Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч ын Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д,мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох 2023000000037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, ах, дүү, хүүхдийн хамт амьдардаг Завхан аймгийн Улиастай сумын баг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд зааснаар 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан,Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан овогт *******гийн *******, регистрийн дугаар: /*******/

С.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний бөөний төвийн дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 556.500 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 02 дугаар сарын 15-ны орой Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Баруун бүсийн худалдааны төв” рүү орж хонон тус төвд лангуу түрээслэдэг *******, А.*******,С.*******, О.*******, Л.*******, Д.*******, М., Г., Б. нарын эд зүйл, бэлэн мөнгийг хулгайлж 477.700 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Samsung брэндийн 32 инчийн LCD зурагт, малчин нэртэй аккумлятори зэргийг хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, 2020 оны 04 дүгээр сарын дундуур Завхан аймгийн Улиастай сумын тоотод байрлах иргэн Б.ын амьдардаг байшингийн цонхыг хагалж, тухайн байшингийн оршин суугч болох Б.ын зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч байшин доторх эд зүйлсийг онгичин хүний халдашгүй чөлөөтэй, байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар 1. Шүүгдэгч *******гийн ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 14- нөөс 15-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний бөөний төвийн дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан хэргийн үйл баримт нь энэ талаараа мэдүүлсэн хохирогч Ц.ы “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед дэлгүүр дээр ирсэн манай дэлгүүрийн хоёр цонхыг хагалаад хулгайч орчихсон байсан. ...Манай дэлгүүрээс Баялаг дарс 0.5 литрийн 2 ширхэг, өтгөрүүлсэн шүүс-1 ширхэг, баялаг архи-1 ширхэг, панта 2 литрийн ундаа 2 ширхэг, LD тамхи-2 блок, Болор архи 1 литрийн 1 ширхэг, Ерөөл архи 0.75 литрийн 2 ширхэг, нарийн Дайблис-2 блок, Панта 0.5 литрийн 2 ширхэг, Экс 0.75 литрийн 1 ширхэг, М1 тамхи-1 блок, Медведь 2.5 литрийн пиво 6 ширхэг, Cacteri тамхи-1 блок, Улаан шонхор тамхи-2 блок, Майлд тамхи-2 блок, Бүдүүн улаан шонхор-2 блок зэрэг эд зүйлс алга болсон. С.******* надад учруулсан хохирол болох 556.500 төгрөгний хохирлоо бэлэн мөнгөөр төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.*******гийн “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би ы хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн “Баатар” зээлийн гудамжинд байрлах “” хүнсний бөөний төвийн дэлгүүр дээрээ байж байгаад 18 цаг өнгөрөөж хаагаад гэртээ харьсан. Тэгсэн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед над руу утсаар залгаад манай дэлгүүрт хулгай орчихсон байна гэхээр нь би дэлгүүр дээрээ хүрээд ирсэн. Манай дэлгүүрийн цонхоор хулгайч орчихсон байсан. ...Дэлгүүрийн зүүн талын хананд байдаг гурван вакум цонхны голын цонхны нэг жижиг салхивч, захын цонхны жижиг салхивч хагарсан байсан. Тэгээд цагдаа нар ирсэний дараа дэлгүүрийн дотор талд ороход дэлгүүр дотор 2 жижиг 1 том чулуу үлдээсэн байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг, С.******* өөрт нь тамхи өгсөн талаар мэдүүлсэн гэрч С.ын “... 2020 оны 04 дүгээр сарын 15-ны үед ...******* айлын ямаа хөлсөөр самнаж байгаад ирлээ гэсэн, ...4 блок тамхи гаргаад ирсэн. Тэгэхээр нь би нөгөө тамхийг нь ямар учиртай тамхи юм гэсэн би ямаа самнуулаад хөлсөнд нь авсан юм гэж хэлээд надад хоёр блок тамхийг нь өгсөн. Тэгэхээр би тамхийг авахгүй гэсэн ******* “би ямар тамхи татах биш та ав ав” гээд байхаар нь нөгөө хоёр блок тамхийг нь авчихсан. Харин нөгөө хоёр блок тамхиа ******* манай хашаанд хамт байдаг манай баз гэдэгт оруулаад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг, С.******* С.т 2 хайрцаг тамхи өгсөн талаар мэдүүлсэн гэрч А.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 15-ны үед санагдаж байна ...орой ******* айлын ямаа хөлсөөр самнаж байгаад ирлээ гэсэн тэгээд манайд юм ярьж сууж байгаад өмсөж явсан куртиктнийхээ дотор тал болон ханцуйн дотроосоо 4 блок тамхи гаргаад ирсэн. Тэгсэн манай нөхөр нөгөө тамхийг нь ямар учиртай тамхи юм гэсэн ******* манай нөхөрт айлд ямаа самнаад хөлсөнд нь авсан юм гэж хэлээд манай нөхөрт хоёр блок тамхийг нь өгсөн манай нөхөр тамхийг авахгүй гэсэн ******* “би ямар тамхи татах биш та ав ав” гээд байхаар нь нөгөө хоёр блок тамхийг нь манай нөхөр авчихсан. Харин нөгөө хоёр блок тамхиа ******* манай хашаанд хамт байдаг манай хүргэн ынд оруулаад өгчихсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч А.ийн “...манай гэрт орж ирээд ...манай охины гар утсаар нэг хүнтэй ярьчихаад гарахдаа манайд хоёр блок тамхи орон дээр тавьчихсан. Тэгэхээр нь би юун тамхи юм бэ гэсэн зүгээрээ хүнд өгөх гэсэн утсаа авахгүй байна. Танайд өгчихье гээд шууд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би тэр тамхийг орон дээр нь байлгаж байсан. Удалгүй манай нөхөр гэртээ байхгүй байж байгаад гаднаас хүрээд ирсэн. Тэгээд манай нөхөр энэ юун тамхи юм гэхээр нь би тэр үедээ “би авсан юмаа чи татчих” гээд хэлчихсэн манай нөхөр ч тухайн үедээ ямар нэг зүйл асуулгүй нөгөө тамхинуудыг аваад татаад дуусчихсан...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.д 556.500 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн үнэлгээгээр тогтоогджээ. Хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлсэн хурууны хээ нь шүүгдэгч С.*******ын хурууны хээтэй тохирч байгааг нотолсон Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 000000026 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн 1, 4, 6 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэх 4, 6 дугаарласан гарын мөрнүүд нь санд /MN004210008162/ дугаараар бүртгэгдсэн ******* овогтой *******ын зүүн гарын долоовор хурууны өндгөн хэсгийн хээтэй хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлтээр Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Улиастай сумын Жинст багийн нутгаар тэнэж яваад Улиастай захын тамхины гэдгийн дэлгүүрийн тэнд байдаг завсараар ороод нэг дэлгүүрийн цонхнуудыг газраас чулуу авч хагалаад тэр хагалсан цонхоороо дэлгүүрийн дотор талд орж ундаа, архи, пиво, тамхи гээд хэсэг зүйлсийг авсан. Тэгээд тэр зүйлсээ дэлгүүр дотроос цонхоор нь зөөж гаргаад явах замдаа зарим авсан зүйлсийг хаяаад зарим зүйлсийг даахаараа аваад явсан. Тэгээд нөгөө байрлаж байсан гэртээ ирж тамхинуудыг тавиад ундаануудыг уугаад дууссан. ...нөгөө дэлгүүрээс хулгай хийж авсан тамхинаасаа ахад бор шарга өнгийн хайрцагтай-1 блок нарийн тамхи, цэнхэр өнгийн хайрцагтай 1 блок тамхи өгсөн. ахын эхнэрт нөгөө тамхинаас Улаан шонхор гэсэн нэртэй нарийн тамхи-1 блок, Улаан шонхор нэртэй бүдүүн тамхи 1 блокыг өгсөн. Би тухайн дэлгүүр дотор ороод хураалгаатай пивоноос 6 ширхэгтэй пиво, бас хэдэн ширхэг архи, нэрийг нь санахгүй байна, тэгээд ундааны тавиураас ундаа, тамхины тавиураас 10 гаран блок тамхи авсан. Тухайн үед дэлгүүр дотор харанхуй, гадаа харанхуй байсан болохоор би авсан эд зүйлсийн нэрийг сайн мэдэхгүй байна. Дэлгүүрээс авсан зүйлсийн архинууд болон пивыг би замдаа авч явж чадахгүй хаясан, хаясан газраа би одоо санахгүй байна. Харин даахаараа авч ирсэн тамхинуудыг 4 блокыг ах, ахын эхнэрт өгсөн, зарим тамхи нь миний амьдарч байсан айлын байшинд байгаа, харин замд тамхийг нь би татахыг нь татаад, хугалж хаяахыг нь хаяаад дууссан, ундаануудыг өөрөө уучихсан. Би тухайн дэлгүүрийн гурван цонхыг чулуугаар шидэж хагалсан. Би тухайн үед хар өнгийн ноосон өмдтэй, дээгүүрээ хар өнгийн цувтай, хөлдөө хар хөх өнгийн пүүзэн гуталтай байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. 2. Шүүгдэгч С.******* нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны орой Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн худалдааны төвд онгорхой байхад нь орж хонон тус төвд лангуу түрээслэдэг *******,А.*******,С.*******,О.*******,Л.*******, Д.*******, М., Г., Б. нарын эд зүйл болон бэлэн мөнгийг авч худалдааны төв онгойх үед гарч явсан хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч *******ийн “...Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад надтай цуг лангуун дээр наймаа эрхэлдэг хүн миний гар утас руу залгаж танай лангуунаас эд зүйлс хулгайд алдагдсан байж магадгүй байна гэж хэлсэн тэгээд би явж очиход манай лангуун дээр байсан хар өнгийн JORDAN 43 размер пүүз 1 хос, саарал өнгийн футволк 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй өмд 1 ширхэг хулгайд алдагдсан байсан. Намайг өглөө ажил дээрээ лангуугаа нээхэд урд талаар нь хаасан байсан хулсан хаалтны цоож эвдэрээгүй зүгээр байсан. Би бодохдоо доогуур нь мөлхөж орсон байх учир нь доогуураа зайтай. С.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч А.*******гийн “... 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10-11 цагийн орчим ирж лангуун дээрх даавуугаа авч наймаагаа эрхэлж байгаад, лангууныхаа доод талд байх мөнгөний хайрцаганд өдөр болгон бараан зарсан орлогоосоо 5000 төгрөг хийдэг байсан. Тэгсэн цаасан дөрвөлжин улаан хайрцаганд байсан бүх мөнгийг авсан байсан. ...барааныхаа тооцоог шахаад үзсэн 52.200/ тавин хоёр мянга хоёр зуун/ төгрөг алдагдсан байна лээ. ...миний хохирол бүрэн барагдсан. С.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч С.*******гийн “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10 цаг өнгөрч байхад ирээд лангуугаа онгойлгон наймаагаа хийсэн. Тэгээд лангууны доод хэсэгт байх мөнгөний хайрцаганд 20.000 төгрөг байсан тэгсэн тухайн мөнгө байхгүй хулгайд алдагдсан байсан. ...алдагдсан эд зүйлс байхгүй л харагдсан. Мөнгөний цаасан хайрцаган дотор байсан бэлэн бүхэл 20.000 төгрөг дэвсгэрт байсан алдагдсан. Миний хохирол бүрэн барагдсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч О.*******ын “...Би гэр ахуйн барааны 7-8-9-10 дугаар лангууг түрээслэж наймаа хийдэг юм. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10 цагт Баруун бүс худалдааны төвд ирж бараа бүтээсэн байсан даавуугаа авч, бараа бүтээгдэхүүнээ цэгцлээд наймаа хийж байгаад лангууны доод хэсэгт байх мөнгөний цаасан хайрцагнаас хариулт мөнгө өгөх гээд хартал бүхэл 10.000 төгрөг байсан алга болсон байсан. Учир нь би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн орой 18 цагийн орчим лангуугаа хаагаад явахдаа мөнгөнийхөө саванд бэлэн 13.000 төгрөг 3000 төгрөг нь задгай мөнгө байсан. Тэгсэн задгай мөнгийг нь үлдээгээд бүхэл 10.000 төгрөгийг авсан байсан. Миний лангуун доор байсан мөнгөний хайрцагнаас алга болсон 10.000 төгрөгийг цагдаагаас надад буцааж өгсөн болохоор миний хохирол бүрэн барагдсан. Одоо надад С.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.*******гийн “...Би баруун бүс худалдааны төвийн 27-28 дугаар лангууг түрээслэж бэлэн хувцас зардаг юм. Тухайн өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өглөө би баруун бүс худалдааны төвд 10 цаг 30 минут орчим ирсэн юм. Тэгсэн эргэн тойрон хажуу, урд талын лангууны хүмүүс бараа бүтээгдэхүүн болон хайрцаганд байсан бэлэн мөнгө төгрөг алга болсон байна гэж сандараад байсан. Тэгэхээр нь би лангууныхаа бараа бүтээгдэхүүнийг тоолж үзэхэд үсний хавчаар цагаан ягаан өнгийн шигтгээтэй, аалзан хавчаар алга болсон байсан. 1 ширхэг тухайн үсний хавчаарыг би 2.500 төгрөгөөр үнэлж байна. Өөр эд зүйлс болон бэлэн мөнгө алга болоогүй байсан. Учир нь би орой болгон лангуугаа хаахдаа бараа бүтээгдэхүүнээ тоолж, орлого зарлага, барааныхаа тооцоог дэвтэртээ бичдэг юм. Би үсний хавчаар цагаан ягаан өнгийн шигтгээтэй, аалзан хавчаар 1 ширхэг 2.500 төгрөгөөр үнэлнэ. Би тухайн өдөр 18 цаг 30 минутын үед лангуугаа хаасан. Лангуугаа хаахдаа урдуур нь хулсан хаалт, хаагаад дээд, доод талд нь 2 цоожоор цоожилдог юм. Миний лангуунаас алдагдсан үсний хавчаарыг цагдаагаас надад буцааж өгсөн болохоор миний хохирол бүрэн барагдсан. нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.*******гийн “...CATALINAGEO гэсэн бичигтэй пүдэр-1 ширхэг, Хар өнгийн шигтгээтэй хүзүүний зүүлт-1 ширхэг, цагаан өнгийн шигтгээтэй хүзүүний зүүлт-1 ширхэг, Цагаан өнгийн цагаан шигтгээтэй метал бугуйвч-1 ширхэг, RUIXIMAN 3D гэсэн бичигтэй хумсны будаг-1ширхэг, VOV гэсэн бичигтэй сормуусны будаг-1 ширхэг, Sasimi гэсэн бичигтэй улаан өнгийн уруулын будаг-1 ширхэг, MATRYOSHKA гэсэн бичигтэй 35 ml үнэртэй ус-1ширхэг, YvesSaitlaurent гэсэн бичигтэй 10ml сормуусны будаг-1 ширхэг, LIP-LINER PENCIL гэсэн бичигтэй будаг-1 ширхэг, Meis 4.5g гэсэн бичигтэй саатай будаг -1 ширхэг, хар өнгийн шар цахилгаантай хэтэвч-1 ширхэг, Саарал өнгийн шар цахилгаантай хэтэвч-1 ширхэг, Ягаан өнгийн Кашлог-1 ширхэг, NIVEA soft гэсэн бичигтэй нүүрний тос-1 ширхэг, үнэртэй ус-1 ширхэг, 1000 /мянга/ төгрөгний дэвсэрт-3 ширхэг зэрэг эд зүйлс манайхаас алга болсон байсан. Миний лангуунаас алдагдсан эд зүйлс болон 3000 төгрөгийг цагдаагаас надад буцааж өгсөн болохоор миний хохирол бүрэн барагдсан,нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.гийн “...Би гоо сайханы 1-7 дугаартай лангууг түрээслэдэг юм. Би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчим баруун бүс худалдааны төв хаахаар нь лангуугаа хаагаад гэрлүүгээ явсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг орчим лангуугаа нээгээд бараа наймаа хийж байхад миний урд талын хүнс зардаг ******* эгч хайрцаганд байсан мөнгө алга болсон байна гэхээр нь би өөрийнхөө лангууны доод талд байх мөнгө хийдэг хайрцагаа үзэхэд хайрцаг дотор байсан 37.000 /гучин долоон мянган төгрөг /20.000 төгрөг, 10.000 төгрөг, 5000 төгрөг, 1000 төгрөг 2 ширхэг/ байсан. Хулгайд алдагдсан 37.000 төгрөгийг олж авмаар байна. миний хохирол бүрэн барагдсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Г.гийн “...Миний лангуунаас алдагдсан ягаан өнгийн хөхний даруулгыг цагдаагаас надад буцааж өгсөн болохоор миний хохирол бүрэн барагдсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.гийн “...Би 73-74 дугаартай лангууг түрээслэдэг юм. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг орчим лангуугаа нээгээд наймаа хийж байгаад задгай мөнгөө харахад бэлэн мөнгө байхгүй болсон байсан. Би бараагаа үзсэн алдагдсан эд зүйлс байхгүй. Би 48.000 /дөчин найман мянган төгрөг/ байсан байхгүй болсон байна. 20.000 төгрөгний дэсвгэрт 1 ширхэг, 1000 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг, 5000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгний дэвсгэрт 3 ширхэг байсан алга болсон байна. Хулгайд алдагдсан 48.000 төгрөгийг олж авмаар байна. С.*******оос нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Баруун бүс худалдааны төвийн жижүүр гэрч Л.гийн “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18-19 цагийн хооронд Баруун бүс худалдааны төвийн лангуунуудыг хаалгаж, 2 давхар луу гардаг төмөр сараалжин хаалгыг хааж цоожилсон. Тэгээд лангуунуудыг бүрэн хаалгасны дараа үүдний хаалгаа хаагаад өрөөндөө орж амарсан. Тэгсэн 2020 оны 02 дугаар сарын 16-ны өглөө эхний лангуу түрээслэгч 09 цаг 30 минутанд ирж 2 давхарын төмөр хаалгыг онгойлгож өгсөн. Тэгсэн удалгүй эд зүйлс хулгайд алдагдлаа гээд лангуу түрээслэгч нар ярихаар нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би харин огт анзаараагүй, хаалга, үүдээ орой түгжсэн байсан тул шөнө камераа харж байгаад өрөөндөө унтаж амарсан байсан. Өглөө үүдний хяналтын камер бичлэгийг шүүж үзэхэд дүрс царай нь танигдахгүй дүрс муутай, хар өнгийн хувцастай нэг хүн өглөө эрт баруун бүсээс гарч яваа бичлэг харагдсан. Хэн болохыг мэдэхгүй, харагдах боломжгүй, тэгээд өмнөх өдөр лангуунууд хаахаас өмнө орж ирээд л дотроо цоожлуулаад хоносон юм шиг байна...” гэсэн мэдүүлэг, Дээрх хохирогч нарын алдагдсан эд зүйлийг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр тогтоогджээ. Баруун бүс худалдааны төвийн лангуунгаас хурууны хээ илэрснийг бэхжүүлж авсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, уг хурууны хээ С.*******ын хурууны хээтэй тохирч байгааг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000000017 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн 1,2 дугаартай гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэх 1,2 дугаарласан гарын мөрнүүд нь санд /MN004210008162/ дугаараар бүртгэгдсэн ******* овогтой *******ын баруун гарын дунд болон эрхий хурууны хээтэй хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн худалдааны төв” дээр очиж худалдааны төв дотор орсон юм. Намайг худалдааны төв рүү яваад орох үед наймаачид нь явах гэж байгаа бололтой бараагаа хаах нь хаагаад, бүтээх нь бүтээж байсан. Тэгэхээр нь би худалдааны төвийн хоёр давхарт гардаг шатны доогуур ороод нуугдчихсан. Тэгсэн наймаачид яваад худалдааны төв дотор нам гүм болчихсон. Тэгэхээр нь би шатны доороос гараад эхлээд нэг давхарын хүнсний бүтээгдэхүүн зардаг лангуунуудын араар орж лангуун доороо хийсэн хайрцагтай мөнгөнүүдээс авсан дараа нь хоёр давхарт бараа зардаг хувцастай лангуунаас хувцас авсан, гоо сайханы лангуунаас гоо сайханы бараа авсан. Тэгээд тэр шөнөдөө нөгөө шатан доороо хоночихсон. Тэгээд өглөө баруун бүсийн худалдааны төв онгойгоод хүмүүс шуугиад эхлэхээр нь би Баруун бүсийн худалдааны төвийн шатан доороос гараад урд хаалгаар нь гараад явчихсан. Намайг лангуунуудын араар орж мөнгө төгрөг, бараа авахад Баруун бүсийн худалдааны төвийн дотор талын гэрэл унтарчихсан харанхуй байсан болохоор зарим лангуунуудыг санахгүй байна. Ямар ч байсан доод давхарын хүнсний бүтээгдэхүүн зардаг лангуунуудын 3-4 лангууны араас бэлэн мөнгө, хоёр давхарын хувцас зардаг лангуунуудаас ягаан өнгийн хөхний даруулга, саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн фудволк, хар өнгийн нэг хос пүүз, хар жинсэн өмд зэрэг хувцас авсан, гоо сайханы нэг лангуунаас нүүрний пүдэр, сормуусны будаг, уруулын будаг, бугуйвч, хоёр хүзүүний зүүлт, нэг хос ээмэг, нүдний тээн, ягаан өнгийн кошлак зэрэг зүйл авсан. Зарим авсан юмыг би санахгүй байна. Би баруун бүсийн худалдааны төвөөс авсан зүйлсээ бүгдийг нь цагдаад хураалгасан байгаа. Тэнд авсан бүх зүйлс тоогоор байгаа би тэрнээс нэг ч эд зүйл үрэгдүүлээгүй. Би авсан мөнгөнүүдээ нарийн тоолоогүй. Тэр бичгээр нь би цагдаад хураалгасан. Би ямар нэгэн хаалга үүд, цоож эвдэлээгүй. Зүгээр л шатан дор нуугдаж үлдчихээд хулгай хийсэн. Миний юм авсан лангуунууд зарим нь зүгээр юмаар бүтээчихсэн, зарим бараатай лангуунууд урдуураа хаалт хийчихсэн байсан. Би тэр хаалтан доогуур нь мөлхөж ороод хувцас болон эд зүйлс авсан. Одоо надад хохирогч нарт төлөх хохирол байхгүй. Хохирол бүрэн барагдсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. 3. Шүүгдэгч С.******* нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Samsung брэндийн 32 инчийн LCD зурагт, малчин нэртэй аккумляторыг хулгайлахыг завдсан хэргийн үйл баримт нь хохирогч Ц.гийн “...Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт байрлах миний өмчлөлийн зуслангийн байшингаас 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Samsung брэндийн 32 инчийн LCD зурагт, малчин нэртэй аккумлятори хулгайд алдагдаж, хулгайч тухайн эд зүйлийг орхиж зугтаасан байна. Би хулгайд алдагдсан Samsung брэндийн 32 инчийн LCD зурагтыг 400.000 төгрөгөөр, малчин нэртэй аккумляторыг 180.000 төгрөгөөр, хагалсан вакум цонхны шилийг 80.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай байшингаас авсан зурагт болон аккумляторыг цагдаагаас надад буцааж өгсөн. Харин би хагарсан цонхоо өөрөө шиллэсэн. Хагарсан цонхны шиллэсэн мөнгийг би С.*******оос нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.*******гийн “...Би Завхан аймгийн Улиастай суманд эхнэр ын хамт амьдардаг бөгөөд аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мод үржүүлгийн байрыг хардаг сахиул юм. Тухайн өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 14-15 цагийн орчим намайг байраа эргээд нохойдоо хоол өгчихөөд буцаж явтал доороос нэг бараан хувцастай явган хүн алхаж явж байсан. Тэгээд тухай хүн дээш алхаж явсаар байгаад замд байх эзэнгүй гэрт орсон, тэгээд удаагүй гараад явчихаар нь “энэ хавьд ямар хүн явдаг билээ” гэж бодоод “очиж уулздаг юм уу, үхэр мал хайж яваа хүн байж магадгүй” гэж бодсон. Тэгсэн тухайн хүн явсаар байгаад тэнд байх эзэнгүй байшингийн хажуу талын хажуу талд очин тойрч хараад алга болсон, тухайн байшин нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга гэх хүний байшин байсан. Тэгэхээр би наад талаас очиж хартал баруун талын том цонхыг нь хагалан гадна талд хайрцагтай зурагт, аккумлятори хоёр гаргасан байдалтай тухайн хүн нь байхгүй байсан. Байшин тойроод хайхад байшингийн доогуур орж надаас зугтаж хэвтэж байгаад намайг хараад зугтаасан. Тэгэхээр нь би хойноос нь хөөгөөгүй шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд, гийн найзад нь дамжуулж хэлээрэй “гэрт нь хулгай орсон байна” гэж хэлсэн. Би араас нь харахад эмэгтэй хүн байна даа гэж харсан, учир нь гүйж хариаж байгаа нь эмэгтэй хүн шиг байсан, би царай зүсийг нь огт хараагүй, өмнө таньж мэдэхгүй. Хулгай хийсэн эд зүйлсээ намайг очиход байшингийн гадна талд хаяаад шууд зугтаасан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ц.гийн эзэмшлийн байшингийн цонхноос хурууны хээ илэрснийг бэхжүүлж хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, уг хурууны хээ С.*******ын хурууны хээтэй тохирч байгааг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000000016 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №4 дугаартай 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэх №1, №2 дугаартай гарын мөрнүүд нь *******гийн *******ын /РД: *******/ баруун гарын чигчий, дунд хурууны өндөгний хэсгийн хээнүүдтэй ерөнхий шинж тэмдэгээрээ болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлтээр, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйлийг үнэлсэн шинжээчийн “...Samsung брэндийн 32 инчийн LCD зурагт 400.000 төгрөг, Малчин нэртэй аккумлятори 90.000 төгрөг, вакум цонхны шил 80.000 төгрөг, нийт 570.000 төгрөг” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би гадуур ганцаараа тэнэж явж байгаад 15 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг ногоон талбайнууд байдагийн тэнд байсан нэг эзэнгүй модон байшингийн гадаа очоод тэр байшингийн цонхыг чулуугаар хагалаад тэр хагалсан цонхоороо байшингийн дотор талд орсон. Тэгээд тэр байшин дотор байсан цэнхэр өнгийн цаасан хайрцагтай зурагтыг нөгөө хагалж орсон цонхоороо гаргаж байшингийн гадаа тавиад бас нэг шар өнгийн аккумлятори байсныг авч байшингаас гаргаж гадаа нь тавиад байж байсан, тэр байшинг чиглээд нэг хүн ирж явсан. Тэгэхээр нь би нөгөө байшингийн доод талын хөндий доогуур ороод нуугдсан нөгөө хүн байшингийн гадаа хүрээд ирэхээр нь би нөгөө байшингийн доод талын хөндийгөөс гараад зугтаачихсан юм. Би тухайн үед хар хөх өнгийн куртиктэй явсан. Миний цонхоор нь орсон байшин аймгийн төвөөс 2-3 километр зайтай газар байсан. Тухайн газарт би зүгээр л тэнээд явж байсан. Тухайн байшинг би эзэнгүй гэдгийг мэдээгүй. Тэр үед яваад очсон байшин эзэнгүй байхаар нь шууд цонхыг нь хагалаад дотор талаас нь зурагт, аккумлятори авчихсан. Би ямарч зорилгогүй хулгай хийчихсэн. ...байшингийн цонхны шилийг би шиллэж өгөөгүй. Харин зурагт болон аккумляторыг би байшингаас нь гаргаад гадаа нь орхиод зугтаасан болохоор цагдаа нар тэр аккумлятори, зурагт хоёрыг эзэнд нь өгсөн гэсэн. Хулгай хийсэндээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч С.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна. 4. С.******* нь 2020 оны 04 дүгээр сарын дундуур Завхан аймгийн Улиастай сумын тоотод байрлах иргэн Б.ын амьдардаг байшингийн цонхыг хагалж, зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрсэн хэргийн үйл баримт нь хохирогч Б.ын “...Би 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн хэсгийн тоотод байрлах өөрийн зунд амьдардаг байшиндаа ирсэн. Манай байшингийн гадна талын вакум цонхны нэг цонхны салхивч онгорхой, бас нэг цонхны жижиг салхивчны шил хагарчихсан онгорхой байсан. Тэгээд цагдаа нар хэргийн газрын үзлэг хийж гэр дотор орсон, тэгсэн манай байшин дотор байсан хоёр авдар болон цаасан хайрцагнууд дотор байсан хамаг хувцас хунарыг гаргаад хаячихсан, том өрөөний гол хэсэгт байсан орны бадушк дээр ор засч хүн унтсан, дээр нь миний дээл хувцасыг гаргаад нөмөрсөн бололтой тавьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.ийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байсан манай ах над руу залгаад манай гэрт хулгай орчихсон байна, чи манай гэрээс очоод гэрийн түлхүүр аваад хүрээд ир гэхээр нь би ахын гэрээр орж түлхүүрийг нь аваад Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн хэсгийн тоотод байрлах ахын зун амьдардаг байшинд ирсэн ахын байшингийн гадна талын вакум цонхны нэг цонхны салхивч онгорхой, бас нэг цонхны жижиг салхивчны шил хагарчихсан онгорхой, манай ах цагдаа нартай ирчихсэн байсан. Тэгээд цагдаа нар ахын байшинг онгойлгож дотор нь орж үзлэг хийсэн тэрний дараа би ахын гэрт яваад ороход ахын байшин дотор байсан хамаг хувцасыг шалан дээр нь гаргаад хаячихсан, том өрөөний төв хэсэгт орны саарал бадушк тавиад тэрэн дээр хүн унтсан бололтой ахын дээл хувцасыг тавчихсан харагдсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагч С.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хагарсан цонхны шилийг үнэлсэн “Вакум цонхны давхар шил 40.000 төгрөг” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Хэргийн газрын үзлэгийн явцад хохирогчийн цонхноос бэхжүүлсэн хурууны хээ нь шүүгдэгч С.*******ын хурууны хээтэй тохирч байгааг нотолсон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 000000028 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 дугаартай хэсгүүд дээрх 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэх №2 дугаартай хэсэг дээрх 2 ширхэг гарын мөрнүүд нь овогт *******гийн ******* /РД: *******/ зүүн гарын ядам, дунд хурууны өндөгний хэсгийн хээнүүдтэй ерөнхий шинж тэмдэгээрээ болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна. 3.Шинжилгээнд тэнцэх №1 дугаартай хэсэг дээрх гарын мөр нь Папилон системийн санд байрлах хүмүүсийн гарын дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрнүүдтэй тохирохгүй байна. 4.Шинжилэгдэж буй гарын мөрнүүд нь С.*******ын зүүн гарын ядам, дунд хурууны өндөгний хэсгийн хээтэй тохирч байгаа нь хэрэгт ач холбогдолтой...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн С.*******ын “...Би Улиастай сумын Жинст багийн Эдийн засгийн сургуулийн хашаанд нэг эзэнгүй айл байхаар нь тэр айлын байшингийн жижиг цонхыг чулуугаар хагалж тэр цонхоор байшин дотор яваад орсон хоёр авдар, хэсэг хайрцагтай зүйлс тавьчихсан, шалан дээр нэг саарал өнгийн орны бадушк байсан. Тэгэхээр нь би нөгөө авдар болон цаасан хайрцагтай зүйлсийг онгойлгож дотор нь байсан зүйлсийг гаргаж ирэхэд дандаа хүний хувцаснууд байсан. Тэгээд би тэр шөнөдөө хайрцаг болон авдар дотроос гарч ирсэн дээлийг нөмрөөд нөгөө орны бадушк дээр унтсан. Тэгээд маргааш өглөө нь босоод нөгөө авдар болон хайрцагтай зүйлсийг үргэлжлүүлэн ухаж үзсэн хувцаснаас өөр юм гарч ирээгүй. Тэгээд би тэр байшин дотор байж байгаад нөгөө өрөөний цонхны том салхивчийг онгойлгож гадагшаа гарсан. Тэгээд би гадуур явж байгаад орой болонгуут нөгөө байшиндаа ирээд бас нөгөө гарсан цонхны салхивчаар ороод унтаад өгсөн. Тэгээд тэр байшинд би 4 хоноод цагдаа нарт баригдсан. Эзэнгүй байхаар нь л цонхыг нь хагалаад орчихсон. Тэгээд би тэнд 4 хоночихсон. Намайг тухайн байшингийн цонхоор орж гарч байхад надтай хүн тааралдаагүй. Тэр хавиар нэг их хүн яваад байдаггүй эзэнгүй газар байсан. Би тэр байшинд хонож байхдаа зарим өдөрт нь гэдэг айлд очиж унд ууж байсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогджээ. Дээрх гэрчүүд, хохирогч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршигийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Мөн шүүгдэгчийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж 2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний бөөний төвийн дэлгүүрийн цонхыг чулуугаар хагалж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 556.500 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц.гийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч, Samsung брэндийн 32 инчийн LCD зурагт, малчин нэртэй аккумлятори зэргийг хулгайлахыг завдсан 2020 оны 02 дугаар сарын 15-ны орой Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баруун бүсийн худалдааны төв” рүү орж хонон тус төвд лангуу түрээслэдэг *******, А.*******, С.*******, О.*******, Л.*******, Д.*******, М., Г., Б. нарын эд зүйл, бэлэн мөнгийг хулгайлж 477.700 төгрөгний хохирол учруулсан үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Мөн шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан “иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан ба хэн боловч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний оршин суудаг байранд нэвтрэх эрхгүй ба 2020 оны 04 дүгээр сарын дундуур Завхан аймгийн Улиастай сумын тоотод байрлах иргэн Б.ын амьдардаг байшингийн цонхыг хагалж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүгдэгч С.*******ын үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “шүүгдэгч С.******* дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба хохирогч нарт шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл Шүүгдэгч С.*******ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирогч нарт хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.******* нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс гүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, тогтоол гарахаас өмнө хоригдсон хоногийг хасч тооцох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д зааснаар шүүгдэгч овогт *******гийн *******ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хуль бусар нэвтрэн бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын орон байран хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С *******ыг 01/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 2.2 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 13.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтэд тустай ажил хийлгэх найман цагийн цагийг 1/нэг/ хоногоор тооцож 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д ногдуулсан 01/нэг/ жил 4/дөрөв/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С. *******ын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 69 /жаран ёс/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай. 6. Шүүгдэгч С.*******ын өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг байгалийн чулууг устгаж, LD нэртэй тамхи 8 ширхэг, Mevius нэртэй тамхи 7 ширхэг, Dubliss нэртэй нарийн тамхи 7 ширхэг, Улаан шонхор нэртэй нарийн тамхи 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.д буцаан олгосугай. 9. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА