Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 431/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор М.Гансувд,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

           -шүүгдэгч Ц.Лхагвадорж нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Холбоо овогт Цэдэндамбын Лхагвадоржид холбогдох эрүүгийн 201619000353 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод сумын харьяат, яс үндэс халх, эрэгтэй, 1985 оны 01 дүгээр сарын 10ий өдөр төрсөн, 32 настай, бүрэн дээд боловсролтой, холбооны мэргэжилтэн мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сумын 4-р баг Шар хунхуй гэх газарт оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Холбоо овогт Цэдэндамбын Лхагвадорж /РД:НЮ85011012/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Лхагвадорж нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн Нохой хуцдаг гэх газраас 2016 оны 02 дугаар сарын сүүлээр бэлчээрт байсан иргэн Н.Мягмарын хонин сүргээс нэг тооны хар халзан хонь хонин сүрэгт очиж нийлснийг мэдсээр байж, 2016 оны 03-р сарын 16 нд бусдад зарж борлуулан хувьдаа завшиж Хайрхан 2-р багийн иргэн Нэргүй овогтой Мягмарт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Лхагвадорж шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг..” гэв.

Хохирогч Н.Мягмар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 03-р сарын 20-оос хойш хоёр хонь дөрвөн ямаагаа хайгаад одоог хүртэл олоогүй юм, 2016 оны 04-р сарын 22 нд Өндөрширээт сумын Авир ахын хотонд ороод хонио хайхад манай алдсан хамар цагаан халзан хонь хургалцан байсан. Би Авираа ахаа энэ манай хонь байна танай хотонд хэзээ ирсэн юм бэ гэж асуухад Авир ах миний өмнөөс чи юу яриад байна наад хонь чинь Нарантогтохын хонь сумын төвийн хашаанаасаа алдаад манай хонинд ирсэн юм гэж хэлсэн. Би Авир ахад хэлээд хонио машин дээрээ ачаад Нарантогтохынд ирсэн Нарантогтохоо чи яагаад манай алга болсон хоныг авсан юм бэ гэхэд миний өмнөөс Нарантогтох наад хонийг чинь манай сумын нохой Доржоо авчирч мах, мал авдаг Чулуунхүүд зарсан, Чулуунхүү манайд тавьсан юм. Манай маланд тогтохгүй байж байгаад сумын төвийн урд байдаг Авир ахын хонинд нийлсэн гэж хэлсэн. Тэгээд би Доржоо чи манай хоныг яагаад зарсан юм бэ гэхэд, миний өмнөөс наад хонийг чинь би авчирч өгөөгүй, өшөө хонь авчирч өгсөн, би өөрийнхөө хотноос хонь зарсан юм. Чулуунхүүд та юу яриад байгаа юм бэ гэсэн би өмнөөс нь чи энэ хонио хар гээд хэлэхэд миний өмнөөс би ийм хонь авчирч өгөөгүй тэгвэл чи зарсан хүмүүстэйгээ уулз гэхэд тийм ээ би энэ хоныг сумын төв оруулж зарсан юм..” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Чулуунхүү хэрэг бүртгэлтийн шатанд шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Надад Лхагвадорж нь  нэг хонь  зарсан,  би Лхагвадоржоос хоёр хонь, дөрвөн ямаа худалдаж аваагүй, 2016 оны 03-р сарын дундуур байх 15 буюу 16 ны үед байх Лхагвадорж намайг хөдөө явах замд таараад чи надаа бензны мөнгө өгөөч би Нарантогтохын хашаанд нэг хонь уяцан байгаа чи тэрийг авчих манай хонь гэж хэлсэн тэгэхээр нь би тэг тэг гэж хэлээд Лхагвадоржд 30.000 /гучин мянга/ төгрөг өгсөн дараа 10.000 /арван мянга/ төгрөг аваарай гэж хэлээд 40.000 байсан. Би Авирмэд ахыг наад хонь чинь миний хонь юм би Лхагвадоржоос худалдаж авсан юм..” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Авирмэдийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 04-р сарын эхээр манай сумын төвд мал малладаг Нарантогтох нь ирээд Авир ахаа би нэг хонь хайгаад явж байна, хар толгойтой хамар цагаан хонь хайж байна та харсан уу гэж асуухад нь би, чиний хайж байгаа хонь манай хотонд байгаа, чи аваад яв гэхэд за гэж хэлээд хонио харчаад хонио авалгүй яваад өгсөн, 7 хоногын дараа Нарантогтохын хонь хургалсан, тэгээд би Нарантогтохтой таараад чи хонио аваарай хонь чинь хургалцан шүү гэж хэлсэн, 2016 оны 04-р сарын дундуур манай сумын мянгат малчин Мягмар манайд ирээд надаас Нарантогтохын хонь ямар хонь байна гэж асуухад нь би энэ хонь гэж хэлэхэд Мягмар энэ манай хонь байна гэж хэлээд хонь, хурга хоёроо машиндаа ачаад аваад явсан..” гэх мэдүүлэг,

Гэрч В.Нарантогтохын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 03-р сарын дундуур Доржоо манайд ирээд намайг хонь худалдаж авах уу гэж надаас асуухад нь би худалдаж авахгүй гэж хэлхэд манай гэрээс гараад явсан, гарж явахдаа манай хашаанд халзан толгойтой хар халзан хонь хоны хашаанд хийгээд явсан, тун удалгүй манай сумын мал, мах авдаг Чулуунхүүтэй цуг ирээд авчирсан хоны Чулуунхүүд зарсан юм шиг байсан, Чулуунхүү надаас энэ хонь хавар болтол танай малтай цуг байж байг гэж хэлээд яваад өгсөн юм. Би сумын төвд хашаандаа цөөн тооны хэдэн малтай, тэгээд Чулуунхүү худалдаж авсан хонио манайд тавьсан, тэр хоныг нь би харж байгаад 2016 оны 4-р сарын эхээр хоныг нь алдсан, Чулуунхүүгийн хонийг хайгаад явж байхад сумын төвын урьд хаваржаандаа буусан Авир ахын хонинд нийлцэн байхаар нь энэ хонь танайд байж байг Чулуунхүүгийн хонь шүү гэж хэлээд яваад өгсөн..” гэх мэдүүлэг,

Гэрч С.Мягмар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 03-р сарын дундуур байх Доржоо ах намайг дуудаад ахдаа нэг хонь дүүрээд сумын оруулаад өг гэсэн..” гэх мэдүүлэг,

-эд зүйлийн үнэлгээ /хх-16/,

-шүүгдэгч Ц.Лхагвадорж нь урд “ял шийтгүүлж байгаагүй” гэх лавлагаа /хх-47/,

-шүүгдэгч Ц.Лхагвадоржийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-41-42/, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-46/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Лхагвадорж нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан 2-р багийн Нохой хуцдаг гэх газраас 2016 оны 02 дугаар сарын сүүлээр бэлчээрт байсан иргэн Н.Мягмарын хонин сүргээс нэг тооны хар халзан хонь хонин сүрэгт очиж нийлснийг мэдсээр байж, 2016 оны 03-р сарын 16 нд бусдад зарж борлуулан хувьдаа завшиж Хайрхан 2-р багийн иргэн Нэргүй овогтой Мягмарт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Н.Мягмарын “..Нарантогтохын хашаанд нэг хонь уяцан байгаа чи тэрийг авчих манай хонь гэж хэлсэн тэгэхээр нь би тэг тэг гэж хэлээд Лхагвадоржд 30.000 /гучин мянга/ төгрөг өгсөн..” гэх мэдүүлэг, гэрч Х.Чулуунхүүгийн “..Өндөрширээт сумын Авир ахын хотонд ороод хонио хайхад манай алдсан хамар цагаан халзан хонь хургалцан байсан. Би Авираа ахаа энэ манай хонь байна танай хотонд хэзээ ирсэн юм бэ гэж асуухад Авир ах миний өмнөөс чи юу яриад байна наад хонь чинь Нарантогтохын хонь сумын төвийн хашаанаасаа алдаад манай хонинд ирсэн юм гэж хэлсэн. Би Авир ахад хэлээд хонио машин дээрээ ачаад Нарантогтохынд ирсэн Нарантогтохоо чи яагаад манай алга болсон хоныг авсан юм бэ гэхэд миний өмнөөс Нарантогтох наад хонийг чинь манай сумын нохой Доржоо авчирч мах, мал авдаг Чулуунхүүд зарсан..“ гэх мэдүүлэг, гэрч Б.Авирмэдийн “...2016 оны 04-р сарын дундуур манай сумын мянгат малчин Мягмар манайд ирээд надаас Нарантогтохын хонь ямар хонь байна гэж асуухад нь би энэ хонь гэж хэлэхэд Мягмар энэ манай хонь байна гэж хэлээд хонь, хурга хоёроо машиндаа ачаад аваад явсан..” гэх мэдүүлэг, гэрч С.Мягмарзулын “...2016 оны 03-р сарын дундуур байх Доржоо ах намайг дуудаад ахдаа нэг хонь дүүрээд сумын оруулаад өг гэсэн.” гэх мэдүүлэг,  эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Ц.Лхагвадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Лхагвадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Лхагвадорж, хохирогч Н.Мягмар нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Лхагвадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

          Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

          Шүүгдэгч Ц.Лхагвадорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Холбоо овогт Цэдэндамбын Лхагвадоржийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Лхагвадорж нь хохирогч Н.Мягмартай сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Лхагвадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Ц.Лхагвадорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

          

4. Ц.Лхагвадоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

  

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Лхагвадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ю.ЭНХМАА