Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Шүүгдэгч: М.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914006900382 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* / Регистрийн дугаар:  /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 4-22 тоотод байх өөрийн гэртээ Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

1. Шүүгдэгч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны хагас сайн өдөр би гэртээ хамтран амьдрагч *******ын хамт гэртээ байсан. Тухайн өдөр *******ын эгч, ах хоёроос нь болж жаахан маргаад би *******ыг “зайл” гээд хэлсэн чинь ******* хувцсаа аваад явах гэхээр нь “уучлаарай” гээд аргадах гэсэн чинь ******* уурлахаар нь би ор руу түлхэж унагаагаад эргэсэн чинь миний хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд өшиглөөд би гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* өөрийн эсрэг мэдүүлэөгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би М.*******тай 2018 оны 11 дүгээр сард танилцаад үерхэж байгаад одоо М.*******тай хамтран амьдарч байгаа юм. Бид 2 Баянхонгор сумын 5-4-22 тоотод М.*******ын аав гэр өгөхөөр нь хамтдаа манай хамаатны хашаанд бариад хамт амьдардаг юм. Тэгсэн чинь сая 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би гэртээ угаалга хийх гээд эгчийндээ очиж угаалгын машин авах гэсэн. Би М.*******тай хамтран амьдрахаас өмнө эгчийндээ байдаг байсан ба тэнд миний зарим хувцас байдаг эгч миний хувцсыг заримдаа өмсдөг байсан юм. Тэгээд М.******* тэрнээс болоод “яахаараа эгч чинь хүүхэдтэй байж чиний хувцсыг өмсдөг юм” гээд надад уурласан. Тухайн үед эгчийнд хүн байхгүй эгч нөхөр хүүхдүүдийнхээ хамт хөдөө яваад гэр нь эзгүй байсан. тэгээд бид 2 угаалгын машиныг нь аваад гэртээ харьсан. Гэртээ очоод ******* уурлаад “танайхан манайхан” гээд уурлаад байхаар нь би “өөрсдийг нь ирэхээр хэл” гэсэн чинь “чи пизда минь өмөөрөөд байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “өмөөрөөгүй” гэсэн чинь намайг “Зайл” гэсэн. Би тэгэхээр нь хувцсаа аваад гарах гэсэн чинь намайг ор РУУ түлхэж унагаагаад хоолой шахсан. Тэгээд цээж рүү өшиглөж, гараараа цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,

4. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: .....Би тухайн өдөр хөдөө байсан ба хонин дээрээ явж байхад миний удуугарсан. Тэгээд утсаа авсан чинь манай бэр хүүхэн болох ******* залгаад “******* намайг нүдээд болдоггүй” гэсэн. тэгэхээр нь би цагдаа руу залгаад “Очоод зохицуулаадхаарай” гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

5. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 592 дугаартай шинжээчийн: 1. *******ын биед баруун хацар, баруун чих, зүүн тохойны зөөлөн эдняцрал, цус хуралт, хүзүү, баруун гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаүүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 15/ болон хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч М.*******ын ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч М.******* нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 4-22 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч ******* гэрч Б.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 592 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч М.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 .4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ