Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2017/ШЦТ/246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Шүүгдэгч *******, шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүдэгч Монгол улсын иргэн, ******* овогт ******* *******. / ******* регистрийн дугаартай /

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн,  ******* овогт ******* . / регистрийн дугаартай/ Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч *******, М. нар нь нийгмйн хэв журмыг бүлэглэн, зөрчиж бусдад хүч хэрэглэж 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор сумын 5.11.07 тоотод , арван найман насанд хүрээгүй нарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие тогтоолтой танилцлаа надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие найз *******ын хамтаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн орой 18 цагийн үед Эрдэнэцогт сумаас аймгийн төвд орж ирсэн. Ингээд найз ******* нь хадамынхаасаа гарч ирсэн. Ингээд бид хоёр гэж таньдаг айлд очиж ******* бид 2 нэг шил “Ерөөл” нэртэй 0,5-тай архи бас гынх монгол архи өгч уусан. Монгол архи хэр их уусныг нь мэдэхгүй тэднийхээс орой гарсан. гынхаас хэдэн цагт гарснаа мэдэхгүй нилээн согтсон байсан. гынхаас гарч Төрөө гэх айлд очиж дахин 2 том 2.5 литрийн “боргио” нэртэй пиво ******* бид 2 хувааж уугаад тэр айлаас гарч явахад архи уусан гэж айгаад ******* нь хадмынхаа гэрт очихгүй гээд би бас гэртээ очихгүй гээд хаана амрах вэ гэж ярьж байгаад гэж манай нутгийн хуурай ахын гэрт очиж амрая гээд явсан бөгөөд намайг хөдөөнөөс аймаг явахад нь “аймгийн төвийн гэрээс хөдөө амбаарын түлхүүр сүх аваад ирээрэй” гэж захиж хэлсэн учир ахын гэрт очихоор Баянхонгор сумын 5 дугаар баг 11 дүгээр гудамж 7 тоотод очисон. Ингэхэд шөнө болсон хэдэн цаг болж байсныг нь мэдэхгүй байна. Ингээд ахын гэрт ороод тэнд унтая гэхэд гэр нь хүйтэн байсан бас тамхи байхгүй байсан санагдаж байна. Нэг мэдэхэд ахын хажуу талд байдаг ын гэрт орсон байсан. Бид хоёр яах гээд тэднийд орсоноо мэдэхгүй байна. Би ын гэрт ороод ямар ч байсан ахын хажууд орон дээр суусан ах зурагт үзээд сууж байсан шиг санагдаад байна. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан маргалдаад байснаа санаж байна. Харин юунаас болж маргалдаж байснаа санахгүй байгаа. Тэгэхэд уг хашаанд байдаг ын гэрийн урд талд байдаг Баатараа гэж ах ороод ирээд намайг дагуулж гэрээс гарч “чи наад найзыгаа аваад ын гэрт ороод эвтэйхэн амар чадахгүй бол эндээс яв” гээд байсан. Энэ Баатараа гэж ахыг орж ирэхээс өмнө зодоон болсон байсан байх мэдэхгүй байна. Тэгээд би буцаад ахын гэрт ороход ******* нь тэнд унтаж байсан тэй уулзаад ахынд хамт орж унтая гээд яриад зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн чинь ахын гэрт *******. бид гурав орсон байсан. Тэгэхэд нэг мэдэхэд нь бид хоёрт пиво авч өгнө гэсэн байх гэрээс гараад явсан. Тэгтэл нь хамт явж байгаад энэ дэлгүүртэй айл гээд айлын хашаа даваад хашаанд орсон. ******* бид 2 хүлээж байгаад гарч ирэхгүй болохоор нь бид 2 яваад өгсөн. Тэгэхэд үүр цайж өглөө болж байсан. Би гэрлүүгээ явж ******* хадмынх руугаа явсан. Миний хувьд болон нарыг яагаад цохиж зодсон талаараа мэдэхгүй санахгүй байгаа Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй би санаж байгаа зүйлээ бүгдийг нь мэдүүлсэн миний бие архи уусан согтуу байсан болоод хүн зодсон асуудал гаргасан би бусдын амгалан тайван байдал алдагдуулсандаа гэмшиж байна. Бусдад учруулсан хохирол мөнгийг барагдуулна мэдүүлэг / хх-ийн 65-67 /

2. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Шүүгдэгч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Миний бие тогтоолтой танилцлаа надал сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуупийн тусгай ангийн 20.16 дугаар зүйпийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйпдсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ;найз Э *******ын хамтаар 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн орой 18 цагийн үед Эрдэнэцогт сумаас яймгийч товд орж ирсэн. Ингээд би хадмындаа очрихоод гарч ирсэний дараа ******* бид хоёр гэж найзындаа очиж нэг 1 шил “Ерөөл” нэртэй архи гийнх монгоп архи өгч уусан юм. гийнхаас 21 цаг өнгөрч байхад гарч Төрөө гэх айлд очиж дахин 1 том 2.5 литрийн “Боргио” нэртэй пиво бид 2 хувааж уугаад 23 цаг өнгөрч 2 4 ц а г бопж байсан байх Төрөөөгийнхөөс гарч явахад ******* нь ахын гэрт очоё гээд Баянхонгор сумын 5 дугаар баг 11 дүгээр гудамж 7 тоотод очсон. Ингээд шөнийн 01 цаг болж байсан. Ингээд ахын гэрт ороод тэнд унтлаа гэхэд гэрт нь хүйтэн байсан бас тамхи байхгүй байсан. ахын хажуу талд байдаг ын гэрт орсон. ахын гэрт ороод морь ярьж байгаад маргалдаж намайг М. гуйлгачин гээд байхаар нь би барьж аваад түлхээд газар унагаад хажуугаас Нямсүрэн нь босож ирээд намайг бариад авсан. Тэгэхэд барьж аваад зодоон эхэлсэн. Тэгж байтал хажуу талын айлын өндөр залуу орж ирээд салгаад *******тай уулаад “чи энэ найзыгаа аваад яв энд байх юм бол хоёуланг чинь нүдээд хаячихна шүү гэсэн. Тэгэхэд нь би гарая гээд гарч гудамж өгсөөд явсан. Гудамжны үзүур тойрч хойшоо эргээд нэг дэлгүүр байсан чинь Нямсүрэн нь би ийшээ ороод ирэе гээд хашааг даваад буцаж гарч ирээгүй болохоор нь ******* бид 2 хүлээж байгаад гэр лүүгээ явсан. Би ыг түлхээд газарт унагасан. Харин ******* зодож байхад нь би салгаад 2 удаа зүүн шанаан тус газарт нь алгадаж авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 37-41/, 4. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 5.Арван найман насанд хүрээгүй хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр ах ын гэрт очиж хоносон. Ингээд ах эгч Оюунцэцэг бид гурав унтаж байхад буюу шөнийн 04 цагийн үед байх хүн зодоод байх шиг байхаар нь би сэрээд харсан чинь гэрт гэрэлгүй байсан боловч тухайн өдөр нь сартай байсан болоод гэрт болж байгаа зүйл сайн харагдаж байсан бөгөөд ах ыг гэрийн зүүн талын орон дээр хэвтсэн байдалтай байхад нь 2 хүн дээрээс нь өшиглөж цохиж зодоод байсан. Миний харснаар ******* нь гэрийн унинаас зүүгдээд дээрээс нь дэвсээд байсан. нь болохоор дээрээс нь нүүрлүү нь цохиж харагдсан. Би босоод гэрлээ асаагаад тэр 2 хүнийг болиулах гээд ах дээрээ очиж салгах гэхэд намайг ******* нь нүүрлүү өшиглөөд би өнхрөөд ойчиход дээрээс цайтай халуун сав аваад цохиж уг халуун сав нь хагарсан. Тэгээд намайг ******* нь дээрээс цохиж зодоод байсан. Миний нүүр нуруу цээж хэсэгт цохиж өшиглөж байгаад намайг чирээд гэрээс гаргасан би гарахгүй гэхэд “гарнаа чи муу” гээд гэрээс чирч гаргаад хажуу талын эзэнгүй гэрт оруулаад намайг зодож ******* нь “чамайг алчихая” гээд гараа далайхад нь би гэрээс гараад зугатаасан. Тэр эзэнгүй гэрт *******, Ц.******* нар нь хоёулаа хамт байсан бөгөөд намайг гэрээс гараад зугтаахад араас хөөж гудамжны үзүүрт ирэхэд араас гүйцэж барьж аваад тэр хоёр хоёулаа нийлж намайг зодож хаа сайгүй өшиглөж байсан бөгөөд ******* нь намайг “чи муу бид хоёрт 2 пиво нэг тамхи авч өг тэгэхгүй бол энд чинь алаад яландаа явчихаж чадна шүү” гээд байсан учир би “танд аваад өгөе” гэхэд намайг зодохоо болиход нь “би дэлгүүр ороодохоё” гэж хэлчихээд зугтаах гээд тэнд байх “Мазаалай” гэх дэлгүүрийн хашааг давахад араас татсан боловч би зугтааж гэртээ ирээд ээжид хэлсэн ээж цагдаад дуудлага өгөөд намайг дагуулж ахынд очсон. Ингээд цагдаа ирэхээс өмнө тэд нар зугтаагаад яваад өгсөн. *******, Ц.******* нар нь 2-лаа согтуу байсан. Энэ 2 хүнийг гэрт хэзээ нь орж ирсэн яагаад ах ыг зодох болсон талаар нь надад мэдэх зүйл байхгүй би унтаж Намайг яагаад зодсон талаар нь надад мэдэх зүйл алга. Би энэ хүмүүсийг танина. Энэ хүмүүс нь манай сумынх бас манайхтай зун хамт зусдаг юм. Миний нүүрлүү өшиглөж нүүр шалбарч зулгарсан бас толгойруу чих рүү өшиглөж авснаас болоод миний зүүн талын чих сонсохгүй байна. Миний бүх биеийн яс янгинаж өвдөөд байна. Би гомдолтой байна. гэх мэдүүлэг / хх-ийн 06-11/, ...Миний биеийн байдал гайгүй болсон надад одоо гомдол санал байхүй. *******, ******* нар нь надаас болон ээжээс уулчлалт гуйж бид нар эвлэрсэн надад учирсан хохиролыг бүрэн барагдуулсан байгаа.гэх мэдүүлэг / хх-ийн 12-14/, 6. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие эхнэр Ө.Оюунцэцэгийг асарч гэртээ байдаг юм. Манай эхнэр Ө.Оюунцэцэг нь хэл ярианы чадвар муу , бие муутай байнгын асаргаанд хэвтрийн дэглэм сахиж группт байдаг . Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр манайд манай дүү , эхнэр бид гурав хонож шөнийн 04 цагийн үед унтаж байхад гэрийн хаалга дуугарч гэрт 2 хүн орж ирж байгаа харагдсан би гэрлээ асаах гээд байж байтал тэр 2 хүн шууд хүрч ирээд намайг 2 талаас өшиглөөд эхэлсэн. Тэгэхэд манай дүү нь гэрэл асаагаад “яаж байгаа юм та нар хөгшин хүн зодоод” гэхэд нөгөө 2 хүн зодоод халуун савтай цай авч чулуудаад байсан. Миний хувьд тэр 2 хүнийг орж ирэхэд нь гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байгаад сэрж орноосоо босоод гэрлээ асаах гэхэд шууд ирээд намайг цохиж зодсон. Намайг хамгийн эхлээд ******* нь цохиж авч газар унасан байхад дээрээс нь өшиглөж цохиж алгадаж авсан. Ингээд манай дүүг гэрэл асаагаад “та нар яагаад хөгшин хүн зодоод байна” гэхэд нь цохиж унагаад зодсон тэгэхэд жаахан хүүхэд болоод Нямсүрэн нь босоод зугтаах гэхэд нь барьж аваад гэрээс аваад гарсан. Тэгээд би гэртээ жаахан хэвтэж байгаад гарсан чинь манай хажуу айлын хаалга онгорхой байхаар нь ороод үзсэн чинь хэн ч байхгүй байхаар нь би гэртээ ороод бие өвдөөд байхаар нь хэвтээд өгсөн. Тэгтэл цагдаа дагуулж манай дүү М.Хишгээ нь ирсэн. Миний хувьд *******, нартай тэр өдөр тааралдаж уулзаагүй. Энэ хүмүүс нь манайд ирдэггүй боловч манай хажуу талын айлд хаяа ирдэг байсан. Тэгэхээр энэ хүмүүс манай хажуу талын айлд ирээд байхгүй болохоор манай гэрт орж ирж намайг зодсон байх. Би энэ хүмүүстэй ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй өс хонзон байхгүй. Би эрүүл архи дарс уугаагүй гэртээ унтаж байсан. Энэ хүмүүс согтуу архи уусан байсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан бас бие их өвдөж байна. Би энэ хүмүүст гомдолтой байна.гэх мэдүүлэг / хх-ийн 22-26 /, ....Миний биеийн байдал гайгүй болсон надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхүй. *******, ******* нар нь надаас уйлчлалт гуйж бид нар эвлэрсэн. Надад учирсан хохиролыг бүрэн барагдуулсан. Одоо надад цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /,

7.Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хүү нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 19 цагийн үед ах ын хамтаар гэрт нь очиж хонох гээд явсан байсан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөөний 05 цагийн үед хаалга цохиод байхаар нь би босоод “хэн бэ” гэхэд “ээжээ би байна” гэж манай хүү дуугарч би хаалга онгойлгосон чинь манай хүү байсан. Ингээд гэрт орж ирээд орон дээр доошоо тонгойгоод дуугай суугаад байхаар нь “яасан миний хүү ахындаа хонох гээд явсан” гэхэд ээжээ намайг хүн зодчихлоо гэхлээр нь би яасан юм гээд харсан чинь нүүр ам нь нил цус болсон байхаар нь би яасан юм, хэн зодсон юм гэхэд ******* , нар зодсон гэж байсан. Би эгч М.Хишгээ рүү хэлж дараа нь цагдаад дуудлага өгөөд хүүхдээ дагуулж ах ын гэрт очиход цагдаа хүрээд ирсэн байхаар хамт ороход гэрийнх нь хаалга түгжээтэй гэр нь гэрэлтэй байхаар нь хаалгыг нь цохиж ороход ах босож явж чадахгүй зодуулчихсан байхаар нь юу болсон гэхэд “ахыг нь ******* , нар гэмгүй байхад зодчихоод яваад өглөө” гээд байж байсан. Миний хүүгийн хувьд зодуулаад нүүр ам нь шалбарсан бас зүүн чих нь сонсохгүй бие нь өвдөөд байна гээд байнга өвчин намдаах эм уугаад байж байгаа бөгөөд ирэх нэг дэх өдрөөс эмнэлэгт үзүүлэх санаатай байна. Яагаад миний хүү болон ахыг энэ хүмүүс зодсон талаар нь мэдэх зүйл алга. Тухайн үед манай ахын гэрт эхнэр Оюунцэцэг болон манай хүү гурав байсан гэсэн. Манай ахын эхнэр Оюунцэцэг нь хэл яриа муутай, бие муутай группт байдаг бөгөөд байнгын хэвтрийн байдалтай байдаг юм. ******* , нар нь нэг нутгийн айл саахалт байдаг хүмүүс байгаа юм. Миний хувьд ах хүү 2-гоо зодуулсанд гомдолтой байна.гэх мэдүүлэг / хх-ийн 16-20/, 8.

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө 05 цагийн үед манай төрсөн дүү М.Ганцэцэг нь надруу залгаад ахын гэрт манай хүү очиж хонох гээд явсан чинь шөнө Бавуугын ., ******* нар нь зодсон байна гэхэд нь би тэр зодсон хүмүүс нь байна уу гэхэд байна гээд би цагдаа дууд гэж хэлж цагдаад хэлэх болсон юм. Ингээд би ах ахын гэрт очиход манай ах орон дээрээ хэвтсэн босож чадахгүй толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан. Би юу болсон юм гэж асуухад шөнө гэрт ******* , ******* нар нь орж ирээд зодсон гэж байсан. Тухайн асуудлын талаар манай ах болон дүү нар өөрсдөө мэдүүлэг өгөх байх. Миний хувьд *******, Ц.******* нар нь манай ахыг дээрэлхэж зодож цохисонд гомдолтой байна. Миний ахын хувьд эхнэр нь хэвтэрт байдаг 2 хүүхэдтэй боловч хүүхдүүд нь тусдаа гарсан эхнэрийнхээ хамтаар амьдардаг хүн.гэх мэдүүлэг / хх-ийн 29-30/,

9. Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие хөдөө Эрдэнэцогт суманд мал маллаж амьдардаг аймгийн төвд болохоор нэг гэр байдаг уг гэрт сургуулийн хүүхдүүд байдаг юм. Ингээд 2017 о н ы 1 1 дүгээр сарын 8,9-ны үед байх би өдрийг нь сайн мэдэхгүй байна. ******* нь аймгийн төв явлаа гэхэд нь би манай гэрээр ороод хөдөө байдаг амбаарын түлхүүр, сүх зэрэг зүйлийг аваад ирээрэй гэж хэлж захиж уулзсан үүнээс хойш уулзаагүй байж байгаад саяхан амбаарын түлхүүр сүх зэргийг авч ирж өгсөн.. Аймгийн төвд байдаг манай гэрийн хаалганы цоож нь түлхүүргүй гараар онгойдог бас уг хашаанд манай дүүгийнх байдаг учир би гэрийн цоож гараар онгойно чи олгойлгоод гэрээс түлхүүр сүх аваад ирээрэй гэж хэлж явуулсан байсан юм.гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/,

10. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Надад тайлбарлаж өгсөн эрх үүргийг ойлгож мэдлээ надад асууж тодруулах зүйл алга. ******* овогт Энхзоригын *******, ******* овогт ******* нарыг танина учир нь энэ хүмүүс манай сумынх бөгөөд айл саахалт явдаг хүмүүс байна. Миний хувьд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай хашаанд , Ц. гэсэн хоёр хүргэний гэр байдаг. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байсан байх энэ үед би гэртээ хөл бөмбөгийн тоглолт үзээд байж байтал манай гэрийн хаалгыг ахын эхнэр цохиод манай гэрт ороод ирээч гэж хэлсэн. Энэ хүн нь хэл ярианы бэрхшээлтэй бид нарын хувьд багаасаа хамт байсан болоод юу гээд байгааг нь ерөнхийд нь ойлгоод байдаг юм. Тэрнээс бусад хүмүүс бол юу хэлж яриад байгааг нь ойлгож мэдэхгүй. Ингээд би гэрт нь ороход ахтай ******* гэгч нь маргалдсан шинжтэй байсан бөгөөд зодоон цохион болоогүй байсан. Миний бие *******тай уулзаад “юу болоод байгаа юм. Та нар хэрүүл маргаан үүсгэж болохгүй согтуу байна амрах гэж байгаа бол Ц. ахын гэрт ороод амар, амарч чадахгүй бол эндээс явцгаа дахин хэрүүл маргаан үүсгэсэн байх юм бол би өөрөөр ярина шүү” гэж хэлчихээд гэрлүүгээ орсон. Ц. ахынхаар ******* нь байнга ирдэг бөгөөд Ц. ахын 2 хүүхэд манайд байдаг гэр нь ерөнхийдөө онгорхой цоож нь зүүлттэй боловч гараар онгойдог Эрдэнэцогт сумаас ирсэн таньж мэддэг хүмүүс ахын гэрт ороод амарчихдаг болоод би тэгэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй намайг дахиж дуудаагүй. Ер нь бол ахын хувьд жаахан архи уудаг заримдаа гэрээр нь Эрдэнэцогт сумын хүмүүс ирж архи уудаг болохоор нэг их анхаарч сонирхоогүй. Намайг гараад явснаас хойш надад мэдэгдэхээр орилсон чимээ шуугаан гарсан зүйл байхгүй бөгөөд хэзээ нь тэр гэж хүүхдийг цохиж зодсон болохыг нь мэдэхгүй байна. Энэ хүмүүс ямар учираас маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний хувьд ахын шанаан тус газарт нь цохиж авч дээ гэж бодсон учир нь ахын зүүн шанаан тус газарт нь хүн цохиод авсан юм шиг харагдаж байсан. Маргааш болохоор гийн нүүр нь халцарсан байсан. Харин намайг ороход зүгээр байсан юм. Намайг гэрт ороход зодоон болоогүй маргалдсан шинжтэй байсан. гэрийн баруун талын орон дээр босоод суучихсан , ******* нар нь өөд өөдөөсөө харсан гэрийн зүүн талын орон дээр суусан ******* нь уг орон дээр хажууд нь сууж байгаад намайг ороод ирэхэд босоод ирсэн. Миний хувьд , *******, ******* нарыг архи уусан байна гэж бодоод өнгөрсөн тэрнээс би хамт архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг / хх-ийн 33-35/,

11. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие дүү *******ын үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Харин дүүгийнхээ ахуй амьдрал зан аашийн талаар мэдүүлэг өгөх гэж ирсэн юм. ******* нь манай ээжийн төрсөн дүү Д.Цэрэнжавын хүүхэд бид 2 эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. ******* нь эхээс 2-лаа ээж Д.Цэрэнжав, дүү Э.Рэгзэдмаа, эмээ Дуламсүрэн нарын хамтаар амьдардаг. Аймгийн төвд болохоор эмээ, ээж эгч нар нь байдаг. *******ын хувьд хөдөө Эрдэнэцогт суманд мал маллаж амьдардаг. Албан ёсоор өрх тусгаарлаагүй найз охинтой тэр нь одоо жирэмсэн байгаа. Цэргийн алба хаагаагүй бүрэн дунд боловсролтой. *******ын хувьд багаасаа эцэггүй өнчин өрөөсөн өссөн ээж нь ажил мэргэжилгүй өнөөдрийн байдлаар гэр бүлээ тэжээж байгаа хүүхэд бол ******* байгаа юм. Зан аашийн хувьд цайлган, төлөв даруу ах дүү төрөл садны дунд нэр хүнд сайтай бид нарын хажууд архи уусан харагдаж байгаагүй, ажил хөдөлмөрт сайн хүүхэд яагаад архи уугаад ийм хэрэгт холбогдсон талаар нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг / ххийн 36-37/, 12. Гэрч Б.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний хувьд дүү *******ын үйлдсэн хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Харин дүүгийнхээ ахуй амьдрал зан аашийн талаар мэдүүлэг өгөх гэж ирсэн юм. Миний бие эхээс 9-лээ ******* нь манай хамгийн бага дүү байгаа юм. Манай дүү ******* нь эхнэр 2 хүүхдийн хамтаар Эрдэнэцогт суманд амьдардаг. ******* нь бүрэн бус дунд боловсролтой цэргийн алба хаасан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Эхнэр Т.Мөнхсайхан нь бас ажилгүй 2 хүүхдийнх нь хувьд том нь 5 настай бага нь 2 настай хүүхдүүд байгаа юм. Зан аашийн хувьд цайлган, төлөв даруу бүрэгдүү зантай, ахмад хүний өөдөөс үг сөрдөггүй, томоотой, даруухан, тусархаг, ажил хөдөлмөрт сайн хүүхэд . Яагаад архи уугаад ийм хэрэгт холбогдсон талаар нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг / хх-ийн 40-41/, 13. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 14-ниий өдрийн 595 дугаартай шинжээчийн: 1.ын биед тархи доргилт, дух хацар, шанаа чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.гэх дүгнэлт / хх-ийн 44-48/

14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 596 дугаартай шинжээчийн: 1. -н биед зүүн чихны хэнгэргэн хальсны хагарал, баруун нүдэнд цус хуралт, баруун, зүүн шанаа, хацар, завьжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэп нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4-1-д зааснаар эрүүп мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг 10 хувь алдагдуулсан байна.гэх дүгнэлт / хх-ийн 49-57/, болон хавтаст хэргийн 95-96 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа, хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нараас хохирол төлсөн болон хохирогч нартай эвлэрсэн тухай эвлэрэлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтиийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохиросонэ байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн,...ийг цээрлүүлэхэд....оршино” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулж, тэдний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэднийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Пүравбаатар, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон арван найман насанд хүрээгүй хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч *******ын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн “Мустанг”-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг, шүүгдэгч *******ын эзэмшлийн таван ханатай гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээр эд хөрөнгийг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт ******* нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* нарыг нэг жил гурван / 1 жил 03 сар / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, М. нарт тус тус оногдуулсан нэг жил гурван / 1 жил 03 сар / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “мустанг”-5 маркийн мотоциклийг, шүүгдэгч *******ын эзэмшлийн таван ханатай гэрийг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрхи мотоцикль болон таван ханатай гэрийг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс шүүгдэгч нарт тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч *******, ******* нарын эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 05- ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ