Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/330 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Шүүгдэгч: *******, *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914008450312 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай,******* овогт**************, 

2.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт**************, 

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг,  овогт, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,*******,******* нар нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Агуйт гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн  Б.Төмөрбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлан авч 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /   

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед Бууцагаан сумын 1-р багийн нутаг Тэмээтийн бригадын хойд хар уулын өврөөс өөрийн найз болох*******ын хамт 2 тооны зээрд халзан зүсмийн гүүг эзэнгүй айлын хороонд хийж барьж аваад хооронд нь холбож туугаад Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Жугам амны эхний бууцанд авчирч хээр баглаж байгаад авчирснаас хойш 6-7 хоногийн дараа нэг гүүг нь нядалсан. Эхний гүүг нядалсны дараа нэг гүүг нь нядалсан. Бид хоёр мориор явж авчирсан. Би хар зүсмийн морь унаж явсан. Харин******* бор халиун зүсмийн морь унаж явсан. Бид хоёр хүрэн зүсмийн азаргатай 2 бор, 1 шарга, 1 хар алаг, 1 зээрд даага, 2 зээрд халзантай 8 тооны адуунаас хоёр зээрд гүүг нь хулгайлсан. Бид хоёр хулгай хийхээр адуу хайж явж байтал замд хүрэн азаргатай 8 тооны адуу таарсан. Хоёулаа зээрд халзан зүсмийн зөв гуя нь дээрээ В үсэг шиг тамгатай адуунууд байсан.******* болон түүний аав Амараа ах хоёр идэшний адуунд яваад ир гээд морь барьж өгсөн тэгээд би*******ын хамт явж 2 тооны адуу хулгай хийж ирсэн. Би нэг адууны махыг Бөмбөгөр суманд Нарантунгаа ахын дэлгүүрт 500.000 төгрөгөөр өгсөн. 1 килограммыг нь 5000 төгрөгөөр өгсөн 130 гаруй кг болсон. Нэг адууны махыг нь Амараа ахынх идэж байгаа. Би нэгнийх нь толгой шийр арьсыг гэрийн урд талын хадан дээр гэрийн ханаар дарчихсан байгаа, нөгөөх нь Амараа ахынх гэрийнхээ гадаа махтай нь цуг хураасан байгаа. Хулгай хийж ирсэн адуугаа Амараа ах,******* бид гурав нядалсан. Амараа ахын эхнэр Мөнхзаяа гэдсийг нь цэвэрлэж авсан. Адууг хулгай хийж ирснээсээ хойш 6-7 хоногийн дараа нядлах хүртэл хугацаанд би гэрийнхээ доор жалганд багласан байсан юм. Хоёр шөнө идүүлсэн нэг удаа усалсан бусад хугацаанд баглаатай байлгаж байгаад нядалсан. Бөмбөгөр суманд адууныхаа махыг авчирч өгөхөд би өөрийнхөө 07-94 УНХ дугаартай Ниссан вовонлет машинаараа эхнэр Отгонжаргал,******* нартай авчирч өгсөн. Саравчтай хашаан дотор тууж оруулж байгаад бид хоёр нэг нэгээр бугуйлдаж барьж аваад хооронд нь холбож туугаад авчирсан. Харанхуй болчхоод адуу олдохгүй явж байтал 8 тооны адуу байхаар нь хоёрыг нь хулгай хийсэн. Уг нь бид хоёр өдөр 12 цаг өнгөрөөгөөд гэрээсээ явсан юм ерөөсөө адуу таарахгүй байсан юм адуу ирж явсаар байгаад харанхуй болгосон юм. Бид хоёрыг адуу хулгайлсан талаар манай гэрийнхэн бүгд мэдэж байгаад манай эхнэр намайг загнаад байсан хүний адуу хулгай хийлээ гээд байсан. Би Бөмбөгөр сумын төрийн банканд 11 дүгээр сарын 25-ны өдөр банкны хүүд 450.000 төгрөгийг төлсөн, бусдыг нь бензин хийсэн. Бид нар хоорондоо ярьж байгаад хойд талаас л авъя гэж яриад л авсан юм. Би хар өнгийн дээлтэй, хар өнгийн саравчтай малгайтай явсан.******* саарал дээлтэй хар малгайтай явсан. Хулгай хийж ирсэн адууг Амараа ах хоёуланг нь нугасалж алсан харин******* бид хоёр хамжиж алсан. Адуу хулгай хийж ирэхдээ бид хоёр цагаан голоор гараад олон овооны дээгүүр гараад Байдрагийн гүүрний дээгүүр голоор гарж ирсэн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-60 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед өөрийн найз болох Мөнх-Эрдэнийн хамт Бууцагаан сумын нутаг Тэмээтийн 1 дүгээр багийн хойд Хар уулын өврөөс 8 тооны адууг айлын саравчтай эзэнгүй хашаанд хийж байгаад 2 тооны адууг нь барьж аваад хооронд нь холбож туугаад Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг Жугамын амны эхний бууцан дээр авчирч нядалсан юм. Хамар цагаан зээрд байдас, нөгөөх нь сартай зээрд халзан байдас байсан. В үсэг шиг тамгатай байсан зөв талын гуя дээр нь дарсан байсан. Бид хоёр мориор явж хулгай хийж ирсэн. Би халиун морь унаж явсан.******* хар морь унаж явсан. Бид хоёр Богд аав гэдэг уулнаас хулгай хийхээр ярилцаж явж байсан чинь цастай байхаар нь мөр гараад баригдах байх гээд доод талаар нь явж байсан чинь 8 тооны адуу таарахаар нь 2 тооны адууг хулгайлсан, адуу хайж явсаар байтал харанхуй болохын алтайд адуу таарсан*******тэй хулгай хийе гэж ярилцаж байгаад аавт хэлсэн чинь аав тэг тэг Бууцагаан сумын Богд аавын чиглэлд яв гэж хэлсэн тэгээд бид хоёр Бууцагаан сумын чиглэлд явсан юм. Аав манай найз******* бид гурав ярилцаж байгаад хулгай хийхээр болсон юм. Бид хоёр хулгай хийж ирсэн адуугаа гэрийнхээ доод уулын жалганд 5 хоног баглаатай байлгаж байгаад гэрийнхээ гадаа авчирч эхлээд сартай зээрд байдсыг нь Мөнх-Эрдэнийн гэрийн хажууд манай аав, манай найз Мөнх- Эрдэнэ бид гурав шөнө гаргасан юм. Маргааш нь хамар цагаан зээрд халиун байдсыг нь аав болон******* бид гурав манай гэрийн хажууд гаргасан. Манай ээж Мөнхзаяа гэдсийг нь арилгасан юм. Нэг адууны махыг нь манайх идшиндээ хэрэглэж байгаа нөгөө адууны махыг******* түүний эхнэр Отгонжаргал бид гурав Бөмбөгөр суманд Нарантунгаагийн дэлгүүрт аваачиж зарсан.*******, аав бид гурав хоорондоо ярьж байгаад л хулгай хийж ирэхээр болсон..., ...бид 2 Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутгаар явж байгаад хойд талд байх Хар уулын өвөрт явж байсан харанхуй болсон тэгтэл Хар уулын өвөрт 8 тооны адуу тааралдсан, захад нь 2 тооны байдас байсан, нэг нь хамар цагаан зээрд, нэг нь буурал духтай зээрд байдаснууд байхаар нь адууны ойролцоо айлын саравчтай хороо байхаар нь хооронд нь хөөж оруулаад 2 байдсыг би бугуйлдаж барьж аваад хооронд нь холбоод хөөгөөд шөнө 03 цагийн орчим манай гэрийн гадаа ирээд 2 байдсаа барьж авч аргамжаад******* гэр лүүгээ яваад өгсөн..., ...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мөнх-Эрдэнийн хамт 8 тооны адуун дээр очиход 20 цаг өнгөрч байсан байх гадаа бол харанхуй болсон байсан. 8 тооны адууг болохоор нуруунд гараад дурандаж байгаад очсон юм. Хэдий гадаа харанхуй байсан боловч тухайн өдөр сартай шөнө байсан ба орчин дахь зүйл харагдаж байсан юм. Тэгээд тэндээс 8 тооны адууг******* бид хоёр туугаад нэг эзэнгүй айлын хашаанд 8 тооны адууг тууж оруулаад тэндээс 3 тооны адууг би бугуйлдаж барьсан юм. Тэгэхэд******* болохоор хашааны хаалганы үүдэнд зогсож байсан. Адуунуудын зүс нь харагдаж байсан. Харин им тамга нь харагдахгүй байсан. 2 тооны адууг тасалж туух гэсэн боловч тасраагүй юм. Тэгэхээр нь 8 тооны адууг нийтэд нь тууж эзэнгүй айлын хашаанд оруулж тэндээс 2 тооны адууг барьсан юм. Үлдсэн 6 тооны адууг хулгайлах ямар нэгэн сэдэлт бол байгаагүй. 2 тооны адууг барьчхаад бусад 6 тооны адууг гаргаж явуулсан юм. 2 тооны адууг барихад ашигласан гэх бугуйл, гаргахад ашигласан шар болон хүрэн иштэй 2 ширхэг хутга хоёулаа манайд байгаа. Мяндас нь 5-6 метрийн мяндас байгаа тэр нь мөн манай гэрт байгаа. Манайх тэгэхэд айлын мал малладаг байсан юм. Тухайн үед******* бид хоёрын унаж явсан гэх 2 тооны морь хоёулаа Батсуурь гэх хүнийх юм байгаа. Нэг нь болохоор бүдүүн халиун морь, нөгөөдөх нь болохоор хар өнгийн бүдүүн морь байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 43-52 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр******* ахтай цуг хулгай хийхээр явсан. Ахад нь морь байхгүй гэхээр нь тэгвэл би ааваас морь гуйя гээд аавтай хонинд явж байгаад үнэнээ хэлээд морь гуйхад аваад яв гэсэн гэв

Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Оюунбат нь миний хамтран амьдрагч******* хүүхэд, харин******* нь айл саахалт байдаг хүн байгаа юм. 2019 оны 11 сарын 10-ны үед тэр хоёр идэшний адуу олоод ирье гэхээр морь барьж өгөөд явуулсан. Тэгээд явсан шөнө 3-4 цагийн үед хоёр адуу аваад ирлээ гээд шөнө ирсэн. Өглөө нь би хаана байгаа юм гэсэн чинь голын урд талд уячихсан гэсэн тэгээд 6-7 хоногийн дараа харанхуй болохын алтайд нэг адууг нь алсан маргааш нь нэгийг нь алсан. Хоёр зээрд халзан адуу байсан би тамгыг нь хараагүй шөнө байсан учраас анзаараагүй. Тухайн хоёр адууг*******, Мөнх- Эрдэнэ нартай би нядалсан гэдэс дотрыг манай эхнэр Мөнхзаяа цэвэрлэж авсан. Нэгийг нь манайх өөрөө хүнсэндээ хэрэглэж байгаа нэгийг нь******* Бөмбөгөр суманд аваачиж Нарантунгаагийн дэлгүүрт зарсан. Хулгай хийж ирсэн адууны би нэгнийх нь толгой шийр арьсыг гэрийн ард махтай нь хураасан байгаа нөгөөхийг хадан дээр гэрийн ханаар дарчихсан байгаа. Араас нь эзэн нь ирж магадгүй гэж бодож хэд хонуулсан юм. Тэгээд ирэхгүй байхаар нь нядалсан юм.*******,******* хоёр өөрсдөө яваад ирмээр байна гэхээр нь би бас өвөл болж байна идэш хэрэгтэй байхаар нь явуулсан юм.*******,******* нар бор халиун морь, хар морь хоёр унаж явсан. Би хойшоогоо явсан дээр гэж хэлсэн юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: : 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мал эргүүлээд явж байхад******* би ингээд хоёр адуунд явчхаад ирье гэсэн. Тэгээд хоёр морь барьж өгөөд явуулсан. Тэгэхэд хоёр тооны адуу аваад ирсэн гэв.

Хохирогч Б.Төмөрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 сарын 11-нд Бууцагаан сумын 1 дүгээр багийн Магнай өврийн агуут гэх газар манай адуу байсан, тухайн өдөр адуугаа бүртгэхэд бүрэн байсан маргааш нь хүргэн Отгонбатыг адуу ойртуулж бай, морь бариадахъя гэж хэлээд явуулахад адуу тууж ирээд 2 халзан гүү чинь алга байна хэж хэлэхээр нь адуун дээрээ очиж үзэхэд алга байхаар нь мөрөөр хайж яваад адуу байсан газрын зүүн талд айлын хаваржаан дээр очиход адуу хашсан байсан, адууны мөрөн дундаас 2 морьтой хүн ирээд нэг нэгээр нь хөтлөөд аваад явсан байхаар нь мөрийг хөөгөөд Байдрагийн гүүр лүү оруулаад мөрийг алдсан, тэгээд тэр хавиар 2 морьтой хүн явж байхыг асуухад манай хүргэн Цагааны Төмөрбаатар манай адууны чиглэлтэй буюу Хужирт булан гэх газар луу хонгор, нэг нь бараан морьтой 2 хүн явж байгаа харагдсан, тухайн 2 хүнийг дурандаж харсан гэж хэлэхээр нь хүмүүсээс дахиж морины зүсээр сурч байтал манай сумын 5 дугаар багийн иргэн Пүрэвээгийн Ням-Очир гэх хүн Бөмбөгөр сумын *******,******* нар халиун, хар хээр морьтой явж байсан гэж хэлэхээр нь сумынхаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн юм. Би зээрд халзан гүү хязаалан настай, нөгөөх нь буурал духтай халзан гүү хязаалан настай 2 адуу алдсан. 2019 оны 12 дугаар сарын 09-нд сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт Бөмбөгөр сум дээр ирээд цагдаагийн байран дээр*******тай уулзахад ах нь *******,******* нарыг идэшний юм олоод ир гээд явуулсан гэж хэлсэн. *******,******* нартай Бууцагаан сумын цагдаагийн байран дээр ирээд уулзахад бид цуг явж хулгай хийсэн юм, таныг гомдолгүй болгож өгнө гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 35-37 /,

Иргэний нэхэмжлэгч П.Батсуурийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 08 дугаар сарын 14-нөөс 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл манай бог, бод нийлсэн 600 гаран тооны малыг,******* нар малласан юм. Миний бүдүүн халиун болон бүдүүн хар зүсмийн моринууд бий. Бид нар өөрсдөө аймагт байсан болохоор тэдгээрийг манай адууг унаж явсан эсэхийг мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 111-р тал/

Гэрч З.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын зээлийн мөнгөө төлөх гэхэд мөнгө байхгүй байсан юм. Тэгээд манай нөхөр болох******* хүмүүсээс мөнгө сураад явж байсан юм. Тэгсэн нэг өдөр ирээд*******ынхаас нэг адууны мах авахаар боллоо тэрийг маханд өгөөд энэ сарын зээлээ хийе гэж хэлсэн. Тухайн үед нь 2019 оны 11 дүгээр сарын 10 хэдний өдөр байсан яг хэдний өдөр байсан эсэхийг санахгүй байна. Тэгээд манай нөхөр өөрийнхөө эзэмшлийн машинтай нөгөө адууны махыг ачиж ирсэн юм. Мөнхнасан гэх хүн өөрөө байнга ченж хийдэг хүн юм байгаа. Тэгээд тэр хүнд нөгөө авчирсан махыг өгье гэж бодоод утсаар ярьсан юм. Тэр хүнээс мах авч байгаа талаар асуухад тиймээ авч байгаа юуны мах болох талаар асуусан. Ойролцоогоор 500.000 төгрөг болсон байх ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87 /

Гэрч Н.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 сарын дундуур******* нь эхнэр Отгонжаргалтайгаа мөн Отгонбат нар цагаан өнгийн машинаар ирж 1 ширхэг адууны махыг авчирч 1 кг 5000 төгрөгөөр өгсөн. Тухайн үед харанхуй болох гэж байсан. Манай дэлгүүр дотор оруулж ирж өгсөн юм. Цагаан өнгийн истанаархуу машин байсан.************** хоёр махаа машинаасаа зөөгөөд байсан Отгонжаргал хүүхдээ тэвэрчихсэн килограммыг нь хараад байсан. Отгонжаргал гэдэг эмэгтэй над руу утсаар яриад адууны мах авах уу гээд залгахаар нь би авч байгаа гэсэн чинь удалгүй аваад ирсэн юм. Надад адууны мах мөнгөөр нь зарсан. Банкны мөнгө өгөх гэж байгаа гээд байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 95-97 /,

Шүүгдэгч ******* гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 сарын 12-ны өдөр адуунаас 2 морь бариад нэг морийг нь би унаад нэг морийг нь хөтлөөд Г.Мөнх-Эрдэнийнд очсон, Г.Мөнх-Эрдэнийх Бөмбөгөр сумын нутаг Жугамын ам гэх газар голын урд байсан, манайх голын  хойд талд байсан ойролцоогоор 5-6 км зайтай, Г.Мөнх-Эрдэнийнд очиход эхнэр хүүхэдтэйгээ байпан. би Г.Мөнх-Эрдэнийг манайхаас 2 байдас алга боллоо цуг яваад хайлцаад ирье гэж хэлэхэд. би ажилтай байна гээд дургүйцээд байхаар нь гуйсаар байгаад зөвшөөрүүлээд, хөтөлж ирсэн морио унуулаад бид 2 Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутгаар явж байгаад хойд талд байх Хар уулын өвөрт явж байсан харанхуй болж байхад Хар уулын өвөрт 8 тооны адуу тааралдсан, захад нь 2 тооны байдас байсан, нэг нь хамар цагаан, зээрд нэг нь буурал духтай зээрд байдаснууд байхаар нь энэ манайх байна гэж*******д хэлээд адууны ойролцоо айлын саравчтай хороо байхаар нь хороонд хөөж оруулаад 2 байдсыг би бугуйлдаж барьж аваад хооронд нь холбоод шөнө 03 цагийн орчим манай гэрийн гадаа ирээд 2 байдсаа авчирч аргамжаад******* гэр лүүгээ яваад өгсөн. Маргааш өглөө нь дахиж Г.Мөнх- Эрдэнийнд очоод 2 байдсыг гаргалцаад  өгөөч гэж гуйгаад гэртээ дагуулж ирээд. Сартай зээрд байдасны 2 хөлийг хүлж байгаад, унагаагаад би нугаслаад 2 уулаа хамжиж хуулж янзалсан, дараагийн байдсыг мөн адил би нугаслаад хамжилцаж хуулаад манай гэрийн гадаа махыг хураагаад арьсыг нь гэрийн гадаа махны хажууд хураасан юм ...******* өөрийн цагаан суудлын машинаар ирээд адууны махаа ачаад гэр рүүгээ явсан. Адууны мах авсан өдрөөс хойш 5-6 хоногийн дараа******* 500.000 төгрөг надад өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47/

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед Бууцагаан сумын 1-р багийн нутаг Тэмээтийн бригадын хойд хар уулын өврөөс өөрийн найз болох******* хамт 2 тооны зээрд халзан зүсмийн гүүг эзэнгүй айлын хороонд хийж барьж аваад хооронд холбож туугаад Бөмбөгөр сумын 1-р багийн нутаг жугам амны эхний бууцанд авчир хээр баглаж байгаад авчирснаас хойш 6-7 хоногийн дараа нэг гүүг нь нядалсан эхний гүүг нядалсны дараа нэг гүүг нь нядалсан ... Хүрэн зүсмийн азаргатай 2 бор 1 шарга 1 хар алаг 1 зээрд даага хоёр зээрд халзантай 8 тооны адуунаас хоёр зээрд гүүг нь хулгайлсан .. Хоёулаа зээрд халзан зүсмийн зөв гуя нь дээрээ В үсэг шиг тамгатай адуунууд байсан ... Би нэг адууны махыг Бөмбөгөр суманд Нарантунгаа ахын дэлгүүрт 650.000 төгрөгөөр өгсөн 1 килограммыг нь 5000 төгрөгөөр өгсөн 130 гаруй кг болсон . Нэг адууны махыг нь Амраа ахынх идэж байгаа ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн  58-60/

Шүүгдэгч*******ын гэрчээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 сарын 10-ны үед Тэр хоёр идэшний адуу олоод ирье гэхээр морь барьж өгөөд явуулсан . Тэгээд явсан шөнө 3-4 цагийн үед хоёр адуу аваад ирлээ гээд шөнө ирсэн өглөө нь би хаана байгаа юм гэсэн чинь голын урьд талд уячихсан гэсэн тэгээд 6-7 хоногийн дараа харанхуй болохын алтайд нэг адууг нь алсан маргааш нь нэгийг нь алсан ... Би нэгнийх нь толгой шийр арьсыг гэрийн ард махтай нь хураасан байгаа нөгөөхийг хадан дээр гэрийн ханаар дарчихсан байгаа .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70/

Гэрч Х.Баяндалайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний санаж байгаагаар******* 2019 оны 10 сар юм уу 11 сарын үед цуг орж ирж байсан санагдаж байна, яг хэдэн сард гэдгийг санахгүй байна харин Т.Амарбаярын эхнэр Б.Мөнхзаяаг цуг ирсэн талаар мэдэхгүй байна, миний хувьд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас аймаг явах хүнтэй бол 7 хоногт 7 удаа ч явдаг мөн түүнээс бага ч явдаг юм. 7 хоногт хэд явах нь бол багцаа байхгүй, сумаас хүн л байвал аваад аймагт юм,*******ын хувьд надад нэг л удаа сууж ирсэн санагдаж байна, өөр сууж ирж байгаагүй юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-108/

“Энх-Нахиа” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн: .... шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Nissan Vanette маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 5.000.000 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 124/

 “Энх-Нахиа” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №640 дугаартай “... зээрд халзан гүү 1, буурал духтай зээрд гүү 1, хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ цэнэ 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг болохыг тодорхойлов ... гэх дүгнэлт / 1-р хх-ийн 114 /,

Номгон Аудит ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай “...Зээрд халзан гүү 5 настай 1, Буурал духтай зээрд гүү 5 настай 1, хулгайд алдагдсан адууны нийт үнийг 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгөөр тогтоогдож байна ... гэх дүгнэлт /хх-ийн 116-117 /, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-23/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 25-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд / 1-р хх-ийн 188-190/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө  Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Агуйт” гэх газраас иргэн  Б.Төмөрбатын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлан авч 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт болсон нь хохирогч Б.Төмөрбат, иргэний нэхэмжлэгч П.Батсуурь, гэрч З.Отгонжаргал, Н.Мөнхнасан   нарын мэдүүлэг,  Энх-Нахиа ХХК-ийн 640, Номгон аудитын 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нарт тус тус  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ,******* нарт Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шүүгдэгч******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын гэрчээр өгсөн “...Би Мөнх-эрдэнэтэй хулгай хийж ирье гэж ярилцаж байгаад аавт хэлсэн чинь аав тэг тэг Бууцагаан сумын “Богд аав”-ын чиглэлд яв гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, гэрч Г.Мөнх-эрдэнийн “..******* болон түүний аав Амараа ах хоёр идэшний адуунд яваад ир гээд морь барьж өгсөн тэгээд би*******ын хамт явж 2 тооны адуу хулгай хийж ирсэн...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч******* нь урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх бөгөөд уг хэрэгт хамжигчаар оролцсон мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* нь уг хэрэгт хамтран оролцсон талаарх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул түүнийг  бүлэглэн, хамжигчаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нар нь бусдын малыг хулгайлах  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бөгөөд УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл болгон хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ нь 2018 оны 11 дүгээр сард иргэн Д.Батбаатарын 3 тооны монголын үхрийг хулгайлсан үйлдэлд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг ялыг бүрэн эдэлж дууссан талаарх тодорхойлолтыг гаргаж ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Мөнх-эрдэнийн дээрх үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байгаа бөгөөд уг шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан нь байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж тэдэнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Төмөрбат нь хохирлыг нөхөн төлсөн талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч *******, Г.Мөнх-эрдэнэ нар нь иргэний нэхэмжлэгч П.Батсуурийн эзэмшлийн 2 морийг унаж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бөгөөд уг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морийг иргэний нэхэмжлэгч П.Батсуурьд хүлээлгэн өгч битүүмжилж үнэлүүлж нэг морийг нэг сая төгрөгөөр нийт хоёр сая төгрөгөөр үнэлүүлсэн байх тул шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нараас хоёр сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлж, иргэний нэхэмжлэгч П.Батсуурьд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ нь Б.Төмөрбатын хоёр адууг хулгайлж авчирч төхөөрсний дараа өөрийн эзэмшлийн   0794 УНХ улсын дугаартай “Ниссан” маркийн авто машинаар махыг зөөвөрлөсөн байх бөгөөд гэмт хэргийг төгссөний дараа уг авто машиныг ашигласан байх тул Г.Мөнх-эрдэнийн эзэмшлийн авто машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгч Г.Мөнх-эрдэнийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Мөнх-эрдэнэд буцаан олгож шийдвэрлэв.

Мөн хэрэгт гэмт хэргийг үйлдэхэд ашигласан цэнхэр өнгийн иштэй хутга нэг ширхэг, бор өнгийн иштэй хутга нэг ширхэг,  5 метр урттай мяндсан утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.     

Шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нар нь энэ хэргийн  учир цагдан  хоригдсон  хоноггүй болохыг тус тус  дурдав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч *******  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ,******* нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн  тул  тэднийг урьд нь ял шийтгэгдэж байсан гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч*******  овогт******* Мөнх-эрдэнэ,******* овогт**************, овогт нарыг бусдын малыг хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч*******  овогт******* Мөнх-эрдэнэ,******* овогт**************, овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил хоёр / 01 жил 02 сар / сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ  хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нарт  зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч  Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нар нь  үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нар нь энэ хэргийн учир хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хоёр морины үнэ хоёр / 2.000.000 /  сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Г.Мөнх-эрдэнийн 0794 БНХ улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Г.Мөнх-эрдэнэд буцаан олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, 5 метр урттай мяндсан утас зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Мөнх-эрдэнэ, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнх-эрдэн, *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.БАТЦЭНГЭЛ