Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт холбогдуулан эрүүгийн 1914005110351 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,

2.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ,

3.Монгол улсын иргэн, ******* овогт *******ын ,

4.Монгол улсын иргэн,  овогт гийн ,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг Ихэр гэх газарт бэлчээрт байсан иргэн Н.*******ын эзэмшлийн 4 тооны ямааг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж бусдад 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Хохирогч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Малдаа явахад ямааны гэдэс замын хажууд гаргаж тавьсан байсан. Маргааш өглөө нь малаа тоолоход 4 тооны ямаа байхгүй байсан. Нилээн хэд хоногийн дараа малын бэлчээрт хонио хариулж байхад 4 тооны ямааны гэдэс байсан газрын ойролцоо 4 ямааны толгой элсэн дундаас гарч ирсэн үзэхэд 2 улаан, 1 цагаан, 1 ягаан ямааны толгойнууд байсан ... Миний алдсан мал бүгдээрээ нас гүйцсэн эр ямаанууд, 2 улаан ямаа, 1 цагаан ямаа, 1 ягаан ямаа байгаа юм. Бүгд зөв талын чих өмнөөс эрхэм, буруу талын чих хойноос эрхэм эмтэй байсан. Хээрээс гарч ирсэн ямааны толгойнууд бүгд манай ямаа, эмтэйгээ байсан. Мал алдахаас өмнө манай сувай малыг ******* харж байгаад аймгийн төв рүү явсан. ******* манай сувай малыг эзэнгүй гэдгийг мэдэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Нөхөр Н.******* малдаа явахад нь малын бэлчээр дээр дөрвөн ямааны гэдэс замын хажууд гаргаад тавьсан байхаар нь малаа тоолж бүртгэж үзэхэд 4 тооны эр ямаа байхгүй байсан. Хэд хоногийн дараа нөхөр малдаа явж байгаад ирэхдээ 4 ямааны гэдэс байсан газрын хажууд 4 ямааны толгой элсэн дундаас гарч ирсэн байна гэж хэлсэн. Нөхөр хэлэхдээ манай 2 улаан ямаа, 1 цагаан ямаа, 1 ягаан ямаа байна гэсэн ... 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* утсаар ярихдаа ямаагаа самнах болж байна, хэзээ самнах гэж байна гэж асуухаар нь 2019 оны 05 дугаар сарын 3 17, 18-ны үеэр ямаагаа самнана, хурдан ирээрэй гэж хэлсэн ... ******* 2017, 2018 оны өвөл 2 сар орчим мал малласан ... гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймагт байж байгаад *******тай утсаар ярихад айлд *******, ******* нарын хамт байна хүрээд ир гэхээр нь очсон. *******, ******* нар цэргийн коммист орно гэж аймгаас цуг явахаар болсон. Тэр үед мөнгөний хэрэг гараад замаараа Н.******* ахын малаас мал авъя гэж ярилцаад ******* мотоциклио унаад араар нь *******, миний мотоциклийн араар ******* суугаад Жинст сум руу явсан замдаа Ихэр гэх газар Н.******* ахын мал хэвтэж байхаар нь зогсоод малаас нэг, нэг ямаа барьж авсан ... аймгийн зүг явж байгаад хонхор газар зогсоод ямааны голыг ******* тасдаад, *******, ******* бид 3 ямааны арьсыг хуулаад, махыг гулууз болгоод арьсанд нь боогоод аймагт дунд зах дээр ирж ченжид өгсөн. ******* 110,000 төгрөг аваад, бид гурав 100,000 төгрөг аваад *******гийнд очиж хоносон ... Аймагт дунд зах дээр ирээд мах авна гэсэн утасны дугаар байхаар нь би *******д авч өгсөн. ******* залгаж ярьсан, одоо тухайн утасны дугаар байсан газар нь буулгасан байсан. Мах худалдаж авсан хүнийг танихгүй, шөнө харанхуй байсан ... 2 улаан, 1 цагаан, 1 ягаан ямаа байсан. Бүгд эр ямаа байсан. Ямаа хулгай хийх санааг дөрвүүлээ ярилцаж байгаад гаргасан, ******* малыг маллаж байсан болохоор хаана байгааг нь мэдэж байсан. Тухайн үед унаж явсан мотоцикль миний эзэмшлийн мотоцикль байгаа юм. Нөгөө мотоцикль нь *******гийн мотоцикль ... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймагт дүү *******, ******* нарын хамт байж байхад ******* ирээд бид нар цугтаа Жинст сум руу цэргийн коммист орохоор ярилцсан. Тэр үед мөнгөний хэрэг гарсан тул замаараа Н.******* ахын малаас авъя гэж ярилцаад явсан. Жинст сумын 4 дүгээр багийн нутаг “Ихэр” гэх газар Н.******* ахын мал хэвтэж байхаар нь зогсоод бүгдээрээ малаас нь нэг, нэг ямаа барьж авсан... Баянхонгор аймаг явах чигт 3 км орчим яваад хонхор газарт ороод 4 ямааны голыг нь би тасдаад, *******, ******* 2 ямаануудын арьсыг хуулаад гэдсийг хажууд нь гаргаж тавьсан. Тэр хавьд нь толгойг нь газарт булаад ямааны махыг гулууз болгоод арьсанд нь боогоод мотоциклийнхоо дундуур дүүрээд Баянхонгор аймагт орж ирээд мах авна гэсэн дугаар байхаар нь ******* залгаж ярихад нэг эрэгтэй хүн ирээд махыг хиллээд авсан, нийлээд 410,000 төгрөг болсон. Би 110,000 төгрөг аваад, бусад нь 100,000 төгрөг тус тус аваад манай аймгийн гэрт очиж хоносон, манай гэрт хүн байгаагүй ... 2 улаан, 1 цагаан, 1 ягаан ямаа авсан, эр ямаанууд байсан. ******* бид хоёр Н.******* ахын малыг хаагуур бэлчээрлэж байгааг мэднэ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймагт ах *******, ******* нарын хамт байж байтал ******* ирсэн. О.Алтанбага бид хоёрыг цэргийн коммист орох ёстой байсан. Бид нар бүгд Жинст сум орохоор мөнгөн хэрэг гараад яаж олох талаар ярилцаж байгаад Н.******* ахын малнаас мал авч заръя гэж ярилцсан. Баянхонгор аймгаас орой 20 цагийн орчим гараад Жинст сумын Ихэр гэх газар явж байхад Н.******* ахын мал эзэнгүй хэвтэж байхаар нь очоод бүгдээрээ нэг нэг ямаа барьж авсан. Баянхонгор 4 аймаг явах чигт явж байгаад хонхор газар зогсоод 4 ямааны голыг ах ******* тасдаад, *******, ******* бид гурав ямааны арьсыг хуулаад гэдсийг гаргаж хаяаад, толгойг нь тэр хавьд элсэнд булаад, махыг нь арьсаар нь боогоод Баянхонгор аймаг руу хөдлөөд шөнө 02 цагийн үед дунд зах дээр ирээд *******, ах ******* хоёр мах авна гэсэн зарын дагуу ярьсан удалгүй нэг ах ирээд махыг худалдаж аваад нийт 410,000 төгрөг болоод 110,000 төгрөгийг ах ******* аваад, бусад нь тус бүр 100,000 төгрөг аваад манайд очиж хоносон ... Би М.Оюунцэцэг эгч рүү залгаад малыг чинь хэн хариулж байгаа юм гэж асуухад сувай мал эзэнгүй байгаа гэж хэлээд хурдан ирж малаа хармаар байна гэж хэлж байсан ... *******, ******* нар Н.******* ахын мал хаана байгааг асуучих гэж хэлсэн юм ... 2 улаан, 1 цагаан, 1 ягаан ямаа авсан, эр ямаанууд байсан. Ямаанууд зөв талын чих өмнөөс эрхэм, буруун талын чих хойноос эрхэм эмтэй, ямааг авахад унаж явсан мотоцикль ах *******, нөгөө мотоцикль нь *******гийн мотоцикль байгаа юм. Би Н.******* ахын малыг малыг хариулж байсан. Өмнө нь ах ******* малыг хариулж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/

Өсвөр насны шүүгдэгч О.Алтанбаганын мөрдөн байцаалтад өгсөн ... *******, ******* бид гурав ахын байж байтал ******* ирсэн. Бид нар Жинст сум руу явахаар болоод би *******гийн хамт мотоциклиор, *******, ******* хоёр мотоциклиор аймгаас гараад Жинст сумын Ихэр гэх газар явж байхад Н.******* ахын мал байхаар нь очоод хүн бүр нэг ямаа барьж авсан. Аймаг явах зүг яваад хонхор газар зогсоод ******* ямааны гол тасдаад, *******, *******, бид гурав ямааны арьсыг хуулаад, гэдсийг нь хаяаад, толгой ширийг нь тэр хавьд нь элсэнд булаад ямааны арьсаар махаа боогоод аймагт шөнө 02 цагийн үед дунд зах дээр зарсан, мах 410,000 төгрөг болоод ******* 110,000 төгрөг, бусад нь 100,000 төгрөг тус тус авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/ Хууль ёсны төлөөлөгч С.гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн үед цэргийн комисст орно гээд Баянхонгор аймагт орж усанд ороод эргэж Жинст сум орно гэж явсан. 4 тооны малын авсан хүн нь Н.******* манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. ******* нь малын хариулж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... би Баянхонгор аймагт байх гэртээ байгаагүй. Хөдөө гэртээ байсан тухайн үед хаврын цэрэг татлага болж байсан. *******, *******, ******* нар аймагт ирэхээрээ манайд байнга ирдэг юм. Тухайн үед манайд ирээд байж байгаад явсан байна. Жинст суманд цэгийн комисс болоход *******, ******* нар ирсэн цэргийн комисст орж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 87/

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 368 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан гэх 4 тооны ямааны зах зээлийн үнэ 480,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 24-25/

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 457 дугаар 5 шинжээчийн ... шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаар 750,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон... ... гэх дүгнэлт /хх-ийн 37-38/

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 457 дугаар шинжээчийн ... шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх мотоцикль нь зах зээлийн ханшаар 750,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон... ... гэх дүгнэлт /хх-ийн 40-41/, зэрэг нотлох баримтууд болно. - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 56-57, 62-63, 69-70, 76-77/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 91-97/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-35/, Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн № 193 дугаар албан тоот, шүүгдэгч нарын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 110, 113/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111- 112, 114-115/, депозит дансны хуулгууд /хх-ийн 116-121/, шүүгдэгч *******, ******* нарын цэргийн алба хаасан талаарх баримтууд /хх-ийн 122-124/, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 126, 127/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128-131/, шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн № 59,60 дугаар тодорхойлолт /хх-ийн 133/, өсвөр насны шүүгдэгч О.Алтанбаганын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №61 дугаар тодорхойлолт /хх-ийн 136/, шүүгдэгч *******гийн талаарх Баянхонгор аймгийн Жинст сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тодорхойлолт /хх-ийн 137/, шүүгдэгч *******гийн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 139-147/, шүүгдэгч *******гийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дуусан талаар Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № 1/1130 тоот албан бичиг, өсвөр насны шүүгдэгч О.Алтанбаганын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 148-149/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутаг Ихэр гэх газарт бэлчээрт байсан иргэн Н.*******ын эзэмшлийн 4 тооны ямааг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлж бусдад 480,000 төгрөгийн хохирол 6 учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.*******ын ... Малдаа явахад ямааны гэдэс замын хажууд гаргаж тавьсан байсан. Маргааш өглөө нь малаа тоолоход 4 тооны ямаа байхгүй байсан. Нилээн хэд хоногийн дараа малын бэлчээрт хонио хариулж байхад 4 тооны ямааны гэдэс байсан газрын ойролцоо 4 ямааны толгой элсэн дундаас гарч ирсэн үзэхэд 2 улаан, 1 цагаан, 1 ягаан ямааны толгойнууд байсан ...... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/ шүүгдэгч *******гийн ... Жинст сум руу явсан замдаа Ихэр гэх газар Н.******* ахын мал хэвтэж байхаар нь зогсоод малаас нэг, нэг ямаа барьж авсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/ шүүгдэгч *******гийн ... хонхор газарт ороод 4 ямааны голыг нь би тасдаад, *******, ******* 2 ямаануудын арьсыг хуулаад гэдсийг хажууд нь гаргаж тэр хавьд нь толгойг нь газарт булаад ямааны махыг гулууз болгоод арьсанд нь боогоод зарсан.. 4 ямааны мах нийлээд 410,000 төгрөг болсон. Би 110,000 төгрөг аваад, бусад нь 100,000 төгрөг авсан ... 2 улаан, 1 цагаан, 1 ягаан ямаа авсан, эр ямаанууд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/ шүүгдэгч *******ын ... Би М.Оюунцэцэг эгч рүү залгаад малыг чинь хэн хариулж байгаа юм гэж асуухад сувай мал эзэнгүй байгаа гэж хэлээд хурдан ирж малаа хармаар байна гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 73-75/ өсвөр насны шүүгдэгч О.Алтанбаганын....2 улаан, 1 цагаан, 1 ягаан ямаа авсан, эр ямаанууд байсан. Ямаанууд зөв талын чих өмнөөс эрхэм, буруун талын чих хойноос эрхэм эмтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80/ хууль ёсны төлөөлөгч С.гийн... дөрвөн тооны малын авсан хүн нь Н.******* манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа ... гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/ гэрч ийн ... Нөхөр Н.******* малдаа явахад нь малын бэлчээр дээр дөрвөн ямааны гэдэс замын хажууд гаргаад тавьсан байхаар нь малаа тоолж бүртгэж үзэхэд 4 тооны эр ямаа байхгүй байсан. Хэд хоногийн дараа нөхөр малдаа явж байгаад ирэхдээ 4 ямааны гэдэс байсан газрын хажууд 4 ямааны толгой элсэн дундаас гарч ирсэн байна гэж хэлсэн. Нөхөр хэлэхдээ манай 2 улаан ямаа, 1 цагаан ямаа, 1 ягаан ямаа байна гэсэн ...... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/ гэрч гийн ... Жинст суманд цэгийн комисс болоход *******, ******* нар ирсэн цэргийн комисст орж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 87/ “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 368 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан гэх 4 тооны ямааны зах зээлийн үнэ 480,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 24-25/ “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 457 дугаар шинжээчийн ... *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикль нь зах зээлийн ханшаар 750,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон... ... гэх дүгнэлт /ххийн 37-38/ “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 457 дугаашинжээчийн ... *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикль нь зах зээлийн ханшаар 750,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон... ... гэх дүгнэлт /ххийн 40-41/, зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.*******ын гэрийн гадаа хотолж байсан малаас нь 4 тооны ямааг таслаж аваад хонхор газарт ороод 4 ямааны голыг нь тасдаад, 410,000 төгрөгөөр худалдсан үйл баримт нотлогдон тогтоогджээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд бусдын малыг хулгайлсан бол “Мал хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор хуулчилсан бөгөөд тус зүйлийн тайлбар хэсэгт: “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж заасан тул шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын хохирогч Н.*******д 4 тооны ямаа өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар авч, бусдад 410,000 төгрөгөөр зарсан үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Уг гэмт хэргийн хохирогч Н.*******ын 4 тооны ямааг 480,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бусдын 4 тооны ямааг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан тохиролцсон, хэрэг үйлдэх явцдаа гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн, мөн амар хялбар аргаар, мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр дээрх хулгайн гэмт хэрэгт оролцсон хангалттай нотлогдсон болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.******* хохирол төлбөрөө барагдуулж авсан , гомдол саналгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум Дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ба ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг бүрэн эдэлж дуусан талаар Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн № 1/1130 тоот албан бичиг хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч 8 ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, өсвөр насны шүүгдэгч *******д хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Өсвөр насны шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар мөрдөн байцаалтын шатанд .... улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслүүдээр хохирогчийн 4 тооны ямааг тээвэрлэсэн....мэдүүлэг өгсөн тул тус тээврийн хэрэгслийг гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн улсын дугааргүй, мотоцикль нь М.Доржготовын өмчлөлийн ба уг тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй байх тул Энх-Нахиа” ХХК-ийн ... мотоцикль нь зах зээлийн ханшаар 750,000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...шинжээчийн үнэлсэн үнэлгээгээр үндэслэн шүүгдэгч *******гээс 750000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нараас тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 9 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын , ******* овогт *******ын , овогт гийн нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар *******, *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Алтанбаганыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хүмүүжлийн чанартай арга хэмжээ тус тус авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан хоёр / 2 / жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар дахин багасгаж эдлэх ялыг нэг / 1 / жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д нэг / 1 / жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийг хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2- т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй 10 болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Алтанбаганыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Баянхонгор аймаг дахь гэр бүл, залуучуудын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахад хяналт тавьж байх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Алтанбаганыг зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 750,000 төгрөгийг, шүүгдэгч *******гээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8- т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА