Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч:В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******ад холбогдох эрүүгийн 18140017000095 тоот хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн …2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 15-16 цагийн орчимд ******* ах бид хоёр Бөмбөгөр сумын төвд таараад дэлгүүрээс 0,75 литрийн савалгаатай 2 шил архи аваад сумын төвийн хойно байдаг наадмын талбайн ард сууж байгаад 2 ууцгаасан. Тэгээд бид хоёр нилээд согтсон байсан. Бид хоёр үл ялих юмнаас болж маргалдаж ******* ахыг зодсон байсан. Би ******* ахад хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гудамжид ******* /*******/ залуутай таараад надад архи авч өгсөн. Тэгээд наадмын талбайн орчимд ******* бид хоёр очоод тэнд 0,5 литрийн Улаанбаатар гэдэг архи 3 шилийг уугаад би нэлээд согтсон байсан. Нэг мэдэхэд ******* миний дээр мордоод суучихсан миний нүүрлүү цохиод байсан. Тэгээд би зугтаад мөлхөж байснаа санаж байна. Түүнээс хойш сайн санахгүй байгаа юм. Би ухаан ороод наадмын талбайтай хамгийн ойрхон ******* байдаг учир тэднийд ороод ******* Сүхбаатарынд хүргүүлсэн. Г.******* уучлалт гуйж, эм тариа, эмчилгээний зардал дээр дэмжлэг, тусламж үзүүлж, зардлыг нь Г.******* гаргасан. Миний хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 /

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн ...Манай нөхөр наадмын талбайн тэнд хүнд зодуулчихсан байдалтай сууж байна гэж Бороо надад хэлсэн. Би хөдөө байсан болохоор шөнө ирсэн.*******ыг хүнд зодуулчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ... гэртээ байж байхад манай хашааны гадаа ******* ах ориолд танигдахын аргагүй болсон байдалтай нүүр ам нь хавдсан, цус нөжтөйгөө холилдсон байж байхад нь манай нөхөр Сүхбаатар гэртээ оруулаад нүүр гарыг нь угааж, цус нөжийг нь хагас дутуу цэвэрлэсэн. ******* ахаас манай нөхөр шалгаагаад та хүнд зодуулсан юм уу гэхэд хэлж болохгүй гээд надад архи авч өгсөн, би хэлэхгүй гээд байсан.Зодсон хүнээ яг нэрээр нь хэлээгүй Шоогоо гээд байсан, нүүрнийх нь зүүн тал бамбаагаад хавдсан танигдахын аргагүй болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ Гэрч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 03 дугаар сард шиг санагдаж байна, би гэртээ байж байхад ******* гаднаас манайд орж ирсэн. Ах нь хүнд зодуулчихлаа гээд нүүр нь хавдаж бамбаасан, амнаас нь цус гарсан байдалтай нилээд согтуу байдалтай орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №234 дугаар

1.*******ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хөмсөг, зовхи, чамархай, хамар, хацар, эрүү, гарт зулгаралт, зүүн зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх 3 боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 

6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 / Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 39-40/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-8/, шүүгдэгч Г.*******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.03.30-ны өдрийн 149 тоот тодорхойлолт / хх-ийн 45/,иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/, шүүгдэгч Г.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч Г.*******ын … бид хоёр нилээд согтсон, үл ялих юмнаас болж маргалдсан, би ******* ахыг зодсон байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/ хохирогч *******ын... миний дээр мордоод суучихсан миний нүүрлүү цохиод байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 / гэрч *******...*******ыг хүнд зодуулчихсан байхаар нь цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/ гэрч ... хашааны гадаа ******* ах орилоод нүүр ам нь хавдсан, цус нөжтөйгөө холилдсон байхаар нь гэртээ оруулаад цэвэрлэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ гэрч Б.Ууганбаярын... хүнд зодуулчихлаа гээд нүүр нь хавдаж бамбаасан, амнаас нь цус гарсан байдалтай нилээд согтуу байдалтай орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №234 дугаар “...*******ын биед тархи 4 доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хөмсөг, зовхи, чамархай, хамар, хацар, эрүү, гарт зулгаралт, зүүн зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо...гэх дүгнэлт / хх-ийн 25-26/ зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.*******ын ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.*******ад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав. Шүүхээс шүүгдэгч Г.*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч Г.******* нь хохирогч *******т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 1000000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй болно. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 5 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Г.******* нь хувиар хөдөлмөр эрхэлдэг, сар бүр 800000 төгрөгийн орлого олгодог, дансандаа 500000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар ХААН банкны тодорхойлолт болон холбогдох нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол нөхөн төлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал болон ажил , хөдөлмөр эрхэлдэг /цалин хөлс / шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол төлүүлэх зорилгоор шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн “... Самсунг Жи-7 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.*******ад буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.*******ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******ад хэрэлэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Г.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн “... Самсунг Жи-7 маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Г.*******ад буцаан олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА