| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0326/И |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт Д.Б-н нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 11 дугаар 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М, нэхэмжлэгч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б нь Батлан хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 30-ны 177 дугаартай тушаал, Авто тээврийн 2-р баазын даргын 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай тушаал, 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай тушаал, 1986 оны 11 сарын 05-ны өдрийн 235 дугаартай Улаанбаатар хотын Автобусны комбинатын харъяа техникийн үйлчилгээний засварын станцын даргын тушаалын хавсралт 1, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тушаал, Нийслэлийн архивын газрын 2013 оны 06 дугаар сарын 24-ний 2/1231 тоот архивын лавлагаа, 1988 оны 07 сарын 09-ны өдрийн 152 тоот Улсын барилгын хорооны харъяа Барилгын машин механизмын баазын даргын тушаалын хавсралт, Барилгын машин механизмын баазын даргын 1988 оны 11 сарын 03-ны өдрийн 223 тоот тушаалын хавсралт 03, 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 106 тоот тушаалын хавсралт 3, 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дахь ХҮҮ-ний Жинчин төвийн даргын 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай тушаал, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай тушаалууд, мөн 1985 оны 11 сарын 05-ны өдөр олгогдсон МАХ намын гишүүний бат илэрхийлэх 100990 дугаартай үнэмлэх эдгээр тушаал бичиг баримтанд Д.Б гэж бичсэн байгаа юм. Энэ бүх бичиг баримт тушаалууд Д.Б биш Д.Б минийх болохыг тогтоож өгнө үү. Мөн 1988 оны 05 дугаар сараас 1990 оны 05 дугаар сар хүртэл Улсын барилгын хорооны Барилга машин механизмын баазад манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Батлан хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 30-ны 177 дугаартай тушаал, Авто тээврийн 2-р баазын даргын 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай тушаал, 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай тушаал, 1986 оны 11 сарын 05-ны өдрийн 235 дугаартай Улаанбаатар хотын Автобусны комбинатын харъяа техникийн үйлчилгээний засварын станцын даргын тушаалын хавсралт 1, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тушаал, Нийслэлийн архивын газрын 2013 оны 06 дугаар сарын 24-ний 2/1231 тоот архивын лавлагаа, 1988 оны 07 сарын 09-ны өдрийн 152 тоот Улсын барилгын хорооны харъяа Барилгын машин механизмын баазын даргын тушаалын хавсралт, Барилгын машин механизмын баазын даргын 1988 оны 11 сарын 03-ны өдрийн 223 тоот тушаалын хавсралт 03, 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 106 тоот тушаалын хавсралт 3, 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дахь ХҮҮ-ний Жинчин төвийн даргын 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай тушаал, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай тушаалууд, мөн 1985 оны 11 сарын 05-ны өдөр олгогдсон МАХ намын гишүүний бат илэрхийлэх 100990 дугаартай үнэмлэх эдгээр тушаал бичиг баримтанд Д.Б гэж бичсэн байгаа юм. Энэ бүх бичиг баримт тушаалууд Д.Б биш Д.Б минийх болохыг тогтоож өгнө үү. Мөн 1988 оны 05 дугаар сараас 1990 оны 05 дугаар сар хүртэл Улсын барилгын хорооны Барилга машин механизмын баазад манаачаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Б-н шүүхэд гаргаж өгсөн Батлан хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 30-ны 177 дугаартай тушаал, Авто тээврийн 2-р баазын даргын 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай тушаал, 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай тушаал, 1986 оны 11 сарын 05-ны өдрийн 235 дугаартай Улаанбаатар хотын Автобусны комбинатын харъяа техникийн үйлчилгээний засварын станцын даргын тушаалын хавсралт 1, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тушаал, Нийслэлийн архивын газрын 2013 оны 06 дугаар сарын 24-ний 2/1231 тоот архивын лавлагаа, 1988 оны 07 сарын 09-ны өдрийн 152 тоот Улсын барилгын хорооны харъяа Барилгын машин механизмын баазын даргын тушаалын хавсралт, Барилгын машин механизмын баазын даргын 1988 оны 11 сарын 03-ны өдрийн 223 тоот тушаалын хавсралт 03, 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 106 тоот тушаалын хавсралт 3, 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дахь ХҮҮ-ний Жинчин төвийн даргын 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай тушаал, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай тушаалууд мөн 1985 оны 11 сарын 05-ны өдөр олгогдсон МАХ намын гишүүний бат илэрхийлэх 100990 дугаартай үнэмлэх зэрэг бичиг баримт нь нэхэмжлэгч Д.Б мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрч Д.Н “Миний аавыг Д, ээжийг Н гэдэг байсан. Д.Б нь 10 хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд болно. Манай дүү нар эрэгтэй нь “Б”, эмэгтэй нь “Н” нэртэй. Байгууллагын удирдлагууд тушаал гаргах үедээ Д.Б-н нэрийг “ан” гэж залгаж Б гэж бичсэн нь тухайн хүмүүсийн санамсаргүй, бичгийн алдаа гэж үзэж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Н “Миний аавыг Д, ээжийг Н гэдэг байсан. Манайх ах дүү арвуулаа. Б нь хоёр дахь хүүхэд нь юм. Манай эрэгтэйчүүд нь бүгд “Б” гэдэг нэр орсон байдаг. Б, Б, Б гэх мэт. Эмэгтэйчүүд нь “Н”-тай. Яагаад тэр тушаалууд дээр Б гэж бичсэнийг мэдэхгүй” гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Д.Б-н төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. Иймд дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч нь Д.Б мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь 1988 оны 05 дугаар сарын 01-нээс 1990 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Улсын барилгын хорооны Барилга машин механизмын баазад манаачаар ажиллаж байсан нь 1988 оны 07 сарын 09-ны өдрийн 152 тоот Улсын барилгын хорооны харъяа Барилгын машин механизмын баазын даргын тушаалын хавсралт, Барилгын машин механизмын баазын даргын 1988 оны 11 сарын 03-ны өдрийн 223 тоот тушаалын хавсралт 03, 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 106 тоот тушаалын хавсралт 3, 2013 оны 06 дугаар сарын 24-ний 2/1231 тоот архивын лавлагаа, гэрч Б.Б-н “Миний бие 1988-1990 он хүртэл 2 жилийн хугацаанд Д овогтой Б-той хамт ажиллаж байсан. Д.Б жолоочоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-н “Миний бие барилгын машин механизмын автобаазад 1988 оны 05 сараас 1990 оны 05 сарыг хүртэл жолоочоор Д.Б-той хамт ажиллаж байсан. Д.Б нь Барилгын машин механизмын баазад сонсмол Зил-130 маркийн авто машины жолоочоор ажиллаж байсан.” гэх мэдүүлэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд Д.Б-г 1988 оны 05 дугаар сарын 01-нээс 1990 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Улсын барилгын хорооны Барилга машин механизмын баазад манаачаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Д.Б-н нэр дээр гарсан Батлан хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 30-ны 177 дугаартай тушаал, Авто тээврийн 2-р баазын даргын 1979 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 104 дугаартай тушаал, 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай тушаал, 1986 оны 11 сарын 05-ны өдрийн 235 дугаартай Улаанбаатар хотын Автобусны комбинатын харъяа техникийн үйлчилгээний засварын станцын даргын тушаалын хавсралт 1, 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай тушаал, Нийслэлийн архивын газрын 2013 оны 06 дугаар сарын 24-ний 2/1231 тоот архивын лавлагаа, 1988 оны 07 сарын 09-ны өдрийн 152 тоот Улсын барилгын хорооны харъяа Барилгын машин механизмын баазын даргын тушаалын хавсралт, Барилгын машин механизмын баазын даргын 1988 оны 11 сарын 03-ны өдрийн 223 тоот тушаалын хавсралт 03, 1990 оны 04 сарын 30-ны өдрийн 106 тоот тушаалын хавсралт 3, 1979 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай тушаал, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд дахь ХҮҮ-ний Жинчин төвийн даргын 1997 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай тушаал, 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай тушаалууд мөн 1985 оны 11 сарын 05-ны өдөр олгогдсон МАХ намын гишүүний бат илэрхийлэх 100990 дугаартай үнэмлэх зэрэг бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь Д.Б мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б овогт Д.Б-г 1988 оны 05 дугаар сарын 01-нээс 1990 оны 05 дугаар сарын 31-ныг дуустал хугацаанд Улсын барилгын хорооны Барилга машин механизмын баазад манаачаар ажиллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА