Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 436/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж  

-улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

  • шүүгдэгч А.Нууц-Од нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Баттөр овогт Аюурзаны Нууц-Одод холбогдох эрүүгийн 1734004530223 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Баттөр овогт Аюурзаны Нууц-Од /РД:НЛ92040808/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Нууц-Од нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутагт 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр М.Оюунсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                                           

Шүүгдэгч А.Нууц-Од нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ажил явдал болдог өдөр хадам ээж Оюунсүрэнтэй муудалцаад намайг алгадах гэж байгаад хүүг маань алгадсан. Тэгээд үүнээс болж дэр авч шидтэл шүд уначихлаа гэж байсан” гэв.

 

       Хохирогч М.Оюунсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:талийгаачийн баруун талын чихийг Нууц- Од урчихсан байхаар нь би Нууц-Одод чи хүүхэд яаж байгаа юм. Чи дандаа ингэж урж сэглэж байдаг гэж загнасан. Тэгсэн чинь Нууц-Од надруу янхан банзал авгай "ээд элдэв янзаар хэлээд нүүрлүү гараараа нэг удаа цохиж аваад нүүр ураад хаячихсан. Тэгсэн миний доод эрүүний үүдэн шүд хугараад унасан. Тэгэхээр нь Нууц-Одруу гараараа далайгаад цохих гэхэд өөдөөс архины шил бариад далайхаар нь айгаад гэрээс гараад өөрийнхөө гэр лүү цусаа гоожуулаад явсан. Бэр Нууц-Од гараараа цохиж надад учирсан гэмтлийг учруулсан юм.” гэх мэдүүлэг /хх- ийн 05-06 тал/

 

       Гэрч Л.Жамсран мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай эхнэр муудалцаж байхад нь очоод бэр Нууц-Одод үүдэн доод шүдээ цохиулаад ирсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

 

       Гэрч Л.Мөнхбүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..талийгаачийн гэрт Нууц-Од, хадам ээж Оюунсүрэн нар маргалдаад дуу нь гараад байхаар нь яваад ороход Оюунсүрэн эгч шүд уначихлаа гээд амнаас нь цус гарчихсан Үржинханд Нууц-Одыг хориод зогсож байсан. Оюунсүрэн эгч уйлаад өөрийнхөө гэрлүү явсан.Оюунсүрэн эгч надад шүдээ үзүүлчихээд амнаас нь цус гарчихсан, Нууц-Од шүд цохиод унагачихлаа гэж хэлээд шууд өөрийнхөө гэрлүү явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 тал/

 

       Гэрч М.Шижирбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Оюунсүрэн эгч Чойжилсүрэнгийн гэрээс амнаас нь цус гарчихсан Нууц-Од цохиод шүд унагачихлаа гээд гарч ирж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

 

       Гэрч П.Үржинханд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Оюунсүрэн эгч ирээд Чойжилсүрэн, Нууц-Од хоёрыг загнаад гэрлүү нь орсон. Тэгсэн удалгүй Оюунсүрэн эгч гэрээс нүүрээ дараад гарч ирээд гэрлүүгээ орсон. Оюунсүрэн эгчийн зүүн хацар дээр нь хумсаар урчихсан, үүдний нэг шүд нь уначихсан байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 23-25 тал/

 

       Гэрч Н.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Нууц-Од чамд ямар хамаа байсан юм гээд хадам ээж Оюунсүрэнтэй хэрэлдээд байсан. Би тэр үед гадаа Чойжилсүрэнтэй хамт байж байсан. Тэгсэн Оюунсүрэн эгч амаа дараад гараад гэрлүүгээ орж байсан. Миний хажуугаар гарахдаа миний шүдийг аваад хаячихлаа гэж байсан.Оюунсүрэн эгчийн зүүн хацарт шалбарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/

           

  Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 577 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  • М.Оюунсүрэнгийн биед доод эрүүнд 1 шүдний булгарал, буйланд цус хуралт, зүүн хацар, уруул доод эрүүнд зулгаралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэдэх боломжтой, шинэ гэмтэл.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30 тал/

 

            -Шүүгдэгч А.Нууц-Од ял шийтгэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-ийн 50 тал/,

     -Цагдаагийн Ерөнхий газрын Асап хайлтын системийн лавлагаа /хх-ийн 39 тал/,

     -Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хх-ийн 22 тал/,

  • шүүгдэгч А.Нууц-Одыг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 36-37 тал/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Нууц-Од нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн нутагт 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр М.Оюунсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч М.Оюунсүрэнгийн мэдүүлэг, гэрч Л.Жамсран, Л.Мөнхбүрэн, М.Шижирбаатар, П.Үржинханд, Н.Мөнхбат нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №577 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч А.Нууц-Одын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Нууц-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч А.Нууц-Одын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч А.Нууц-Одод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч М.Оюунсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролын асуудал байхгүй байна. 

 

Эд мөрийн баримтын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч А.Нууц-Од нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 17 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Баттөр овогт Аюурзаны Нууц-Одыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Баттөр овогт Аюурзаны Нууц-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Баттөр овогт Аюурзаны Нууц-Одыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баттөр овогт Аюурзаны Нууц-Од нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Баттөр овогт Аюурзаны Нууц-Од нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Нууц-Од нь авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Нууц-Одод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА