Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 411/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

Шүүгдэгч Б.Хатанболд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболдод холбогдох 1734004010146 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр багийн замтын 4-7 тоотод оршин суух, урьд нь 1  удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболд /РД: НМ73102214/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Хатанболд нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн нутаг Рам гэх газар оршин суух Ж.Нямдуламын байнга амьдрах зориулалтай монгол гэрийн цоожийг эвдэж нэвтэрсэн  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Хатанболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би тэр өдөр архи уусан байсан. Хохирогчид цоожны мөнгийг өгсөн надад гомдолгүй гэсэн гэв. 

Хохирогч Н.Нямдулам мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “Уг хүн манай гэрийн цоожийг цохиж төмрөөр цохиж эвдлэн орсон байсан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ үхрийн мах болон эвдэрсэн цоожоо үнэлсэн гэтэл манай гэрээс хулгай хийсэн хүн нэг ч удаа уулзахгүй гэмшсэн шинжгүй байгаа учраас одоо бүх зүйлээ үнэлж байна. Манай хөргөгчинд дараах үнэ бүхий зүйлс байсан. Үхрийн гуяны мах 10 орчим кг байсан бөгөөд сүүлд цагдаад өргөдөл өгөх үед 7 кг орчим мах байсан бөгөөд 1 кг нь 5500 төгрөг гэж бодвол нийт 38.500 төгрөг, 2 ямааны толгой нэг бүрийн үнэ 2000 төгрөг нийт 4000 төгрөг 3 кг боорцог 1кг нь 1500 төгрөг нийт 4500 төгрөг, 2 кг адууны умс гитаа 1 кг нь 3500 төгрөг нийт 7000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би эвдэрсэн цоожоо 10.000 төгрөгөөр үнэлж, янзлуулж авна. Хатанболд гэдэг хүнийг манай гэрээс хулгай хийснийг Сандагдорж, Өөнөө хоёр мэднэ. Тэр хулгай хийсэн хүн согтуу байсан учраас сумын хэв журмын цагдаа Баттулгад дуудлага өгч гэрээсээ бариулж явуулсан. Баттулга цагдаа гэрт болсон үйл явдлыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 тал/,

Гэрч М.Баттулга мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: “...гэрийн хаалганы цоожыг эвдээд 40-50 орчим насны, 160 см орчим өндөртэй майга хөлтэй, царайтай хүн согттуу байж байсан. Уг гэрийн эд зүйлийг онгичиж сандайчсан байдалтай байсан. Гэрийн зуухны урд талд нь уутанд мах боорцог зэрэг хэдэн ууттай зүйл бөөгнүүлчихсэн байсан. Би тэр эрэтэй хүнийг баривчилж сумын цагдаагийн хэсэгт саатуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/

БУСАД БАРИМТ

- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 тал/

- Хан-Үнэлэмж ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлан /хх-13-18 тал/,

- Төв аймаг дахь Капитал банкны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №17/174  тоот албан бичиг /хх-ийн 39 тал/,

- Төв аймаг дахь Хас банкны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №30/645  тоот албан бичиг /хх-ийн 40-41тал/,

- Төв аймаг дахь Төрийн банкны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №17/586  тоот албан бичиг /хх-ийн 42-43 тал/,

- Төв аймаг дахь Хаан банкны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №17/529  тоот албан бичиг /хх-ийн 44-45 тал/,

-шүүгдэгч Б.Хатанболдын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 28-38 тал/,

-шүүгдэгч Б.Хатанболдын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад Сонгино-хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх-26 тал/,

  • шүүгдэгч Б.Хатанболдыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар /хх-ийн 25 тал/ байцаасан тэмдэглэл зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Хатанболд нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн нутаг Рам гэх газар оршин суух Ж.Нямдуламын байнга амьдрах зориулалтай монгол гэрийн цоожийг эвдэж нэвтэрсэн  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Нямдуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч М.Баттулгын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Хатанболдын гэм буруугаа хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хатанболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Хатанболдын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Хатанболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахгэж тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Б.Хатанболд нь хохирогч Ж.Нямдуламд 1 ширхэг цоожны үнэ 8000 төгрөгийн хохиролыг төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Хатанболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 см урттай төмөр, эвдэрсэн цоож тус бүр 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболдыг хүн байнга амьдрах байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жалайр овогт Баасанхүүгийн Хатанболдод оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Хатанболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 40 см урттай төмөр, эвдэрсэн цоож тус бүр 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Хатанболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч  Б.Хатанболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА