Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 386/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв, 

улсын яллагч Б.Энхболд,  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуягт холбогдох эрүүгийн 1834000000364 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Жаргалант суманд 1974 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Боржигин овгийн Дармаагийн Ганхуяг

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутын орчим Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутагт иргэн М.Энхбаттай маргалдаж, улмаар түүний нүүрний баруун хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээрээ маргахгүй учир мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс хохирогч хохирогч М.Энхбатын /хх-ийн 06-07, 08-09 дүгээр хуудас/, гэрч М.Энхбатын /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Б.Дэмбэрэлийн /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Г.Далхсүрэнгийн /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Х.Гансүхийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч С.Муучонын /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Д.Энхтуулийн /хх-ийн 21 дүгээр хуудас/, яллагдагч *******ийн /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 667 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын баримтууд /хх-ийн 59-65 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-45, 47-58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутагт иргэн М.Энхбаттай маргалдаж, улмаар түүний нүүрний баруун хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх баримтуудаас хохирогч М.Энхбатын ...архи ууж дуусах үед ******* бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед Гансүх намайг машинаас аваад буусан. Гансүх шээгээд би хажуу талд зогсож байхад араас Ганхуяг чулуугаар цохисон... ...Гансүх хэлэхдээ “чамайг нэг удаа ******* чулуугаар цохисон. Тэгээд чи ухаан алдсан” гэж хэлсэн... /хх-ийн 06-07, 08-09 дүгээр хуудас/,

гэрч М.Энхбатын ...Жаргалант сумын 1 дүгээр багийн гудамжинд зогсчихсон Ганхуягтай муудалцаж байсан. Тэгээд Ганхуяг намайг чулуугаар цохиж унагаад би газар ухаан алдаж унаад сэргэсэн... ...Гансүх надад хэлэхдээ Ганхуяг чулуугаар цохисон гэж хэлсэн... /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

гэрч Б.Дэмбэрэлийн ...Би юу болсон талаар асуухад хүнтэй архи ууж байгаад жоохон юмнаас болж маргаад миний нүүр рүү чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Тухайн үед Энхбат ахын нүүрний баруун талын шанааны арьс язарч хавдар үүсээд цус гарсан. Мөн хамар хэсэгт арьс нь язарсан байсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

гэрч Г.Далхсүрэнгийн ...Дэмбэрэл залгаад манай хүргэн ах зодуулчихсан байна гэр рүү нь хүргээд өгөөч гэж дуудсан... ...би машинаасаа буугаад очиход нүүр нь хүн харахын аргагүй цус гарчихсан хавдсан байсан. Яасан юм бэ гэж Энхбат ахаас асуухад Хуягаа зодсон гэсэн өөр зүйл яриагүй... ...Хуягаа чулуугаар цохисон гэж хэлсэн... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Х.Гансүхийн ...юм ярьж суугаад байгаад Энхбат нөгөө залуу хоёр муудалцаад... ...нөгөө хоёр машины дэргэд заамдалцаад зогсож байхаар нь салгатал нөгөө залуу нь чулуу аваад Энхбатын нүүрний баруун хэсэгт цохиход Энхбат шууд урагшаа газар унаад ухаан алдсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

гэрч С.Муучонын ...орой 21-22:00 цагийн үед Дондог утсаар яриад “танай найз чинь намайг зодчихлоо, утасных нь дугаарыг өгчих” гэж ярьсан... ...Мөн тухайн үедээ Ганхуягтай утсаар яриад “чи үхсэнээ хийгээд хүн зодож байгаа юм” гэхэд Ганхуяг би юу боллоо гэж зодохов, эрүүл болоод байж байна гэж хэлсэн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Д.Энхтуулийн ...гэртээ 20:00 цагийн үед ирэхэд манай нөхөр Энхбат гэртээ ганцаараа хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан... ...хотод байдаг Ганхуяг гэх хүнд чулуугаар цохиулсан гэж хэлсэн... ...түүний баруун шанаа хэсэг хонхойгоод орчихсон, нүүр нь битүү хавдар байсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

яллагдагч *******ийн ...Дондог бид хоёрын хооронд уучихгүй шорон зан гаргаад байх юм, чаддаг юм бол нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн. Би чамайг таниж мэдэхгүй байж яахаараа авч өгөх ёстой юм гээд хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Тэр үед Дондогийн хогийн пизда вэ гэж хэлээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиод босоод хаалгаар гараад явсан. Би босоод араас нь гарах үед доод айлын хашааны хаалга өнгөрөөд гудамж уруудаад явж байсан. Би цохиулсандаа шаралхаад араас нь зогсож бай гэж хашгарсан. Тэгээд түүний араас газраас нэг чулуу аваад шидсэн. Дондог хий гишгээд дээр нь миний чулуунд оногдоод газар унасан... ...тухайн үед 15:00 цаг болж байсан санагдаж байна. Би түүнийг эмнэлэгт очиж үзүүлж харуулах уу гэхэд хэрэггүй гээд байсан... Би араас нь гарч ирээд чулуу шиддэг нь миний буруу юм... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 667 дугаартай ...М.Энхбатын биед баруун хацар ясанд хугарал, баруун хацарт шарх, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, баруун зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун зовхи, баруун алимны салст, баруун хацар, зөөлөн эдэд цус хуралт... бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын баримтууд /хх-ийн 59-65 дугаар хуудас/, шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-45, 47-58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ийн согтуугаар, иргэн М.Энхбаттай маргалдаж, улмаар түүний нүүрний баруун хэсэгт нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь баруун хацар ясны хугарал, баруун хацарт шарх, баруун, зүүн хацар, духанд зулгаралт, баруун зовхи, хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун зовхи, баруун алмины салст, баруун ацар, зөөлөн эдэд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй бөгөөд өөрөө түүнийг хүсч үйлдсэн, уг хүндэвтэр хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Энхбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсаны улмаас үүссэн үр дагаварт хавтас хэрэгт авагдсан баримтаар 353.495 /гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийн хор уршиг бий болсон байна.

 

Улсын яллагч 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 343 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч М.Энхбатыг баримтаар 369.295 /гурван зуун жаран есөн мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгийн хохирол нэхэмжилсэн гэж байх ба хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтыг тодруулж шалгахад 353.495 /гурван зуун тавин гурван мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийн баримт хэрэгт авагдсан бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн хохирлын үнийн дүнгээс хэрэгт авагдсан баримтын үнийн дүнгийн хооронд 15.800 /арван таван мянга найман зуу/ төгрөгөөр илүү бичигдсэн зөрүү байгааг дурдах нь зүйтэй.

 

Ингээд шүүгдэгч ******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Мижингээгийн Энхбатын Хаан банкны 5740111724 дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн тул шүүгдэгч *******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

               36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

        хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуягийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуягт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  

4. Шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуягт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуягт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигин овгийн Дармаагийн Ганхуягт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН