Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******гийн Иргэний нэхэмжлэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох 2023000950076 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Завхан аймгийн сумын баг, ийн хэсгийн тоотод оршин суух иргэн Д.*******ийн гэрээс Б.*******ын эд хөрөнгийг нь нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1 . Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Т.******* нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг ийн хэсгийн тоотод оршин суух иргэн Д.*******ийн гэрээс хохирогч Б.*******ын монетон ээмэг, бөгж, гинжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Тухайн өдөр гэрээсээ эд зүйлсээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны орой Завхан аймгийн багийн ийн хэсэгт байх гэрээсээ хөдөө явах гээд хувцасны шүүгээнээс дээлээ гаргаж өмсөх үед миний ээмэг, гинж, бөгж зэрэг эд зүйл алга болсон байхыг мэдсэн. ...Манай хувцасны шүүгээн дотор байсан хувцаснуудыг сэндийчээд эмх замбараагүй болгосон байсан. ...Тухайн үед ээмэг 2 ширхэг /1хос/, эмэгтэй бөгж-2 ширхэг, гинж кулоны хамт 1 ширхэг ...алдсан. Дээрхи эд зүйлүүд бүгд монет бөгөөд нэг хайрцаганд байсан...” гэсэн мэдүүлгээр, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Д.*******ийн “...2020 оны 05 дугаар сарын 22-ны ...орой 23 цагийн орчимд гэртээ ирээд манай эхнэр хувцасны шүүгээнээс дээлээ авч өмсөх үедээ өөрийнх нь ээмэг, бөгж, зүүлт алга болсныг мэдсэн. ...Манай эхнэрийн монетон ээмэг 2 хос, бөгж 2 ширхэг, гинж нь кулонтойгоо, мөн 2 ширхэг хүүхдийн чулуун бугуйвч зэрэг эд зүйлүүд алга болсон” гэсэн мэдүүлгээр, 5 дугаар сарын 22-ны өдөр Д.*******ийн гэрт байхад Т.******* орж ирсэн, түүнийг гэрт үлдээгээд гарсан талаар мэдүүлсэн гэрч Ш.гийн “...би ******* ахын гэрт нь 11 цаг 50 минутын орчимд очиж хүүхдүүдийг нь харсан юм. ...Тэгсэн чинь ******* ахын гэрийнх нь хаалгаар 1 эмэгтэй хүн орж ирээд “, хоёртой уулзах гэсэн юм” гэхээр нь би тэр хоёр өнөөдөр завгүй ирж амжихгүй гэсэн. ...“Чи ажилтай бол гарчихаад ир, би яараагүй байгаа, хадам аавынхаараа ороод ир” гэхээр нь би ******* ахынхаас гараад хадам аавынд очоод нилээн байж байгаад буцаад ******* ахынд ирсэн чинь нөгөө эгч чинь “Эгч нь яараад байна” гээд гараад явсан. ...Бор царайтай, том нүдтэй, тайрмал үстэй, цагаан эрээн фудволктой, хар өнгийн даавуун өргөн өмдтэй, цэнхэр алчууран маск зүүсэн хар өнгийн лакан цүнхтэй, бор өнгийн пүүз өмсчихсөн 30-40 насны тарган эгч байсан. ...Монетон ээмэг, бөгж, гинж нь кулонтойгоо, хадам ээжийн өгсөн цагирган бөгж гэх мэт зүйлүүд алга болчихсон гэж эгч ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, Т.*******эс монетон ээмэг, гинж, кулон, бөгжийг 600000 төгрөгөөр худалдаж авсан талаараа мэдүүлсэн гэрч, иргэний нэхэмжлэгч Б.*******ийн “...Т.******* гэж хүн эмэгтэй хүний монетон ээмэг, бөгжний хослол гинжтэй нь мөн тусдаа 1 ширхэг бөгж зэргийг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлгээр, Б.*******ээс ээмэг бөгж гинжийг хурааж авсан тэмдэглэл, түүнээс хурааж авсан ээмэг, бөгж, гинжийг хохирогч өөрийнх нь өмчлөлийн эд зүйл мөн гэж таньсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Б.*******т дээрх эд зүйлсийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр, Шүүгдэгч Т.******* Д.*******ийн гэрт хүүхдүүдийг нь харж байхдаа Б.*******ын ээмэг бөгжийг хулгайлсан талаараа мэдүүлсэн “...Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр *******ийн гэрт очсон. Тэр үед ******* болон эхнэр нь гэртээ байхгүй байсан. ...шүүгээний хаалгыг татсан чинь урдаас *******ын дээл, хувцас нь асгарсан, тэр дээл, хувцас дундаас нэг хайрцагтай зүйл унаад асгарсан, тэр хайрцаг дотор эмэгтэй хүний ээмэг, бөгж, гинж зэрэг эд зүйл байхаар нь би аваад өөрийн цүнх рүү хийчихсэн. Тэгээд удалгүй нөгөө охин хүрээд ирсэн. Би тэр охиныг ирэхээр нь зөрөөд гарсан. ...”” барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан та эд зүйлээ барьцаанд тавьж болно, нэг бол зараад мөнгийг нь авч болно гэхээр нь дээрх эд зүйлүүдийг бүгдийг нь 600.000 төгрөгөөр зарчихсан” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1050000 төгрөгний хохирол учирсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний Завхан салбарын шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө юмсыг хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор нууцаар авч байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцааны нэгдэл юм. Т.ий бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг нь хууль бусаар нууц далд аргаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг нь хууль бусаар нууц далд аргаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.******* хохирогч Б.*******т учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгч Б.*******т 600000 төгрөгний хохирол төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Т.ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******эс 600000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.*******т олгосугай. 6. Шүүгдэгч Т.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “” ХХК-ний хяналтын камерын бичлэгийг хуулбарласан DVD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэвээр үлдээсүгэй. 8. Шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ