| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0282/Э/213/2019/0064 |
| Дугаар | 2019/ШЦТ/290 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч:С.Болорзул
Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 1914005920373 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* овогт *******ы *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэнгийн үзүүр” гэх газарт *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг дэвсгэрт байдаг *******ын гэрээс 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед 73-46 УНК улсын дугаартай приус маркийн автомашинаар *******, *******, ******* нарын хамтаар Шинэжинст сумын төв орохоор яваад замдаа 3 айлаар ороход монгол архи 2 литрийг өгснийг нь аваад машин дотор бид дөрөв хувааж уусан ... сумын төвөөс 6-7 км газар яваад машинаа зогсоож бид нар дэлгүүрээс авсан ерөөл нэртэй 0,5 литрийн архи болон нэг том пиво хувааж уугаад нар жаргаж байхаар нь би машинаа хөдөлгөөд замаар явж байгаад хоёр салаа зам орж ирэхээр нь чигээрээ явж байхад ******* баруун талын замаа дагаад яв гэхэд би энэ зам чинь буруу гэж хэлээд чигээрээ явж байхад ******* намайг буруу замаар яваад байна гэж хэлэхээр нь би зөв замаар явж байна гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан .... ******* машинаас бууж ирээд би хөл рүү нь 2 удаа өшиглөхөд ******* уурлаад алхаад явсан. ******* ахын хамтаар очоод машиндаа суугаад яв гэж хэлэхэд *******, ******* ахыг түлхэж унагааж, намайг барьж аваад тонгорч газарт унагаачихаад зугтаагаад явсан. Араас нь машинаа асаагаад очиход ******* газраас чулуу аваад шидэхэд машины урд талын салхины шил болон жолооч талын цонх хагарсан. Миний уур хүрээд машинаасаа буугаад *******ыг барьж аваад хавсарч унагаачихаад чулуугаар толгойг нь хэд хэдэн удаа цохиж зодож байхад , ******* нар салгахад танихгүй гурван хүн ирээд та нар нэгнийгээ аллаа боль гэж хэлээд ус саваар нь аваад ирэхээр нь бид нар нийлж байгаад *******ын толгой нүүр нь цус болсоныг угааж өгөөд явъя гэхэд, явахгүй гэхэд нь бид нар орхичихоод явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 78-81/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... *******, *******, ******* нарын хамтаар 73-46 УНК улсын дагууртай приус маркийн автомашинаар 14 цагийн үед Шинэжинст сумын төв рүү явсан ... Тухайн үед ******* буруу замаар явж байхаар нь буруу яваад байна чи зүүн гар тийшээ эргээд явахад зам руу орно гэж хэлэхэд ******* машинаа зогсоогоод уурлаад машинаас бууж намайг буугаад ир гэхээр нь машинаас буусан чинь ******* намайг барьж аваад газарт унагачихаад миний нүүр рүү нэг удаа өшиглөхөөр нь би босож ирсэн чинь ******* намайг гартаа чулуу барьж байгаад чихний ар хэсэгт цохисон. ******* машинаас бууж ирээд над руу дайраад байхаар нь би газарт нүүрээ дараад хэвтэхэд миний толгойр руу хатуу зүйлээр цохиод байсан. ******* намайг цохиод байхаар нь би босож ирээд ийг түлхээд зугтаахад араас хөөгөөд гүйж ирээд намайг түлхэх шиг болсон би газарт унахад ******* намайг цохиод байхад ******* салгахгүй хараад зогсоод байсан. ******* ирээд салгах гээд дийлэхгүй болиоч наад хүн чинь үхлээ гээд орилоод байсан. *******, ******* нар намайг дамжилж машинд суулгах гэхээр нь би суухгүй гэж хэлээд ийг барьж аваад тонгорч унагаачихаад зугтаасан. Араас машинаар хөөгөөд ар талд ирэхээр нь би хажуу тийшээ эргэсэн чинь хажуугаар өнгөрч зогсоход нь би дахин зугтаагаад газраас чулуу авч шидээд зугтааж байснаа санаж байна ... ******* миний нуруу руу 2-3 удаа өшиглөсөн ... ******* миний толгой руу гартаа чулуу барьж байгаад цохисноос гадна хөлөөрөө өшиглөсөн ... миний дух, хөмсөг, зүүн талын чихний урд болон ар тал, баруун талын чихний ар хэсэгт шарх сорви учирсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад хөдөөнөөс төрсөн ах миний гар утасруу запгаад Баянговь суманд нэг залуу хүнд зодуулсан байдалтай цус алдаад байна хурдан түргэн явуул гэж хэлээд гар утсаа салгасан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* жолоо бариад явахад ******* чи буруу замаар явлаа 3 гэж хэлснээс болж тэр хоёр маргалдаж байгаад ******* машинаа зогсоож буусан ... ******* нь *******ыг чулуугаар толгойг нь цохиод байхаар нь салгах гээд дундуур нь ороод *******ыг дараад хэвтсэн ийг ******* барьж холдуулсан. ******* миний нэг толгой руу цохичихоод намайг түлхэж унагачихаад босоод зугтаасан. Бид нар араас нь очиж барьж аваад машиндаа суулгах гээд ирж байхад ******* ийг тонгорч унагачихаад зугтаагаад явсан. Бид нар машинаа асаагаад явахад ******* чулуу аваад шийдсэн чинь машины урд талын болон жолооч талын салхины шил хагалсан ... ******* ийг барьж аваад тонгорч унагаачихаад ноцолдож байгаад ******* газраас чулуу аваад Б.Баяжаргалын толгойр уу хэд хэдэн удаа цохиод байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... зодуулсан гэх ыг үзэхэд толгой хэсэгт хэд хэдэн удаа хагарсан мөн шанаа хэсэгт нь хагарсан байсан, долоон газарт оёдол тавьсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...******* автомашинаа жолоодож явахдаа *******аас энэ зам мөн үү гэж асуухад ******* мөн гэж хэлэхэд ******* битгий худлаа яриад бай гэж хэлээд машинаа зогсоогоод буугаад ******* машинаас буухад ******* өшиглөж, цохисон. *******, ******* нар ноцолдож зодолдоход ******* бид хоёр машнаас буугаад салгах гээд боль гэж хэлээд дийлэхгүй болохоор нь би машиндаа суусан чинь араас тэд нар бүгд асуугаад машинаар явж байхад ******* машинаа зогсоо гэж хэлээд машинаас буугаад алхаад явсан. Араас *******, *******ыг дагуулаад ирсэн чинь Баяржаргал машины жолооч талын хаалганы шилийг хагалсан. ******* *******ыг машины шил хагалчихлаа гэх хэлээд *******ыг барьж аваад зодож байхад ******* *******ыг нэг удаа өшиглөхөд ******* зугтаагаад явсан чинь араас нь *******, ******* нар машинаар хөөгөөд *******ын хажуухан талд нь очиход би хүн дайрлаа гэж хэлээд орилоход хажуу тийшээ болгоод машинаа зогсоосон. ******* *******ыг машины шил хагаллаа гэж хэлээд *******ыг барьж аваад зодоод байсан ... *******ын толгой руу ******* чулуугаар хэд хэдэн удаа цохисон, өшиглөөд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Манай малын хотон дотор 3 хүн байхаар нь очиж харсан чинь танихгүй хүмүүс нэг хүний нүүр нь нил цус болсон байхаар нь зодуулсан хүнээс асуухад юу ч ярихгүй малын хотны хажууханд хэвтэж байсан. Цуг явсан хоёр хүнээс нь яагаад нэгнийгээ зодсон энэ хүн чинь амьд юм уу гэж асуухад амьд байгаа гэсэн ... Зодуулсан залуу явахгүй миний амийг авраач гэж хэлсэн. Би тэнд байсан танихгүй 2 хүний хамтаар толгойг нь усаар угаахад толгой нь хэд хэд хагарсан, нүүр нь нил цус болсон байснаас өөр зүйл харагдаагүй. Цуг явсан хүмүүстэй нь нийлж толгойг нь усаар угаахад зүүн талын чихний хажуу тал нь зүсэгдсэн шарх, толгойн оройн хэсэгт хагарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 о ны 08 дугаар сарын 27-ны өдрийн 524 дугаар шинжээчийн 1. *******ын биед дух, зүүн чих, баруун зулай, чамархайд шарх, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 4 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 39/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 о ны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 549 дугаар нэмэлтээр шинжээчийн 1. *******ын өмнө гаргасан 2019.08.27-ны №524 тоот дүгнэлтэнд дух, зүүн чих, баруун зулай, чамархайд шарх, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр хийсэн бодит үзлэгт дух, баруун, зүүн чих, хөмсөг, зулайд сорви, хацар, мөр, бугалга, шуу, цээж, хэвлий, гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдргээр гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх 2019.08.20-ны учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь амь Насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 46/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 73-74/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 85- 89/, 76-46 УНХ улсын дугаартай тэврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-33/, шүүгдэгч ийн 2011.05.17-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-94/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ххийн 97/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 98/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 99/, хохирогч *******ын эмчилгээ хийлгэсэн гэх зардлын баримт, тухайн үед авахуулсан 3 ширхэг зураг /хх-ийн 107-108/, шүүгдэгч *******эс хохирогчид өгсөн хохирлын баримт /хх-ийн 110/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрэнгийн үзүүр” гэх газарт *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүгдэгч ийн ... ******* машинаас бууж ирээд би хөл рүү нь 2 удаа өшиглөхөд ******* уурлаад алхаад явсан ... *******ыг барьж аваад хавсарч унагаачихаад хөл рүү хоёр удаа өшиглөж чулуугаар толгойг нь хэд хэдэн удаа цохиж зодсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 78-81/
Хохирогч *******ын ... ******* намайг барьж аваад газарт унагачихаад миний нүүр рүү нэг удаа өшиглөхөөр нь би босож ирсэн чинь ******* намайг гартаа чулуу барьж байгаад чихний ар хэсэгт цохисон,... би газарт нүүрээ дараад хэвтэхэд миний толгойр руу хатуу зүйлээр цохиод байсан, ... ******* миний толгой руу гартаа чулуу барьж байгаад цохисноос гадна хөлөөрөө өшиглөсөн ... миний дух, хөмсөг, зүүн талын чихний урд болон ар тал, баруун талын чихний ар хэсэгт шарх сорви учирсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/
Гэрч ы ... ах миний гар утасруу залгаад нэг залуу хүнд зодуулсан байдалтай цус алдаад байна хурдан түргэн явуул гэж хэлээд гар утсаа салгасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
Гэрч *******ын ... ******* нь *******ыг газраас чулуу аваад толгой руу хэд хэдэн удаа цохиод байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Гэрч гийн ... зодуулсан гэх *******ыг үзэхэд толгой хэсэгт хэд хэдэн удаа хагарсан мөн шанаа хэсэгт нь хагарсан байсан, долоон газарт оёдол тавьсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч *******ын ... ******* машинаас буухад ******* өшиглөж, цохисон ... машины шил хагалчихлаа гэх хэлээд *******ыг барьж аваад толгой руу ******* чулуугаар хэд хэдэн удаа цохисон, өшиглөөд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/
Гэрч ын ... Зодуулсан гэх залуугийн нүүр нь нил цус болсон байссан, толгойг нь усаар угаахад зүүн талын чихний хажуу тал нь зүсэгдсэн шарх, толгойн оройн хэсэгт хагарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 о ны 08 дугаар сарын 27-ны өдрийн 524 дугаар шинжээчийн .... *******ын биед дух, зүүн чих, баруун зулай, чамархайд шарх, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 39/ Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 о ны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 549 дугаар Нэмэлтээр шинжээчийн ... *******ын өмнө гаргасан 2019.08.27-ны №524 тоот дүгнэлтэнд дух, зүүн чих, баруун зулай, чамархайд шарх, хэвлийд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр хийсэн бодит үзлэгт дух, баруун, зүүн чих, хөмсөг, зулайд сорви, хацар, мөр, бугалга, шуу, цээж, хэвлий, гуя, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 46/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2011 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 72 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйийн 61.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ялаар шийтгэгдэж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна. Хохирогч ******* нь шүүгдэгч ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 400,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч ийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгож, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы БатЭрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад 7 төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч ийн эзэмшлийн “... Самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА