоор нь гартал ******* манай нөхрийн нүүр лүү өвдөглөж харагдсан. Эгчид нь дүүгээ салгаад аваад яваач гэтэл машинаасаа бууж ирээд салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн М.*******гийн “2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр багийн нутаг Жаргалант нэртэй газар П*******ынд 21 цаг өнгөрч байхад очсон...Очиход П******* малнаасаа ирээд утаснаасаа миний сим картыг авч өгөхөөр нь чи манайхныг яагаад доромжлоод байна гэтэл урдаас пизда минь би юу гэж доромжилсон юм гээд бид хоёр маргалдаж гэрээс гарсан. Гадаа гарч заамдалцаж байгаад миний цамцыг урахаар нь хавирч унагаад 1 удаа цээжинд нь өвдөглөөд, 1 удаа нүүр лүү нь цохиод салсан... Би 0.5 л-тай жижиг пиво уусан байсан... Миний буруу гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... П*******ын хамранд гэмтэл учирсан. Эмчилгээний зардал болох 1 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч М.*******гийн үйлдлийн улмаас хохирогч П*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000000198 дугаартай “...П*******ын биед: Зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, хамрын хянга ясны хугарал, хамрын баруун тийш муруйлт, хамрын нуруунд бор өнгийн сорви гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ... Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь сарын дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтлийг авсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...Зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, хамрын хянга ясны хугарал, хамрын баруун тийш муруйлт, хамрын нуруунд бор өнгийн сорви гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч М.******* нь иргэн П*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Шүүгдэгч М.*******гийн дээрх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1000000 төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч М.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Иймд шүүгдэгч М.*******д эрүүгийн хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. *******д 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч М.*******д нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч М.******* нь хохирогч П*******од 1000000 төгрөг төлсөн хохирогчид хохирол төлбөргүй болохыг дурдсугай. 6. Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА