Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/186

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Нарангэрэл,

-улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Рашзэвэг,

-шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Т-д холбогдох 201619000850 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31- ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг Мангирт 8 дугаар хэсэг ХАБ 1 гудамж 67 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, У.Т гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч У.Т нь 2016 оны 08 дугаар 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Бургас” гэх газарт байрлах иргэн Л.Болдбаатарын эзэмшлийн вагончигт хууль бусаар нэвтрэн орж цахилгаан хөрөө, автомат шланк, хийн даралт хэмжигч, цүнхтэй түлхүүр багаж, дорцовны 2 ком зэрэг нийт 1598000 төгрөгийн эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь:

Шүүгдэгч У.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Болдбаатар гэдэг хүний воганчикны түлхүүр бид нарын амьдарч байсан воганчикт байнга байдаг байсан. Бид нарыг орж юм аваад хэрэглэж байгаараа гэж үлдээсэн түлхүүр байсан юм. Архи уусанаас болоод ороод авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Хохирогч Л.Болдбаатар мөрдөн байцаалтанд: “...Би Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р баг Бургас гэх газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг ба 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ургамалын Т гэх хүнийг трактор жолоочоор ажилд авсан юм. Сарын 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн цалинтай авсан ба 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр бороо ороод ажил хийж болохгүй байхаар нь би Жаргалант сумын төврүү гэр рүүгээ харьсан байгаа. Энэ үед Т нь тогооч Оюунаагийн хамт үлдсэн ба маргааш нь болох 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг руу ажлаар яваад нөгөөдөр нь болох 2016 оны 08 дугаар сарын 11-ны өглөөний 08 цагийн үед очиход манай тогооч Оюунаа надад хэлэхдээ "Тийг 2016 оны 08 дугаар сарын 09-ны орой Дархан-Уул аймаг руу яваад ирье" гэж хэлээд гэрлүүгээ явсан гэсэн. Тэгэхээр би түүний утас руу залгахад огт утас нь холбогдохгүй байсан ба воганчиктаа ороход миний эзэмшлийн багаж, хэрэгсэлүүд хулгайд алдагдсан байхаар нь би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Бензин хөрөө 1 ширхэг, Юуто 180-н автомат шланк 19 ширхэг, даралт хэмжигч 1 ширхэг, Нагй-н ком торцов 1 ширхэг, мечкифлаш иж бүрэн 1 ширхэг, кений тасдагч 1 ширхэг, кен 2 хошуучтай базагч 2 ширхэг, кений түгжээ авагч 2 ширхэг, 2 төрлийн 6 талт тусгай ком 1 ширхэг, олон талт тусгай ком 1 ширхэг, автерка 4 ширхэг, бахь 2 ширхэг, жижиг амтай нактна түлхүүр 5 ширхэг, өрөм чангалагч 1 ширхэг, тасдагчийн тайлагч түлхүүр 1 ширхэг, өрөмний цуглуулга 20 ширхэг, вавлиттай өрөм 8 ширхэг, дугуй нөхөөс цавуу 1 ширхэг, дизель масло 8 ширхэг зэрэг эд зүйлүүдийг Т хулгайлж аваад явсан байсан. Бензин хөрөө 1 ширхэгийг 290.000 төгрөг, Юуто 180-н автомат шланк 19 ширхэгийг нь 110.200 төгрөг, даралт хэмжигч 1 ширхэг 25.000 төгрөг, Нагй-н ком торцов 1 ширхэгийг 420.000 төгрөг, мечкифлаш иж бүрэн 1 ширхэгийг 365.000 төгрөг, кений тасдагч 1 ширхэгийг

  1. төгрөг, кен 2 хошуутай базагч 2 ширхэгийг 38.000 төгрөг, кений түгжээ авагч 2 ширхэгийг 38000 төгрөг, 2 төрлийн 6 талт тусгай ком 1 ширхэгийг 4500 төгрөг, олон талт тусгай ком 1 ширхэгийг 6500 төгрөг, автерка 4 ширхэгийг 9600 төгрөг, бахь 2 ширхэгийг 6200 төгрөг, жижиг амтай нактна түлхүүр 5 ширхэгийг 11.000 төгрөг, өрөм чангалагч 1 ширхэгийг 3000 төгрөг, тасдагчийн тайлагч түлхүүр 1 ширхэгийг 2000 төгрөг, өрөмний цуглуулга 20 ширхэгийг 80.000 төгрөг, вавлиттай өрөм 8 ширхэгийг 28.000 төгрөг, дугуй нөхөөс цавуу 1 ширхэгийг 8000 төгрөг, дизель масло 8 ширхэгийг 28.000 төгрөг нийтдээ
  1. төгрөг болж байгаа юм. У.Ттэй өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Би түүнийг зараар авч ажиллуулсан ба урьд өмнө таньдаггүй байсан. Манай вагончигт урьд өмнө хулгай орж байгаагүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би түүнээс багаж хэрэгслээ болон авч чадаагүй багаж, хэрэгслийн төлбөр гэж 500 000 төгрөг авсан байгаа /хх-15 тал/, .. Миний багаж, хэрэгслүүдийг вагончикт байдаг талаар Т мэдэж байсан ба ажилд аваад удаагүй байхдаа би түүнд вагончикт тийм тийм багаж, хэрэгсэл байгаа шүү, хэрэг гарвал ашиглаж байгаарай гэж хэлж байсан. Оюунааг би одоо хаана байгаа талаар мэдэхгүй ба тэрээр би өвөл нөхөртэйгээ тээвэрт явдаг, зун нь тогооч хийдэг гэж байсан. Хаана байгаа талаар мэдэхгүй байна.Түүнийг түр ажиллуулж байсан болохоор ажилд авсан тушаал байхгүй ба Оюунаа гэдгээс өөр нэрийг мэдэхгүй байна. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх- 17 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Цогтгэрэл мөрдөн байцаалтанд: "..Би 2016 оны намар он сарыг санахгүй байна. Хувийн гагнуурын ажлаа хийгээд сууж байтал зүс таньдаг залуу ирээд дорцов, палшкы зэрэг багаж авчраад худалдаж авах уу 60000 төгрөгөөр зарна гэхээр нь би мөнгө байхгүй бас авахгүй гэсэн чинь тэр залуу авчихаач дээ гээд байхаар нь 40000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь тэр залуу Төв аймгийн цагдаагийн газраас хүн ирээд тэр багажийг хулгайн эд зүйл байна гээд хураагаад авсан. Би багаж худалдаж авсан 40000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Тэр хүнийг бас бодож байна. Би мэдээгүй мэдэж байсан бол тэр залуугаас худалдаж авахгүй ш дээ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ /хх-19 тал/,

Гэрч У.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд: ".. Манай ах Ургамалын Т нь 1976 оны 10-р сарын 09-ны Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн ба 5-р ангийн боловсролтой уншиж, бичиж чадна. У.Т нь цэргийн алба хаагаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба одоо Дархан-Уул аймгийн Дархан сум 15-р баг Мангиртийн 8-р хэсэг 1-67 тоотод эхнэр Янжинсүрэн, охин Гэрэлмаа нарын хамт амьдардаг. Гэхдээ манай ах Янжинсүрэнтэй сүүлд суусан ба Гэрэлмаа нь түүний дагавар охин байгаа юм. Т нэг охинтой ба тэр охиныг нь Оюун-Эрдэнэ гэдэг. Оюун-Эрдэнийг манай аав Ургамал өргөж авсан болохоор Ургамалын Оюун-Эрдэнэ гэдгээр явдаг. Т ахын өмнөх эхнэр нь салаад явахад Оюун-Эрдэнийг аав өргөж авсан. Т нь зан байдлын хувьд хүнд тусархуу, төлөв даруу, үг дуу цөөтэй, үгнээс гардаггүй, тамхи татдаг. Хааяа л архи, согтууруулах ундааны хэрэглэдэг. Миний мэдэхээр Т ах 1 удаа Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байсан. Тэгээд шүүхээр орж тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан. Жаргалант сумын хэсгийн төлөөлөгч Нямдаваа дээр шалгагдаж байх үед Т ахыг хулгайн хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Л.Болдбаатар гэх хүнийг танихгүй. Гэхдээ тэр хүнтэй очиж уулзаж байсан ба Т ахын ажиллаж байсан гэх газрынх нь захирал нь гэж байсан. Т ах алт болон самарт явна гээд Зүүнхараа руу явсан гэж байсан. Т ах надад Төв аймгийн Цагдаагийн газраас дуудсан талаар хэлж байсан ба алтанд явчихаад ирье гэж байсан. Би тэгээд Т ахаас та тэгээд энэ талаараа Төв аймгийн цагдаад хэлсэн юм уу гэхэд би хэлсэн гэж байсан” гэжээ /хх-20-21 тал/,

Гэрч У.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: "...Намайг бага байхад манай ээж намайг орхиод явсан ба тэр үед манай өвөө Ургамал намайг өргөж авсан юм. Тэгээд би өвөөгөөрөө овоглодог ба манай аав Ургамалын Т нь 1976 оны 10-р сарын 09-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын голд төрсөн ба 4 байна уу, 5-р ангийн боловсролтой уншиж, бичиж чадна. Манай аав Т нь цэргийн алба хаагаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба одоо Дархан-Уул аймгийн Дархан сум 15-р баг Мангиртийн 8-р хэсэг 1-67 тоотод сүүлд суусан эхнэр Янжинсүрэн, охин Гэрэлмаа нарын хамт амьдардаг. Манай аав зан байдлын хүнд тусархуу, хүний үгэнд ороод байдаг талтай, үг дуу цөөтэй хүн байгаа юм. Тамхи татдаг ба архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг. Манай урьд өмнө хулгайн хэрэгт холбогдож байсан. Би энэ талаар мэдэж байсан ба аав тэр хохирогч гээд байгаа хүний хохиролыг барагдуулж байгаа гэж сонссон. Л.Болдбаатар гэх хүнийг танихгүй ба уулзаж байгаагүй. Аав самарт болон алтанд яваад ирж амждаггүй байсан юм. Манай аав Төв аймгийн Цагдаагийн газраас дуудаад байна гэсэн ба би аавыг яагаад цагдаагаас дуудсан цагт очихгүй яасан юм бэ гэхэд манай аав "Би ажилд яваад амжихгүй байна. Цагдаад энэ талаараа хэлсэн байгаа" гэж байсан” Аав самарт явсан ахтайгаа алтанд явсан гэж байсан ба яг хэнтэй, хаашаа явсан талаар мэдэхгүй байна” гэжээ /хх-22-23 тал/,

Гэрч Д.Гансүх мөрдөн байцаалтын: ‘‘..У.Т гэж хүнийг танихгүй. Ямар нэг харилцаа холбоо байхгүй. Муу соната 2 маркийн тээврийн хэрэгсэл байна. Хаягдал төмөрт өгий гэхээр нь би худалдаж авсан юм. 6-52 ДАХ гэсэн улсын дугаартай байсан. 250000 билүү 300000 төгрөгөөр худалдаж авч байсан санаж байна. Яг хэдээр авсанаа санахгүй байна. Хаягдал төмөрт тушаагаад зарж борлуулчихсан. Тэр машиныг задлаад Төмөрлөгийн үйлдвэрт хаягдал төмөртэйгээ хамт нийлүүлээд зарж борлуулсан юм. Би яг хэзээ өгсөнөө санахгүй байна. Манай цэг дээр хүмүүс янз бүрийн олон машины гузов, сэлбэг авчирч төмөрт тушаадаг юм” гэжээ /хх-123 тал/,

Гэрч Л.Лхагвабаатар мөрдөн байцаалтанд: ".. У.Т Дархан-Уул аймгийн харъяат залуу юм байна лээ. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 03-аас 2016 оны 12 дугаар сарын 04-ний орчим У.Т Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн Мандал суманд манай гэрт ирчихээд "Лхагваа ахаа надад хэцүү байна" гэж хэлэхээр би Төд хандаж "Тэгвэл хоёулаа хүмүүстэй хамт уул руу Хуш модны самарт явъя" гэж хэлээд бид хоёр Мандал сумын нэг залуугийн ЗИЛ-131 маркын машинтай уулруу самарт явсан юм. Т бид хоёрыг самарт явахад бид хоёроос гадна тэр ЗИЛ-131 маркын автомашины тэвшин дээр 20 гаран хүн сууж ууланд маш хол Нэвшзэ гэдэг газарт самарт явсан юм. Тэгээд Т бид хоёр ууланд Хуш модны самар бэлтгээд ууланд гар утасны сүлжээ барьдаггүй газарт 21 хоночихоод 2016 оны 12 дугаар сарын 25-ны орчим Мандал суманд ирж түүсэн самараа тушаагаад тус бүртээ 800,000 төгрөг олсон юм. У.Т самарт явж олсон 800,000 төгрөгөө аваад Дархан-Уул аймаг руу гэр лүүгээ явсан. Ингээд У.Т нэг хэсэг манай гэрт ирээгүй байж байгаад 2017.02.10-ны орчим Мандал суманд манай гэрт нэг ирээд мөнгө төгрөг олмоор байна гээд байхаар нь У.Т бид хоёр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт гэх газарт 10 хоног гар аргаар алт олборлосон, мөнгө төгрөг олж чадаагүй буцаж ирсэн. Тэр үед яг цагаан сарын баяр болох дөхөж байсан учраас У.Т Дархан-Уул аймагруу буцаад явчихсан, дахиж эргэж ирээгүй. одоо болтол холбоо бариагүй байна” гэжээ /хх-127 тал/,

БУСАД БАРИМТ

-Хохирогч Л.Болдбаатарын Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-03 тал/,

-эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-08 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-09-10 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-25, 119 тал/,

-шүүгдэгч У.Тийг 2017 оны 01 сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-32-33 тал/, 2017 оны 01 сарын 28-ны өдөр яллагдагчаар /хх-35 тал/, 2017 оны 04 сарын 03-ны өдөр ял өөрчлөн сонсгож /хх-138 тал/, 2017 оны 04 сарын 25-ны өдөр яллагдагчаар дахин /хх-139-141 тал/ байцаасан тэмдэглэлүүд,

- У.Тийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан” гэх лавлагаа зэргийг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Т нь 2016 оны 08 дугаар 09-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Бургас” гэх газарт байрлах иргэн Л.Болдбаатарын эзэмшлийн вагончигт хууль бусаар нэвтрэн орж цахилгаан хөрөө, автомат шланк, хийн даралт хэмжигч, цүнхтэй түлхүүр багаж, дорцовны 2 ком зэрэг нийт 1598000 төгрөгийн эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын мэдүүлсэн хохирогч Л.Болдбаатарын: “...2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг руу ажлаар яваад нөгөөдөр нь болох 2016 оны 08 дугаар сарын 11-ны өглөөний 08 цагийн үед очиход манай тогооч Оюунаа надад хэлэхдээ "Тийг 2016 оны 08 дугаар сарын 09-ны орой Дархан-Уул аймаг руу яваад ирье" гэж хэлээд гэрлүүгээ явсан гэсэн. Тэгэхээр би түүний утас руу залгахад огт утас нь холбогдохгүй байсан ба воганчиктаа ороход миний эзэмшлийн багаж, хэрэгсэлүүд хулгайд алдагдсан байхаар нь би энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Бензин хөрөө 1 ширхэг, Юуто 180-н автомат шланк 19 ширхэг, даралт хэмжигч 1 ширхэг, Нагй-н ком торцов 1 ширхэг, мечкифлаш иж бүрэн 1 ширхэг, кений тасдагч 1 ширхэг, кен 2 хошуучтай базагч 2 ширхэг, кений түгжээ авагч 2 ширхэг, 2 төрлийн 6 талт тусгай ком 1 ширхэг, олон талт тусгай ком 1 ширхэг, автерка 4 ширхэг, бахь 2 ширхэг, жижиг амтай нактна түлхүүр 5 ширхэг, өрөм чангалагч 1 ширхэг, тасдагчийн тайлагч түлхүүр 1 ширхэг, өрөмний цуглуулга 20 ширхэг, вавлиттай өрөм 8 ширхэг, дугуй нөхөөс цавуу 1 ширхэг, дизель масло 8 ширхэг зэрэг эд зүйлүүдийг Т хулгайлж аваад явсан байсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтгэрэлийн “...Хувийн гагнуурын ажлаа хийгээд сууж байтал зүс таньдаг залуу ирээд дорцов, палшкы зэрэг багаж авчраад худалдаж авах уу 60000 төгрөгөөр зарна гэхээр нь би мөнгө байхгүй бас авахгүй гэсэн чинь тэр залуу авчихаач дээ гээд байхаар нь 40000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь тэр залуу Төв аймгийн цагдаагийн газраас хүн ирээд тэр багажийг хулгайн эд зүйл байна гээд хураагаад авсан. Би багаж худалдаж авсан 40000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүгдэгч У.Тийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч У.Т-д Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Т нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт. “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй” бол ялгүйд тооцохоор заасан байх бөгөөд У.Т нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэнээс хойш 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй байх тул У.Т-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.Т-д ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Хохирлын талаар

Хохирогч Л.Болдбаатар, иргэний нэхэмжлэгч Д.Цогтгэрэл нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.Т нь энэ хэрэгт 96 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч У.Т-ийг бусдын агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан У.Т-д оногдуулсан 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгах болохыг мэдэгдсүгэй.

 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар У.Т-ийн цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

5.Хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан У.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан У.Т\-д бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ