| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0077/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/73 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******н ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******т холбогдох 2023000920064 дугаартай эрүү гийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* хотын ******* дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-нд харуул манаачаар ажиллаж байсан, ам бүл-1, ******* хот, дүүрэг, хороо, гудамж, тоотод оршин суух хаягтай, одоо Завхан аймгийн сумын багт оршин сууж байгаа, 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 417 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 240 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн шүүхийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 869 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2019 оны 02 дугаар сарын -ний өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 472 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэж, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны 1151 дугаартай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 472 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 59 хоног хорих ялаар сольж уг хорих ялыг биечлэн эдэлсэн овогт *******н ******* /Регистрийн дугаар:*******/ Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Завхан аймгийн сумын багийн нутаг ын аманд байрлах “*******” ХХК-нд харуул, манаачаар ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус компанийн эзэмшилд хамаарах 5 ханатай хуучин монгол гэрийг бусдад худалдаж, “*******” ХХК-нд 1000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч “*******” ХХК-ний хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1 . Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******н ******* нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу “*******” ХХК-нд манаач, харуулаар ажиллаж байсан ба тэрээр гэрээнд заасны дагуу тус компанийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй байжээ. Шүүгдэгч Ш.******* нь тус компанид харуул манаачаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус компаний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах “ын ам” гэх газар бариатай байсан тус компаний өмчлөлийн 5 ханатай монгол гэрийг бусдад худалдаж үнийг завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Тус компаний харуул манаач Ц. компаний гэр алдагдсаныг хэлсэн талаар мэдүүлсэн хохирогч М.ийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манаач ... манай ******* ХХК-ний хашаан дотор байсан 5 ханатай монгол гэр алга болсон байна гэсэн ... Би 2019 оны намар 09 сард ******* хотоос худалдаж авсан. Тухайн гэрийг авснаасаа хойш 8 сар ******* ХХК-ийнхаа хашаанд барьж дотор нь ойр зуурын эд зүйлсээ хийдэг байсан. 500000 төгрөгөөр үнэлнэ... Ш.******* нь байгууллагын эд хогшлыг харж хандах үүрэгтэй байсан гэрээс гадна ажлын байрыг хариуцаж байсан... Ш.*******т цалин өгдөг байсан. Хаан банкны дансаар сарын 700.000 төгрөгийг сард 2 хувааж өгдөг байсан...” гэсэн мэдүүлгээр, 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа ирэхэд нь тус компаний хашаанд бариатай байсан гэр алга болсон талаар мэдүүлсэн гэрч Ц.гийн “...ямаагаа самначихаад ******* ХХК-ний хашааг очиж эргэтэл хашаан дотор бариатай байсан бага 5 ханатай монгол гэр алга болсон. ...2019 оны 09 сард би манаачийн ажилд ороход тухайн 5 ханатай монгол гэр бариатай хашаан дотор байсан. ...дотроо тавилгагүй хоосон ханхай гэр байсан. Бага таван ханатай, давхрагатай гэрийн мод нь улаан шар өнгийн хуучин монгол гэр байсан...” гэсэн мэдүүлгээр, Ш.******* Х.т 5 ханатай гэр худалдсан тухай мэдүүлсэн гэрч Ч.ын “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ...******* гэх залуу тай уулзаад ярьсандаа гэрээ аваад яв гэсэн. Тэгээд бид гурав гэрийг нь буулгаж ачаад бид хоёр аймаг яваад ******* гэх залуу хашааны хаалгаа хаагаад үлдсэн. ...******* та 2 аваад яв гэж хэлсэн. Тэгээд ыг өглөө хоёр зуун мянган төгрөг бэлдээд байж байгаарай би 4 юм уу 6 цагийн автобусаар хот явна гэж хэлсэн. ... намайг “*******ийн данс руу хоёр зуун мянган төгрөг шилжүүлчих” би дараа нь таньд өгье гэсэн. Одоо тухайн гэр манай хашаанд хураалгатай байгаа. ирээд танай хашаанд хураачихъя гээд хураасан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгчээс гэр худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч Х.ын “... 2020 оны 05 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. ...Ш.******* ...Тэгээд гэр зарна гэж ярьсан юун гэр зарах гэж байгаа юм бэ? гэсэн махны үйлдвэрийн хашаанд байгаа хот явах гээд мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгээд очоод гэрийг нь үзсэн чинь хуучин гэр байсан. Тэгээд бид гурав буулгаж ачаад аймаг руу оруулж ирж ахын хашаанд гэрээ буулгаад маргааш өглөө нь ******* гэрийн мөнгө гэхээр нь би ахаас хоёр зуун мянган төгрөг авч өгсөн. ...Миний өөрийн гэр ьтай яриад зарахаар болсон гэж хэлсэн. Цалинд оруулаад би авчихсан гэр мөнгөний хэрэг гараад байна хямдхан авчих гэсэн. ...Гурван зуун тавин мянга гээд 200.000 төгрөг данс руу нь хийж өгөөд дараа нь 150.000 төгрөг өгий гэж ярьсан. ...Би ийн эзэмшлийн гэр гэдгийг мэддэг болохоор “яагаад чи хүний гэр зарах гээд байгаа юм бэ? гэсэн чинь ******* би ьтай ярьчихсан цалиндаа суутгуулчихсан. Одоо миний эзэмшлийн гэр гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ш.*******ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2019 оны 08 дугаар сараас эхлэн Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах ын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-нд бойчин, манаачаар ажиллаж эхэлсэн юм. ...Тухайн миний манадаг байсан хашаан дотор “*******” ХХК хоёр эзэнгүй гэр бариатай байдаг байсан юм.Тэгээд би ...ь нэг гэр зарчихмаар байна. ...би нэг гэрийг нь өөрийнхөө цалинд тооцуулаад авчихсан юм гэж хэлсэн. Тэгсэн тэгвэл би машинтай ирсэн дээрээ энэ гэрийг чинь ачаад аваад явья гээд нөгөө гэрийг , наана тай хамт ирсэн нэг танихгүй залуу бид гурав буулгаж ачаад ыг явуулсан. Тэгсэн маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний данс руу гэрийн урьдчилгаа мөнгө болгож 200.000 төгрөг хийсэн. Тэгэхээр би ******* хот руу яаралтай ажилтай байсан болохоор автобусанд суугаад ******* хот руу явсан. Тэгсэн намайг Завхан аймгийн суман дээр явж байсан цагдаа автобуснаас буулгаж аваад та гэр хулгайлсан байна гээд Завхан аймгийн төвд авч ирсэн. ...Би “*******” ХХК-аас сарын 700.00 төгрөгний цалин авдаг байсан. “*******” ХХК цалингаа надад тогтмол өгдөг байсан. Би 2020 оны 05 дугаар сарын цалингаа 20-ны өдөр авсан байсан... Захиралд хэлж зөвшөөрөл авахгүй зарсан нь миний буруу. ...Би тухайн үед т тухайн гэрийг цалиндаа авсан гэж хэлсэн болохоор тэр гэрийг намайг дур мэдэн зарж байгааг мэдээгүй. Би ч тэр талаар д хэлээгүй. Гэрийг би 350.000 төгрөгөөр зарахаар тохирсон байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас “*******” ХХК-нд 1000000 төгрөгний хохирол учирсан нь Завхан аймгийн сумын үнэлгээний комиссын шинжээчийн “...1. Бага 5 ханатай давхаргатай хуучин монгол гэр нь зах зээлийн ханашаар 2020 оны 05 дугаар сарын байдлаар 1000000 төгрөгний үнэтэй байна..” гэсэн дүгнэлтээр нотлогдсон. Хөрөнгө завших гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан этгээд өмчлөгч этгээдэд мэдэгдэлгүй дур мэдэн хууль бусаар авч, хувийн зорилгодоо ашиглаж захиран зарцуулсан шууд санаатай, шунахай сэдэлттэй байдаг. Шүүгдэгчийн хувьд “*******” ХХК-ний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчийн адил бусдад худалдаж үнийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирлоо бүрэн барагдуулсан нь хохирогчийн “алдсан зүйлийнхээ хохирлыг барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Ш.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******н *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ш.*******ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 /таван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч Ш.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар 5 ханатай давхрагатай, хуучин Монгол гэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ьд хүлээлгэн өгсөн, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ