Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 425

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан   Л.А, М.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан  Б.Быг эх Л.Агийн асрамжинд байлгасугай. 

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Быг 16 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 насанд хүртэл сар бүр тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг М.Бээс гаргуулж олгосугай. 

 

4. Зохигчид эд хөрөнгийн талаар эвлэрч М.Бэ нь хариуцагч Л.Ад

I. Адуу 8, үхэр 8, хонь 60, ямаа 44,

 

II. Л.А нь өөрийн эзэмшлийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн

хаягт байрлах газрыг М.Бийн өмчлөлд шилжүүлнэ.

 

III. Л.Аг ХААН банкны байшин барьж дуусгах 27.000.000 төгрөгийн

зээлийн хамтран зээлдэгчийн үүргээс, мөн ХААН банкны 2000000 төгрөгийн хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлнө. Харин Л.А нь газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс татгалзаж байна гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсныг баталсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар Зохигчид гэрлэлтээ цуцлуулсан боловч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд сэтгэхүй, ёс суртхууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хуулиар хориглосон болохыг дурдсугай.

 

7. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай. 

 

8. Уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Агийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 430550 төгрөгийн тал хувь болох 215275 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тал хувь болох 215275 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Л.Ад, хариуцагч  М.Бээс улсын тэмдэгтийн хураамж 140400 төгрөгийн тал хувь болох 70200 төгрөг, 120 толгой мал буюу 21.437.837 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 265.139 төгрөгийн тал хувь болох 132.570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ад, 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгт хураамжинд 28123 төгрөгийг М.Бээс  гаргуулж улсын төсвийн орлогод  оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ