| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2020/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/184 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0164/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я овогт Г-ийн Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Я овогт Г-ийн Б /регистрийн дугаар: ..... /, . . оны . дугаар сарын ... ны өдөр .. аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, .. настай, дууд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл . , .... ийн хамт .... аймгийн . сумын .... дүгээр баг, ..... байрны ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын ..... дүгээр баг “... ”-ы . байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Э.Шийн эзэмшлийн .. .... УНО улсын дугаартай тоёота клугер маркийн автомашины зүүн талын толийг хагалж, хууль бусаар устгаж 999,155 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...Өмнө нь мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2018000000169 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Шийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 20, 4 дүгээр сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн үед .... сумын ...... дүгээр баг ... тоот гэрээсээ Хонгор суманд газрын алба орох гээд гарсан чинь байрны зогсоол дээр тавьсан байсан миний эзэмшлийн .. .... УНО улсын дугаартай тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын толь хагарсан байсан. Тэгээд би түүний дагуу харуул хамгаалалтын ажилтнуудтай уулзаад камерийн бичлэг шүүж үзэхэд миний машины хажууд шөнийн 03 цаг 30 минутаас 04 цаг 30 минутын хооронд миний машины эргэн тойронд ойролцоогоор 40 орчим насны эрэгтэй, 40 хүрч байгаа болов уу гэмээр эмэгтэй хоёр хүн хоорондоо хэрэлдэж муудалцаад байрны орц руу орж гарч байгаад эрэгтэй нь миний машины толийг гараараа хугалж байгаа мэт дүрс харагдаж байсан мөн хөлөөрөө миний машины урд хэсгийг өшиглөж байсан юм. Тэгээд би байрны харуул хамгаалалтын ажилтантай уулзахад 8 давхар руу тухайн хүмүүс лифтээр орж гарсан гэж хэлсэн. ...миний .. .... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь хугарч, хагарч эвдэрсэн. Өөр бусад эд ангид эвдрэл учирсан зүйл байхгүй.” гэх мэдүүлгүүд[1],
Гэрч Б.Л-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 3 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед хуурай ах М, эгч Ц нарыг гэртээ дуудаад цэргийн баяр тэмдэглэсэн юм. Тэгээд манай хуурай ах эгч хоёр ирэхдээ танил дүү гэх миний таньдаг У гэдэг эмэгтэйг дагуулаад ирсэн .Тэгээд манай гэрт хоол идээд архи ууж байгаад нөгөө ах эгч хоёр маань харихаар 00 цаг өнгөрч байхад явсан юм. Тэгээд У үлдээд ойрд уулзаагүй манай нөхөр бид гурав үлдсэн архи хувааж уусан. Тэгээд би жаахан согтоод Утай маргалдсан. Тэгээд би гэрээс гарсан чинь У араас гарч ирсэн. Уянгын араас манай нөхөр гарч ирээд бид гурав гадаа байж байгаад У такси дуудаад яваад өгсөн. Тэгсэн манай нөхөр Уянгыг явсны дараа нэлээд согтуу байсан бөгөөд ...... байрны зогсоол дээр байсан сувдан цагаан өнгөтэй машины хажууд очоод хэн нэгнийг гараад ир гээд орилоод байсан. Тэгж байгаад хөлөөрөө нөгөө машины зүүн талын толийг хугалсан. Хугарсан толь нь газарт унасны дараа дээр нь дэвсээд байсан. Тэгэхээр нь би гэртээ оруулах гэж 3 удаа оролдоод орохгүй байхаар нь одоо өвөл биш гайгүй биз гээд бодоод гэртээ ороод унтаад өгсөн. Тэгсэн манай нөхөр өглөө гэртээ орж ирэхээр нь чи өчигдөр хүний машины толь хугалсан гэж хэлсэн чинь миний яриаг ойлгохгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын толийг 3 удаа хөлөөрөө өшиглөж хугалсан.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...Байрнуудаа тойроод явж байтал .. .... УНО тээврийн хэрэгслийн хаалгыг нэг согтуу хүн татаад зогсоод хаалгаа онгойлго пизда минь гээд орилоод байсан. Тэгэхээр нь би машин дотор нь хүн байгаа юм байх гэж бодоод харуулын байр орсон. Тэгээд харуулын байрнаас хяналтын камераас нөгөө залууг хараад сууж байтал нөгөө машины хаалга, урд нүүр рүү өшиглөөд байсан. Тэгэхээр нь би гардаг юм билүү гэж бодоод байж байтал ...... байрнаас эхнэр нь бололтой эмэгтэй гараад ирсэн. Гарч ирээд нөгөө залууг оруулах гээд байгаа бололтой татаж чангаагаад байсан. Тэгсэн нөгөө нөхөр нь орохгүй байсан. Тэгээд би ...... байрны нэг давхарт хог байгаа тэрийг хамж авъя гэж бодоод ...... байр руу ороод хогоо хамаа аваад орцоор гарах гэтэл нөгөө хяналтын камерт харагдаад байсан эмэгтэй байр руу надтай зөрөөд орсон. Тэгэхээр нь энэ ер нь хэдэн давхарт гарах бол гэж бодоод лифтээ хараад байж байтал ...... байрны 8 давхарт лифт нь зогссон. Тэгээд би харуулын байр руу орсон. Тэгээд өглөө би байрнуудын гаднах хогийг цэвэрлэж байтал .. .... УНО дугаартай тээврийн хэрэгслийн толийг хагалсан гэдгийг мэдсэн. Тэгээд тэр машины хажуугаар явж байхад ...... байрны хажууд байдаг нүхэнд нөгөө машин өшиглөөд байсан эрэгтэй унтаж байсан. Тэгээд би харуулынхаа байр руу явсан..” гэх мэдүүлэг[3],
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Э.Шийн эзэмшлийн ... “Тоёота клугер” маркийн .. .... УНО улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашины зүүн талын гадна толь 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 999,155 /есөн зуун ерэн есөн мянга нэг зуун мянга нэг зуун тавин таван/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[4],
Яллагдагч Г.Бийн мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн: “...Энэ үйлдлийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс боллоо.” гэх мэдүүлэг[5],
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар[6],
Шүүгдэгч Г.Бийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[7] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Г.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө ........... аймгийн ........ сумын .... дүгээр баг “.... ”-ы ...... байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Э.Ш-ийн эзэмшлийн .. .... УНО улсын дугаартай тоёота клугер маркийн автомашины зүүн талын толийг хагалж, хууль бусаар устгаж 999,155 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.Б нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Уг хэргийн хүрээнд хохирогч Э.Шт учирсан хохирлын талаар “Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Шүүх “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Тоёота Клугер” маркийн .. .... УНО улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашины зүүн талын гадна толь 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 999,155 /есөн зуун ерэн есөн мянга нэг зуун мянга нэг зуун тавин таван/ төгрөг байна.” гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасны дагуу “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Б нь Э.Шийн эзэмшлийн .. .... УНО улсын дугаартай тоёота клугер маркийн автомашины зүүн талын толийг хагалж, хууль бусаар устгасан 999,155 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаар захиалсан бөгөөд хохирогч нь машины толь гадаадаас ирсэн, шүүхэд гомдол саналгүй талаар уламжилжээ. Иймд шүүгдэгч Г.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Бийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч Г.Бийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я овогт Г-ийн Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР