Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/148

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч Илжигин овогт Б,М-ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаас 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялыг 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дуаар зүйлийн 52.10 дахь хэсгийг мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ сарын хугацаагаар ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 46 /дөчин зургаан/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.         Шүүгдэгч Б.М-т 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө барьцаалсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, түүнд буцаан олгосугай.

8.         Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.         Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын түдгэлзүүлж, топгоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.БАТЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                        Ё.ЦОГТЗАНДАН

                                                         Б.ХАЛИУН