| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2017/0454/Э |
| Дугаар | 430/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 430/ШЦТ/2017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
Улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Нансалмаа,
Шүүгдэгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чүлтэмийн Отгонбаатарт холбогдох 1734004690215 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, хөгжил хотхоны 134-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чүлтэмийн Отгонбаатар /РД: НЮ72102914/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Яллагдагч Ч.Отгонбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны өндөр хүчдэл түгээх төвийн эзэмшлийн 35 киловатт Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын агаарын шугамын 2 дугаар фазын утсыг /тасалж/ гэмтээж 2.337.727 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Бадамцэнд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 24-нөес 25-ныг шилжих шөнө 00 цаг 10 минутын орчимд миний хариуцдаг Төв аймгийн Баян сумын нугап байрлах Улаанбаагар цахилгаан түгээх сүлжээний Төрийн өмчит хувьцаат Компаний өндөр хүчдэп түгээх төвийн эзэмшлийн 35 кв Баян, Баянжаргалан сумь.н агаарын шугамын тулгуур №97-98 хооронд шугамын утасны 2 дугаар фазын устыг машин тасалсан байсан. Тухайн үед намайг хүчдэл тасарсан газарт очиход том тэзврийн хэрэгсэл доогуур нь гарахдаа тасалсан гэж үзсэн. Энэ асуудлаас болоод 2017 оны 10 дугаар сарын 25-ны 00 цаг 10 минутад анхны дуудлага очсон, Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын цахилгаан тасраад 02 цаг 30 минутаас өглөөний 08 цаг 55 минутыг хүртэлх хугацаанд дээрхи гурван сумын цахилгаан бүрэн тасарсан. Манайхаас хоёр машинтай 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шөнө 02 цагаас хойш ажлаад 09 цагийн үед засч дуусгасан. Манай байгууллагад нийт 2.334.727 төгрөгийн хохирол учирсан. Ч.Отгонбаатар дээрхи хохирлыг төлсөн байгаа. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,
Гэрч Х.Мэндбилэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оын 10 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрч байхад “Баянхангай дүүргийн ахлах мастер Алтанхүү над руу утасдаж Баян, Баянхцагаан, Баянжаргалан сумын агаарын шугамын 97-98 дугаар шугамын хооронд агаарын шугам тасарсан байна” гэж хэлсэн. Тэр газарт дөрвөн нүх гарсан харагдсан. Нүхний амсар орчимд шатсан шороо нь шатаад шил иг болчихсон харагдсан. Агаарын шугамын утас баруун тийш татагдаж байгаад тасарсан байдалтай харагдаж байсан. Хоёр ширхэг хөнгөн цагаан утас нь пүрш шиг болж хумигдсан, улаан өнгийн утас хөнгөн цагаан утсан дээр наалдсан харагдсан. Тэнд машины дугуй шатаад дугуйгаа галын хор цацаж унтраагаад явсан байсан. Утас тасарсан газраас баруун урд зүгт явж Цагаан дэлийн уурхайд очсон. Тэнд 14-42 ТӨВ улсын дугаартай улаан өнгийн ачааны машин тэвшээ өргөчихсөн, дугуйгаа солиод зогсож байсан. Доугу руу нь галын хор цацсан цагаан цайвар өнгөтэй болчихсон байсан“ гэх мэдүүлэг /хх-28 тал/
Гэрч О.Өлзийбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “518 дугаар км-н гарам” нь “Монгол Чех металл” ХХК-ийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зорилгоор төмөр замын замын 2-р ангитай 2018 оны 6 сар хүртэл гэрээ хийж ажиллуулж байгаа. Гарамаар гарах тээврийн хэрэгслийн бүртгэл хөтөлдөн дэвтэр байгаа. Тэр гарам дээр Энхчимэг бид хоёр ажилладаг. 14-42 ТӨВ гэсэн дугаартай машин 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 00 минутанд баруун талаасаа ачаа буулгахаар гарамаар орж ачаагаа буулгаад тэр өдрөө 18 цаг 30 минутанд гарамаар буцаж баруун тийшээ гарсан бүртгэл байна. 10 сарын 24-мй өдөр би гарам дээр ажиллаж, уг тээврийн хэрэгслийг бүртгэсэн байна” гэх мэдүүлэг /хх-29 тал/
Гэрч Г.Бадамцэнд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 25-ны 00 цаг 10 миунтын орчимд Төв аймгийн Баян сумын нутагт байрлах УБЦТС ТӨХК-ийн өндөр хүчдэл түгээх төвийн эзэмшлийн 35 кв Баян, Баянжаргалан сумын агаарын шугамын тулгуур №97-98 хооронд шугамын утасны 2-р фазын утсыг машин тасалсан байна. Өндөр машин утсан доогуур гарахдаа утсыг гогдож чирсэнээс болж утас тасарсан гэж үзэж байна. 10 дугаар сарын 25-нд анхны дуудлага очсон. Тэгээд Бая-н, Баянжаргалан, Баянцагаан сумын цахилгаан тасарсан. 02 цаг 30 минутаас өглөө 08 цаг 55 минут хүртэлх хугацаанд дээрх гурван сумын цахилгаан бүрэн тасарсан. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүх цахилгаан тасарсан. Дутуу түгээлтийн төлбөрийг ААНБ-ууд УБЦТС ТӨХК-иас нэхэмжилдэг. Мөн цахилгаан тасарсанаас үүдэлтэй иргэн, ААНБ-ын гомдол саналыг мөн барагдуулдаг. Агаарын гурван утасны нэг утас тасарсан байсан. Доогуур нь тээврийн хэрэгсэл гарсан ул мөр байсан. Галын хороор унтраагаад хорны саваа орхисон байсан. Том ачааны машины дугуйн мөр харагдаж байсан. Тасарсан утсан дээр улаан өнгийн будаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
БУСАД БАРИМТ:
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-10 тал/
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-16 тал/,
- хохирлын акт /хх-ийн 17 тал/,
- шүүгдэгч Ч.Отгонбаатар нь хохирол төлсөн баримт /хх-ийн19 тал/,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 30/212 тоот албан бичиг /хх-ийн 20 тал/,
- Төв аймгийн Прокуророын газрын №1/1082 дугаартай тоот /хх-ийн 21-23 тал/,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн иргэний нэхэмтжлэгч томилсон тухай албанг бичиг /хх-25 тал/,
- шүүгдэгч Ч.Отгонбаатарын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-40 тал/,
-шүүгдэгч Ч.Отгонбаатарыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний яллагдагчаар /хх-ийн 37 тал/ байцаасан тэмдэглэл,
-шүүгдэгч С.Отгонбаатарыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар /хх-27-28 тал/ байцаасан тэмдэглэл зэрэг тус тус өмгөөлөх болон яллах талуудын саналаар шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрхи нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Отгонбаатар нь 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын нутагт байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны өндөр хүчдэл түгээх төвийн эзэмшлийн 35 киловатт Баян, Баянжаргалан, Баянцагаан сумын агаарын шугамын 2 дугаар фазын утсыг /тасалж/ гэмтээж 2.337.727 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Г.Бадамцэнд, гэрч Х.Мэндбилэг, О.Өлзийбаяр нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Отгонбаатарын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Отгонбаатарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Нийтийн эзэмшлийн зам харилцаа, цахилгаан, дулаан, холбоо, осол, гамшгаас урьдчилан сэргийлэх тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмжийг болгоомжгүйгээр устгасан, гэмтээсэн, эсхүл үрэгдүүлсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ч.Отгонбаатарт ял шйитгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Ч.Отгонбаатар нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д учруулсан хохирлын 2.337.727 төгрөгийг төлсөн болох нь Хас банкны орлогын маягт /хх-ийн 19 тал/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №30/213 тоот албан бичигээр /хх-ийн 20 тал/ тус тус нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Эд мөрийн баримтын талаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ч.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чүлтэмийн Отгонбаатарыг бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Чүлтэмийн Отгонбаатар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Чүлтэмийн Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Чүлтэмийн Отгонбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ч.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргшах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ч.Отгонбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА