| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0283/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/289 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Улсын яллагч: В.Дэлгэрмаа
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1914005790368 дугаар хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,
2.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 1-18 тоотод *******ийн төмсөгийг базаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 1-18 тоотод *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би *******ийн төмсөгнөөс нь базсан үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр багш нарын сургалт болоод тарж ******* манайд хамт очьё гэж хэлсэн. Уртбаяр, , ******* нарын хамт гэрт нь очиход нэг шил архи гаргаж өгсөн. ******* бид хоёр урьд өмнө нь хамт Эрдэнэцогт суманд хамт багшаар ажиллаж байсан. Би *******ид хандаж өмнө нь манай дүүд их муухай хандаж дээрэлхэж байсан гэж хэлэхэд ******* миний бөгс рүү өшиглөж өндийх гэхэд миний дээрээс сууж тархи толгой руу гараараа цохисон. Тухайн үед миний гар дээр дарж суусан байсан учир гар хөдөлж болохгүй байсан. Би төмсөг дээрээс нь базаж авахад *******, хоёр салгасан. Төмсөг нь урагдсан байсан тул эмнэлэг дээр очиж оёо тавиулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Тухайн үед дөрвөн багш нарын хамт гэртээ орж ирсэн. Тэгээд би 1 шил архи гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад нэг зүйл дээр санал зөрөлдөөд би ******* багшаас дэмжлэг авах гээд асуухад чи Эрдэнэцогт суманд яг юу хийж байсан миний хүүхдийг дарамталж байгаад ирсэн биз дээ гээд над руу дайрсан. Тэгээд намайг цохих гэхээр нь хоёр гараас нь бариад буйдан руу түлхсэн. Дахиад цохих гэхээр нь 2 гарнаас бариад доош нь дарахад намайг мөргөсөн. Тэгээд миний төмсөгнөөс базсан би нүүр рүү нь цохьсон. миний араас татчихаад тавихгүй байхаар нь тай маргалдсан. тай гадаа гараад би төмсөгөө үзүүлсэн чинь би төмсөгнөөс базсан байхыг хараагүй чамайг дээрээс гарчихсан цохиж байна гэж бодсон. Эргээд орсон манай дүү эхнэр рүү ярьсан байсан. Маргааш нь ******* багш ирээгүй. Дараа нь ******* багш надтай ирж уулзаад 130.000 төгрөг өгсөн гэв. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* багш чи миний хүүхдийг дарамталж байсан гэж дайраад байхаар нь *******ыг буйдан руу түлхсэн эргэж босож ирээд миний төмсөгнөөс базсан, би гарыг нь тавиулах гэж ноцолдож байх үед хөгшин хүн зодож яах гэсэн юм гэж хэлээд араас намайг тэвэрч хорьсон ... ******* төмсөгнөөс базаад байхаар нь би толгой руу нь гараараа дэлсэж холдуулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр ******* миний 2 гарнаас бариад дээрээс гарч суусан. Толгой руу цохьсон. Би *******ээс хохирол нэхэмжлэхгүй. Би хөдөө явсан нь үнэн. Мах борлуулаад мөнгөтэй болчихоод ирсэн. Хөдөөнөөс ирээд шинжээч эмчид үзүүлсэн гэв. Би *******ээс хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би *******ид хандаж өмнө нь чи манай дүүд их муухай хандаж дээрэлхэж байсан гэж хэлэхэд ******* намайг бөгс хэсэг рүү өшиглөж өндийх гэхэд миний дээрээс сууж тархи толгой руу гараараа цохьсон ... ******* гараараа нүүр толгой руу цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан. Дараа нь хавирга хэсэгт өвдөж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/ Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ******* мний төмсөгнөөс базсанаас болж төмсөгөндөө оёдол тавиулсан. Миний эмчилгээний зардалд 130000 төгрөг төлсөн, хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Над руу дайрах үед би *******ыг буйдан руу түлхсэн ******* эргэж босож ирээд миний төмсөгнөөс базсан тэр үед би гарыг нь тавиулах гэж ноцолдож байхад хөгшин хүн зодож яах гэсэн юм гэж хэлээд намайг араас тэвэрч хорьсон. ******* төмсөгнөөс базаад байхаар нь би толгой руу нь гараараа дэлсэж холдуулсан ... Би найз ыг дагуулж гараад төмсөгөө үзүүлсэн. Би эмнэлэг явж эмчилгээ хийлгэсэн ..... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* багш манай ахын төмсөгнөөс базаж бараг 20 минут базсан, цус алдаж эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн, ахын өмд урагдсан байсан ... хэд хэдэн оёо тавиулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Насанд хүрээгүй гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би нөгөө талын өрөөнөөс гарч ирэхэд нэг ах манай ахын араас тэвэрч бариад зогсож байсан. Нэг нь урд талд заамдаад барьчихсан байхад би салгасан. Араас нь тэвэрч байсан ахтай манай ах гараад явсан. Дараа нь төмсөг задарсан байна гэж хэлээд түргэн дуудсан ... манай ахын урд байсан настай ахын хамар болон чих орчимд цус гарчихсан шалбарчихсан байсан ... /хх-ийн 19/
Гэрч Ш.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ... , *******, ******* бид дөрөв юм яриад сууж байхад *******, ******* нар хоорондоо маргалдаад нэгнийгээ зуураад цохиод байсан. ******* дээр нь гараад суусан байсан. Би салгах гэж очтол баруун талын хавирга орчим тохойлдохоор нь би холдоод та хоёр боль гэхэд салаагүй ... хоёр дахь удаагаа салгаад *******ийг өрөөнд нь оруултал эргэж гарч ирээд бид хоёрт төмсөгний арьс урчихсан байна гэж хэлээд үзүүлэхэд бага зэрэг улаан язалсан юм шиг харагдаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 21- ний өдрийн 512 дугаар шинжээчийн 1. *******ийн биед хуухнагт шарх, зөөлөн эдийн няцрал, бэлэг эрхтэнд хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 24/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 28- ны өдрийн 527 дугаар шинжээчийн 1.*******ын биед зүүн 10-р хавирганы цууралт, зүүн доод 2-р шүдний сулрал, доод уруул, баруун гуя, зүүн чих, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыр 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 30/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 40-41, 42- 43/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 62-65/, эд 4 хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-69, 70-73/, шүүгдэгч *******ийн амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 25/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1589 дугаар тодорхойлолт /хх-ийн 86/, Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 308 дугаар тодорхойлолт /ххийн 87/, шүүгдэгч нарын эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 76/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77, 79/, шүүгдэгч нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78, 80/, депозит дансны хуулгууд /хх-ийн 83-85/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 155 дугаартай тодорхойлолт /хх-ийн 88/, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 68 дугаар тодорхойлолт /хх-ийн 89/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-91/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 98/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 1-18 тоотод *******ийн төмсөгийг базаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр орой 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар баг 1-18 тоотод *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын ... ******* миний бөгс рүү өшиглөж өндийх гэхэд миний дээрээс сууж тархи толгой руу гараараа цохисон,...миний гар дээр дарж суусан гар хөдөлж болохгүй байсан, би төмсөг дээрээс нь базсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/ шүүгдэгч *******ийн ... би *******ыг буйдан руу түлхсэн эргэж босож ирээд миний төмсөгнөөс базсан, би гарыг нь тавиулах гэж ноцолдож байх үед ******* төмсөгнөөс базаад байхаар нь би толгой руу нь гараараа дэлсэж холдуулсан .. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/ хохирогч *******ын ... ******* намайг бөгс хэсэг рүү өшиглөж өндийх гэхэд миний дээрээс сууж нүүр, тархи толгой руу гараараа цохисон,...дараа нь хавирга хэсэгт өвдөж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/ хохирогч *******ийн ....******* төмсөгнөөс базаад байсан,..би эмнэлэг явж эмчилгээ хийлгэсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12/ гэрч ийн ... манай ахын төмсөгнөөс базаж бараг 20 минут базсан, цус алдаж эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн, ахын өмд урагдсан байсан ... хэд хэдэн оёо тавиулсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
насанд хүрээгүй гэрч ын ... Нэг нь урд талд заамдаад барьчихсан байхад би салгасан,... дараа нь төмсөг задарсан байна гэж хэлээд түргэн дуудсан ... манай ахын урд байсан настай ахын хамар болон чих орчимд цус гарчихсан шалбарчихсан байсан ... /хх-ийн 19/гэх мэдүүлэг 5 Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 21- ний өдрийн 512 дугаар шинжээчийн ... *******ийн биед хуухнагт шарх, зөөлөн эдийн няцрал, бэлэг эрхтэнд хуралт гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 24/
Баянхонгор аймгийн шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 28- ны өдрийн 527 дугаар шинжээчийн ... *******ын биед зүүн 10-р хавирганы цууралт, зүүн доод 2-р шүдний сулрал, доод уруул, баруун гуя, зүүн чих, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 30/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нар нь бие биеэ үл хүндэтгэсэн, өөрсдийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******, ******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй талаар илэрхийлсэн, харин хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч ******* нь хагалгаа болон эм тарианы зардал 130000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ 6 хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын лаборатори Номундалай цогцолбор сургуульд технологийн багш ажилтай, сарын 649000 төгрөгийн цалинтай, хувьдаа хашаа байшингийн хөрөнгөтэй, шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ерөнхий боловсролын сургуульд насан туршийн боловсрол менежер ажилтай, сарын 710,000 төгрөгийн цалинтай, хувьдаа хашаа байшингийн хөрөнгө зэрэг шүүгдэгч нар нь тодорхой тогтмол орлоготой шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын ... рентген зураг 1 ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”, шүүгдэгч *******ын эзэмшлийн ... самсунг маркийн гар утас ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******, ******* нарт буцаан олгож, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх 7 хэмжээний буюу / 450,000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч *******ын ... рентген зураг 1 ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”, шүүгдэгч *******ын эзэмшлийн ... самсунг маркийн гар утас ...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******, ******* нарт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА