Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2020/0526

 

2020 оны 08 сарын 25 өдөр         Дугаар 128/ШШ2020/0526             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “МА” ХХК

Хариуцагч: ТЕГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийн МА ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...“МА” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *******аж ТЕГ-т холбогдуулан “...Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн N9******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 26.620.482.985.9 /хорин зургаан тэрбум, зургаан зуун хорин сая, дөрвөн зуун наян хоёр мянга, есөн зуун наян таван төргөн есөн мөнгө/ төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад маргаан бүхий асуудлыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 128/ШШ2018/0******* дугаартай шийдвэр гаргасан. Тодруулбал:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “МА” ХХК-ийн нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 128/ШШ2018/0******* дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар “...Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МА” ХХК-ний нэхэмжлэлтэй ТЕГт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоосугай...” хоёр дахь заалтаар "... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай...” гэж тус тус шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0******* дугаартай шийдвэрийг хариуцагч Татварын ерөнхий газраас гаргасан “...Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах...” тухай хүсэлтийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШТ2020/0******* дугаартай тогтоол гаргаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар багасгаж байгааг хүлээн авна уу.

Үүнд:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0******* дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс “...Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 26.620.482.985.9 /хорин зургаан тэрбум, зургаан зуун хорин сая, дөрвөн зуун наян хоёр мянга, есөн зуун наян таван төргөн есөн мөнгө/ төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах...” тухай нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ТЕГт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүх маргаан бүхий асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2019/0******* дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж хариуцагч Татварын ерөнхий газраас гэм хорын хохирол төлбөрт 18.634.338.089.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МА” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0******* дугаартай шийдвэр нь мөн хариуцагчаас гаргасан хүсэлтийн дагуу шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдож шийдвэр хүчингүй болж ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ТЕГт холбогдуулан “...Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 26.620.482,985.9 төгрөгийн хохирол гаргуулах тухай ...” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шийдвэрлүүлэх шаардлагагүй, тус шаардлагаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаасаа “...хохирол төлбөр гаргуулах тухай...” шаардлагаа хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нөгөө талаар хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол төлбөрийн хэмжээг эс зөвшөөрч маргаж байгаа талаараа удаа дараагийн тайлбар, гомдол, хүсэлтээрээ илэрхийлдэг бөгөөд энэ тохиолдолд Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

Иймд цаашид нэхэмжлэгч “МА” ХХК-ний зүгээс хариуцагч ТЕГт холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь “...Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн №******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох...” болж багсаж байгаа бөгөөд дээрх багасгасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү....” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч “МА” ХХК нь анх 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот албан бичгээр Үндэсний татварын ерөнхий газрын даргад *******аж “******* ******* бүтээгдэхүүн нь Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т зааснаар онцгой албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа тул манай хүсэлтийг судлан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

Үндэсний татварын ерөнхий газрын дарга нь дээрх хүсэлтийг хүлээн авч, судлаад Монгол Улсын Онцгой албан татварын тухай хууль /1993 он/-ийн 4 дүгээр зүйлийн 1-д “Бүх төрлийн согтууруулах ундаа”-д онцгой албан татвар ногдоно, 7 дугаар зүйлийн 3-т “гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн шимийн архи”-ийг онцгой албан татвараас чөлөөлнө” гэж заасан тул “******* *******” нэртэй шимийн архи нь дээрх хуульд зааснаар бүх төрлийн согтууруулах ундаан /40 хүртэл хатуулагтай/-д хамаарна, мөн гэрийн нөхцөлд бус үйлдвэрийн аргаар их хэмжээгээр нэрж байгаа тул Монгол Улсын Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3-т заасан чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж хариуг 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр өгсөн.

Өөрөөр хэлбэл илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын цаад үндэс нь нэхэмжлэгчийн зүгээс “******* *******” шимийн архи нь “эмчилгээний зориулалттай тул онцгой албан татвараас чөлөөлөгдөх ёстой” гэж, Татварын албаны зүгээс гэрийн нөхцөлд энгийн аргаар бус үйлдвэрийн аргаар үйлдвэрлэж байгаа тул онцгой албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэдэг асуудлаас үүсэлтэй.

“******* *******” бүтээгдэхүүн нь патентын эрхтэй байх, эмчилгээний зориулалттай байх, Онцгой албан татварын тухай хуульд заасан чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй бол онцгой албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гагцхүү тэрхүү бүтээгдэхүүн нь согтууруулах ундаа /архи/-ны төрөл /шинжийг агуулж/-д хамаарч байвал хуулиар онцгой албан татвар төлөх ёстой.

Үндэсний Татварын ерөнхий газрын дарга Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хариу өгсөн албан бичиг бөгөөд ямар нэгэн үр дагавар үүсгэсэн, захирамжилсан шийдвэр биш тул Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхгүй.

Мөн “МА” ХХК-ийн нэхэмжлэлдээ “татварын алба болон татварын улсын байцаагчийн зүгээс “мөрөөдлийн *******” бүтээгдэхүүнийг хураасан, битүүмжилсэн, худалдуулахгүй байгаагаас зээлээ төлж чадахгүй болж хүндрэлд орсон” талаар дурдсан байх боловч 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот албан бичигт уг асуудлыг огт дурдагдаагүй байдаг.

Нэхэмжлэгч тус шүүхэд *******ахаас өмнө Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2006 онд 1, 2009 онд 1, 2013 онд 3, 2018 онд 1 удаа, нийт 6 удаа нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр 1, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр 3 итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд гаргасан үндэслэлээр 1, шүүхийн харьяал зөрчсөн үндэслэлээр 1 удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар нэхэмжлэгч “МА” ХХК нь маргаан бүхий албан бичиг гарснаас хойш буюу 2004 оноос хойш 14 жилийн дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 26,620,482,985.9 төгрөг гаргуулах” 2 шаардлагыг хамтад нь гаргасныг шүүх хүлээн авсан.

Гэтэл хохиролтой холбоотой шаардлагыг тус шүүхэд хамтад нь гаргасан, албан бичгийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхийг буюу захиргааны байгууллагын буруу байсан эсэхийг тогтоох ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхээр тогтоогдсон тохиолдолд хохирлыг шүүх хамтад нь шийдвэрлэх, харин хохирлын хэмжээний талаар маргавал иргэний журмаар уг хохирлыг гаргуулахаар шаардах эрх нь үүсэх ёстой байтал иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр хохиролтой холбоотой шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй, хуулиар харьяалуулсан маргааныг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Тэрхүү захирамжийг хянуулах, хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг давж заалдах шатны шүүхээс зөрчиж, хуульд заагаагүй үндэслэлээр гомдлыг буцаасан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байгаа болно.

2. Захиргааны акт болон илт хууль бус актын хууль зүйн үндэслэлийн талаар: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу “МА” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хариу өгсөн албан бичгийг илт хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй. Тухайлбал, Илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын урьдчилсан нөхцөл буюу үндсэн шаардлага нь

1 дүгээрт: маргаж буй зүйл нь “Захиргааны акт” байх ёстой,

2 дугаарт: Хууль, тогтоомжид заасан шаардлагыг маргаан бүхий акт нь зөрчсөн, илэрхий алдаатай байх,

3 дугаарт: Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хууль батлагдсан цаг хугацаанаас хойш гарсан байх,

4 дүгээрт: Илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй бөгөөд тэрхүү илт бус акттай маргах шаардлага байхгүй байх ёстой.

Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны ******* тоот албан бичиг нь “Мон- Апи” ХХК-д шууд онцгой албан татварыг ногдуулаагүй, татвар ногдуулах хувь хэмжээг ямар нэг байдлаар бий болгоогүй, тогтоогоогүй тул захирамжилсан шинжгүй, эрх зүйн шууд болон дам үр дагавар үүсгээгүй, зөвлөсөн шинжтэй байх бөгөөд “МА” ХХК-д ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй тул захиргааны акт биш.

“Илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-47.1.7-д заасан илэрхий алдаа байгаа эсэхийг хянадаг. Нөгөөтээгүүр “илт хууль бус”, “хууль зөрчсөн” талаарх 2 төрлийн хуулийн зөрчил нь хоорондоо хууль зүйн үр дагаврын хувьд ялгаатай. Өөрөөр хэлбэл алдаа буюу зөрчил нь 47-д заасанчлан илэрхий биш, үр дагавар үүсгэсэн, хохирол учруулсан гэж байгаа бол илт хууль бус биш, харин хүчингүй болгуулах шаардлага гаргасан тохиолдолд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээлгэх хууль зүйн үр дагавартай. Энэ тохиолдолд нэхэмжлэл гаргах “хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох” бөгөөд гомдол гаргаж шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх үр дагавартай. Харин илэрхий алдаатай “илт хууль бус” актын хувьд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, мөн нэхэмжлэл гаргах “хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохгүй”, нэхэмжлэл гаргасан ч гаргаагүй ч эрх зүйн үйлчлэл үзүүлэх чадваргүй байдаг онцлогтой.

Гэтэл нэхэмжлэгч албан бичгийн улмаас худалдаалахыг бүр мөсөн зогсоосны улмаас зээлээ төлж чадахгүй байдалд орж, мөнгө хүүлэгчид хөрөнгөө алдаж хохирсон гэж маргаж байгаа нь өөрөө маргаан бүхий албан бичгийг “Илт хууль бус" биш гэдгийг давхар тодорхойлж байна.

Захиргааны ерөнхий хуулийн тайлбар /2******* он/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн тайлбарыг дэлгэрэнгүй харах боломжтой. Түүнчлэн маргаан бүхий Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны албан бичгийг 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөнд болсон харилцааг өнөөдөр батлагдсан хуулиар зохицуулахгүй.

Сангийн яам, Эдийн2 засгийн хөгжлийн яамны сайд, аливаа албан тушаалтан нь татварын албаны үйл ажиллагааг алдаатай болон буруу байсан гэдгийг тогтоох эрхгүй. Нөгөөтээгүүр уг албан бичгүүд нь маргаан бүхий 2004 оны ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл, баримт болохгүй тул нэхэмжлэгчийн “...Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны албан бичгүүд татварын байгууллагын алдаатай дүгнэлтээс шалтгаалан тус компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-д нэхэмжлэлийн ямар ч шаардлага гаргаснаас үл хамаарч нэхэмжлэл гаргах хугацаа 30 хоног, харин сүүлд батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2016 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр хэдийд ч *******аж болохоор ялгамжтай байдлаар хууль түүнд заасан хөөн хэлэлцэх хугацааг заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон маргаан бүхий албан бичиг, үйл баримттай уялдуулан анхаарч үзэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны ******* тоот албан бичиг гарч байхад Захиргааны хэргийн дагнасан шүүх шинээр байгуулагдсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүн таслах ажиллагаа явагдаж байсан тул захиргааны акт хууль бус гэж үзсэн, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн түүний улмаас хохирсон гэх асуудлыг тухайн үед захиргааны хэргийн шүүхэд *******аж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч нь дээрх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй атлаа 14 жилийн дараа шүүхэд *******аж байгаа нь ойлгомжгүй байна.

Хэдийгээр 2006-2018 онуудад иргэний шүүхэд тасралтгүй нэхэмжлэл гаргаж байсан гэж байгаа боловч 2014 оноос хойш иргэний болон захиргааны хэргийн шүүхэд *******аагүй. Мөн Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд 2013, 2014 онуудад *******аж, хариуг 2013 оны 10 дугаар сарын 22-ны 2/1960, 2014 оны 03 дугаар сарын 31-ний 8-1/1586 тоотоор авснаас хойш мөн л шүүхэд *******аагүй атлаа 4 жилийн дараа буюу 2018 онд Сангийн яаманд дахин *******сан байх тул тасралтгүй явж байсан гэдэг нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөн бол захиргааны хэргийн шүүхэд *******ахыг мэдэхгүй биш, мэдэж байсан болох нь 2011, 2012 онуудад Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд газартай холбоотой нэхэмжлэл гаргаж, асуудлыг шийдвэрлүүлж байсан Г.Эг эрх залгамжлагчаар томилсон шүүгчийн захирамжаас харагдах бөгөөд тухайн үед буюу 2011-2012 онуудад захиргааны хэргийн шүүхэд *******аж шийдвэрлүүлж байсан нь түүнийг мөн энэ асуудлаар шүүхэд *******ах боломжтой байсныг харуулж байгаа бөгөөд өөрийн буруутай ажиллагааны улмаас энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

******* ******* гэх шимийн архийг Татварын алба, татварын улсын байцаагч нарын зүгээс хураасан, битүүмжилж худалдуулахгүй болгосон гэж байгаа боловч хаанаас, хичнээн ширхэг, хэдэн тонныг хэн хураасан, түүнийг хаана битүүмжилсэн зэрэг нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримт байдаггүй.

Түүнчлэн устгасан акт дээр татварын алба болон татварын улсын байцаагч нарын зүгээс оролцсон, гарын үсэг зурсан зүйл байхгүй. Өөрсдийн борлогдоогүй, удаан хадгалагдсан бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусч чанарын шаардлага хангахгүй болж /хадгалалтын горимыг баримтлаагүй өөрсдийн буруутай үйлдлийн улмаас муудсан/ устгасан асуудлыг Татварын алба хурааж устгасан, худалдаалахгүй болгож, зээлийг төлүүлэхгүй болгосон буруутай мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд татварын албаны буруутай үйл ажиллагаа байсан нь нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Гагцхүү татварын алба нь татвар төлөгчийн өөрөө татвар ногдох орлогоо тодорхойлж ирүүлсэн тайланг хүлээн авч, төлөх татварыг улсын төсөвт төвлөрүүлэх чиг үүрэгтэй ажилладаг болно.

Иймд Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны ******* тоот албан бичиг нь дээрх хуульд заасан үндэслэлүүдээр захиргааны акт болоод илт хууль бус байх шаардлага, нөхцөлийг хангахгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэх, түүнийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Тус аймгийн татварын хэлтэстэй харьцдаг “МА” ХХК нь ТЕГт холбогдуулан Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 26 620.482.985,9 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэг: Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

Нэхэмжлэгч “МА” ХХК нь “...мөрөөдлийн ******* бүтээгдэхүүнд цэвэршүүлсэн шимийн архи түүхий эд ордог ... шимийн архинд онцгой албан татвар оноох хуулийн зохицуулалт байгаагүй ... татварын хувь хэмжээг УИХ тогтоох бөгөөд ТЕГт онцгой албан татварын хувь хэмжээг тогтоох эрх олгогдоогүй тул ТЕГ-н даргын албан бичиг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт зааснаар илт хууль бус” үндэслэлээр маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актын үндсэн шинжийг “Захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааг” байна гэж тодорхойлсон.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “илт хууль бус” акт гэдэг бол гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй. Өөрөөр хэлбэл тэрхүү илт хууль бус актын талаар нэхэмжлэл гаргасан ч, гаргаагүй ч ялгаагүй, тэрхүү захиргааны актыг хүн, хуулийн этгээд биелүүлэхгүй байх, дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй бөгөөд захиргааны байгууллага ч тэрхүү илт хууль бус актыг биелүүлэхийг хүн, хуулийн этгээдээс шаардах эрхгүй юм.

Нөгөөтээгүүр “илт хууль бус” гэдэг бол дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байх, хэн ч харсан илэрхий алдаатай актыг ойлгоно.

 Захиргааны ерөнхий хуулийн тайлбар /2******* он/-ын 215-216 дугаар тал Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны ******* тоот албан бичиг захиргааны акт болоод илт хууль бус байх шаардлага, нөхцөлд хамаарах эсэхийг судлан үзвэл.

1.3ахиргааны акт-ын талаар

Анх “МА” ХХК нь 2003.12.15-ны өдрийн 12 тоот албан бичгээр Үндэсний татварын ерөнхий газрын даргад *******аж, өөрсдийнх нь үйлдвэрлэж буй “******* *******” нэртэй шимийн архи нь Онцгой албан татварын 7 дугаар зүйлийн 3 дахь заалтад /гэрийн нөхцөлд энгийн аргаар нэрсэн гэж үзэж ОАТ-аас чөлөөлөгдөх/ хамаарах эсэх талаар асуулга бүхий хүсэлтийг гаргасан байна.

Энэхүү албан бичигт нэхэмжлэлд бичсэн шиг "... татварын алба, байцаагч нар мөрөөдлийн ******* бүтээгдэхүүнийг худалдаанаас хураан авсан, борлуулалтыг зогсоож хохирч байгаа” талаар огт дурдаагүй байгааг шүүх анхаарах.

Үндэсний татварын ерөнхий газрын зүгээс “МА” ХХК-ийн дээрх хүсэлтийг судлан үзээд, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь “******* *******” нэртэй шимийн архи гэж бичигдсэн, мөн гэрийн нөхцөлд энгийн уламжлал монгол аргаар бус, үйлдвэрийн аргаар нэрсэн тул Онцгой албан татварын тухай хууль /1993 он/-ийн 7 дугаар зүйлийн 3-т заасан онцгой албан татвараас чөлөөлөх заалтад хамаарахгүй гэдгийг 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдсэн /хариуг өгсөн/ бөгөөд хувийг тус хэлтэст ирүүлсэн.

Энэ нь “МА” ХХК-ийн үйлдвэрлэж буй “******* *******” нэртэй шимийн архи нь ОАТ-аас чөлөөлөгдөх бус, Онцгой албан татварын тухай хуульд заасан хэмжээгээр төлөх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл хуульд заасан чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй бол тухайн хуульд заасан хувь хэмжээгээр татварыг төлүүлж, улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллагааг явуулах нь зүйтэй гэж, албан бичгийн хувийг Сэлэнгэ аймгийн татварын хэлтэс ирүүлсэн байна.

Төлүүлж байгаа татвар болон хувь хэмжээ нь ҮТЕГ-н даргын 2004 оны ******* тоот албан бичгээр бус Онцгой албан татварын хуулиар бий болж байгааг шүүгч анхаарах,

Мөн нэхэмжлэгч нь “******* *******” нэртэй шимийн архи бүтээгдэхүүнээ эмчилгээний үр нөлөө нь баталгаажсан эмчилгээ, сувилгааны зориулалттай” гэж байгаа боловч эмнэлэг, сувилал болон эмийн сангуудаар худалдан борлуулахгүйгээр худалдаа үйлчилгээ, дэлгүүрт зарагдаж байсныг шүүгч анхаарах,

Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр ямар нэгэн татварыг бий болгоогүй, татвар ногдуулах хувь хэмжээг тогтоож заагаагүй. Гагцхүү “МА” ХХК-ийн хүсэлтэд дурдсан асуудал буюу Онцгой албан татварын тухай хуульд заасан татвараас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй болохыг л мэдэгдсэн хариу өгсөн албан бичиг байна.

Энэхүү албан бичиг нь ямар нэгэн шууд үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжийг агуулаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37.1 д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл тэрхүү албан бичгээр “МА” ХХК-д шууд онцгой албан татварыг ногдуулаагүй, татвар ногдуулах хувь хэмжээг ямар нэг байдлаар бий болгоогүй, тогтоогоогүй тул захирамжилсан шинжгүй, эрх зүйн шууд болон дам үр дагавар үүсгээгүй, зөвлөсөн шинжтэй байх бөгөөд “МА” ХХК-д ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй тул захиргааны акт гэж үзэхгүй.

Аливаа захиргааны акт нь гармагцаа эрх зүйн үйлчлэлийг шууд үүсгэдэг. Жишээ нь: Төрийн жинхэнэ албан хаагчийг ажилд авах, ажлаас халах тушаал гарснаар тухайн албан хаагч ажил үүрэг гүйцэтгэх, гүйцэтгэх боломжгүй үр дагавар нь шууд илрэх, мөн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг олгох, цуцлах, албадан нүүлгэх, буулгах захирамж гарснаар газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болох гэх мэт тэрхүү шийдвэрийн улмаас шууд үр дагавар нь биелэгддэг.

 Эсрэгээрээ дээрх ажлаас халсан, газар эзэмших эрх цуцалсан захиргааны актыг шүүхээс хүчингүй болгосон гэж үзэхэд тухайн актын улмаас иргэн эргэж ажилдаа орох, газар эзэмших эрх нь сэргэх үр дагавар үүснэ. Хэрэв захиргааны акт мөн гэж үзэж хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоолгосноор “МА” ХХК-ийн хувьд зөрчигдсөн гэж үзэж буй ямар нөхцөл байдал, эрх хууль ёсны ашиг сонирхол нь ямар байдлаар сэргэх нь тодорхойлогдохгүй байгаа тул үр дагавар үүсгээгүй, захиргааны акт гэж үзэхгүй.

2. Илт хууль бус-ын талаар

Нэхэмжлэгч нь Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны ******* тоот албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.4, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус гэж маргаж байх боловч ямар үндэслэлээр өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болон актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй, ямар хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаж байгаа болон эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй ямар нөхцөлийг хэлж байгаа болон бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж ямар нөхцөл байдал буюу юуг биелүүлэх боломжгүй байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна. 47 дугаар зүйлийн 47.1.3-47.1.7-д заасан үндэслэлийн талаар, Үндэсний татварын ерөнхий газрын  даргын 2004 оны ******* тоот албан бичиг нь “МА” ХХК-ийн Татварын ерөнхий газрын даргад *******аж гаргасан өргөдөл, хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль /1995 он/-д заасан үүргийн дагуу хариу өгсөн албан бичиг болно.

Уг албан бичгээр Улсын Их Хурлын татварыг бий болгох, хувь хэмжээг тогтоох эрхийг Үндэсний татварын ерөнхий газрын дарга хэрэгжүүлээгүй, ямар нэгэн хууль бус үүрэг гүйцэтгэхийг “МА” ХХК-иас шаардаагүй бөгөөд хуульд заасан Онцгой албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл /заалт/-д хамаарахгүй байгаа тул онцгой албан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэдэг л хариуг өгсөн тул өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

Мөн хуулиар тогтоосон татварын хувь хэмжээнээс их татварыг ногдуулсан буюу хуулиар хамгаалагдсан, заасан эрх хэмжээг Үндэсний татварын ерөнхий газрын даргын дээрх албан бичгээр зөрчиж, хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан зүйл байхгүй.

Нөгөөтээгүүр захиргааны акт биш гэж үзэж буй үндэслэлийг дээр тодорхой дурдсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус акт гэдэгт хамаарахгүй. Мөн “илт хууль бус”, “хууль зөрчсөн” талаарх 2 төрлийн хуулийн зөрчил нь хоорондоо хууль зүйн үр дагаврын хувьд ялгаатай. Өөрөөр хэлбэл алдаа буюу зөрчил нь 47-д заасанчлан илэрхий биш байвал хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгуулах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцогдох бөгөөд гомдол гаргаж шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх үр дагавартай. Харин илэрхий алдаатай илт хууль бус актын хувьд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцогдохгүй, нэхэмжлэл гаргасан ч гаргаагүй ч хүчингүй байдаг онцлогтой.

Иймд Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны ******* тоот албан бичиг нь дээрх хуульд заасан үндэслэлүүдээр захиргааны акт болоод илт хууль бус байх шаардлага, нөхцөлийг хангахгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэх, түүнийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч МА ХХК-иас “Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийн МА ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодруулсан болно.

Харин нэхэмжлэгч МА” ХХК-иас Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 12.776.400.000 /Арван хоёр тэрбум, долоон зуун далан зургаан сая, дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирлын хэмжээг 26.620.482.985,9 /хорин зургаан тэрбум, зургаан зуун хорин сая, дөрвөн зуун наян хоёр мянга, есөн зуун наян таван төгрөг, есөн мөнгө/ болгон нэмэгдүүлсэн.

Хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан /дэмжээгүй/ тул шүүх уг татгалзлыг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2701 дүгээр[1] захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Нэг: Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичиг захиргааны акт болох талаар:

Нэхэмжлэгч МА ХХК-иас маргаан бүхий акттай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч *******аж болно” гэж заасны дагуу *******ахад Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн № 4-2/3399 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг “...Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарга...”гэжээ[2].

Шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн Захиргааны хэрэг үүсгэсэн болно[3].

Учир нь Татварын Ерөнхий газрын даргын 2004 оны ******* тоот албан бичиг нь өнгөц харахад  хариу мэдээлэл хүргүүлж буй албан бичиг мэт боловч агуулгаараа Татварын ерөнхий газрын дарга хууль, тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор, тодорхой тохиолдлыг зохицуулахаар буюу “МА” ХХК-ийн “******* *******” нэртэй бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах эрх зүйн үр дагавар бий болохыг мэдэгдсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт гэж үзэхээр байна.

Хоёр: “******* *******” нэртэй бүтээгдэхүүний тухайд:

Нэхэмжлэгч нь 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №1539 дугаар “*******” нэртэй шимийн архинд шинэ бүтээлийн патент[4] авчээ.

Улмаар Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эмгэг-мансуурал судлалын төвийн дэргэдэх эрдэм шинжилгээний секторын 2001 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаар хурлын протокол[5], мөн өдрийн Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн дүгнэлтээр[6] “******* *******” бүтээгдэхүүнийг “...хүний биед элдэв харш нөлөө үзүүлэхгүй харин бие мах бодийг сэргээж, эрүүл мэндийг дэмждэг...” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад “МА” ХХК-ийн “******* *******” нэртэй бүтээгдэхүүнийг Ургамлын гаралтай хүнсний стандартчиллын ДХ-ны 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэл[7], Эмийн үндэсний зөвлөл Хүний эмийн салбар зөвлөлийн 2004 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн № а/011 дүгээр хурлын тэмдэглэл[8], Эрүүл мэндийн яамны 2004 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн № 6/3558 тоот албан бичиг[9], Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн эмгэг наркологийн төвийн 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № 128 тоот албан бичиг[10] зэргээр архи бус биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн гэжээ.

Нэхэмжлэгчээс ”...манай бүтээгдэхүүн нь “гарал үүсэл, нэр томьёо, эмчилгээний шинж чанар, үйлдвэрлэлийн технологи” зэргээрээ дарс болон архинаас ялгаатай. Шимийн архи зөвхөн түүхий эдийн зориулалттай ордог. Харин гол орц нь зөгийн балны *******...” тайлбарласан болно.

Гэвч бодит байдалд “МА” ХХК-ийн “******* *******” нэртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн[11] буюу технологийн аргаар боловсруулдаг, уг бүтээгдэхүүний шошго дээр 60-120 хувийн спиртийн агууламжтай, шар айрагны /пиво/ оронд хэрэглэж болох заавар байгаа зэргээс үзвэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна”-хаар байна.

Гурав: Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №******* тоот албан бичгийг илт хууль бус болох тухайд:

Нэхэмжлэгч “МА” ХХК-иас өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “******* *******”-ыг Монгол Улсын Онцгой албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтад хамрагдах эсэх талаар тодруулга хүсэхэд Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн № ******* тоот албан бичгээр[12] “...“******* *******” нэртэй зөгийн балтай шимийн архийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжгүй...” гэх хариуг хүргүүлжээ.

Уг актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч ”...Онцгой албан татвар оноох болон хувь хэмжээг тогтоох эрх зөвхөн Улсын Их Хуралд байхад хариуцагч өөрт эрх олгоогүй асуудлаар захиргааны акт гаргасан...”, улмаар компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, үйл ажиллагаа зогссон...”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-47.1.6-д заасан алдаатай акт...”  гэж маргасан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9-д, Захиргааны ерөнхий хуулийн /2016 оны/ 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.6 дахь хэсгүүдэд Захиргааны акт илт хууль бус болох эрх зүйн үр дагаврыг тодорхойлсон.

Угтаа бол захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал түүнийг илт хууль бус захиргааны акт гэж үзнэ.

Эрх зүйн илт алдаа гэдэг нь одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн үндсэн зарчмуудад, эсхүл одоогийн эрх зүйн тогтолцооны үнэт зүйлсийн ойлголтод харшиж байна гэдэг үндэслэлээр эрх зүйн одоогийн ямар ч нөхцөлд нийцэхгүй байгааг ойлгох бол “илэрхий алдаа” гэдгийг ердийн хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэдгийг амархан тогтоох боломжтой байхыг хэлнэ.

Хэрэв алдаа илэрхий биш байвал хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгож болох захиргааны акт гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл захиргааны илт хууль бус акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байна.

Гэтэл маргааны үйл баримттай холбогдох Онцгой албан татварын тухай 1993 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Бүх төрлийн архи согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулна”.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Энгийн нөхцөлд гэрийн аргаар үйлдвэрлэсэн шимийн архийг онцгой албан татвараас чөлөөлнө” гэжээ.

Харин “******* *******” нэртэй бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд бус үйлдвэрийн аргаар их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь өөрөө дээрх онцгой албан татвараас чөлөөлөх заалтад хамрагдахгүй.

Маргаан бүхий Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичгийн агуулга ойлгомжтой, тодорхой, хэлбэрийн хувьд бичгээр гаргасан.

Мөн уг актад утга агуулгын хувьд  илэрхий алдаагүй, гаргасан байгууллага нь тодорхой, өөрийн чиг үүрэг хамааралтай асуудалтай холбогдуулан хариу өгсөн, түүнийг хэрэгжүүлэх гүйцэтгэх этгээд тодорхой, хууль бус, үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгүүлэхийг шаардсан зүйлгүй, эрх хууль, ёсны ашиг сонирхолд халдах хуульд үндэслэл буюу захиргааны актаар нэхэмжлэгч “МА” ХХК-ийг хуульд зааснаас өндөр татвар төлөхийг шаардсан, татварын хувь хэмжээ тогтоосон, хуулийг илтэд буруу хэрэглэн зөрчсөн зүйлгүй.

 Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /1992 оны/ 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг Улсын Их Хурал хуулиар бий болгож, өөрчилж, хүчингүй болгоно мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурал энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан татварын хувь, хэмжээг тогтооно” гэж заасан эрх хэмжээнд халдаагүй байна.

Дөрөв: Бусад асуудлаар:

Нэхэмжлэгчээс 2004 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн № 05 тоот албан бичгээр[13] Шимийн архиар зарвал ямар хэмжээний онцгой албан татвар төлөх талаар тодруулахад Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №111 тоот албан бичгээр[14] Шимийн архинд онцгой албан татвар ногдуулах болон түүний хувь хэмжээний тухай албан ёсны шийдвэр одоогоор гараагүй гэсэн хариуг өгчээ.

            Хожим Үндэсний татварын Ерөнхий газрын 2005 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн № 4/122 тоот албан бичиг[15]-ээр ******* ******* нь агуулагдах спиртийн хувьд дэлхийн стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс бага учир архи гэж үзэх үндэслэлгүй бөгөөд эмчилгээний нөлөөтэй тул биологийн идэвхт хүнсний бүтээгдэхүүн, онцгой албан татвар ногдуулах үндэслэлгүй гэжээ.

Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл хариуцагчаас нэхэмжлэгч “МА” ХХК-ийн бүтээгдэхүүнд Онцгой албан татварын тухай хуулиар татвар ногдуулан, акт тавьсан зүйлгүй, нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг гарсан цагаас хойш  ******* *******” нэртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдан борлуулж байсан болох нь нотлох баримтаар хавсаргасан бүтээгдэхүүн дээр байх “огноо”[16] болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нарын мэдүүлгээр[17] тогтоогддог.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч МА” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичиг нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл болон хүчингүй болсон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “илт хууль бус” актын шинжийг агуулаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 5216 дугаар захирамжаар[18] шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтийн нэхэмжлэхээр шаардсан 12,936,000 /арван хоёр сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МА” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, /1993 оны/ Монгол Улсын онцгой албан татварын хуулийн 7 зүйлийн 3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын даргын 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийн МА ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” “МА” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 12,936,000.0 /арван хоёр сая есөн зуун гучин зургаан мянга/ төгрөгийг МА ХХК-иас гаргуулж “ЛЭНДС” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 3 хавтаст хэргийн 137-143 дахь тал

[2] 1 хавтаст хэргийн 16 дахь тал

[3] 1 хавтаст хэргийн 221 дэх тал

[4] 1 хавтаст хэргийн 43 дахь тал

[5] 1 хавтаст хэргийн 38 дахь тал

[6] 1 хавтаст хэргийн 37 дахь тал

[7] 1 хавтаст хэрэг 39 дахь тал

[8] 1 хавтаст хэрэг 40 дахь тал

[9] 1 хавтаст хэргийн 41дэх тал

[10] 1 хавтаст хэргийн 42 дахь тал

[11] 1 хавтаст хэргийн 47 дахь тал

[12] 1 хавтаст хэргийн 235 дахь тал

[13] 1 хавтаст хэргийн 96 дахь тал

[14] 1 хавтаст хэрийн 97 дахь тал

[15] 1 хавтас 156 дахь тал

[16] 3 хавтаст хэргийн 193-197 дахь тал болон

Нотлох баримтаар авагдсан“******* *******”

 нэртэй бүтээгдэхүүн

[17] Шүүх хуралдааны тэмдэглэл

[18] 1 хавтаст хэргийн 239 дэх тал