| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2017/03472/И |
| Дугаар | 3341 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 3341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 9/В-121 тоотод оршин суух, С.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 9/В-121 тоотод оршин суух, С.А -т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б , хариуцагч С.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б би С.А тай 2008 онд танилцаж гэр бүл болж, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр батлуулж 414 дугаар бүхий гэрчилгээ авч, хамт амьдарсан билээ. Бид хоёр хамт амьдрах хугацаанд 2009 оны 7 сарын 08-ны өдөр охин Аниргүнж, 2011 оны 7 сарын 08-ны өдөр охин Гэгээнзол, Гэгээнзул нар төрсөн. Бид хоёр зан харьцаа, үзэл бодол таарч тохирохгүйн улмаас харилцан ярилцаж гэрлэлтээ цуцлуулахыг хэн, хэн нь хүлээн зөвшөөрч эд хөрөнгөө үр хүүхдүүд болон эхнэр Алтанзагаст шилжүүлэн өгсөн юм. Би 2017 оны 1 сараас эхлэн хөндийрч тусдаа амьдарч байна. Эвлэрч амьдарч чадахгүй, ийм боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж 3 охиноо ээж С.А ын асрамжинд үлдээнэ. Хүүхдүүдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаангүй болно. Би өөрийн өмчлөлийн дараахь эд хөрөнгөө гэр бүлийн гишүүддээ шилжүүлэн өгсөн. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9в байрны 121 тоотод байрлах Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай 00057019 дугаартай 40,28 м.кв гурван өрөөг охин Аниргүнжид, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 9в байрны 120 тоотод байрлах Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай 000432435 дугаартай 63,38 м,кв талбай бүхий гурван өрөө эхнэр С.А т, “Гэгээн-Аир” ХХК-ийн (5617804 регистрийн дугаартай) эхнэр Алтанзагаст, Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр баг, Өгөөмөр Шохой цагаан булаг 4 дүгээр хэсгийн 2 дугаар гудамжны 1/а тоотод байрлах 2000 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн 000427118 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг эхнэр С.А т, Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр баг. Өгөөмөр Шохой цагаан булаг 4-р хэсгийн 2 дугаар гудамжны 2а тоотод байрлах 2000 м.кв бүхий өмчлөх эрхийн 000427122 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг охин Б.Аниргүнжид, Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр баг, Өгөөмөр Шохой цагаан булаг 4-р хэсгийн 2 дугаар гудамжны 2/а тоотод байрлах 2000 м.кв бүхий өмчлөх эрхийн 000427119 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг охин Б.Гэгээнзолд, Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр баг Өгөөмөр Шохой цагаан булаг 4-р хэсгийн 2 дугаар гудамжны 2а тоотод байрлах 2000 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн 000427126 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг охин Б.Гэгээнзулд, Төв аймгийн Эрдэнэ сумын нэгдүгээр баг, Өгөөмөр Шохой цагаан булаг 4-р хэсгийн 2 дугаар гудамжны 2/а тоотод байрлах 2000 м.кв бүхий өмчлөх эрхийн 000427119 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг С.А ын ээж Н.Цэрэндуламд, Гурван охиндоо тус бүрт 500,000 төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээсэн болно. Иймд эхнэр С.А бид хоёрын гэрлэлтийг хуулийн хүрээнд цуцалж, гурван хүүхдийг маань ээжийн нь асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.
Хариуагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нөхөр С.Б ын нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрлэлт цуцлах талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хэрвээ шүүхээс гэрлэлт цуцлах бол гэр бүлийн дундын өмчөөс том охин Б.Аниргүнжийн өмчлөлд үлдсэн орон сууц нь дээр ээж С.А би хамтран өмчлөгчөөр орж аавын нэрийг хасуулах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б , хариуцагч С.А т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Гэрлэгч С.Б , С.А нар 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 0198530 дугаартай гэрчилгээнд, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, хамт амьдарч байх хугацаанд охин Б.Аниргүнж 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь 3170 дугаартай гэрчилгээний хуулбар, охин Б.Гэгээнзол, Б.Гэгээнзул нар 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн төв архивын төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид 2017 оны 01 сараас эхлэн хөндийрч, тусдаа амьдрах болсон, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл зэрэг баримтаар гэрлэгчдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.7.-д зааснаар эвлэрүүлэх хугацаа олгох шаардлагагүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Б гэр бүлийн дундын хөрөнгөөс Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Шохой цагаан булаг 2 дугаар гудамж 1а тоот 2000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг С.А ,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Шохой цагаан булаг 2 дугаар гудамж 2а тоот 2000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг Б.Аниргүнж,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Шохой цагаан булаг 2 дугаар гудамж 3а тоот 2000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг Б.Гэгээнзол,
Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Өгөөмөр Шохой цагаан булаг 2 дугаар гудамж 4а тоот 2000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийг Б.Гэгээнзул,
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 9в байр 120 тоот хаягт байршилтай 40.28 м.кв 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Аниргүнжийг тус тус бүртгүүлжээ.
Хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 9в байр 120 тоот хаягт байршилтай 40.28 м.кв 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр өөрийгөө буюу С.А ыг бүртгүүлэхээр маргасан боловч шүүх хуралдааны шатанд уг маргаанаасаа татгалзсан болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа тохиролцож болно”, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдүүдийг эхтэйгээ байх талаар зөвшөөрч тайлбар гаргасан тул гэрлэгчдийн дундаас төрсөн охид болох Б.Аниргүнж, Б.Гэгээнзол, Б.Гэгээнзул нарыг эх С.А ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн гэр бүлийг цуцалсан ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар С.Б , С.А нарын хүүхдүүдийнхээ өмнө эдлэх эрх, хүлээх үүрэг хэвээр үргэлжлэх болно.
Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэж заасан байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.Б т, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх С.А т даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С.Б охид болох Б.Аниргүнж, Б.Гэгээнзул, Б.Гэгээнзол нарыг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Аниргүнж, Б.Гэгээнзол, Б.Гэгээнзул нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг С.Б аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид оруулахаар шийдвэрлэв.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С.Б, С.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Аниргүнж, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Гэгээнзол, Б.Гэгээнзул нарыг эх С.А ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Бадамжавын Аниргүнж, 2011 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Бадамжавын Гэгээнзол, Бадамжавын Гэгээнзул нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон, эцэг С.Б аас сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар С.Б аас гаргуулах, тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар С.А нь С.Б ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Гандуламд даалгасугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрсэн тохиолдолд гэрлэлтээ сэргээх боломжтой болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО