| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/75 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ы ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******, Ц.******* нарт холбогдох 18230002101 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хотын дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт амьдардаг, хот дүүрэг дугаар хороо сурагчийн тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ы ******* /Регистрийн дугаар: *******/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1996 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хотын дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт амьдардаг, хот дүүрэг дүгээр хороо ын тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Г.*******, Ц.******* нар нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт буюу бүлэглэн, машин механизм ашиглан 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хийдийн цогчин дуганд нэвтэрч Бурхан багш 2 шавийн хамт бурхан, Нар хажид бурхан, Майдар бурхан, Богд лам бурхан, Занабазар бурхан, Ногоон дарь эх бурхан, Цэвэгмид бурхан, мөнгөн суварга зэргийг нууцаар, хууль бусаар авч 13400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох Шүүгдэгч овогт *******ы *******, овогт *******ийн ******* нар нь бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хийдэд нэвтрэн орж Бурхан багш 2 шавийн хамт бурхан, Нар хажид бурхан, Майдар бурхан, Богд лам бурхан, Занабазар бурхан, Ногоон дарь эх бурхан, Цэвэгмид бурхан, мөнгөн суварга зэрэг эд зүйлийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Дээрх бурхан болон мөнгөн суваргыг алдсан талаараа мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.ын “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө ...би хийддээ ирээд үзсэн чинь манай цогчин дуган хийдийн хаалганы цоожны цүүг нь сугалаад хулгай орсон. ...манай хийдийн гол хоймор хэсэгт байдаг шилэн хоргоны дотор баруун буланд байдаг хүрэн өнгөтэй модон хайрцаг дотор байсан бурхан багш хоёр шавийн хамт нэртэй бурхан /тухайн бурхан нь 20 см орчим өндөртэй, суумал хэлбэртэй, гуулин цутгамал бурхан 1 ширхэг/ тухайн бурхан багшийн хажууд байрлах хоёр шавь нь босоо байрлалтай, баруун гар талд байдаг шавийн гар нь хугараад наасан байсан. ...15 см орчим өндөртэй мөнгөн суварга 1 ширхэг, ...25 см орчим өндөртэй, гуулин цутгамал, Хажид нэртэй бурхан, хийдийн зүүн хоймор хэсэгт байдаг шар өнгийн хөшигтэй гүнгэрваан дотор байсан хагас суугаа хэлбэртэй гуулин цутгамал, Майдар нэртэй бурхан 1 ширхэг, мөн хойморт байх шилэн хорго дотор байсан 5-7 см орчим өндөртэй шавраар хийсэн, Занабазар нэртэй бурхан 1 ширхэг, 5-7 см орчим өндөртэй гуулин цутгамал Цэвэгмид нэртэй бурхан 1 ширхэг, шавраар хийсэн 5 см орчим өндөртэй ногоондарь-эх нэртэй бурхан 1 ширхэг, шилэн хорго дотор байсан 50-60 мянган төгрөг зэрэг эд зүйл алга болсон...” гэсэн мэдүүлгээр, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч М.ийн “...Хийдэд ороод үзсэн чинь манай хийдийн хоймор хэсэгт байдаг шилэн гүнгэрваан дотор байсан бурхан багш хоёр шавийн хамт нэртэй бурхан, Мөнгөн суварга 1 ширхэг, Хажид нэртэй бурхан, Майдар нэртэй бурхад байхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, Өглөө хийдэд галлагаа хийхээр ирэхэд нь хаалганы цоожийн цүүг сугалан онгойлгосон байсан талаар мэдүүлсэн гэрч Б.гийн “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өглөө 07 цагт хийдийн гол цогчин дуганд орж гал түлэх гээд хаалганы цоожийг онгойлгох гэхэд хаалганы цоожийг нь хөшөөд цүүг нь сугалаад хаячихсан байсан, Тэгээд ...хартал хүмүүсийн мөнгө хийдэг шилэн сав алга болсон байсан, хийдээс гараад хийдийн урдуур болон бусад 5 хийдийн гадна талаар явж шалгасан тэр үед бусад дуган хийд зүгээр байсан...” гэсэн мэдүүлгээр, Г.*******аас мөнгөн суварга худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Т.ын “...Би суварга авсан хүнийг харвал танихгүй. Өндөр, нам биетэй, өндөр нь туранхай, намхан нь махлаг бор залуу, 30-40 орчим насны 2 залуу байсан. Би дээрх 2 залуугаас 1 ширхэг мөнгөн суварга л авсан, өөр эд зүйл аваагүй. ...тухайн үед мөнгөн 1 ширхэг суварга 1.000.000 төгрөгөөр тооцож авсан. Надад мөнгөн суварга өгөхдөө хамт толгой нь хугарсан шавар бурхан өгсөн, би тэрийг нь үнэлээгүй, өөрсдөө орхиод гараад явсан...” гэсэн мэдүүлгээр, аймгийн сумаас Завхан аймгийн сум хүртэл Г.*******, Ц.******* нартай хамт явсан гэрч Н.гийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* хоёр Завхан аймгийн сум руу яваад ирэх ажил байна, хүнээс мөнгө авна, явах гэсэн чинь унаа олдохгүй байна, тай уулзаад яваад өгөөч гэсэн чинь явж өгсөнгүй, та нэг хэлээд өгөөч гэхээр нь би өөрийн утаснаас ын гар утас руу залгаад *******, ******* нар Завхан аймгийн сум руу явах ажилтай гэнэ, чи яваад өгөөч гэсэн чинь явахгүй гэсэн, тэгэхээр нь чи манай гадаа хүрээд ирээч гэсэн чинь өөрийн машинтайгаа манай гадаа ирсэн, тэгээд бид нар тай уулзсан чинь намайг хамт явахгүй бол явахгүй гэхээр нь би тэд нартай хамт явах болоод ...бид нар ын цагаан өнгөтэй “Verna Accent” маркийн автомашинаар Завхан аймгийн сум руу гараад тэр шөнөдөө суманд ирсэн, суманд нэртэй зоогийн газарт орсон, тэр зоогийн газарт хоёр хоносон, тэгээд *******ыг юугаа хийгээд энд байгаад байгаа юм бэ? ажил чинь болсон бол буцмаар байна гэсэн чинь ******* хэдүүлээ сум руу очъё, сум орж хүнээс мөнгө авах болсон гэсэн, тэгээд бид нар нэг өдөр гэх сум руу гарсан, шөнө 22 цагийн орчимд Завхан аймгийн сумд ирсэн, гудамжаар нь явсаар байгаад хамгийн арын хашааны ард машинаа зогсоо гэсэн, тэгээд *******, ******* хоёр машинаас буугаад хүнтэй уулзаад ирнэ гээд явсан, би машинаас буугаад морь харчихаад /бие засчихаад/ буцаад машиндаа орж ирээд сууж байхад *******, ******* хоёр ирсэн, тэр хоёр хүнтэй уулзаад ирлээ, ажил болсон одоо буцна гэсэн, бид нар тэр шөнөдөө орсон. намайг гэрт хүргэж өгөөд явсан, тэр өдрийн үдээс хойш гэртээ байж байхад нэг бурхан барьчихсан манай хашааны гадаа ирсэн, би тэр үед нь юун бурхан юм бэ гэж аас асуухад “******* замын зардалд өгсөн, энэ бурханыг зараад зардлын мөнгөө гаргаж аваарай” гэсэн, энэ бурханыг та надад зараад өг гэхээр нь би тэр бурханыг нь аваад амбаартаа хийсэн. Би тэр хоёрыг хулгай хийсэн талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “...2018 оны 02 дугаар сарын 20-ны үед ...******* миний гар утас руу залгаад Завхан аймгийн сум руу яваад ирмээр байна, хүнээс мөнгө авах ёстой, танд өдрийн 50.000 төгрөг өгнө гэхээр нь би явахгүй гэсэн, маргааш нь ах миний утас руу залгаад *******, ******* хоёр Завхан аймгийн сум руу явах ажилтай байна гэнэ, чи яваад өгөхгүй юм уу гэсэн, би тэр үед бас л явахгүй гэж хэлсэн, тэгсэн чинь ах намайг яваад өгчих гээд байхаар нь би ахын гадаа очоод тэд нартай уулзаад ахыг хамт явах юм бол явж өгнө гэж хэлсэн. Би машинаа жолоодоод ах миний хажууд суугаад *******, ******* хоёр арын суудал дээр суугаад бид нар миний Verna accent маркийн УВА улсын дугаартай автомашинтай Завхан аймгийн сум руу гарсан, тэр өдөртөө Завхан аймгийн сумд ирээд нэртэй зоогийн газарт орсон, тэр газарт хоёр хоноод явахгүй болохоор нь би буцлаа, ар гэр амьдрал хэцүүдлээ гэсэн чинь ах надтай хамт буцна гэсэн, тэгсэн чинь ******* хэдүүлээ Завхан аймгийн сум руу явна, очиж хүнээс юм авна гэсэн, тэгээд бид нар Завхан аймгийн сум руу гарсан, сумд очоод гудамжаар явж байгаад нэг хашааны ард очоод машинаа энд зогсоочих гэхээр нь би машинаа зогсоогоод машин дотроо суугаад үлдсэн. *******, ******* хоёр буугаад явсан, ах бие засахаар явсан байх, удалгүй ах орж ирсэн, ахыг машинд орж ирээд сууж байхад *******, ******* хоёр орж ирсэн. Тэгээд бид нар буцаад тэр шөнөдөө орсон. ...би *******ын утас руу залгаад замын зардлаа авмаар байна гэж ярьсан чинь намайг хүрээд ир гэхээр нь би тэр хоёрын буусан буудалд орсон, тэр үед ******* надад нэг бурхан гаргаж өгсөн, би тэр үед бурхан авахгүй, юун бурхан юм бэ гэсэн чинь хүнээс авсан гэсэн, тэгээд зараад мөнгө болгоод зардлаа гаргаад авчих гэхээр нь тэр бурханыг нь аваад ахад аваачиж өгөөд та энэ бурханыг зараад мөнгө болгоод өгөөрэй гэж хэлээд үлдээсэн, тэрнээс хойш *******, *******, нартай уулзаагүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ийн “... сумаас сумын төв орох замд гэх газарт цагаан өнгийн “Accent” маркийн автомашинтай зөрсөн. Намайг зөрж байхад машин нь цасанд суугаад машинаас 3 залуу гарч ирээд машинаа цаснаас түрж гаргаад яваад өгсөн. Би тэр машины хажуугаар нь гарахдаа цонхоо хагас онгойлгоод мэнд мэдэх гээд сайн байна уу? Сайн явж байна уу? гэхэд тэр хүмүүс огт дуугараагүй, машинаа түрж гаргаад яваад өгсөн, би машины дугаарыг нь хараагүй, тэр машин ер нь дугааргүй байсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлгээр, Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.*******ын “...2018 оны 02 дугаар сарын 20-ны орчимд оос машин авах ажлаар өөрийн найз *******ыг аваад автобусанд суугаад д ирсэн. Завхан аймгийн сумын Гандангаас хулгай хийе гэж бодоод сум руу явах гэсэн чинь Унаа олдохгүй байсан, би тэр үед тай уулзаад Завхан аймгийн сум руу яваад өгөөч гэж гуйсан чинь зөвшөөрөхгүй байсан, тэгэхээр нь ахтай очиж уулзаад Завхан аймгийн сум руу явах ажил байна, хүнээс өмнө юм авах ёстой юм, та унаа олоод өгөөч, би г яваад өгөөч гэж гуйсан боловч, явж өгөхгүй байна гэсэн чинь ах тай утсаар яриад чи *******тай хамт Завхан яваад ирээч, ******* Завхан аймгийн сум ороод хүнээс мөнгө авах ажилтай гэж байна гэсэн чинь машинтайгаа ахын гадаа хүрээд ирсэн, тэгээд явах гэсэн чинь би ганцаараа явахгүй ахыг хамт явна гэвэл явж болно гэсэн, тэгээд бид нар Завхан аймаг руу гарсан, тэгээд Завхан аймгийн суманд ирээд нэртэй зоогийн газарт орсон, тэр газарт хоёр хоноод нэг орой сум руу гарсан, тэгээд сумын төв дээр очоод нэг хашааны ард машинаа зогсоосон, тэр үед ах морь харахаар буугаад явсан, машиндаа үлдээд ******* бид хоёр машинаас буугаад хийдийн хашаагаар орсон чинь хийдийн хашааны хаалга онгорхой байсан, тэгээд хашааны дотор зүүн урд хэсэгт байрлах шар өнгөтэй хийдийн хаалгыг татаад үзсэн чинь онгорхой байхаар нь хийд рүү орсон, хийдийн дотор хоймор хэсэгт байсан шилэн хоргон дотроос бурхан багш болон бусад бурхад, мөнгөн суварга, шилэн савтай мөнгө зэргийг аваад хийдийн хашааны хойд хэсгээр даваад мөнгөтэй шилэн савыг нь газарт унагааж алдаад хагалсан, тэгээд дотор нь байсан мөнгөнөөс нь аваад шилэн савыг нь тэр газарт үлдээсэн. Тэгээд машин дээрээ ирсэн чинь ах хоёр машин дотор байсан, тэгээд орсон. замын зардал нэхээд байхаар нь энэ бурханыг авчих би хүнээс авсан юм, зараад мөнгө болгочих гэж хэлээд саргар хэлбэртэй бурхан үлдээсэн, тэгээд ******* бид хоёр оос автобусанд суугаад хот руу гарсан, хотод очоод ******* бид хоёр гэр гэртээ харьсан, хэд хоногийн дараа бурханаа зарах гээд Урт цагаан орсон урт цагаанд бурхан шашны эд зүйл зардаг гэх хүнд мөнгөн суварга, бурхан багш хоёр шавийн хамт, бас нэг жижиг бурхан зэргийг 1.200.000 төгрөгрөөр өгсөн, нэг бурхныг нь нэг танихгүй хүнд 5.000 төгрөгөөр өгсөн, өөр бурхан аваагүй...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ц.*******ын “...2018 оны 02 дугаар сард байхаа *******... аймгийн төв оос сум орох ажил байна гэсэн, тэгээд тай уулзаад сум руу яваад өгөөч гэсэн чинь нь явж өгөхгүй гэсэн, тэр үед *******, гэх хүнтэй очиж уулзаад Завхан аймгийн суманд очих ажил байна, та унаа болоод өгөөч, ыг яваад өгөөч гэсэн чинь явж өгсөнгүй, гэсэн тэр үед ах ын гар утас руу залгаад ******* Завхан аймгийн сум орох ажилтай гэнэ, чи хамт яваад өгчих гэсэн чинь өөрийн эзэмшлийн цагаан өнгөтэй Верна аксент маркын автомашинтай ахын гэрийн гадаа ирсэн, тэр үед *******, ах хоёр гараад тай уулзсан, тэгээд Завхан аймгийн сум руу явах болоод машинаа жолоодоод ах жолоочийн хажууд суугаад, ******* бид хоёр арын суудалд суугаад бид 4 Завхан аймгийн сум явсан. Орой суманд очоод нэртэй гуанзанд 2-3 хоносон. Завхан аймгийн сумаас сум руу гарсан, шөнө 22 цагийн орчимд байх сум руу ороод нэг хашааны ард машинаа зогсоогоод , ах хоёр машиндаа үлдсэн, ******* намайг хамт явъя айлд орно гэсэн, тэгээд би *******тай хамт буугаад нэг хашаа руу орсон чинь гандан байсан, ******* тэр хашаанд байсан гандангуудын хамгийн урд байх шар өнгөтэй хийдийн хаалган дээр очоод хаалгыг нь татсан чинь хаалга нь онгойчихсон, тэгээд ******* гандан руу орсон, би гандангийн үүдэн дээр нь зогсож байсан, тэр үед ******* мишокны гадна талын уутанд 7-8 ширхэг бурхан хийчихсэн, шилэн савтай мөнгө барьчихсан гараад ирсэн, тэгээд би шилэн савтай мөнгийг нь аваад ******* мишокны ууттай бурхнуудаа бариад хашааны хаалгаар гарах гэсэн чинь ******* хашааны хойгуур нь давна гэсэн, тэгээд бид хоёр хашааг нь даваад гарсан чинь би шилэн савтай мөнгөө газарт унагаад хагалчихсан, бид хоёр тэр шилэн саван дотор байсан мөнгийг нь аваад шилийг нь үлдээгээд явсан. *******аас замын зардал өг гэсэн чинь ******* мөнгө байхгүй, замын зардалдаа үүнийг ав гээд нэг бурхан өгсөн, тэр бурханыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Н.гээс хажид бурханыг, гэрч Д.аас мөнгөн суваргыг хураан авч хохирогчийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч байгууллагад 13400000 төгрөгний хохирол учирсан нь Боловсрол, соёл, Шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн шинжээчийн 2019 оны дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн /Мөнгөн суварга/ 1 ширхэг ... Сангийн сайдын 2013 оны “Журам батлах тухай” 140 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Түүх соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны жагсаалт”-ын 4.1.9- д заасныг баримтлан үнийг 5.000.000 төгрөгөөр тогтоолоо...” гэсэн дүгнэлт, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 30 дугаартай “...1.Бурхан багш 2 шавийн хамт 1 ширхэг-5.000.000, 2.Нар хажид бурхан 1 ширхэг- 1.000.000, 3.Майдар бурхан 1 ширхэг -1.000.000, 4.Богд лам бурхан -200.000, 5.Занабазар бурхан -300.000, 6.Ногоон дарь эх бурхан -300.000, 7.Цэвэгмид бурхан -600.000, Нийт 8.400.000 төгрөг...” гэсэн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон болно. “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шудрагаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь аймгийн сумаас Завхан аймгийн сумд Д.ын тээврийн хэрэгслээр ирсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдээд буцаад уг тээврийн хэрэгслээр аймаг руу явсан үйл баримт тогтоогддог ба тэднийг гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ. Мөн Ц.*******, Г.******* нар нь өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хийдийн цогчин дуганы хаалганы цүүг сугалан орсныг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзнэ. Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь бүлэглэн машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд “Ц.******* хулгай хийгээгүй, Г.*******тай санаа зорилго нэгдээгүй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдснийг хамтран оролцсонд тооцох бөгөөд Ц.******* нь Г.*******ыг Гандан пэлжээлэн хийдийн цогчин дуган буюу үйл ажиллагаа явуулдаг орон байранд хууль бусаар нэвтэрч орсон мөн Г.*******ыг тухайн хийдээс хулгай хийж байгааг мэдсээр байж гадна нь зогсож байсан. Мөн хулгай хийж авсан эд зүйлсээс заримыг авч хашаа даван зугтсан үйл баримтад дүгнэлт хийхэд Ц.******* Г.*******ыг хулгай хийхэд дэмжлэг үзүүлж хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзнэ. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг буюу бүлэглэн машин механизм ашиглан үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь 5000000 төгрөгний үнэ бүхий мөнгөн суварга, 1000000 төгрөгний үнэ бүхий Хажид бурханыг хохирогчид буцаан өгсөн учир хохирлоос 6000000 төгрөгийг хасаж, 7400000 төгрөгний хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэрэгтэй танилцах, мэдүүлэг өгөх, шүүх хуралд оролцох зорилгоор сумаас Улиастай суманд ирсэн, буцсан хоол, буудал, унааны нийт 844000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрх зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй. Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэхгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гаргуулах зардалд хамаарахгүй байна. Хохирогчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн буудалд байрласан баримтууд нь хэдэн сарын хэдний өдөр ямар зорилгоор буудалд байрласан нь тодорхойгүй, бензиний зардлын баримтуудын зарим баримтын үнийн дүн засвартай байна. Мөн хүний өдөр тутмын хэрэгцээний зайлшгүй зардал болох хоол хүнсний зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй учир 844000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г.*******, Ц.******* нар Завхан аймгийн сумд Д.ыг хөлслөн Н.гийн хамт ирсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч шүүгдэгч нар Д., Н.тэй нартай бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал гэрч Д., Н. нар шүүгдэгч нарыг хулгай хийсэн талаар мэдээгүй гэж мэдүүлдэг ба энэ мэдүүлгүүд нь яллагдагч Г.*******, Ц.*******ын нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч нар нь Д., Н. нартай Завхан аймгийн сум руу очих зорилгоор хамт явсан боловч тэдэнтэй санаа зорилгоороо нэгдэж хулгай хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтэй “сүсэгтэн олны хандив болгон өгсөн шилэн хоргонд байсан мөнгө 50000-60000 төгрөг хулгайд алдагдсан” гэж мэдүүлдэг ба харин шүүгдэгч Ц.******* шилэн хоргонд 6000-7000 төгрөг байсан гэж мэдүүлжээ. Дээрх шилэн хоргонд хэдэн төгрөг байсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй байна. Улсын яллагч яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд яллагдагч нарыг хийдээс бэлэн мөнгө хулгайлсан гэж яллаагүй, яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг зөвхөн алдагдсан бурхан, мөнгөн суварганы үнэлгээгээр тогтоосон. Түүнчлэн шүүх хуралдааны явцад хохирогчийн төлөөлөгч М. “тухайн шилэн хоргонд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй. Тэр мөнгө сүсэгтэн олны хандивын мөнгө болохоор манай хийдийн хөрөнгө биш нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж байгаа зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.*******, Г.******* нар нь хохирол болох 7400000 төгрөгийг нөхөн төлөхийг хүсч шүүх хуралдааныг завсарлуулах санал гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн 16 цаг хүртэл хугацаагаар завсарлуулсан. Уг хугацаанд шүүгдэгч нар 7400000 төгрөгийг хохирогч хийдэд төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул тэднийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.*******д 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар /бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах/ 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. Шүүгдэгч Г.*******ын өмнө үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй нийцэж байх тул түүнийг өмнө Эрүүгийн хуулийн дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг мөн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэснийг хүлээж авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ц.******* гэмт хэрэг үйлдээгүй гэж гэм буруугийн шүүх хуралд маргаж байсан учир түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэж үзэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь нотлох баримтаар тогтоосон хэргийн үйл баримтыг харгалзах хууль зүйн дүгнэлтийн хамт зөвшөөрөх ойлголт ба гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хуулиар тогтоосноос хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон түүний оролцоо, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.*******ын хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан түүнд 2 жил 3 сарын хугацаатай хорих ял, шүүгдэгч Ц.*******ын хохирлоо нөхөн төлсөн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулав. Шүүгдэгч нар нь машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн учир тээврийн хэрэгслийн үнийг хуваан гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос гутлыг шүүгдэгч Г.*******д мөн хагархай шилэн хоргыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.т тус тус буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч Г.*******д Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Шүүгдэгч хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлджээ. Тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл ялыг сэргээж нэмж нэгтгэн эдлүүлэх хуулийн зохицуулалт 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудын аль алинд нь тусгагдсан тул Г.*******д оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 4 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. Г.*******ын ял шийтгүүлсэн бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа ба 2015 оны Эрүүгийн хуульд дээрх гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэхээр заасан учир ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийцүүлэн хасах журмыг хэрэглэхгүй. Шүүгдэгч нарын хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8 болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ийн *******, овогт *******ы ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /таван/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Г.*******д оногдуулсан 5 /таван/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 800000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн Ц.*******аас 400000 төгрөгийг, Г.*******аас 400000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай. 6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 5 хоногийг, 20 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолд дурдагдсан цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож эдлэх ялаас хассугай. 7. Шүүгдэгч Г.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус тоолсугай. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос гутлыг шүүгдэгч Г.*******д, шилэн хоргыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.т тус тус буцаан олгосугай. 9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн буудал, хоол, унааны зардал нийт 844000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 10. Иргэн Д.ын эзэмшлийн “Верна аксент” маркийн УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5/16 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. . Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.******* шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ