| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0069/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/69 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2020/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.Эрхэмбаяр Хохирогч Н.******* Хохирогчийн өмгөөлөгч Д.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Шүүгдэгч ******* ******* овогт *******-******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.*******ид холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт *******-******* *******, регистрийн дугаар . Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас шүүгдэгч Ө.*******ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Ө.******* нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн сумын баг хэсэгт хохирогч Н.*******тэй маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад П. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гаргасан дугаартай “...Иргэн Н.*******гийн биед баруун талын духны дунд хэсгийн ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, дээд баруун 1 дүгээр шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2019 оны 05 сарын 17-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 2 удаагийн цохих үед үүсэх боломжтой. Дээрх учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77-р хуудас/-ээр хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Ө.******* учруулсан болох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Хохирогч Н.*******гийн өгсөн: “...Тэр өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр би Улаанбаатар хотоос ирээд гэртээ байсан. Орой унтах гээд орондоо орсон байтал Ө.******* манайд 1 шил архитай орж ирсэн. Тэгээд намайг архи уу гээд шахаад байхаар нь би 2 татчихаад хотоос нойр муутай ирсэн болохоор унтаад өгсөн байсан. Тэгтэл хүн чанга дуугараад ширээ цохих шиг болохоор нь сэртэл ө.******* агсан тавиад ширээ цохиод байсан. Тэр өдөр манайд хөдөөнөөс хүмүүс ирсэн байсан болохоор би Ө.*******ийг гэрт нь оруулж өгье гээд аваад гарсан. Тэгээд гэрт нь оруулж өгтөл Ө.******* дахиад архи ууна гээд бид хоёр хоорондоо маргалдаад нэг мэдэхэд би ухаан алдаад унасан толгойноос маш их цус гарсан тогтохгүй байсан. Тэгээд эмнэлэг дээр очиж оёо тавиулаад мөн Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ө.*******оос эмчилгээний зардал болон таксинд явдаг орлого нийт 5 сая гаран төгрөгийн хохирол нэхэмжилж байсан. Одоо таксинд явж олох байсан орлогоо нэхэмжлэхгүй зөвхөн эмчилгээнд гарсан зардал болох 847,000 /найман зуун дөчин долоон мянга/ төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, - Шүүгдэгч Ө.*******ийн өгсөн: “...Н.******* ахынхаас гэртээ ороод дахиад бид хоёр архи уусан. Тэгтэл Н.******* ах гэнэт чи баян, танай аав баян би ядуу гээд над руу дайрсан. Тэгээд намайг зодоод зуухны хажууд дарж унагаад архины шилээр миний толгой хөмсөг хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод хоолой боосон. Тэгээд би доороос нь босохын тулд галын хажууд байсан төмрөөр толгой руу нь нэг удаа цохисон. Намайг дарсан зодож байх үед манай охин хүн дуудах гээд гарах гэтэл “гарахын бол ална шүү” гээд айлгаад байсан учир охин байшингийн цонхоор гарч хүн дуудсан. Хүний эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирол 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг өнөөдөр төлсөн. Үлдсэн хохирол болон цаашид эмчлүүлсэн тохиолдолд гарсан зардлыг төлөх болно.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Н.*******гийн өгсөн: “...2019 оны 05 сард тэр асуудал болдог өглөө 12 цаг өнгөрч байхад хотоос ирсэн. Тэгээд орой нь 23 цаг болж байхад ******* тал шил архитай орж ирсэн. Тэгээд намайг архинаасаа уу гэсэн. Би уухгүй гэж байгаад хоёр рүнкт татчихаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь ширээ нүдээд хашгираад байсан. Би тэр хашгирах дуугаар нь сэрсэн. Тэгээд би босоод *******ийг дагуулаад гэрлүү нь оруулж өгье гээд аваад орсон. Тэр орой манайд хөдөөнөөс хүмүүс ирээд хонож байсан. Тэгээд гэрт нь *******ийг дагуулаад орсон чинь ******* надруу томроод, баярхаад би “миний дүү тэгж болохгүй“ гэсэн чинь ******* би жороо морьтой гээд баярхаад томроод байсан. Тэгээд тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Би *******ийг одоо амар гэсэн чинь “амрахгүй архи ууна” гээд томроод байсан. Сүүлдээ бид хоёр барьцалдаж аваад би унтуулах гээд дээр нь гараад дарж байсан. Тэгээд овоо унтах тийшээ болж байсан. Би хажуу тийшээ болсон нэг мэдсэн чинь миний толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Сэрсэн чинь цус нөжтэйгөө хутгалдсан байсан. Тэгээд эхнэр орж ирээд намайг авч гарч ирээд гэрт орж ирээд цусаа тогтоох гээд хүчрээгүй. Хойшоо ээжийнд очоод дүү хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод дөрөв таван газар оёо тавиулсан. Тэгээд манайд үлдсэн хүмүүс түргэн цагдаа дуудаад *******ийг авч явсан байна лээ. Тэгээд маргааш өглөө нь цагдаа дээр ирээд *******той хоорондоо гомдол санал байхгүй, ******* миний хохирлыг төлөхөөр болоод бид хоёр цагдаагаар асуудлаа шалгуулахгүй, гомдолгүй гээд салцгаасан. Тэгээд тэрнээс хойш миний эмчилгээний зардал хохирлыг барагдуулахгүй байгаа учир цагдаад дахин өргөдөл гаргасан. Бид хоёр архи ууж байгаад *******ийн гэрт ороод ******* надруу томроод тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо зууралдаад байж байтал ******* гэнэт миний толгой руу нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдаад унасан. Яг юугаар цохисон эсэхийг нь би мэдэхгүй байна. Нэг хатуу ирмэгтэй зүйлээр цохичих шиг болсон. Би толгой руугаа нэг цохиулаад ухаан алдаад унасан. Тэрнээс хойш хэд цохисон эсэхийг би мэдэхгүй байна. Эмчид үзүүлэхэд хэд хэдэн газар язраад шүд хөдөлгөөн ороод унасан байсан. Надад уг асуудалтай холбоотой эмчилгээний зардал болон таксинд явдаг орлого гээд нийт 5 сая гаран төгрөгийн хохиролыг барагдуулчихвал надад гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/, - Гэрч А. өгсөн: “...2019 оны 05 сарын 17-ны өдөр манайд ******* тал шил архи барьж орж ирээд өнөөдөр чинь ёстой архи уучихмаар өдөр байна шүү. Архи уухаар шингэж байгаа ч гэж жигтэйхэн гээд байсан. Тэгээд орж ирээд тал шил архиа манай нөхөрт өгөөд байсан. Манай нөхөр уухгүй уухгүй гэж байгаад хоёр рүнк татаж харагдсан. Би гэрт хүмүүс ирчихсэн хоол унд хийж өгөөд ор дэр засаад завгүй байсан. Тэгсэн чинь ******* над руу та уухуу ******* ах унтчихлаа гээд байхаар нь би уухгүй гээд архинаас нь уугаагүй. Тэгсэн чинь ширээ цохиод босож ирээд уйлаад байсан. Бодвол агсам тавьж байгаа бололтой байсан. Тэгээд байж байтал манай нөхөр ******* сэрээд *******ийг “ахын дүү гэртээ ороод унтчих, ах нь дүүгээ оруулаад өгье” гээд дагуулаад аваад гарсан. Тэгээд би тэрүүхэн зуур ороо засаад унтчихсан байсан. Тэгээд унтаж байтал хүүхэд орилох шиг болохоор нь сэрээд харсан чинь *******ийн том охин манайд гүйж орж ирээд эгчээ хурдан ороорой аав ******* ахыг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд би хар хурдаараа хувцасаа өмсөөд *******ийнд гүйгээд орсон. Тэднийд ороход *******, ******* хоёр хоорондоо зууралдчихсан зодолдоод байж байсан. Тэгээд би салгах гээд хүчрээгүй. ыг гэрээс охин болох дуудаадах гэж хэлсэн. Тэгээд гаднаас гүйж орж ирээд тэр хоёрыг салгаад би *******г аваад гэрээс нь гарсан. Тэгээд удаагүй араас нь , нар ирсэн. Би нөхрөө охиныхоо хамт аваад гэрлүүгээ ороод цусыг нь тогтоох гээд хүчрээгүй ээжийнд нөхрөө аваачаад тэндээс *******г аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд би эргээд *******ийнд очоод гэрт нь шалан дээр болсон цусыг нь арчиж цэвэрлэсэн. Намайг цэвэрлэгээ хийхэд тэднийд төмөр болон хагархай архины шил зэрэг юмнууд байсан. Тэгээд би гэрийг нь цэвэрлэчихээд гараад гэртээ харьсан. Намайг эргээд *******ийнд ороход ******* байхгүй эмнэлэг рүү явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, - Гэрч Д.ын өгсөн: “...Тэр өдөр би сумаас ирээд *******гийнд хонож байсан. Намайг ороо засаад оронд орж байхад ******* согтуу тал шил архи бариад орж ирээд *******гийн орны урд очоод суусан. Тэгээд *******г босоод ир архи ууя гээд ширээг нь цохиод байсан. Тэгээд би унтчихсан байсан. Унтаж байсан чинь нэг охин гаднаас орж ирээд аав ******* ах хоёр зодолдоод байна та нар ороод салгаад өгөөч гэсэн. Тэгээд бид нар нойрмог босоод тэнд байсан хамт *******ийнх руу орсон. Тэднийд ороход *******гийн толгойноос цус гоожсон байдалтай *******г эхнэр нь дагуулаад гарсан. *******ийг нь аваад гэрээс гарсан. Би дагаад гарсан. Тэгээд гадаа гарч ирээд тэр хашаанд байсан гүний худагтай юм билээ тэр худаг руу нь нэг ишиг уначихсан орилоод байсан. бид хоёр тэр ишгийг нь худгаас гаргах гээд ноцолдож байсан чинь ******* согтуу ирээд худаг руу ишгээ авах гэж ороход хөлнийх нь өсгийн дээрээс нь шүүрээд бариад авсан. хэрвээ барьж авч амжаагүй бол тэр худаг руу унаж үхэх байсан. Тэгээд би хамжаад худгаас нь гаргаж ирсэн. Тэгсэн чинь ******* бид хоёр луу ална гээд дайраад агсараад байсан. Тэгэхээр нь хойшоо бай гээд нэг түлхэсэн чинь ******* хойшоо бөгсөөрөө унасан. Тэгээд босож ирэхгүй байхаар нь Би д хандаад цагдаа дуудаж өг гэж хэлээд цагдаа дуудаад цагдаа ирээд, түргэн дуудаад *******ийг эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54- 55 дугаар хуудас/, - Гэрч З. өгсөн: “...2019 оны 05 сарын 17-ны өдөр сумаасажлаар сумын төв орж ирээд *******гийнд хонож байсан. Орой тэднийд унтах гэж байхад архи дарс уусан хүн байхгүй байсан. Би унтаж байгаад нэг сэрсэн чинь *******гийнд ******* ороод ирсэн ******* орондоо орсон ******* урд нь нэг шил архи тавьсан сууж байсан. Тэгээд би харчихаад эргээд унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал ахаа босоорой гээд *******гийн охин намайг дуудаад сэрээсэн. Би сэрээд яасан гэсэн чинь гараад ир аавыг хүн зодсон байна гэсэн. Тэгээд би гараад хажуу хашааны айл руу орох гээд явж байтал урдаас ******* толгой нүүрнээс нь бөөн цус гоожсон бололтой согтуу охин, эхнэр нарын хамт гарч ирсэн. Би яасан ийсэн гэсэн чинь эгч ******* зодсон байна гэсэн. Би тэгэхээр нь *******г гэртээ ор гэсэн чинь ******* би гэртээ орохгүй ээжийндээ очно гээд охиныхоо хамт яваад өгсөн. Тэгтэл араас нь ******* ална тална гээд орилоод гарч ирсэн. Тэгэхээр нь би *******ийг барьж аваад болохгүй гэж хэлээд хажуугаас нь түшээд гэрлүү нь дагуулаад явж байсан. ******* нэлээн согтуу байсан. Тэгээд явж байх хооронд *******ийн хашаанд нэлээн гүн ухсан худаг байдаг тэр худагруу нь нэг ишиг уначихсан орилоод байсанг ******* сонсчихоод ишигнийхээ араас худаг руу гүйж очоод толгойгоороо тонгойгоод орсон. Би араас нь ухасхийгээд хөлнөөс нь барьж авсан. Тэгээд *******ийг татаад гаргаад ирсэн чинь ******* миний хүүхдийг чи алчихлаа гээд уйлаад янз бүр болоод байсан. Би тэр хооронд худгаас ишигийг нь уургаар татаж аваад гаргаад иртэл ******* ишгээ тэврээд уйлаад “миний хүү” гээд орилоод байсан. Тэгээд би гэрт нь дагуулаад орсон чинь гэрийнх нь шал нэлээн цус болсон тэр цусыг нь эгч арчиж угааж цэвэрлэж байсан. Тэднийд *******ийн хүүхдүүд нь байсан. Эхнэр нь тухайн үед эмнэлэгт хэвтсэн эзэнгүй байсан. Тэгээд байж байтал түргэний эмч нар ирсэн. Түргэний эмч нар ирээд *******ийн биеийг үзнэ гээд тайвшруулах эмчилгээ хийх гэсэн чинь ******* согтуу болохоор хийлгэхгүй байсан. Би *******ийг эмч нарын үгэнд орохгүй болохоор нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд *******ийг эмнэлэг рүү түргэний машинаар аваад явсан. Тэр өдөр тийм л асуудал болсон. Би тэгээд гэртээ ороод унтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, - Гэрч П.ын өгсөн: “...2019 оны 05 сард нэлээн орой болсон манайд баахан хүмүүс гаднаас ирсэн унтаж байсан. Гаднаас ******* ах орж ирээд ширээний хажууд сандал дээр суугаад аавыг дуудсан. Аав орондоо унтаж байсан. нэг дуудахад нь сэрээгүй ахиад дуудахад нь сэрсэн. Тэгээд аавыг сэрээгээд архи өг гэсэн. Тэгээд хэн архи гаргасныг мэдэхгүй ямар ч байсан аав архи тойруулж байсан. Тэр хоорондоо ******* уурлаад ширээн дээр гараараа цохиод байсан. Тэгэхээр нь аав гэрт хүмүүс унтаж байсан учир ахыг гэрт нь оруулж өгөхөөр дагуулаад гарсан. Тэгээд байж байгаад ахын охин билүү тэр хоёрын нэг нь гүйж орж ирээд аав ахыг зодоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ээж гарсан. Тэгсэн ээж орж ирэхгүй удаад байсан. Тэгээд байж байтал ахиад , хоёрын нэг нь орж ирээд намайг эгч хүчрэхгүй байна таныг дуудаж байна гээд дуудсан. Тэгээд би гараад ахын тийшээ очиход аавыг үүрээд ээж урдаас гэрийнх нь үүдэнд гараад ирсэн байсан. Би аавыг хажуугаас нь түшээд гэрт оруулсан. Би ээжийг “аавын цусыг цэвэрлэж бай, би ахыг ороод аргадъя” гэж хэлсэн. Тэгээд намайг ороход ******* ах гэртээ тогооныхоо савыг налаад суусан байсан. Духан дээр нь хөмсөгнийх нь дээхэн хэсгээс цус гоожсон байсан. Тэгэхээр нь би тэр цусыг нь цэвэрлэхээр түмпэнд ус хийгээд хажууд нь очсон чинь ах над руу уурлаад түмпэнтэй усаа асгаад уурлаад байсан. Тэгээд уурлаад байхаар нь би том өрөөнийх нь орон дээр аваачиж суулгаад хүзүүн дээр нь хүйтэн алчуур тавиад бүсийг нь тайлаад овоо гайгүй архи нь гараад агсархаа байж байснаа гэнэт ахиад агсараад дээлээ өмсөөд гарч гүйнэ гээд орилоод намайг цохих гээд байхаар нь би гэрт байсан хүмүүсийг дуудсан. Тэгээд ах ахыг хашаан дотор нь харж үлдсэн. Би эргээд гэрт ороход ээж аавын цусыг арилгаж хүчрэхгүй толгойных нь арьс ангайгаад язарсан байсан. Тэгээд ээж бид хоёр аавыг хоёр талаас нь түшээд эмээгийх рүү авч явсан. Тэгээд эмээгийнд аавыг үлдээчихээд буцаад ээж бид хоёр гэртээ ирээд би хувцасаа солиод эргээд эмээгийнд очоод аавыг аваад эмнэлэг рүү явсан. Ээж үлдсэн. Би эмээгийнхээс эгчийн хамт эмнэлэгрүү аавыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, - Насанд хүрээгүй гэрч Н.ын өгсөн: “...Эхлээд аав гэртээ хоолоо идчихээд ахынд нь орчхоод ирье гээд гараад явсан. Тэгээд хоёр дүүгээ унтуулчихаад кино үзээд сууж байсан чинь аав ахтай цуг архи бариад ороод ирсэн. Тэгээд тэр хоёр архиа уугаад сууж байгаад гэнэт ах аавтай нэг юм яриад байсан. Тэр нь болохоор ах “би нэг хүнийг шоронгоос гарч ирэхээр нь ална” гэсэн чинь аав хамаатан садан хүмүүс тэгж болдоггүй юм гэсэн. Тэгсэн чинь ах “чамд хамаа байхгүй” гээд архиа цацаад “чиний аав баян тарган, тэмээтэй машинтай” гээд аавыг түлхэж унагаад боогоод ханаруу шахаад боосон. Тэгсэн аавын нүдэнд нь цус шүүрсэн. Тэгсэн аав ухаан алдаад унасан. Тэр хоёрыг үүдэн дээр зодолдоод байсан болохоор би цонхоороо гараад ахын эхнэрийг дуудсан. Тэгээд эргээд ороод ирсэн чинь аав пийшингийн дэргэд ухаан алдаад унасан байсан. эгч гэрт ороод ахыг ааваас салгах гэсэн хүчрэхгүй байсан. Тэгээд хүчрэхгүй болохоороо надад “гэрээс очоод хоёр хүн дуудаад ир” гээд би буцаад гүйгээд ахын гэрээс нь хүмүүс дуудсан. Тэгсэн эгч орж ирээд аав тэр хоёрыг салгасан. ах буцаад “энийг ална” гээд аавыг архины шилээр толгой руу нь хоёроос гурван удаа хүмүүс байхад цохисон. Тэгсэн чинь ахиад гурав дахиа цохисон чинь аав ахыг хойш нь түлхээд унагасан. Тэгсэн чинь н жолооч ах на*******лаа салгаач гээд байсан. Тэгээд эгч ахыг аваад гарсан. Тэгсэн анай түмпэнд ус хийгээд аваад ир нойтон алчууртай гэсэн. Тэгээд анай бид хоёр аавын нүүр амыг нь арчсан. Тэгсэн чинь хөмсөгнийх нь дээр нэг хагархай шил зоогдсон байхаар нь тэрийг нь татаад авчихсан. Тэгсэн чинь аав ухаан орсон. Тэгээд анай намайг өрөөний шалан дээр болсон цусыг угаа гэхээр нь би угаах гэсэн нөгөө өрөөнд дүү уйлахаар нь би очих гэсэн чинь анай чи яах гээд байгаа наад цусаа арилгаадах гээд намайг загнасан. Тэгсэн аав “чи яагаад хүүхэд загнаад байгаа юм” гэсэн чинь анай гэрээс гараад явсан. Тэгээд би шалаа арчих гээд байж байсан чинь аав буцаад ухаан алдаад унасан. Тэгээд би аавыг босгоод орон дээр суулгаад байж байтал гаднаас манай дүү “худаг руу ишиг унасан байна” гээд хэлэхээр нь би гарсан. Гадаа гарсан чинь ишиг худаг руу унасан байсан. Тэгсэн наадахыг чи нь одоо яаж авна гээд яриад байж байтал хажуу хашаанаас ах гарч ирээд би “та энэ ишгийг аваад өгөөч” гэсэн чинь ах “би наад ишгийг чинь яаж авна” гээд байж байтал аав худаг руу ишиг уначихлаа гэснийг хүүхэд уначихлаа гэж сонссон юм байлгүй гарч ирээд худаг руу үсрэх гэж байхад нь , ах хоёр барьж авсан. Тэгсэн ах аавыг “чи наанаа байж бай, би гаргаад өгье” гээд төмрөөр гоогдоод ишгийг гаргаж өгсөн. Тэгээд хашаан дотор худгаас ишгийг гаргаад ирсэн чинь аав тэр ишгийг тэвэрч аваад “миний хүү үхчихлээ” гээд уйлаад байсан. Тэгсэн цагдаа нар ирээд аавыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/, - Гэрч Б.- өгсөн: “...Тэгсэн, би тэр өдөр жижүүрийн туслахаар албан үүрэг гүйцэтгэж байгаад шөнө эргүүл буусан хойно тухайн хаяган дээр нэг эмэгтэй хүн хүмүүс хэрүүл маргаан үүсгээд зодолдоод байна гэсэн дуудлага ирээд дуудлагын дагуу жолооч цагдаа а/ч хамт дуудлаганд очсон. Дуудлаган дээр очиход түргэний эмч ирчихсэн. Нэг хүн нилээн согтуу толгойноос нь бага зэрэг цус гарсан уйлсан байдалтай. Түргэний эмч нь энэ хүн шархаа боолгохгүй эсэргүүцээд байна гэсэн тайлбар өгсөн байдалтай байсан. Тэр толгойдоо гэмтэлтэй байсан хүн нь орилж хашгирсан хүмүүсийн урдаас эсэргүүцсэн байдалтай миний хүүхэд үхчихлээ гээд орилоод байсан. Эмч нар нилээн зууралдаж тайвшруулах гээд чадахгүй байсан. Дуудлагаар очсон эмч нь энэ хүний шархыг цэвэрлэх шаардалагтай байна. Бид нарын урдаас эсэргүүцээд байна та хоёр эмнэлэг дээр аваачаад өгөөч гэж хэлээд би жолоочийн хамт тэр агсам тавиад байсан хүнийг машиндаа суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод нилээн яриа хийж байж тайвшруулаад шархыг нь цэвэрлэхээр болсон. Тэгээд тэнд сувилагч нь тэр хүний биед эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд цагдаа дээр авч ирээд цагдаа дээр хонуулсан. Тэр хүнийг би одоо нэрийг нь санахгүй байна. Эмнэлэг дээр шархыг нь цэвэрлээд боосон санагдаж байна. Эмч нь хөнгөн шарх байна гээд цэвэрлээд боосон санагдаад байна. Оёо тавьсан билүү яасан билээ тэрийг би сайн санахагүй байна. Ямарч байсан боолт хийлгээд цагдаа дээр авч ирээд хонуулсан. Тэр хүний биед толгойн хөмсөгний хавиас нь бага зэрэг цус гоожсон байдалтай байсан. Яг ямар гэмтэл учирсан эсэхийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Тэр боолт хийсэн эмч сайн мэдэж байгаа байх. Тэр хүнээс өөр хүн эмнэлэг дээр аваачиж үзүүлээгүй. Тэр хүнийг тухайн үед үзсэн эмч нь шарх нь гайгүй юм байна авч явж болно гээд бид нар цагдаа дээр авч ирээд цагдаа дээр хоноод маргааш нь тэр хүн би ямар нэгэн гомдол санал байхгүй гээд явсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дугаар хуудас/, - Гэрч З. өгсөн: “...Тэр өдөр тэр хоёр намайг жижүүрт гарч байхад хоёулаа ирж үйлчлүүлж байсан. Сувилагч ирээд ийм гэмтэл шархтай хүн ирлээ гээд тэрний дагуу би түргэн тусламжийн өрөө рүү ороод хүнээ үзээд шаардлагатай эмчилгээг хийж өгдөг юм. Тэр өдөр энэ хоёр хүн хоёулаа ирж байсан. Ө.******* гэдэг хүн нь нилээн согтолттой хана түшсэн зогсож байгаа харагдаж байсан. Түүнээс би тэр хүнийг огт үзээгүй. Тэр хүний биед тухайн үед ямар шарх гэмтэл байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин манай эмнэлгийн мэдрэлийн эмч дагуулж орж ирсэн. Н.******* гэдэг хүний биед үзлэг хийгээд толгойд нь оёдол тавиад гэр рүү нь буцаасан. Би яг нарийн сайн санахгүй байна. Н.******* нь бага зэргийн согтолттой амин үзүүлэлт нь тогтвортой байсан учир зөвлөгөө өгөөд буцаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/, - Шүүгдэгч Ө.*******ийн өгсөн: “...Эхлээд би ахынд нэг шил архитай орсон. Тэднийд тэрийгээ хувааж уучихаад бид хоёр манайд буцаад орсон. Манайд ороод ах бид хоёр ахиад нэг шил архи уусан. Тэгээд тэрийгээ ууж байгаад надруу “чи баян тарган, аав чинь баян хүн” гээд над руу дайраад байсан. Тэгээд ууж байсан аягатай архиа нүүр рүү цацаад боож унагаад пийшэн лүү шахаж хоёр нүд хөх болтол зодсон. Тэгээд босгохгүй намайг архины шилээр дөрвөн удаа цохисон. Хамгийн сүүлд цохиход нь архины шил хагараад хөмсөг зад цохисон. Тэгээд манай хүүхэд яваад ахын эхнэр эгчийг дуудаж ирсэн. Хүүхэд гарах гэхээр ах гарвал ална шүү гээд айлгаад хүүхэд цонхоороо гарч эгчийг дуудаж ирсэн. Тэгээд би босгохгүй намайг дарж уначхаад болохгүй болохоор нь зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд эгч орж ирээд ахыг аваад явсан. Тэгээд намайг цагдаа дуудаад манайд хоёр цагдаа ирсэн. Бас түргэн ирсэн. Түргэн ирээд бид нар түргэн дээр очсон. Түргэн дээр очоод духныхаа хэсэгт дөрвөн оёо тавиулсан. Тэгээд гэрт аваачиж өгнө гэж эмнэлэгээс гаргаж авч яваад гэрт хүргэж өгөлгүй эрүүлжүүлэхэд хонуулсан. Би *******гийн доороос нь босож ирэх гээд нэг л удаа цохисон. Би нэг удаа зуухны хажууд байсан хавтгай төмрөөр толгой руу нь нэг л удаа цохисон. Цохисон шалтгаан нь намайг доороо хийчхээд ална гээд босгохгүй байсан. Тэгэхээр нь би гарт таарсан төмрөөр цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 101-105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллгааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Шүүгдэгч Ө.*******ийн өмгөөлөгч В. нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Ө.*******ийн үйлдэл бол аргагүй хамгаалалт. Эхэлж Н.******* нь Ө.*******ийг цохиж зодож дээр нь гарч боосон байдаг. Үүнээс гарахын тулд өөрийгөө хамгаалж нэг удаа цохисон. Өөрөөр хэлбэл Ө.******* нь шүүгдэгчийн хууль бус халдлага эхэлсэн үед аргагүй хамгаалалт хийсэн. Иймд Ө.*******ийн өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь аргагүй хамгаалалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ө.*******, хохирогч Н.******* нар нь архи уусан үедээ таарамжгүй харилцааны улмаас маргалдаж өөр хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрх чөлөөнд халдаж довтолсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан гэрч А., Д., насанд хүрээгүй гэрч Н. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гаргасан дугаартай дүгнэлтээр Н.*******гийн биед баруун талын духны дунд хэсгийн ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, дээд баруун 1 дүгээр шүд унасан гэмтэл тогтоогдсон байна. Үүнтэй холбоотой хохирогч Н.******* нь хиймэл шүд хийлгэсэн төлбөрийн баримтаа шүүхэд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.******* нь тухайн цаг хугацаанд хохирогчид дээрх гэмтлүүдийг учруулахгүйгээр өөрийгөө хамгаалах нөхцөл байсаар байтал өөрийн уг үйлдэл нь бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж цохиж буй нь гэм буруугийн санаатай хэлбэр байна. Шүүгдэгч Ө.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.*******ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан. Үүний дагуу хохирогч Н.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч Ө.*******оос нэхэмжлэх эрхтэй. Хохирогч Н.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ө.*******оос эмчилгээний зардал болон таксинд явдаг орлого нийт 5 сая гаран төгрөгийн хохирол нэхэмжилж байсан. Одоо таксинд явж олох байсан орлогоо нэхэмжлэхгүй зөвхөн эмчилгээнд гарсан зардал болох 847,000 /найман зуун дөчин долоон мянга/ төгрөг нэхэмжилж байна.” гэв. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой ямар нэгэн авагдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос “Компьютер томографийн зураг авахуулсны төлбөр 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 312,420 /гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөг, хиймэл шүд хийлгэсэн төлбөр 35,000 /гучин таван мянга/ төгрөг нийт 467,420 /дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун хорь/” төгрөгийн баримт гаргав. Мөн шүүгдэгч Ө.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг Төрийн банкны дугаартай *******гийн дансанд шилжүүлсэн баримт гаргав. Шүүхээс хохирогч Н.*******гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн 847,000 /найман зуун дөчин долоон мянга/ төгрөгөөс баримтаар нотлогдож буй 467,420 /дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 379,580 /гурван зуун далан есөн мянга гурван зуун ная/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс 67,420 /жаран долоон мянга дөрвөн зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Н.*******д олгуулах нь зүйтэй. Хохирогч Н.******* нь үлдсэн хохирол 379,580 /гурван зуун далан есөн мянга гурван зуун ная/ төгрөгийн болон цаашид эмчлүүлсэн тохиолдолд гарсан зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.*******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэхуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.*******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Ө.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг төлсөн, үлдсэн хохирол болон цаашид эмчилгээнд гарсан зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг гарахад хохирогч Н.*******гийн шүүгдэгч Ө.*******ийг архины шилээр цохисон, хоолойг нь боосон хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ нь шүүгдэгч Ө.*******, гэрч Д., З., П., Б.-, насанд хүрээгүй гэрч Н. нарын мэдүүлэг болон шүүгдэгч Ө.*******ийн биед учирсан гэмтлийг тогтоосон 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ө.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 106 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Ө.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн, үлдсэн хохирол болон хохирогч Н.*******д цаашид эмчилгээ хийлгэвэл гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэлээ. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн 2 ширхэг СД диск, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.*******гийн хохирлын талаарх 3 хуудас баримт, шүүгдэгч Ө.*******ийн гаргасан 1 хуудас хохирол төлсөн төлсөн баримт зэргийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Ө.******* нь энэ тогтоолоор хохирогч Н.*******д төлөх 67,420 /жаран долоон мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн төлбөртэй тул хэрэгт хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн шүүгдэгч Ө.*******ийн өмчлөлийн Приүс-10 маркийн 66-76 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Ө.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******-******* *******ийг Мон Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-дзааснаар шүүгдэгч Ө.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг хохирогчид төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэлээс 67,420 /жаран долоон мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч Ө.*******оос гаргуулж хохирогч Н.*******д олгуулж, үлдсэн 379,580 /гурван зуун далан есөн мянга гурван зуун ная/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбоотой баримт болон цаашид эмчлүүлсэн тохиолдолд гарсан зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ө.*******оос нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн хавсарган ирүүлсэн 2 ширхэг СД диск, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.*******гийн хохирлын талаарх 3 хуудас баримт, шүүгдэгч Ө.*******ийн гаргасан 1 хуудас хохирол төлсөн төлсөн баримт зэргийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ө.*******ийн өмчлөлийн Приүс-10 маркийн 66-76 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй. 7. Шүүгдэгч Ө.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ө.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ