Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 474

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанд: 

 

Нэхэмжлэгч: С.М

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан С.Мгийн нэхэмжлэлтэй “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай Г.Гхолбогдох нэхэмжлэл ирүүлснийг 2017.10.26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцээд 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М шүүхэд ирүүлсэн болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Г.Гтай 2015 оноос эхлэн хамтран амьдарч байх хугацаанд хүү С төрсөн юм. 2017 онд Га Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт томилогдож ажиллах болоод хүү бид хоёртой холбоо тасарсан. Одоо өөр хүнтэй болсон байгаа. Бид гэрлэлтийн баталгаагүй. Г.С нь Гын хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Г миний бие 2015 оноос эхлэн С.Мтай Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булагийн 19 дүгээр гудамжны 911-ын Б тоотод хамтран амьдарч байгаад 2016.06.07-ны өдөр хүү Г.С төрсөн. Би Сын аав мөн тул С.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч С.М, хариуцагч Г.Гд холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Зохигчид 2015 оноос эхлэн хамтын амьдралтай байсан нь тэдгээрийн өгсөн тайлбараар нотлогдож байгаа ба Г.Гын хүү Г.С 2016.05.07-ны өдөр төрсөн болох нь 1125730080 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. Хариуцагч Г.Г хүү Г.Стаа хүүхдийн тэтгэлэг төлөрхийг зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байх тул Г.Ст эцэг Г.Гас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна. 

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулийн дагуу чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч С.Мөнхбаясагалангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Мд, хариуцагч  Г.Гас улсын тэмдэгт хураамжинд 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс тооцож 28.123 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.Сыг 16 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 насанд хүртэл сар бүр тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Г.Гас гаргуулж олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Мд, хариуцагч Г.Гас улсын тэмдэгтийн хураамжинд 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс тооцож 28.123 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ