Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 423/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Х.Амарбаясгалан

Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгч Д.Цацрал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Доржготовын Цацралд холбогдох 1734000620203 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жимс, ногоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Сонгино-Хайрхан дүргийн 1 дүгээр хороо Толгойтын 83-02 тоотод оршин суух, урьд нь 6  удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Доржготовын Цацрал /РД: ИЮ69071108/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Цацрал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хүннү тур амралтын газарт ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө С.Болорчулууны LG K-250, LG-6800 маркын 2 ширхэг гар утас хулгайлж 220.000 төгрөгний, Б.Одгэрэлийн Sumsung Galaxy Grand-1 маркын гар утсыг хулгайлж 100.000 төгрөгийн, Г.Гандэлгэрийн Galaxy Grand-2 маркын гар утсыг хулгайлж 80.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Цацрал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Хүннү турт ажиллаж байгаад тогооч, үйлчлэгч нартай төрсөн өдөр тэмдэглээд архи ууж байхад захирал Тамираа над руу уурлаад та одоо орж унт гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад өрөөндөө ороод байж байтал Тамираа Болорчулуун хоёр орж ирээд Болорчулууныг Тамираа дараад авахаар нь чи яагаад байгаа юм бэ гэхэд чамд хамаагүй чи манай компаниас гармаар байгаа юм бол одоо ч гэсэн манай компаниас гарч болно гээд байхаар нь би гомдоод гадаа гарч тамхи татаад буцаж орж ирээд явдаг юм билүү гэж бодсон. Ер нь Тамираа охидуудыг хүчирхийлэх байдалтай байдаг. Тэгээд унааны зардал байхгүй юм яадаг юм билээ гэж бодож байсан чинь Болорчулууны хоёр гар утас миний орон дээр байхаар нь аваад бас Одгэрэлийн утас тэр оюутан хүүхдийн утас гээд 4 гар утсыг нь аваад гарч явсан. Тэгээд шөнө 5 өнгөрч байхад таксинд суугаад офицер хүртэл 1 утсыг нь өгсөн. Тэндээсээ цаашаа цэнхэр дэлгүүр хүртэл таксидахдаа 2 утасыг нь өгсөн” гэв. 

 

Хохирогч С.Болорчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 07 сарын 12-ны өдөр ажлаа тараад өрөөндөө ажилчидтайгаа баяр болсон гээд пиво уусан. Тэгээд 02 цаг хүртэл ууцгаагаад өрөөндөө орж амарсан. Бм өрөөндөө орж ирээд гар утсандаа сэрүүлэг тавих гээд утсаа хайгаад олоогүй. Өглөө 07 цагт манай ажилчид Одгэрэл, Ганаа нарын гар утас миний утастай цуг алга болсон байсан. Тэр шөнөдөө Цацрал гэх хүн гэнэт явчихсан байсан...гар утсаа 160.000, 60.000 төгрөгөөр тус тус үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

Хохирогч Б.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хүннү тур амралтын газарт ажил дуусаад 00 цагийн үед ажиллагсадаа хайж наадмын баяр тэмдэглэн пиво ууцгаасан. Тэгээд өрөөндөө орж амарсан, өглөө 05 цаг сэрээд харахад надтай хамт нэг өрөөнд байсан Цацрал эгч хувцасаа аваад явсан байсан, тэгээд гар утсаа үзтэл алга болсон байсан. Би утсаа дэрэн доогуураа хийсэн байсан, миний түрүүвчинд байсан 15.000 төгрөг, нүүрний будагууд кошлоктойгоо алдагдсан байсан. Би гар утсаа нэг жилийн өмнө 100.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/

Хохирогч Г.Гандэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хүннү тур амралтын газарт ажлаа дуусгаад пиво ууцгаасан...өглөө 05 цагт сэрэхэд гар утас алга болсон байсан. Тэгтэл Одгэрэл өрөөнд орж ирээд миний гар утас алга болсон байна гэж хэлсэн. Мөн Цацрал эгч алга болсон байсан. Мөн Болорчулууны 2 утас алга болсон байсан. Би алдсан гар утсаа 80.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

БУСАД БАРИМТ

- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35 тал/

- 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-41 тал/,

- шүүгдэгч Д.Цацралын хувийн байдлыг талаарх баримтууд /хх-ийн 46-52 тал/,

-Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн прокурорын газрын хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол /хх-ийн 57 тал/,

-эрүүгийн хэргийг нэгтгэсэн тухай Проклурорын тогтоол /хх-ийн 59 тал/,

-Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тухай №224, №224А, №387 тоот тогтоолууд /хх-ийн 63-69 тал/,

- шүүгдэгч Д.Цацралын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “тийм” гэх хуудас /хх-73 тал/,

-шүүгдэгч Д.Цацралыг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-43-44 тал/ байцаасан тэмдэглэл зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Цацрал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Хүннү тур амралтын газарт ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө С.Болорчулууны LG K-250, LG-6800 маркын 2 ширхэг гар утас хулгайлж 220.000 төгрөгний, Б.Одгэрэлийн Sumsung Galaxy Grand-1 маркын гар утсыг хулгайлж 100.000 төгрөгийн, Г.Гандэлгэрийн Galaxy Grand-2 маркын гар утсын хулгайлж 80.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Болорчулуун, Б.Одгэрэл, Г.Гандэлгэр нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Цацралын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Цацралыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Цацралын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Цацралд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзсан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.Цацрал нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Болорчулуунд учруулсан эд хөрнөгийн хохирол болох 220.000 төгрөгийг, хохирогч Б.Одгэрэлд учруулсан эд хөрөнгийн хохирол болох 100.000 төгрөгийг, хохирогч Г.Гандэлгэрт учруулсан эд хөрөнгийн хохирол болох 80.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул хохирогч нарт учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч  Д.Цацралаас тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

 

Эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Цацрал нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Доржготовын Цацралыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Доржготовын Цацралд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Доржготовын Цацралд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Доржготовын Цацрал нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.  

 

5. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Цацралаас 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Болорчулуунд, 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Одгэрэлд, 80.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гандэлгэрт тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Цацрал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цацралд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Д.Цацралд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА