Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 409/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,  

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Энхбат

-шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхбуурь

-шүүгдэгч Л.Энх-Од, Л.Мөнгөн-Од нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүмчин овогт Лхагвасүрэнгийн  Энх-Од, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од нарт холбогдох эрүүгийн 1702000580026 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 20ы өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, ах, дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Өвөр хуурайн 10-9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од /РД:НУ87102018/

 

Монгол улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 22ы өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, хоёр дүүгийн хамт Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг, Өвөр хуурайн 10-9-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Энх-Од /РД:НУ85042251/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од нь өөрийн төрсөн ах Лхагвасүрэнгийн Энх-Одтой бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарах Жимгэр гэх газар нутгийн ойд 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг мод бэлтгэн, тухайн моднуудаа дундуур нь тайрч 132 ширхэг болгон бэлтгэж, 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Чулуут гэх газар болон мөн багийн Өвөр хуурайн 10-9-9 тоот хүртэл 39-40 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойн санд экологи-эдийн засгийн үнэлгээгээр 547.606 төгрөгийн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Энх-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 

Шүүгдэгч Л.Мөнгөн-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Сийлэгмаа нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Манай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь нийт 295981.5 га талбай бүхий газар нутгийг хариуцан хамгаалдаг. Үүнд: Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар- 292905.5 га, Нагалхааны байгалийн нөөц газар нь 3076 га талбай хамаардаг юм. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хот Найлайх дүүргийн нутаг дэвсгэр, Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрийн хилийн заагтай давхцан оршидог. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг Монгол улсын /ИХ-ийн 1993 оны 83 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газар нутаг оруулан улсын тусгай хамгаалалтанд авсан. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Жимгэр гэх газраас тус сумын харьяат Л.Энх-Од, Л.Мөнгөн-Од нар нь хууль бусаар түлээний мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Улсын тусгай хамгаалалтай газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Байгалийн шэгцолборт газрыг байгалийн хзв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын шссгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан онцгой бүс, аялал, жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс гэж хуваадаг. Л.Энх-Од, Л.Мөнгөн-Од нарын хууль бусаар мод бэлтгэсэн газар нь Хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа Жимгэрийн даваа гэх газарт хамаарч байгаа юм. Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Жимгэрийн даваа гэх газраас түлээний мод бэлтгэсэн асуудал нь хууль бус үйл ажиллагаа болж байна. Хууль бусаар бэлтгэгдсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон мөнгөн дүнгээр хохирлыг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч Х.Дагас нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын газрын захиргаанд байгаль хамгаалагч ажилтай. Би энэ ажилд 2005 онд томилогдоод одоог глэтэл ажиллаж байна. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Мөрдөн байцаах хгбаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид миний хариуцсан нутаг дэвсгэр болох Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Жимгэр гэх газарт хэргийн газрын үзлэг хийх шаардлагатай байна. Та энэ хэргийн газрын үзлэгт тухайн газрыг хариуцсан байгаль хамгаалагчийн зүгээс оролцох хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн хэргийн газрын үзлэг хийх Жимгэр гэх газар нь Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг боловч улсын тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарах газар байсан. Ингээд би хэргийн газрын үзлэг хийх алба хаагчдыг дагуулан хэргийн газарт ирж үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэг хийж байхад тухайн газарт мөн хууль бусаар мод бэлтгэгдсэн шинэ ул мөр илэрсэн. Бүдүүн нарийн нийлсэн 31 ширхэг шинэ огтлогдсон хожуул үүсэн бөгөөд энэ хожуулын огтлогдсон байдлыг харахад гар хөрөөгөөр хөрөөдсөн догол үүссэн, огтлогдсон хожуулаас доош мод чирч буулган богино хэмжээтэй тайрч, зарим нэг модыг үлдээн тээврийн хэрэгсэлд ачсан шинж тэмдэг зүлгэн дээр тод үлдсэн байсан. Улсын тусгай хамгаалалттай газар иргзн, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн он хэрэглээний, түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгогдохгүй учраас цагдаагийн алба хаагчид хууль бусаар мод бэлтгэгдсэн байна гэж үзээд шинэ мод бэлтгэгдсэн газарт хэргийн газрын үзлэг хийж баримтжуулж авсан. Ингээд цагдаагийн алба хаагчид ажиллагаа хийж тухайн газарт Эрдэнэ сумын харьяат Л.Энх-Од, Л.Мөнгөн-Од нар нь хууль бусаар түлээний мод бэлтгэх зорилгоор мод бэлтгэсэн гэж үзсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Гэрч Л.Эрдэнэтуяа нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “манай нөхөр Л.Энх-Од нь 2017 оны 08 дугаар 14-ний өдөр түлээний мод бэлтгэж ирнэ гээд хөдөө гэр лүү гээ буюу аав Лхагвасүрэнгийх руу ганцаараа явсан. 2017 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 02 цагийн орчим манай нөхөр өөрийн төрсөн дүү Мөнгөнөөгийн хамт машинтай ирсэн. Бас өөр нэг танихгүй залуу хамт ирсэн. Тэгээд гэрийн гадаа байгаа хураалттай модыг буулгасан. Тэр шөнөдөө машинаар хоёр удаа зөөж буулгасан. Би хаанаас ямар учиртай мод авчирч буулгаж байгаа талаар асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,  

Гэрч Н.Хандармаа нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед манай гэрийн гадаа машин ирээд нөхөр гарсан. Эргэж орж ирээд сумын төв ороод ирье гээд гарсан. Би хэнтэй явах гэж байгаа талаар асуугаагүй. Шөнө 02 цагийн үед гэртээ эргэж ирсэн. Надад Мөнгөн-Одтой хамт машинтай сум ороод ирлээ гэж хэлсэн. Маргааш орой нь мөн гадаа машин ирээд манай нөхөр гарч эргэж орж ирээд Энх-Од, Мөнгөн-Од нар байна, мод асгах машин жолоодоод сумын төв хүргэж өгөч гэж байна гэж хэлээд хувцасаа өмсөөд гарсан. Тэгээд шөнө 03 цагийн үед сумын төв хүргэж өгчихөөд ирлээ гэж хэлсэн. Манай нөхөрийг 2 удаа машин жолоодуулахаар гуйж авч явсан...би ямар машинтай ямар мод ачсан талаар хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,

Гэрч Л.Цолмон нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Миний эзэмшилд 39-40 ТӨВ улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюдай Портер маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би энэ тээврийн хэрэгслийг 2012 онд Да хүрээ гэх тээврийн хэрэгсэл зарж борлуулдаг газраас 6,900,000 мянган төгөргөөр худалдаж авч байсан. Манай гэр хөдөө байдаг болохоор ачааны машин хэрэгтэй болоод хэрэглээндээ зориулан худалдаж авсан. Манай гэрийн ойролцоо миний төрсөн аав Лхагвасүрэн, ах Даваадорж нар нь хамт жилийн 4 улиралд хамт айл саахалт амьдардаг болохоор миний худалдаж авсан машин энэ 3 айл нүүж, суух, ус түлээ зөөх, аргал түлж бэлтгэх, өвч тэжээл татах, мал ахуй зөөвөрлөх гээд бүхий л ажлын дунд явдаг. Машин миний нэр дээр манай гэрийн гадаа байдаг боловч хэрэг гарсан үед ах дүү хамаатан садангийн хүмүүс ирээд л аваад явдаг. Би түлхүүрийг нь машинд орхиж явдаг болохоор намайг байсан байгаагүй ирээд аваад явдаг. 2017 оны 08 дугаар сарын 15-ны орчим намайг гэртээ байхгүй үеэр миний төрсөн дүү Мөнх-Од, Мөнгөн-Од нар нь манай гэрээс хойд зүгт байдаг Жимгэр гэх газраас мод бэлтгээд миний машиныг гэрийн гаднаас авч яваад модоо ачаалж, сумын төвд байдаг Энх-Одын хашаанд буулгасан нь хууль бус үйлдэл болсон. Ингээд миний машиныг Шлтгэсэн модын хамт Эрдэнэ сумын засаг даргын тамгын газрын хашаанд саатуулсан. Юу болсон талаар өөрийн төрсөн дуу Мөнгөн-Од Энх-Од нараас асуухад сумын төвд амьдардаг Энх-Од гэх дүү минь түлэх түлээгүй болоод хөдөө гэрийн орчмоос мод бэлтгэхээр очоод дүү Мөнгөн-Одын хамт Жимгэр гэх газраас мод бэлтгэж миний лашинаар зөөсөн гэсэн. Манай дүү нар машин техник сайн жолоодож чадахгүй болохоор заахалт айлын Жаргал гэх залууг гуйж машинаа жолоодуулсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/

Гэрч Ц.Жаргал нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Намайг 2017 оны 08 дугаар сарын 14-ны орчим гэртээ байж байхад орой 22 цагийн орчим манай гэрээс баруун зүгт Сэрүүн булаг гэх газарт нутагладаг найз Мөнгөн-Од, сумын төвд амьдардаг Энх-Од 2 манайд мод ачсан хөх өнгийн портер маркийн машинтай ирсэн. Би тэр өдөр сумын төв орох ажилтай байсан учраас намайг хамт явах уу гээд ирсэн. Ингээд би тэр 2-ын машинд суугаад сумын төв орохоор явсан. Тухайн үед машиныг Энх-Од жолоодож явсан. Энх-Од машин жолоодож яваад замдаа бие нь муудаад татах гээд байсан. Ер нь унаж татдаг өвчтэй юм. Тэгээд намайг машин жолоодоод яв гэхээр нь би машиныг нь жолоодоод Эрдэнэ сумын төв руу явсан. Эрдэнэ сумын төвд ирээд Энх-Одын гэрийн хашаанд ачиж ирсэн модыг Мөнгөн-Од, Энх-Од хоёр буулгасан...Би гэртээ шөнө 02 цаг өнгөрч байхад ирсэн...Тэгээд маргааш нь намайг гэртээ байж байхад 23 цагийн Мөнгөн-Од, Энх-Од нар нь дахин Цолмон ахынхаа машин дээр мод ачаад намайг машин жолоодоод сумын төв ороод өгөөч гэж гуйгаад ирсэн. Би мөн машиныг нь жолоодож яваад сумын төв орсон. Энх-одын гэрийн гадаа өмнө буулгасан мод дээр нэмж сүүлд авч ирсэн машинтай модоо буулгасан. Тэгээд бид 3 эргээд Сэрүүн булаг руу явсан. Би гэртээ буугаад Мөнгөн-Од, Энх-Од нар аавынх руугаа явсан. Нийтдээ 2 өдрийн шөнө дараалан 2 удаа Сэрүүн булаг гэх газраас сумын төвд байх Энх-Одын гэрийн гадаа 2 портер машин мод буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/, 

 

БУСАД БАРИМТУУД:

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хх-ийн 3-17 тал\
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтооол \хх-ийн 19-31 тал\
  • Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны №320 тоот албан бичиг \хх-ийн 35 талууд\
  • Байгль орчин аялал жуулчлалын яамны 068\4954 тоот албан бичиг \хх-ийн 67 тал\
  • Модны экологи эдийн засгийн үнэлгээ \хх-ийн 71-73 тал\
  • Бодь даатгалын тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ \хх-ийн 100-109 тал\
  • Стандарт хэмжил зүйн газрын 04\710, 04\713 тоот албан бичгүүд \хх-ийн 110-111 тал\
  • Автомашинд хйисэн үнэлгээний тайлан \хх-ийн 79-87 тал\
  • Тусгай хамгаалалтанд авах тухай Монгол Улсын их хурлын №83 тоот тогтоол \хх-ийн 88-94 тал\
  • Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн Засаг даргын албан бичигүүд \хх-ийн 115-120 тал\
  • Шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарын хохирол төлсөн баримт \хх-ийн 142 тал\
  • Шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарын ял шийтгэлийг нь шалгахад “үгүй” гэх лавлагаа \хх-ийн 128-129 тал\
  • Шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус яллагдагчаар байцаасан тэмдэглэл \хх-ийн 108-114 тал\ зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

 

       Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од нь өөрийн төрсөн ах Лхагвасүрэнгийн Энх-Одтой бүлэглэж Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр улсын тусгай хамгаалалттай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамаарах Жимгэр гэх газар нутгийн ойд 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг мод бэлтгэн, тухайн моднуудаа дундуур нь тайрч 132 ширхэг болгон бэлтгэж, 2017 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Чулуут гэх газар болон мөн багийн Өвөр хуурайн 10-9-9 тоот хүртэл 39-40 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойн санд экологи-эдийн засгийн үнэлгээгээр 547.606 төгрөгийн учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургын үзүүлэлтүүд, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд мэдүүсэн иргэний нэхэмжлэгч Ч.Сийлэгмаагийн мэдүүлэг, шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

           

       Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нар нь “хийсэн хэрэгтээ гэмшиж, бид гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэж мэдүүлсэн байна.

 

       Шүүх шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учруулсан модны нөхөн төлбөрт 1.642.818 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар /хх-ийн 124 тал/ нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон хураагдан ирсэн эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 132 ширхэг модны битүүмжлэлийг хүчингүй болгож улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр хүний гар хөрөө 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. 

Харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан байх тул мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр битүүмжлэгдсэн Л.Цолмонгийн өмчлөлийн 39-40 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Л.Цолмонгийн өмчлөлийн 39-40 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэлгээ болох 4.800.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л.Мөнгөн-Од, Л.Энх-Од нараас хувь тэнцүүлэн тус тус 2.400.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Л.Мөнгөн-Од, Л. Энх-Од нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Энх-Од нар нь бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Энх-Од нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Энх-Од нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг тус тус үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Энх-Од нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тус тус мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Мөнгөн-Од, Сүмчин овогт Лхагвасүрэнгийн Энх-Од нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн 132 ширхэг модны битүүмжлэлийг хүчингүй болгож улсын орлого болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоёр хүний гар хөрөө 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн Л.Цолмонгийн өмчлөлийн 39-40 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийн битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Л.Цолмонгийн өмчлөлийн 39-40 ТӨВ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийн үнэлгээ болох 4.800.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн Л.Мөнгөн-Од, Л.Энх-Од нараас хувь тэнцүүлэн тус тус 2.400.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

10. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Л.Мөнх-Од, Л.Мөнгөн-Од нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА