Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******ид холбогдох 2023000000067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн *******суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролтой, Т мэргэжилтэй, Завхан аймгийн *******сумын багийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн *******сумын багт оршин суух хаягтай, урьд 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.******* шүүгдэгч Б.*******ийг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.*******ийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Завхан аймгийн *******сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эхнэр /хамтран амьдрагч/ Ц.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож зүүн хацарт зулгаралт, баруун доод зовхинд, зүүн бугалганы гадна хэсэгт, хүзүүний баруун талд, баруун мөрний үеийн хэсэгт, зүүн гуяны гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Б.*******ийн өгсөн: “...Хийсэн хэргээ өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал гэж 200,000 төгрөг шилжүүлсэн. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч Ч.*******ийн өгсөн “...2020 оны 05 сарын 16-наас 17 шилжих шөнө гэртээ ганцаараа байж байтал манай нөхөр ******* 00 цаг өнгөрч байх үед согтуу орж ирсэн. Орж ирчхээд хувцасаа тайлаад газраар хөглөрүүлээд шидсэн. Тэгээд надад хүйтэн цай хийгээд өг гэхээр нь би хүйтэн цай хийж өгсөн. Тэгтэл намайг “чи пязда минь яагаад тэрэн рүү чат бичээд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юу яриад байгаа юм бэ. Надад нэгж ч байхгүй байхад би юугаараа ярьдаг юм. Чи миний утсыг харахгүй юу” гэсэн чинь утас булааж аваад “чи одоо зайл” гээд хоёр гурван удаа хэлсэн. Тэгэхээр нь би гаралгүй гэрийнхээ үүдэнд зогсоод байсан чинь над руу сандал аваад шидсэн. Тэгэхээр нь би айсандаа гараад хашааныхаа үүдэнд ойролцоогоор гучаад минут суусан. Тэгээд би одоо согтуу юм чинь унтчих байлгүй гээд орсон чинь юун унтах утсаа оролдоод сууж байсан. Тэгээд намайг орсон чинь пязда минь чи яах гэж орж ирж байгаа гээд над руу ахиад сандал авч шидсэн. Тэгээд би гарч гүйчихээд 00 руу орчхоод тэнд тамхи татаад сууж байсан чинь ******* гарч ирсэнээ “пязда чинь тамхи татдаг юм байна ш дээ” гэж хэлчхээд бие засчхаад эргээд гэр рүүгээ орчихсон. Тэгэхээр нь би хажууд байдаг хүргэн ахынд нь яваад орсон. Тэнд ороод “******* намайг зодох гээд хөөгөөд байна. Би энд унтчихья” гэж хэлээд унтаж байсан. Тэгээд удаа ч үгүй ******* ирээд хаалга нүдсэн чинь ах гүйж очоод хаалга онгойлгосон чинь ******* ороод ирсэн. Орж ирэнгүүтээ намайг нуруу руу өшиглөөд “чи ямар овоо пязда вэ” гээд дайрсан. Тэгэхээр нь би зугтаад *******ийн төрсөн эгч д “*******ийг аваарай наадах чинь намайг алах гээд байна шүү” гэсэн. Тэгтэл эгч “юу яриад байгаа юм чи манайхаас гарахгүй юу гэртээ ор гадаа гарч та хоёр зодолд” гээд гэрээсээ хөөсөн. Тэр хооронд ******* эгчийнхээ хажууд намайг нуруу руу дөрөв таван удаа өшиглөөд үснээс зулгаагаад толгой руу гараараа тав зургаан удаа цохиод зодсон. Тэгээд би зугтаад ах дээр явж очоод “ ахаа энийг аваач наадах чинь намайг алах гээд байна ш дээ” гэж хэлэхэд ах намайг “*******ээ гэртээ орчихооч наадах чинь чамайг яавал гэж” гэж хэлхээр нь “би орохгүй ******* намайг гэртээ оруулж байгаад зодно” гээд би ахын араар ортол ахын хоёр талаар нь миний нуруу гуя руу өшиглөсөн. Тэгээд ахыг холдоод явсан чинь ******* “чи пизда минь хажууд суу” гэхлээр нь би айгаад хажууд нь суутал гараа атгаж байгаад миний хамар луу цохьсон. Мөн миний хамарнаас нилээн цус гоожсон. Би хамрынхаа цусыг өмсөж байсан гэрийнхээ халаадны хормойгоор арчаад байж байтал дахиад намайг үсдэж үснээс чирээд гараад өөрийнхөө хашаа руу ороод миний шанаа руу цохингуут би газар унасан. Тэгтэл намайг дээш нь харуулж хэвтүүлж байгаад гаран дээр өвдөгөөрөө дарж суучихаад миний хацар луу хоёр гурав удаа алгадаад миний нүүр рүү нулимаад “чи янхан биз дээ, чи янхан байж яасан их хүнийг янханаар дууддаг юм бэ?” гээд миний хоолойг боогоод байхаар нь ахаа энийг аваачээ гээд орилсон. Тэгээд намайг орилохоор ам руу элс чихээд байсан. Би тэгэхээр нь хахаад бөөлжсөн чинь дээр дарж суучихаад тамхи асаагаад татсан. Тамхиа татаж байгаад цогоор нь хацар дээр дарж унтраасан. Тэгээд би элс ам руу хийсэн болохоор хахаад дээрээсээ арай гэж холдуулсан. Тэгсэн манай нөхөр намайг “гэр рүүгээ ор пязда минь” гээд урдаа гаргаад араас бөгс рүү өшиглөсөн. Би тэгэхээр нь би бие засах гэсэн юм гэж хэлээд 00-д ороод бие засаж байсан чинь араас орж ирээд “хурдан бие засаач” гээд жорлон дотор нүүр ам руу алгадаад цохисон. Тэгээд намайг “чи янхан биз дээ пязда минь, чи өөрийгөө янхан гээд хэлээдэх” гээд байсан. Тэгж тэгж байгаад намайг “чи наад жорлон дотроо хоноорой наанаасаа гарах юм бол ална шүү” гээд тэгээд гэр рүүгээ орчихсон. Би жорлон дотор хэсэг суугаад байж байтал нөхөр гэртээ орж байж байгаад эргэж гарч ирээд “за одоо гэртээ оръё” гээд хоёулаа гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод ганц хоёр удаа толгой руу цохиж авчихаад орон дээр очоод гутлаа тайлаад хувцастайгаа ор луу ороод утсаа оролдоод хэвтчихсэн. Тэгээд би нүүр гараа угаасан. Тэгтэл нөхөр “чи хүйтэн цай хийгээд өг” гээд би цайг нь хийж өгсөн чинь “өглөө авч явах цай байгаа юм уу цай чана” гэсэн. Тэгээд би халуун тогоон дээр цай чанаж байх хооронд нөхөр унтаад өгсөн. Тэгээд би цайгаа чаначихаад хөл рүү нь ороод унтах гэсэн чинь толгой өвдөөд болж өгдөггүй. Тэгээд жоохон дуг хийгээд өглөө үүр цайсан. Би өглөө 06 цаг өнгөрч байхад босоод цайгаа чанаад байж байсан чинь нөхөр босож ирээд гаднаас цуг ажилд явах гэж байгаа хоёр хүн орж ирээд тэр гурав хамт ажил руугаа явсан. Тэгээд яваад өгөхөөр нь би аймаг явах унаа хайгаад олдохгүй болохоор Улаанбаатар хот руу явах унаанд сууж суманд бууж дахиж аймаг явах унаанд сууж аймаг дээр ирсэн. Тэгээд цагдаа дээр өргөдөл өгсөн. Манай нөхөр нэг хүүхэнтэй явалддаг юм. Би тэрийг нь мэддэг юм. Тэгсэн тэр хүүхэн рүүгээ намайг элдвээр чат бичлээ гээд над руу уурлаад тэрнээс болж хэрүүл маргаан үүссэн. Би гомдолтой байна. Нөхөртөө хүргэн ах, төрсөн эгч хоёрт нь их гомдож байна. Яагаад зодуулж байхад хажууд нь хараад зогсож байсан салгаагүйд нь мөн салж гурван хүүхэдтэйгээ хамт амар тайван амьдармаар байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнээс салаад сэтгэл амар байж байвал болохоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, - Гэрч Д.ын өгсөн “...Тухайн шөнө 01 цагийн үед манайх унтаж байхад манай хаалгыг гаднаас хүн цохиод байхаар би босоод хаалганы дотор цоожийг тайлаад тавьж өгтөл манай баз бэр ******* байсан. Орж ирэнгүүтээ “******* намайг зодох гээд байна” гээд манай эхнэрийн унтаж байсан зүүн талын орон дээр суусан тэгээд удаа ч үгүй байж байтал араас нь ******* гаднаас орж ирээд эхнэр *******ийг “чи одоо гэртээ хариач” гээд гурав цохиод авах шиг болсон. Би баруун талын орон дээр хэвтэж байгаад босч ирээд “одоо та хоёр боль гээд салгасан” тэгтэл ******* “би гэртээ орохгүй ******* намайг гэртээ оруулж зодох гээд байна” гээд миний араар ороод миний унтаж байсан орон дээр суучихсан. ******* орж ирээд миний хоёр талаар цамцнаас татаад нэг алгадаад авахаар *******ийг чи боль гээд *******ийг “чи одоо гэртээ ор, ******* одоо чамайг яах ч үгүй” гэж хэлээд бид гурав манайхаас гараад хашаа руу нь оруулж өгсөн. Тэгээд би гэртээ эргэж ороод унтсан тухайн үед ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг хх-ийн 23 дугаар хуудас, - Гэрч Б.ын өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манайхан хөдөөнөөс төв дээр байдаг гэртээ ирээд унтаж байтал барагцаагаар 01 цагийн үед манай хаалгыг гаднаас хүн цохиод “хаалгаа ******* гэхлээр нь би нөхөр ыг би босоод хаалга тайлаад өгье” гэхэд босоод хаалганы дотор цоожийг тайлаад тавьж өгтөл манай бэр ******* орж ирээд “******* архи уучихсан байна” гээд миний унтаж байсан зүүн талын ор миний хөл хэсэг рүү ороод хэвтсэн. Тэгээд манайх хаалгаа түгжсэн байсан чинь цаг гарангийн дараа дахиад хүн хаалга нү ******* байна гэхлээр нь ******* дууг сонсчихоод “та битгий хаалгаа онгойлгож өгөөч” гэхлээр нь “яасан ******* л байна ш дээ” гэтэл босоод хаалгаа онгойлгож өгсөн. Манай дүү ******* нь *******ийг “гэр рүүгээ орооч” гэсэн чинь ******* гэнэтхэн босоод орноос буугаад баруун талын ор руу гүйж очоод манай нөхөр ын араар ортол ******* араас нь нөгөө талын ор руу явахаар нь “*******оо чи яагаад байгаа юм бэ? болиоч миний дүү” гэсэн чинь “энэ чинь тамхи татаад орон дээр хэвтэж байна ш дээ” гээд *******ийг цохих гээд ын хоёр талаар хөл гараараа чичээд байсан. Тэгээд “би чамайг архи ууж, тамхи татахаа болиоч гэж зөндөө гуйсан янз янзын байдлыг чинь зөндөө өнгөрөөсөн” гэж хэлээд гараараа нүүр хэсэг рүү нь цохитол хамарнаас нь цус гарсан. Тэгээд гоожуур руу явж угаах гэтэл манайд ус байхгүй байсан учир гэр рүүгээ орно гээд гаархад нь цуг гараад удалгүй ороод ирсэн. Тэгэхээр нь би аас “цаад хоёр чинь юу болов” гэхэд ******* “ах гэртээ ор ор, би одоо зүгээрээ та ороод амар гэж хэлсэн. Тэгээд би ороод ирлээ” гэхлээр нь нээрээ юу гэж хэлээд хэсэг хугацааны дараа “юу болоод байх шиг байна, чи гараад сонсоодох” гэсэн чинь гарчаад орж ирэхдээ “чанга дуугараад байна хамарныхаа цусыг угааж байгаа юм байлгүй” гэхлээр нь бид нар амарсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Маргааш нь гурван хүүхдүүдээ усанд оруулж байтал манайд орж ирээд ******* машинд суугаад явчихлаа гэхлээр нь давс руу явж байгаа юм болов уу? гэж бодоод өнгөрсөн. Сүүлд нь сонсоход аймгийн төв рүү явсан юм байна лээ /хх-ийн 33 дугаар хуудас/, - Шүүгдэгч Б.*******ийн өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эхнэр *******ийг зодсон талаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдэж байна. Тухайн өдөр сумынхаа нэг таньдаг хүнтэй таараад 2,5 литртэй Сэрүүн нэртэй пиво уучхаад гэртээ харьсан чинь манай эхнэр ******* 00 орно гээд гарсан. Тэгээд би гэртээ орчхоод бие засах гээд гараад 00 руу очиход манай эхнэр 00 дотор тамхи татаад сууж байхаар нь “чи одоо тамхи татаад байгаа юм уу? Чи ер нь архи ууна, тамхи татна дандаа бүтэхгүй юм хийж байдаг янзын пязда юмаа” гэж хэлчхээд шээчээд гэр рүүгээ явж ороод ирэхийг нь хүлээгээд байсан чинь орж ирэхгүй удаад байхаар гараад хажуу талын хашаанд байх ынд орсон чинь зүүн талын орных нь хөл дээр манай эгч агийн хөл рүү ороод хэвтчихсэн байхаар нь би эхнэр *******ийг “чи харьж унтаач юугаа хийгээд наанаа хэвтэж байгаа юм” гээд би нэг удаа өгзөг рүү өшиглөсөн чинь босож гүйгээд баруун талын орон дээр хэвтэж байсан. Манай хүргэн ах ын араар ортол ах босоод ирсэн. Гэтэл манай эхнэр ******* “ ахаа наадахаа аваарай наад ******* чинь намайг зодох гээд байна” гэхлээр нь би чамайг зодож цохиод байх зүйл байхгүй гэж хэлээд гарынх нь бугуй хэсгээс бариад авсан чинь гараа цааш нь татаад ахын араас нь бариад зүүг байхаар нь гараараа нүүр рүү нь нэг цохисон чинь хамарнаас нь цус гоожсон. Тэгээд угаалгах гэсэн чинь ахынд ус байгаагүй тэгтэл эхнэр өмсөж явсан гэрийнхээ халаадаараа цус арчаад ахын гэрээс ах манай эхнэр бид гурав гараад яваад ах манай хашаа руу дөнгөж бид хоёрыг оруулж өгчихөөд гэр рүүгээ орсон. Тэгээд бид хоёр гэр рүүгээ орох гээд явж байхад ******* “ ахаа намайг аваачээ энэ чинь гэртээ ороод намайг зодно ш дээ” гээд орилоод байхаар нь би хүчээр гараас нь чирээд гэртээ оруулаад би чамайг зүгээр байж байхад чинь худлаа гүр байгаа юм биш чи өөрөө нууж тамхи, архи хэрэглээд байгаа биз дээ худлаа гэвэл чи саяын дутуу татаж хаясан тамхи чинь 00-ийн банзан дээр гишигчихсэн байна лээ? Худлаа ярьж байна гэвэл хоёулаа гарч харъя гэхэд дугарахгүй болохоор нь би гараас нь хөтлөөд гэрээс авч гараад 00-ийн банзан дээр байсан нөгөө дутуу татаж хаясан тамхийг нь үзүүлсэн чинь манай эхнэр юм дуграагүй. Тэгээд бид хоёр гэртээ буцаж ороод эхнэрээс хүйтэн цай байна уу? гэхэд цай байхгүй гэхлээр нь чи тамхи татаад хэвтэж байхын оронд цай чанаад бэл тавьчхаад яадаг юм бэ? гэхэд дуугараагүй. Тэгээд манай эхнэр цай чанах зуур нь би унтаад өгсөн. Өглөө намайг босоход манай эхнэр цуг босоод нөгөө чанасан хүйтэн цайгаа надад хийж өгөөд байж байтал надтай давсан дээр ажилладаг хоёр залуу орж ирээд бид гурав гэрээс гараад шууд давс руу явсан. Би өмнө нь 2019 оны хавар байсан. Би яг сар өдрийг сайн санахгүй байна. Би гадуур тоглож яваад гэх найзындаа ортол манай эхнэр манай сумын хүүхэн , нар пиво уугаад сууж байхаар нь цуг архи дарс ууж сууж байгаад явах гээд эхнэрээ явъя харья гэхлээр явахгүй гэхээр нэг цохиод автал гараад гүйгээд явчихсан. Тэгээд маргааш нь цагдаагийн хэсэг дээр хонолоо гээд ирсэн. Би тухайн үед бас нилээн согтчихсон байна лээ зарим үйлдэлээ сайн санахгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 дугаар хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээч П.гийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 000000167 дугаартай “...Иргэн Ч.*******ийн биед зүүн хацарт зулгаралт, баруун доод зовхинд, зүүн бугалганы гадна хэсэгт, хүзүүний баруун талд, баруун мөрний үений хэсэгт, зүүн гуяны гадна хэсэгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу цохигдох үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийн талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллгааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн эсрэг үйлдэж өөрийн хийж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Мөн уг гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.*******ийн өөрийн ухамсар, төлөвшил муу, гэр бүлийн харилцаанд бие биенээ хүндэтгэх хүндэтгэлгүй байдал болон тухайн орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагын орон нутагтаа энэ чиглэлийн ажил, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг соён гэгээрүүлэх ажил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн *******сумын багийн ажил эрхэлдэг бөгөөд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар өөрөө харьяа нутаг дэвсгэрийн иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажлыг зохи он байгуулах үүрэгтэй этгээд юм. Шүүгдэгч Б.*******ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ч.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.*******ийн нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөхохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Ч.*******тэй эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Мөн хохирогч Ч.******* нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Б.*******оос нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнссэн, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан байна. Энэ хавтаст хэрэгт авагдсан “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 61, 68-73 дугаар хуудас болон улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шийтгэх тогтоолын хуулбар/ Прокуророос шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн 1,200,000 /нэг хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй Хятад улсад 2018 онд үйлдвэрлэгдсэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаарх баримт болох Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /4 хуудас/ гаргасныг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******ид 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн өмчлөлийн 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлын талаарх баримт болох шийтгэх тогтоолын хуулбар /4 хуудас/-ыг хэрэгт хавсаргасугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ