Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2018/00010

 

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар 1959 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Б овогт Н.М-г (УГ.......) нас барсан гэж зарласугай.

   2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс 35.100 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1842 дугаартай шүүгчийн захирамжаар 35.100 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ