| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0259/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/287 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга:О.Сувд-эрдэнэ,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004060331 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянбулаг зочид буудлын гадаа *******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдөр би орой эхнэрийнхээ машиныг зам дээрээс гаргаж өгөх гэж байсан тэгэхэд зам дээр араас хар өнгийн жижиг машин ирээд сигналдаад байсан. Би эхнэрээ хөдөлгөж явуулчхаад уг машины урдуур явахдаа “ямар сүртэй юм” гээд хэлчхээд өнгөрөөд явсан чинь араас нөгөө машины жолооч нь цонхоо буулгаад “чамайг ална шүү” гээд янз бүрийн хэл амаар доромжилсон тэгэхээр нь би яваад очсон. Тэгтэл жолооч ******* машинаасаа гарч ирээд бид 2 маргаад шууд барилцаж авсан. ******* намайг цохиод авахаар нь би зөрүүлээд түүнийг цохисон. Гэтэл машинаас нь эхнэр охин 2 нь гарч ирээд намайг хэл амаар доромжилж дундуур орж ирээд салгасан. Тэгж байгаад би *******г түлхсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 115/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Машиндаа хүнтэй удаан гар утсаар ярьсан зүйл байхгүй. 1 минут зогссон зүйл байхгүй. Ойролцоогоор 20-30 секунд болсон. ******* машиныхаа цонхоор ална шүү гэхээр яасан хүн алдаг юм гээд ал гэж хэлсэн. Хохирогчийг үсдэж дарсан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтүүд *******, ******* эмч нарын гаргасан дүгнэлтийг үндэслэж гарсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр орой ажил тараад нөхөр *******, охин******* нарын хамт Их номгон дэлгүүр орчхоод гэр рүүгээ явах гэж байхад манай ээж залгаад өмнө нь ир гэсэн байснаа “болилоо ирээд хэрэггүй” гэж хэлсэн юм. Тэгээд тэрийг нөхөртөө хэлэхэд анхааралгүй байж байгаад урагшаа 4 замын уулзвараар эргэсэн байсан тул Голомт банкны араар баруун эргэж Баянбулаг буудлын урдуур явсан. Тэгэхэд Баянбулаг буудлын урд засмал зам дээр машин зогсож байсан ба нэг эрэгтэй бас нэг эмэгтэй машинд суулгаж байсан. Тэгээд бид нар машины ард зогсоод хөдлөхийг хүлээсэн бөгөөд тойроод явъя гэхэд эсрэг урсгалаар машин ирж байсан учир тойрч чадаагүй. Тэгээд удаад байхаар нь ******* сигналдсан чинь нөгөө залуу наашаа харчихсан тоохгүй яриад зогсоод байсан. Тэгээд дахиад хүлээж байгаад дахин 2 сигналдсан. Тэгэнгүүт тэр залуу эмэгтэйгээ машинд суулгаад явсны дараа зам хөндлөн гарч алхахдаа наашаа хараад “юун сүртэй юм” гэхээр нь миний уур хүрээд “зайлаач чи” гэсэн. Тэгтэл нөгөө залуу эргэж хараад “юу гэнээ” гэхээр нь манай нөхөр ******* бусдын хөдөлгөөнд саад болоод аятайхан мөрөөрөө явчихгүй гэсэн утгатай үг, тэр залууд хэлсэн чинь нөгөө залуу манай нөхрийг “буугаад ир” гэсэн. Тэгээд манай нөхөр машинаасаа буугаад уулзаад тэр 2 барилцаж аваад манай нөхрийг цохисон манай нөхөр ч гэсэн мөн адил цохилцсон. Тэгэхэд нөгөө залуу манай нөхрийг машин руу шахаж *******н толгой руу нь гараараа дараад цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөхрийгөө зодуулж байхыг нь салгах гээд очиход нөгөө залуу миний баруун шанааны үснээс базаж аваад зүүн шанаа, толгой хэсэгт түлхүүр барьсан гараа атгаж байгаад хэд хэд цохисон. Тэгэхээр нь манай нөхөр ******* салгаад нөгөө залууг үсдээд “чи эмэгтэй хүн зоддог яасан айхтар юм” гээд дараад охиныгоо “цагдаа дууд” гээд цагдаа иртэл ингээд байж байя гээд дарсан. Тэгтэл нөгөө залуу “авраарай” гээд орилоод байхаар нь манай нөхөр нөгөө залууг тавьсан чинь шууд намайг нөгөө залуу дахин зулай хэсгээс үсдэж базаад өмнөө өвдөглөж сөхрүүлээд дахин намайг гараараа цохиж зодсон. Тэгэхээр нь манай нөхөр намайг дахиж салгаад дараад авсан. Тэгж байтал цагдаа ирсэн. Тухайн үед багш эгч нар явж байсан. тэр залуу эд нар намайг зодлоо ш дээ гээд орилоод байхад эгч “чи өөрөө эмэгтэй хүн зодчихоод хохь нь” гэж байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирж дараа нь эмнэлэг явж үзүүлсэн. Тухайн үед бид нар болон нөгөө залуу эрүүл байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
...Надад гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл тархины цахилгаан би хийлгэсэн 40.000 төгрөг, 80.000 төгрөгийн дусал эм, тариа авсан гэхдээ баримтыг нь олохгүй байна нийт 120.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ зардлыг надад гаргаж өгөөгүй байгаа. Машины эвдэрсэн урд куперийн логотой хэсгийн хагарсан эд зүйлийг нэхэмжилнэ. Үнийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 122/ ...Би тархины цахилгаан бичлэг хийлгэсэн 40.000 төгрөг, дусал, эм тариа авсан 80000 төгрөг /баримтгүй/ мөн машины урд логотой хэсэг /тоёота пилтэр маркийн хэсэг/ 100.000 төгрөг. үнэлгээ хийлгэсэн төлбөр 20000 төгрөг нийт 240.00 төгрөг нэхэмжилнэ. *******н өмдийг нэхэмжлэхгүй зардлыг надад гаргаж өгөөгүй байгаа...гэх мэдүүлэг /ххийн 123/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бид нар Баянбулаг зочид буудлын урьд хэсэгт *******тэй таарсан. Урд машинтайгаа зогсчхоод явахгүй байхаар нь сигналдсан. Зогсоод байхаар нь дахиад сигналдсан. Жолооч нь бууж ирээд сүртэй юм гэхээр нь зайлаач гэж хэлсэн. Манай нөхөр энэ залуутай зодолдоно гэж бодоогүй. Манай нөхрийг машин руу шахсан байхаар нь салгах гээд дундуур нь орсон. Тэгтэл намайг зодсон. Урдаа сөгдөж суулгаад цохисон. Чих шуугиад явсан. Түлхүүр барьсан гараараа цохисон. Тэгээд цагдаа ирж авсан гэв.
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдөр орой би Баянбулаг буудлын урд сүм дээр байхад гадаа буюу ******* хүн зодуулж байна гэхээр нь гарахад засмал дээр гэдэг залуу *******ийг нэг эрэгтэй хүнээс салгаж 2 тийш нь болгож байсан. Тэгээд ******* дээр очиход хамраас нь цус гарсан их чанга орилж өөрийгөө тайвширч чадахгүй их бухимдсан намайг “та нар хаачдаг юм би хүнд зодуулж байхад би өчнөөн орилсон” гээд уурлаж байсан. Тэр зодсон гэх хүн нь эхнэр нөхөр хүүхэдтэйгээ байсан. Би тэднийг “та нар хүнийг ингэж зодлоо” гээд тэдэнд хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд ******* болон нөгөө хүмүүсийг ч гэсэн аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тухайн өдөр би эхнэрийн хамт гэрээсээ гараад дэлгүүр орох гээд машинтайгаа явж байхад Баянбулаг буудлын урд зам дээр *******ийн эхнэрийн машин хөдөлж яваад араас нь ******* сигналдаад байсан. ******* ******* руу юм яриад байх шиг байсан. Би тэгээд өнгөрч яваад Шар бүрдний урдуур тойроод буцаж гэртээ очоод нөгөө замаараа дахин явахад ******* *******ийг тонгойгоод дарчихсан *******ийн хамраас нь цус гарчихсан орилоод байхаар нь би зогсоод очоод *******г салгаж *******ийг босгосон. Тэгэхэд ******* нь уурлаад орилоод сүм рүүгээ ч нэг гүйгээд *******н машины урд руу очиж өшиглөөд *******н эхнэр рүү дайраад байсан, Тэгээд *******н эхнэрийн үснээс ******* зулгааж суулган доош нь дарсан байсан. Тэгж байтал цагдаа ирээд би яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө би гэх эмэгтэй Урандөш буудалд орсон тэгээд тэндээ унтаад өгсөн байсан намайг нэг сэрэхэд мөн наана нь нэг эмэгтэй байсан тэр хоёр нэгнийхээ үснээс залгаагаад хэрүүл марга хийгээд зогсож байсан тэгээд нэргүй явлаа гэж хэлээд яваад өгсөн би тэндээ унтаж үлдсэн өглөө сэрэхэд тэр танихгүй эмэгтэй тэр буудалд унтаж байгаа харагдсан унтаж байсан болохоор яг юунаас болж хоорондоо зодоон хийсэн талаар мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би нөхөр гийн хамт хүүхдийндээ очих гээд явж байхад Баянбубуудлын урд засмал зам дээр хүн орилоод байхаар нь очиход нэг өндөр ногоон хувцастай залуу нэг эмэгтэйн үснээс нь 2 гараараа дагзнаас нь аймар хүчтэй чанга үсдэж аваад доош нь нук хийтэл дараад урдаа хүчтэй суулгасан. Эмэгтэй нь орилсон чинь хүүхэд нь юм байлгүй эмэгтэй хүүхэд “болиоч ээжийг аллаа” гэсэн. Тэгээд удаж байж хүмүүс салгасан хэн салгасныг би мэдээгүй. Эмэгтэйг нь нөхөр нь татаж авах чиг болсон. Бас тэр өндөр залуу хар машины урд руу өшиглөөд байсан. тухайн үед би тэр өндөр ногоон хувцастай эмэгтэй хүн үсдээд байсан залууг би таниагүй тэгтэл дараа нь тэр залуу өөрөө надад би “ийн хүүхэд байна та” гээд надад хэлэхээр нь би таньсан. Тэгээд би тэр ******* гэдэг залууг “эмэгтэй хүн зодлоо ямар аймар юм цагдаад барьж өг” гэсэн. Миний харснаар ******* гэдэг эмэгтэйг үсдээд маш хүчтэй нук хийтэл дарсан. Тэр залуу аймар зэрлэг харагдсан би тэр залууг эрүүл бус байна гэж харсан тэгтэл эрүүл байсан юм шиг байна лээ. Тэгээд Уг залуугаас г салгахад цагдаа ирсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 35/
9. Гэрч О.*******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн өдөр орой ажил тарсан дараа эхнэр хүүхэдтэйгээ харьж явсан. Тэгээд Баянбулаг буудлын урд засмал зам дээр явж байхад урд машин зам дээр явахгүй нэг залуу уг машинтай хүнтэй уулзаад зогсоод байсан. тэгээд би сигналдахад машинтай хүнтэй уулзаж байсан залуу нэлээн байж байж уг машиныг явуулсан юм. Эсрэг урсгалаас машин ирээд байсан учир тойрч явж болоогүй юм. Тэгээд нөгөө залуу машинаа явуулчхаад зам хөндлөн гарч алхахдаа “юун сүртэй юм” гэхээр нь манай эхнэр “зайл” гэж хэлсэн юм. Тэгтэл нөгөө залуу намайг “буугаад ир” гэсэн. Би машинаасаа буухад тэр залуу намайг гараараа цохихоор нь би машинаа налаад буцаж өндийж ирээд дахиад цохихоор нь зөрүүлж ганц нэг харилцан цохилцсон. Тэгээд манай эхнэр машинаасаа бууж ирээд салгах гэхэд нөгөө залуу манай эхнэрийг үсдээд толгой руу гараараа цохиод байсан. тэгэхээр нь би “эмэгтэй хүн үсдээд зодлоо” гээд нөгөө залууг салгаад үсдээд газар өвдөглүүлж дарсан. Тэгээд охиныгоо “цагдаад дуудлага өг” гээд “цагдаа иртэл ингээд дарж байя” гээд дарж байтал нөгөө залуу “ална шүү авраарай” гээд орилоод байсан. Тэгтэл найз нь гээд хэн гэдэг билүү зүс таних залуу ирээд “боль” гэхээр нь би нөгөө залууг тавьсан чинь дахин манай эхнэрийг 2 гараараа үсдээд доошоо өвдөглүүлж алцай руугаа татаж дараад гараараа толгой руу нь цохиод байсан. Тэгж байтал цагдаа ирээд нөгөө залуу цагдаагийн үгэнд орохгүй дахин 2 цагдаа дуудаж ирээд бид нарыг цагдаа дээр авч ирсэн. Нөгөө залуу болон бид нар бүгд эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
10. Арван найман насанд хүрээгүй гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэр орой би аав ээжийн хамт гэр рүүгээ машинаар явж байсан.Тэгээд Баянбулаг буудлын урд зам дээр манай машины урд машин зогсоод хүнтэй уулзаж байсан. Уг машинтай хүнтэй эрэгтэй хүн уулзаад байсан ба сигналдахад хөдлөөгүй. Тэгээд 1 минут орчим хүлээгээд дахин сигналдахад хөдлөөгүй байж байгаад уг машин нөгөө эрэгтэй хүн эмэгтэй хүн суулгаад хөдөлж явуулсан. Тэгснээ нөгөө эрэгтэй хүн манай машины урдуур зам гарах гэж ахлахдаа “сүртэй юм” гэсэн.Тэгэхэд ээж “зайлаач” гэсэн. Тэгтэл нөгөө эрэгтэй хүн “буугаад ир” гэж аавыг хэлсэн. Аав машинаасаа буухад нөгөө ах жолоочийн хаалга руу өшиглөсөн бөгөөд аав тэр эрэгтэй хүнтэй харилцан зодолдсон чинь ээж бууж салгах гэхэд нөгөө эрэгтэй хүн ээжийг үсдээд гараараа толгой руу нь цохиод байсан. тэгэхээр нь аав “чи эмэгтэй хүнийг зоддог хэн юм” гээд тэр эрэгтэй хүнийг үсдээд дарсан тэгээд намайг “цагдаа дууд” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгж байтал цаанаас нөгөө эрэгтэй хүний найз эрэгтэй эмэгтэй хүмүүс ирээд “боль” гээд аавыг болиулсан. Аав нөгөө эрэгтэйг тавьсан чинь нөгөө эрэгтэй хүн машины урд руу очиж 2 удаа машины урд руу өшиглөөд ээжийг дахиж үсдээд алцаандаа хийж дарсан. Тэгээд аав нөгөө эрэгтэйг боль гээд нөгөө эрэгтэй хүний гарыг нь ээжийн үснээс салгах гэхэд улам чанга үсдээд байсан. тэгж байгаад нөгөө эрэгтэй хүн ээжийг тавьсан чинь цагдаа ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн /
11. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 310 дугаартай шинжээчийн: 1. *******ийн биед доод эрүү, хүзүү, шуу, өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 46/
12. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн: 1. О.*******н биед баруун гуяны цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.дүгнэлт /хх-ийн 55/
13. Монгол улсын Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 974 дугаартай шинжээчийн: 1.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч Б.Баяртогтохын гаргасан 2019.05.20-ны өдрийн 307 дугаартай дүгнэлт, 2019.06.12-ны өдрийн 394 дугаартай нэмэлт дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. *******гийн биед тархи доргилт, зүүн чихний дэлбэн мөгөөрсний хугарал, зүүн чихний дэлбэнд зулгаралт, цус хуралт, дээд уруул. зулайн хуйх, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэг, чих хамар хоолой, мэдрэлийн эмчийн үзлэг, шинжээч эмчийн бодит үзлэгээр тогтоогдож байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 83-84/
14. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 80-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн: 1. Тоёото Пилтэр маркийн авто машины урд нүүр нэг ширхэг 100.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 127/ болон хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 63-66 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Samsung” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн прокурорын газрын тогтоол, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гаргасан хүсэлтдээ: Хохирогч *******гийн бие чихэнд учирсан гэмтлийг анх түүний төрсөн эгч С.******* үзсэн бөгөөд энэ үзлэгийг үндэслэн гэмтлийн зэрэг тогтоосон иймд дахин шалгуулах хүсэлтийг гарсан байна. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхэд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн их эмч С.******* нь 2019 оны 06 дугаар сарын 23-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Орой зодуулсан гээд над руу яриад би эмнэлэг дээр *******гийн биед үзлэг хийсэн юм. Тухайн үед зодуулсныхаа маргааш нь надад ирж үзүүлсэн. ...Тэгэхэд зүүн чих хавдаж хөхрөн эмзэглэл ихтэй хавдар нь чихний суваг руу тархсан, чихний мөгөөрсний хугарал байсан,...Би *******гийн төрсөн эгч нь байгаа юм” гэх / хх-ийн 42-43 /, мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “ 2019 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн чих, хамар хоолойн эмчийн үзлэгт зүүн талын чих халуу оргиж өвдөнө, чих шуугина, хатгуулна., зүүн талын чихний дэлбэн улайж хавдсан арьс 2-3 газар зулгарч тав тогтсон. Зүүн чихний дэлбээний мөгөөрс хугарч хонхойсон, чихний суваг улайж хэнгэргэн хальсны таних тэмдэг бүдгэрч улайсан онош гэмтлийн дараах зүүн гадна чихний мөгөөрсний үрэвсэл, чих шуугих” гэж бичиж уг дүгнэлтийг үндэслэн хохирогч *******гийн биед гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна гэж дүгнэжээ.
Гэтэл шинжээч эмч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6.1.7-д заасшинжилгээний объект болох хохирогч *******гийн биед төрсөн эгч С.******* нь үзлэг хийсэн магадалгааг үндэслэн дүгнэлт гаргасан нь энэ хуулийн 16.1.6-д заасан шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй үндэслэлээр шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзах үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.
Харин Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн их эмч С.******* нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эмчийн эрх үүргийн дагуу мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийх”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д заасан “...бусад нөхцөлд иргэний эрүүл мэндийн талаар тодорхойлолт гаргах” эрх, үүрэгтэй боловч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд төрсөн дүү *******д гэмтлийн талаар тодорхойлолт хийж өгч байгаа нь энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгэзүйлийн 2.2-д зааснаар хавтаст хэргийн 61 дүгээр зүйлд авагдсан 307 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан 394 дүгээр шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 42-43 дүгээр талд авагдсан С.*******ын мэдүүлэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн гэж үзэж нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв. Харин хавтаст хэргийн 83-84 дүгээр талд авагдсан Шүүхийн шинжилгээнхүрээлэнгийн шинжээч эмч нарын хохирогч *******гийн биед учирсан гэмтлийг тогтоосон 2019 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн 974 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж оролцсбөгөөд хохирогч *******гийн биед хөнгөн хохирол учруулаагүй гэж мэдүүлж байгаа боловч 2019 оны 05 дугаар сарын 15-ний өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хооронд болсон үйл баримтыг бичиж авсан Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Баянбулаг” рестораны гадна камерын бичлэгээр шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн толгойн зүүн талд цохисон үйл баримт бичигдсэн, уг үйл баримт нь гэрч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтэд тусгагдсан тул түүнийг хохирогч *******гийн биед гэмтэл учруулаагүй, түүнийг гэм буруугүй гэж үзэх нотлох баримт авагдаагүй тул түүнийг гэм буруутай гэж шүүхээс тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдБаянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баянбулаг” зочид буудлын гадна зам дээр О.*******той хувийн шалтгаанаас маргалдаж улмаар хоорондоо зодолдож уг зодоон дундуур салгах гэж орж ирсэн иргэн *******г толгойн зүүн талд гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч , , ь, О.******* насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 974 дугаартай дүгнэлт, “Энх-Нахиа” ХХК-ний 451 дугаар дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн мэдүүлэг, болсон үйл баримтыг бичиж хуулбарласан бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохиучруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч *******ийг гэрч О.******* зодсон гэх боловч шүүгдэгч *******ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул О.*******д Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн..ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээний зардал хоёр зуун дөчин мянган төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс наян мянган төгрөгөөр эм тариа авсан гэх боловч энэ талаарх холбогдох нотлох баримтыг хавтаст хэрэг бэхжүүлж тусгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул наян мянган төгрөгийг хасаж, шүүгдэгч *******өөс нэг зуун жаран мянган / 160.000 / төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч *******т торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүхээс уг ялыг ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан ар гэр болон хувийн байдлыг харгалзан гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий нэг ширхэг СД-ийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 05-ний тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалахаар шийдвэрлэв.
Хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******ийг урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг урьд нь ял шийтгэгдэж байгаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан *******т оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******өөс нэг зуун жаран мянган / 160.000 / төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар бичлэг бүхий нэг ширхэг СД-ийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 05-ний тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч *******т буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ