Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 432/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

Улсын яллагчаар Г.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар

Шүүгдэгч Ц.Хосбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харагчин овогт Цэгмидийн Хосбаярт холбогдох эрүүгийн 1734005280010 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймаг Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг Баянхошууны 24-5 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Харагчин овогт Цэгмидийн Хосбаяр /РД:НЭ90010917/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Хосбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Эрдэнэтөгсийн эзэмшлийн Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг Баянхошууны 27-11 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 20325 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн 8Б-1 тоот иргэн Х.Эрхэмбаярын амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:

  1. Шүүгдэгч Ц.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оны 01 сарын 12-ны өдөр гэрэлгүй болохоор нь орсон үүдний тамбарт байсан кабель утаснуудыг авсан. 02 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Энхтайванд б-1 ийн байранд орсон 210 000 төгрөгийн зүйл хулгайлсан” гэв. 
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэтөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай төрсөн дүү Эрдэнтөгсийн байшин Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 27-11 тоотод байдаг юм. Дүү маань 2017 оны 09 дүгээр сарын 20-ны үед Багануур дүүрэгт очиж амьдрахаар болж эхнэр хүүхдээ аваад явсан юм. Эхнэр бид хёрыг хашаа байшинг эргэж тойрж байгаараа гэж захиж үлдээгээд явсан юм. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дүүгийн маань байшинд хулгайч орж дотроос нь махны машин, цахилгааны утас хулгайлсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/
  3. Гэрч Д.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр оройн 17 цагийн үед Эрдэнэтөгсийн байшинг эргэх гээд очиход хашааны баруун урд талд нэг машин зогсож байсан, бид хоёрыг хашаа руу орох гэтэл танихгүй эрэгтэй хүн дуудсан очтол эрэгтэй эмэгтэй 2 хүн машинтай зогсож байсан энэ байшинд хулгай орсон байна, бид хулгайчийг нь араас нь хөөгөөд алдчихлаа.... биднийг хашаанд ороод гаднаас нь харахад үүдний өрөөний цонхны шилийг гадаа авч тавьсан, зүүн хойд өрөөний цонхыг онгойлгож орхисон байдалтай гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/
  4. Гэрч Х.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 17 цаг өнгөрч байхад Эрдэнэтөгсийн хашаа байшинг эргэхээр эхнэр Ундармаагийн хамт тэдний хашааны гадаа очиход Эрдэнэтөгсийн найз Шараа гэдэг залуу хүргэн Цэрэннамжилийн хамт байж байсан.Тэр хоёр надтай уулзаад Эрдэнэтөгсийн гэрт хулгай орсон юм шиг байна, хулгай хийсэн хүн нь зугатаагаад явчихсан, алдчихлаа гэсэн, хулгай хийхээр орсон хүн нь авч явах гээд чадаагүй орхиод зугатаасан, шуудайн дотор гэрлийн утаснууд, махны машин зэрэг эд зүйлс байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 тал/
  5. Гэрч Б.Цэрэннамжилийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хадам дүү Энэбишийн хамт гэртээ ойр зуурын ажил хийж байгаад Энэбишийн гэрээс уртасгагч залгуур авахаар Энэбишийн хамт 16 цагийн үед машинтайгаа явсан. Би Энэбишийнх руу явах далимаар нь Эрдэнэтөгсийнхийг нэг харчихая гэж бодоод тэдний арын гудамжаар нь ороод явж байтал Эрдэнэтөгсийн хашааг давуулаад ногоон шуудайтай юм шидсэн байхыг Энэбиш харсан, гэтэл хашааг нь нэг хүн давж гарах гэснээ бид хоёрыг хараад буцаж буугаад орсон, тэр эргэж хашаа руу ороод зүүн талаар нь даваад зугатаасан, тэр хүнийг өмнө нь харж байсан зүс танина, юүдэнтэй шар өнгийн хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 25 тал/
  6. Шүүгдэгч Ц.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багт явж байгаад 27-11 тоот хашаанд байх байшин гэрэлгүй болохоор нь хашааг нв давж ороход хашаан дотор байх байшин цоожтой байсан ингээд үүдний таамбарын урд талын цонхыг нь шилийг нь авч тавиад цонхоор нь дотогш ороод тамбаарт нь байх 3 хэсэг, цахилгааны утас, махны машин, зэргийг авч тэнд байсан ногоог өнгийн шуудайнд хийж бариад эргээд цонхоороо гараад шуудайтай зүйлээ хашааг нь давуулаад зүүн тал руу нь шидээд араас нь хашааг нь давж гарж иртэл машинтай хүн өөдөөс чиглээд явахаар нь хашааг давж буугаад шуудайтай зүйлээ хашааг нь давуулаад зүүн тал руу нь шидээд араас нь хашааг нь давж гарч иртэл машинтай хүн өөдөөс чиглээд явахаар нь хашааг давж буугаад шуудайтай зүйлээ тэнд нь орхиод зугатаачихсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
  7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааны тэмдэглэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-11 тал/,
  8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, ... “ Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймаг Зуунмод сум Энхтайваны 6 дугаар баг 8Б-1 тоот блокон хашаа байв. Хаалгаар орж үзлэгийг үргэлжлүүлэхэд цэнхэн будагтай модон хаалгатай жижиг амбаар байх бөгөөд уг амбаарын хаалга онгорхой даруулга болон шар өнгийн төмөр цоожнь хаалганы өмнө хэсэгт газар унасан байдалтай байв. Уг амбаарт гэр болон бусад эд зүйлийг эмх цэгцгүй хураасан байх бөгөөд хохирогч уг амбаарт 2 ширхэг 40-ын бетон, 10-ын бетон, 3-ын бетон болон 10 орчим метр кабель утас байсан гэх бөгөөд яг хаана байрлуулж тавьсанаа санахгүй байна гэлээ, үзлэгийг цааш үргэлжлүүлэн Зуунмод сум 2 дугаар баг Дэнж энгэрийн 3-1 тоотод үзлэг хийхэд модон байшингийн ар талд хулгайд алдагдсан 1 ширхэг 40-ын бетон болон тогоо байсныг түр хураан авлаа” гэх тэмдэглэл
  9. Хохирогч Х.Эрхэмбаярын “...Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой өөрийн эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг 8Б-1 тоотод байрлах хашаа байшингаа эргэж очсон юм тухайн үед хашаа үзчихээд хашаанаасаа гараад иртэл өмнө нь зүс үзсэн Хосоо гэх залуу хоёр танихгүй хүнийн хамтаар хашааны үүдэнд зогсож байсан тэгээд Хосоо намайг харчихаад ирээд юу байна гэхээр нь би тайван гэсэн тэгээд би хашаагаа цоожилчихоод яваад өгсөн тэгээд хоночихоод өнөө өглөө 09 цаг 03 минутын орчим хашаан дээрээ ирээд харсан чинь манай гражийн хойд талд байх жижиг амбаарны хаалга нь онгорхой цоож нь газар хэвтэж манайхаас 25 литрийн хайлшин тогоо, 2 ширхэг 40-ын бетон, 1ширхэг 10-ын бетон, 1 ширхэг 3-н бетон, 10 орчим зэс толгойтой кабель утас тус тус алдагдсан” гэх мэдүүлэг,
  10. Иргэний нэхэмжлэгч Ч.Энхсувдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд 2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим юүдэнтэй шар өнгийн цамцтай хар өнгийн курткатай туранхай бүлтгэрдүү нүдтэй залуу ганцаараа ирээд 1 тогоо, 2 ширхэг 40-ын бетон, 1 арвын бетон барьчихсан ирээд би хэлэн дээр тавиад 10,000 мянган төгрөгөөр авсан, надад 10,000 төгрөгний хохирол учирсан гэхдээ миний хувьд ямар нэгэн байдлаар нэхэмжилж байгаа болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

 

       Шүүгдэгч Ц.Хосбаярын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

                 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Гурав: Гэм буруугийн талаар:

  1. Шүүгдэгч Ц.Хосбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Х.Эрдэнэтөгсийн эзэмшлийн Төв аймаг Зуунмод сум 3 дугаар баг Баянхошууны 27-11 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 20325 мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд дээрх гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван 6 дугаар багийн 8Б-1 тоот иргэн Х.Эрхэмбаярын амбаарт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн шүүгдэгч Ц.Хосбаярын: “2017 оны 01 сарын 12-ны өдөр гэрэлгүй болохоор нь орсон үүдний тамбарт байсан кабель утаснуудыг авсан. 02 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Энхтайванд б-1 ийн байранд орсон 210 000 төгрөгийн зүйл хулгайлсан... “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багт явж байгаад 27-11 тоот хашаанд байх байшингаас  3 хэсэг, цахилгааны утас, махны машин, зэргийг авсан... /хх-ийн 32-33 тал/, мөрдлөн байцаалтын шатанд мэдүүлсэн охирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэтөгсийн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дүүгийн маань байшинд хулгайч орж дотроос нь махны машин, цахилгааны утас хулгайлсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/, гэрч Д.Ундармаагийн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр оройн 17 цагийн үед...үүдний өрөөний цонхны шилийг гадаа авч тавьсан, зүүн хойд өрөөний цонхыг онгойлгож орхисон байдалтай гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/, гэрч Х.Эрдэнэбилэгийн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний орой 17 цаг өнгөрч байхад...хулгай хийхээр орсон хүн нь авч явах гээд чадаагүй орхиод зугатаасан, шуудайн дотор гэрлийн утаснууд, махны машин зэрэг эд зүйлс байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 тал/, гэрч Б.Цэрэннамжилийн: “...юүдэнтэй шар өнгийн хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 25 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тухайн ажиллагааны тэмдэглэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 10-11 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн байцаан шийтгэх ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.Эрхэмбаярын “...25 литрийн хайлшин тогоо, 2 ширхэг 40-ын бетон, 1ширхэг 10-ын бетон, 1 ширхэг 3-н бетон, 10 орчим зэс толгойтой кабель утас тус тус алдагдсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Энхсувдын: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны орой 19 цагийн орчим юүдэнтэй шар өнгийн цамцтай хар өнгийн курткатай туранхай бүлтгэрдүү нүдтэй залуу ганцаараа ирээд 1 тогоо, 2 ширхэг 40-ын бетон, 1 арвын бетон барьчихсан ирээд би хэлэн дээр тавиад 10,000 мянган төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Хосбаярыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Шүүгдэгч Ц.Хосбаяр нь хохирогч Х.Эрдэнэтөгсөд 20325 төгрөгийн хохирол, хохирогч Х.Эрхэмбаярт 211.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ч.Энхсувдад 10.000 төгрөгийг хохирол тус тус учруулсан байна.

 Мөрдөн байцаалтын шаданд шүүгдэгч Ц.Хосбаяр нь хохирогч Х.Эрдэнэтөгсөд учруулсан 20.325 төгрөгийг хохиролгүй болгосон, хохирогч Х.Эрхэмбаярт учруулсан 211.000 төгрөгийн хохирлыг буцаан олгосон, шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна. 

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэрэгт  2 жил 6 сарын хорих ял оногдулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,  

-Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Ц.Хосбаяр нь гэмт хэрэгт анх удаагаа ял шийтгүүлэх гэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлуудаар хөнгөрүүлж  үзэх боломжтой байна. Ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулна уу гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Ц.Хосбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ц.Хосбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.Эрдэнэтөгс, Х.Эрхэмбаяр, иргэний нэхэмжлэгч Ч.Энхсувд нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогч, ирэгний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар түүнд тухайн зүйл хэсэгт заасан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Хосбаярт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Тав: Бусад асуудлаар:

Эрүүгийн 1734005280010 дугарын хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Хосбаярын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 06 дугар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.  

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харагчин овогт Цэгмидийн Хосбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Харагчин овогт Цэгмидийн Хосбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Харагчин овогт Цэгмидийн Хосбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Хосбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хосбаярын цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацаааг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг                       дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Ц.Хосбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА