Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/392

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүй,

иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунд холбогдох эрүүгийн 1834006680355 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ахлах техникч, жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуун

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Салхитын ар” гэх газар асфальтан зам дээр 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 40 минутын орчим Верна аксент маркийн 35-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Киа гарндбөрд маркийн 30-53 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.Нансалмаагийн амь насыг хохироож, иргэний нэхэмжлэгч Э.Дөлгөөнд 3.060.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ы:

...2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгаас Төв аймгийн чигэлд хувийн машинтай гарсан. 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай аав зам тээврийн ослоор нас барсан. Тэгээд Төв аймгийн цагдаагийн газраас залгаад аавын нас барсны бичиг баримтыг нь хөөцөлдөх гээд ах Д.Хүдэрчулуун, эхнэр Б.Буяндэлгэр, бэр эгч Н.Лхам-Осоржин, талийгаач, хоёр хүүхэдтэй замдаа гарсан. Тэгээд Бамбрууш зоогийн газар өнгөрч явж байгаад зам тээврийн осол гарсан. Би эсрэг урсгалд орж автобустай мөргөлдсөн...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүйгийн:

...Би Мөнхтүвшин байцаагч дээр очоод хавтаст хэрэгтэй танилцсан. Мөн тухайн хэрэг гардаг өдөр хэргийн газар дээр очсон. Би хүнээ алдсан надад хэцүү байгаа боловч энэ хүүхдийг залуу хүн, бага насны  хүүхэдтэй учраас нэхэмжилж байгаа мөнгө төгрөгийг өөрөө мэдээд төл гэж хэлсэн. Би цаашид амьдарлаа аваад яваг гэж бодож байгаа учраас гомдол санал байхгүй байна. Эхнэр нь давхар биетэй юм байна лээ. Би *******ыг багаас нь мэднэ, багаасаа зовлон үзсэн хүүхэд юм. Миний хань одоо нэгэнт босоод ирэхгүй. Ийм учраас би *******ыг зөв замаар яваасай гэж бодоод уучилсан.  Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрийн:

...2018 оны 8 срын 25-ны өдөр Төв аймгийн цагдаагаас утасдаад хадам аавын бичиг баримтыг ав гэж залгаад бид нар Дархан-Уул аймгаас гарсан.Тэгээд замдаа явж байтал урдаас автобус хурдтай ирж байсан. Тэгээд урд талд  Приус машин 50 км цагийн хурдтай явж байгаад замдаа таарсан нүхээр тооромзлоод гарсан. Тэгээд манай машины хажуугаар эсрэг урсгалаар автобус орж ирээд манай машинтай шүргэлцсэн. Тэгээд эргээд харсан талийгаач газар дээрээ өнгөрсөн байсан. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн болно.

 

Эрүүгийн 1834006680355 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүйгийн /хх-ийн 44-45 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрийн /хх-ийн 54 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Дөлгөөн /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч Б.Буяндэлгэрийн /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Д.Хүдэрчулууны /хх-ийн 60-61 дүгээр хуудас/, гэрч Н.Лхам-Осоржингийн /хх-ийн 62-63 дугаар хуудас/, гэрч Д.Наянбаатарын /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч *******ы /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Д.Батцэцэгийн /хх-ийн 69-72 дугаар хуудас/, яллагдагч *******ы /хх-ийн 127-129 дүгээр хуудас/ гэх мэдүүлгийн,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 143 /хх-ийн 77-78 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 558 /хх-ийн 81 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 559 /хх-ийн 83 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 557 /хх-ийн 85 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 560 /хх-ийн 87 дугаар хуудас/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07/56 /хх-ийн 33-39 дүгээр хуудас/,  “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09/09 /хх-ийн 89-94, 95-99 дүгээр хуудас/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №09/10 /хх-ийн 101-102, 104-106 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 9007 /хх-ийн 108-109 дүгээр хуудас/, шинжээчийн  2018 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 9008 /хх-ийн 111-112 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 108 /хх-ийн 114 дүгээр хуудас/ дугаартай дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-17 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25 дугаар хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31 дүгээр хуудас/, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, талийгаачийн цахим иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 47-52 дугаар хуудас/, “АТИБУС” ХХК-ийн иргэний нэхэмжлэгч Э.Дөлгөөнийг томилсон итгэмжлэл /хх-ийн 55 дугаар хуудас/, гэрч Д.Наянбаатарын ял шалгах хуудас, цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбарууд, зорчигч тээврийн замын хуудас /хх-ийн 150-155 дугаар хуудас/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 130-131, 138-149 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 40 минутын орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Салхитын ар” гэх газар асфальтан зам дээр “Верна аксент” маркийн 35-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалт буюу “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Киа гарндбөрд” маркийн 30-53 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Н.Нансалмаагийн амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч Э.Дөлгөөнд 3.060.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүйгийн ...Манай эхнэр Нансалмаа... ...Гэрэлчулууны машинд дайгдан явж байгаад зам тээврийн осолд орсон... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрийн ...35-49 ДАХ улсын дугаартай Хюндай Верна аксент маркийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй... ...нөхөр ******* унаж хэрэглэдэг... ...Өөрөөр хэлбэл манай гэр бүлийн хөл залгах унаа байгаа юм... /хх-ийн 54 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Дөлгөөний ...30-53 УБЦ улсын дугаартай Грандбрид маркийн тээврийн хэрэгсэл бол манай Антибус ХХК-ий нэр дээр бүртгэлтэй... ...би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан №09/10 дугаартай үнэлгээний дүгнэлттэй танилцлаа уг үнэлгээгээр тогтоосон үнэ мөнгөө... ...гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна... ...Даваа овогтой Наянбаатар гэх хүн манай байгууллагад сүүлийн 10 жил жолоочоор ажиллаж байгаа. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар Орхон аймгийн чиглэлд явж байгаад зам тээврийн осолд орсон байсан... /хх-ийн 57 дугаар хуудас/,

гэрч Б.Буяндэлгэрийн ...манай нөхөр Гэрэлчулуун жолоо бариад бэр эгч Н.Лхам-Осоржин, хадам ах Хүдэрчулуун, талийгаач Нансалмаа, 6-7 насны хоёр жоохон хүүхэд нийт 5 том хүн 2 хүүхэд зорчиж явсан. Би жолоочийн эсрэг талд урд нь сууж явсан. Тэгээд ойролцоогоор 14-15 цагийн үед байх Төв аймгийн Борнуур сумын нутаг Бамбарууш зоогийн газар өнгөрөөд явж байтал урд нэг приус-20 маркийн тээврийн хэрэгсэл удаан 50 гаран км цагийн хурдтай явж байгаад замдаа таарсан донсолгоо гаргаад явж байтал хажуугаар их хурдтай том оврын автобус эсрэг урсгалаар зөрсөн. Тэгтэл машины зүүн гар талаар шүргээд гарсан. Тэгтэл жолоочийн арын суудалд зүүн захад сууж явсан Нансалмаа эгч нас барсан байсан... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

гэрч Д.Хүдэрчулууны ...Төв аймгийн Борнуур сумын нутаг Бамбарууш зоогийн газар өнгөрөөд ойролцоогоор 14-15 цагийн үед явж байтал манай машины урд талд приус-20 маркийн тээврийн хэрэгсэл... ...донсолгоо гаргаад их удаан явж байсан. 50-60 км цагийн хурдтай явж байтал гэнэт хажуу талаар буюу эсрэг эгнээгээр том оврийн автобус машин хурдтай хажуугаар зөрөхдөө манай машины зүүн гар талаар шүргээд гарчихсан. Тэгтэл хойд талын ард зүүн захад сууж явсан хадам эгч Нансалмаа газар дээрээ нас барсан. Эгнээний байрлалын хувьд би хараагүй... /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

гэрч Н.Лхам-Осоржингийн ...Төв аймгийн Бамбарууш зоогийн газар өнөрөөд явж байтал ойролцоогоор 14-15 цагийн үед манай машины урд талд нэг приус-20 машин явж байсан би осол болох үед талийгаач эгчтэйгээ хамт юм яриад явж байсан болохоор тэрхэн зуур юу болсныг хараагүй. Гэнэт л түс тас хийгээд явчихсан. Манай нөхөр Хүдэрчулуун бүгд зүгээр үү гэж хашгирсан. Тэгээд манай нөхөр машинаас хүүхдээ аваад бууж байгаа харагдсан. Тэгтэл манай эгч Нансалмаа намайг налаад унаад ирсэн. Тэгээд хартал толгой хэсгийн зүүн тал нь байхгүй цус оргилж байсан. Тэгээд би гарыг нь атгатал бүлээн байсан. Гүрээний судас нь цохилохгүй байсан... ...Би бол осол болохыг хараагүй... /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

гэрч Д.Наянбаатарын ...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагт өөрийн 30-53 УБУ улсын дугаартай Киа Грандбус маркийн цагаан өнгийн автобусандаа 37 зорчигчтой Улаанбаатар хотоос Эрдэнэтийн чигэлэлтэй шугамандаа гарсан. Ингээд 14 цаг 48 минутын үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Аглаг бүтээлийн хийд рүү салдаг уулзвараас 500 метр гаран явж байсан чинь урдаас маань цагаан өнгийн жижиг суудлын машин гарч ирээд миний явж байсан урсгалд сөрж миний автобусны жолооч талын доод хэсгийг мөргөсөн. Ингээд би автобусаа зогсоох гэсэн чинь мөргөлдсөн үед яг миний доод талаас мөргөсөн болохоор пидал, конс хоёр гацаж ажилгүй болсон болохоор ослын газраас нилээн явж байгаад зогссон. Зогсчихоод автобуснаасаа буугаад нөгөө машиныг харсан чинь саарал өнгийн верна аксент байсан ба жолоочийг нь би яаж дарж яваа юм бэ гэсэн чинь нөгөө жолооч залуу шоконд орсон байдалтай байсан ба арын суудалд сууж явсан эмэгтэй нас барсан байсан. Тухайн үед нэг 570 маркийн машинтай миний үеийн хүн намайг та энэ автобусны жолооч уу гэхээр нь тийм гэсэн чинь наад аксент чинь урд талынх нь приус тормоз гишгэхэд бараг араас нь мөргөх шахаад эсрэг тал руу огцом дарж таны автобустай мөргөлдсөн шүү. Би цагдаа дуудчихаад явлаа гээд нөгөө жолооч залууг бас загнаад яваад өгсөн... /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

гэрч Д.Батцэцэгийн ...Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор 25-98 УБУ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрөө жолоодоод ганцаараа явж байсан. Төв аймгийн Борнуур сум Бамбарууш зоогийн газар өнгөрөөд явж байтал замын ирмэг хэсэгт нь цөмөрч ус тогтсон байсан. Тэр цөмөрхийг тойрч гарах зорилгоор хурдаа хасаад замын баруун гар тал руу замын баруун хөвөө рүү жолоогоо эргүүлээд донсолгоог гаргаад эргээд замдаа ортол ард түс тас хийсэн чимээ гарсан. Тэгээд толиндоо хартал жижиг вернаа аксент автобустай мөргөлдсөн. Тэгээд би машинаа зогсоогоод буутал верна аксет маркийн машины жолооч юм уу зорчигч нь намайг дуудаад чи муу, чамаас боллоо гээд орилоод байсан. Тэгэхээр нь би надад хамаагүй ш дээ би чиний урд явж байсан гэж хэлээд машиндаа суусан... ...би осол болохыг яг нүдээрээ хараагүй. би урд нь явж байсан чимээ гарсны дараа би эргэж харахад осол болчихсон байсан... ...Верна аксентын жолооч осол болсны дараа чамаас боллоо гээд байсан. Бодвол намайг саад тойрон гарах үед намайг зүүн гар талаар гүйцэт түрүүлэх үйлдэл хийсэн байх, түүнээс болж осол болсон гэж үзэж байгаа... ...автобус бол урсгал сөрсөн асуудал байхгүй. Голын цагаан зураастай ойрхон л явж байсан. Урсгал сөрсөн асуудал байхгүй... ...верна аксент машинд сууж явсан хүмүүс болон жолооч намайг цагдаа ирэхээр автобус мөргөсөн гэж хэлээрэй гээд байсан... ...би осол болсны дараа ослыг харсан... /хх-ийн 69-72 дугаар хуудас/,

яллагдагчаар *******ы ...Төв аймгийн Борнуур сумын нутагт асфальтан зам дээр явж байтал миний урд талд саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын баруун гар талын хөвөө рүү орсон. Тэгтэл өөдөөс том оврийн автобус хажуугаар зөрөхдөө миний машины зүүн тал хэсгээр шүргэж зам тээврийн осол болсон. Ослын улмаас миний машины арын суудалд зүүн талд сууж явсан Н.Нансалмаа эгч газар дээрээ нас барсан байсан... ...Яг ч гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээгүй миний урд явж байсан машин баруун гар талын хөвөө рүү зам чөлөөлөх маягаар орохоор нь хажуугаар нь зөрж гарах үйлдэл хийсэн. Үүний улмаас эсрэг эгнээ рүү бага зэрэг жолоодож явсан. Машиныхаа зүүн талаараа орсон юм шиг байна лээ. Үүнээс болж том оврийн автобустай шүргэлдэж осол болсон... /хх-ийн 127-129 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 143 дугаартай ...талийгаачийн биед толгой ясны ил хугарал, зүүн бугалганд язарсан шарх олон хавирганы хугарал... бүхий гэмтэл тогтоогдсон..., ...Н.Нансалмаа нь толгой ясны хугарал, тархины эдийн няцралтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 558 дугаартай ...Б.Буяндэлгэрийн биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 559 дугаартай ...Н.Лхам-Осоржингийн биед зүүн чамархай, хацар, хамарт зулгаралт гэмтэл учирсан... боловч ...гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 557 дугаартай ...Г.Нандин-Эрдэний биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 560 дугаартай ...Х.Ганчулууны биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,

замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 108 дугаартай ...”Киа Гранбирд” маркийн 30-53 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Д.Наянбаатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна..., ...******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2-т заасныг зөрчсөн байна..., уг заалтыг зөрчсөн үйлдэл нь нөлөөлсөн байна... гэсэн талаарх дүгнэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 9007 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Д.Наянбаатар 55 н/эр 08.26 00.40” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй... /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

шинжээчийн  2018 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 9008 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “******* 31 н/эр 08.26 00.45” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй... /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09/09 дугаартай Б.Буяндэлгэрийн эзэмшлийн 3549 ДАХ улсын дугаартай “Accent Verna” маркийн тээврийн хэрэгслийн 2.371.600 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 89-94 дүгээр хуудас/,

“Хан-Үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №09/10 дугаартай Атибус ХХК-ийн өмчлөлийн 3053 УБЦ улсын дугаартай “KIA GRANBIRD” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг 3.060.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-102, 104-106 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 08 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-17 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25 дугаар хуудас/, хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр, хүүхдийн төрсний гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, талийгаачийн цахим иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 47-52 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 130-131, 138-149 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Верна аксент” маркийн 35-49 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар заалтыг зөрчсөний улмаас “Киа грандбөрд” маркийн 30-53 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хүний амь нас хохирсон нь түүний эсрэг эгнээ рүү машинаа оруулж байгаа үйлдэл эс үйлдэхүй /санаа, үйлдэл/ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгааг мэдсээр байж өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөхгүй байж чадна тооцсон боловч хохирол, хор уршиг бий болгосон гэм буруугийн болгоомжгүй үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ы болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүйд оршуулгын зардал 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хор уршиг, иргэний нэхэмжлэгч “Атибус” ХХК-д эд хөрөнгийн хохирол 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөгийн хор уршиг, Б.Буяндэлгэрт эд хөрөнгийн хохирол 2.371.600 /хоёр сая гурван зуун далан нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн хор уршиг тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч ******* нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүйд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 144, 145 дугаар хуудасны ар таллд авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн банкны 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкны 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төрийн банкны 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн орлогын мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкны 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн орлогын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байгаа бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүй нь 7.000.000 /долоон сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 3.000.000 /гурван сая/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан тул шүүгдэгч *******ыг энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүйд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрт тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн эд хөрөнгийн хохирол 2.371.600 /хоёр сая гурван зуун далан нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн хор уршиг учирсан хэдий боловч иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэр нь ...хор уршгийг нэхэмжлэхгүй, шүүгдэгч бид нэг гэр бүлийн хүмүүс, уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч манай гэр бүлийн хөл залгах унаа, уг тээврийн хэрэгслийг манай нөхөр ******* унаж хэрэглэдэг... талаар мөрдөн байцаалтын шатанд хавтас хэргийн 54, 58-59 дүгээр хуудсанд иргэний нэхэмжлэгч, гэрчээр, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр тус тус мэдүүлэг өгдөг.

Иймд шүүгдэгч *******ыг иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрт энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагчаар татаж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгуулахаар хуульд заасан байгаа боловч шүүх иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн ба учир нь шүүгдэгч бид нэг гэр бүлийн хүмүүс, уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч Б.Буяндэлгэр, ******* хоёр нь гэр бүлийн хүмүүс гэдэг нь хавтас хэргийн 149 дүгээр хуудсанд авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Тайж овгийн Гэрэлчулууны Нандин-Эрдэнийн төрсөний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байгаа нь тухайн тээврийн хэрэгслийг ******* эзэмшиж, ашиглаж, засвар үйлчилгээг хийж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангадаг болох нь хангалттай нотлогдлоо гэж үзэн гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирол, хор уршгийг шүүгдэгч *******аас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Харин иргэний нэхэмжлэгч “Атибус” ХХК-д мөн тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн эд хөрөнгийн хохирол 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөгийн хор уршиг учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг 3.060.000 /гурван сая жаран мянга/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнээс дээрх хохирол, хор уршгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Атибус” ХХК-ий төлөөлөгч Э.Дөлгөөнд олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэрт нарт учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнссэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэр нарт төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******ы жолоочийн 649760 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,

прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шүүгдэгч *******ы эзэмшлээс 353.150 /гурван зуун тавин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийн үнэ бүхий “AUCMA” маркийн хөргөгч, 236.420 /хоёр зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн үнэ бүхий “HAIR” маркийн телевизор зэргийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч ТЯ87021315 дугаарын регистртэй, Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                    хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулууныг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлын шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунын тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуун нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүй, иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэр нарт төлөх төлбөргүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нэргүй нь 3.000.000 /гурван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг, иргэний нэхэмжлэгч Б.Буяндэлгэр эд хөрөнгийн хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ТЯ87021315 дугаарын регистртэй, Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулууны жолоочийн 649760 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг,

прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шүүгдэгч *******ы эзэмшлээс 353.150 /гурван зуун тавин гурван мянга нэг зуун тавь/ төгрөгийн үнэ бүхий “AUCMA” маркийн хөргөгч, 236.420 /хоёр зуун гучин зургаан мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийн үнэ бүхий “HAIR” маркийн телевизор зэргийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны өмчлөгч ТЯ87021315 дугаарын регистртэй, Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунд олгохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунаас 3.060.000 төрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Атибус” ХХК-ий ЗЮ91081833 дугаарын регистртэй, Хүү баян овгийн Энхсайханы Дөлгөөнд олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Тайж овгийн Доржпаламын Гэрэлчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ш.ГАНДАНСҮРЭН