| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0083/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/76 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******гийн *******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох 2023001020077 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, Регистрийн дугаар: *******; Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орчим Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “*******” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.9 метр куб, шинэс бэлтгэж, тээвэрлэн Ойн санд буюу Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 273.780 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орчим Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “*******” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 21 ширхэг шинэс мод бэлтгэж, Пронтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 21 ширхэг бэлтгэсэн модоо аймгийн төв рүү тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь түүнийг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ын “...Манай ******* сумын ******* багийн иргэн *******гийн ******* ******* багийн нутаг “*******” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хэрэгцээний шинэс төрлийн 2.50-2.60 метрийн урттай 21 ширхэг бөөрөнхий модыг бэлтгэж, аймгийн төв рүү 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тээвэрлэсэн байсан юм” гэсэн мэдүүлэг, Д.*******эс мод худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч И.ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 12:00 цагийн үед манай хүүхэд ийн утас руу хүн залгаад “зүсвэрийн мод авах уу” гэж хэлсэн юм. Тэгээд хүү бид хоёр гараад иртэл манай хашааны үүдэнд цагаан өнгийн Пронтер маркийн улсын дугаартай автомашинд 2.60 метрийн урттай зүсвэрийн мод аччихсан ирсэн байсан юм. Тухайн үед модны эзэн болох Д.******* гэх залуу дээрх моднуудаа зарна гээд, тэгээд хүү бид хоёр моднуудыг нь үзэж байгаад би тэр моднуудыг үнэ тохирч 430.000 төгрөгөөр худалдан авсан юм” гэсэн мэдүүлэг, И.ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Д.ийн “... 91117521 дугаарын утас руу нэг эрэгтэй хүн залгаад “танайх зүсвэрийн мод авах уу, танай гадаа ирчихсэн байна” гэж хэлсэн юм. Тэгээд би “мод авна” гээд гэрээсээ гараад иртэл манай хашааны гадаа үүдэнд цагаан өнгийн Пронтер маркийн улсын дугаартай автомашинаар зүсвэрийн мод ачиж ирчихсэн нэг танихгүй залуу зогсож байсан юм. Тэгээд тухайн моднуудыг манай аав бид хоёр үзээд үнэ тохирч худалдаж авахаар болоод манай аав И. тухайн моднуудыг 430.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. ...Тухайн моднууд нь 2.60 метрийн урттай, хуурай шинэс төрлийн 21 ширхэг зүсвэрт ашиглагдах бүрэн боломжтой хэрэглээний моднууд байсан юм” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.гийн “...Д.ийн зүгээс ямар нэгэн эрхийн бичиггоожин аваагүй. ...Болохгүй, хуулиар хориотой, мод бэлтгэх стандарт зөрчигдөнө...” гэсэн мэдүүлэг, Гэрч П.*******гийн “...Манай хүүхэд аймгийн төв рүү орохдооөөрийнхөө Пронтер маркийн улсын дугаартай автомашинаар хэрэглээний 21 ширхэг бөөрөнхий модыг тээвэрлэн орсон юм. Тэгээд Өлзийт багт зүсвэрийн хөрөө ажиллуулдаг И. гэх хүнд манай хүүхэд Д.******* нь дээрх хийж бэлтгэсэн 21 ширхэг бөөрөнхий модыг 430.000 төгрөгөөр худалдан борлуулсан юм. ...Тухайн моднуудыг манай хүүхэд Д.******* ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “*******” гэх газрын ойгоос 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрөө ганцаараа хийж бэлтгэсэн байсныг би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ачилцах үедээ мэдсэн юм. ...Ямар нэгэн эрхийн бичиг, гоожин аваагүй, надад огт хэлж мэдэгдэлгүй ганцаараа хийчихсэн байсныг сүүлд нь мэдсэн юм” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Д.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2020 оны 06 сарын 10-ны өдөр ******* сумын ******* багийн нутаг “*******” гэх газрын ойгоос өөрийн хужаа хөрөөгөөр ганцаараа очиж 21 ширхэг, 2.60 метрийн урттай зүсвэрийн мод бэлтгээд, маргааш нь буюу 06 дугаар сарын 11-ний өдөр аав *******гийн хамт очиж өөрийн эзэмшлийн Пронтер маркийн улсын дугаартай авто машинаар ачаад аймгийн төв рүү оруулж ирээд хөрөө араамтай гэдэг хүнд зарсаныхаа дараа цагдаад баригдсан юм” гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Д.ийн ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд буюу Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 273.780 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан. Мөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1, 4.2-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг олгох болон зохих журмын дагуу бэлтгэсэн мод, модон материалыг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч Д.******* нь хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр ахуйн хэрэглээний зорилгоор 2.50-2.60 метрийн урттай 21 ширхэг шинэс мод бэлтгэн тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Шүүгдэгч Д.******* нь дээрх хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан 273.780 төгрөгний хохирол учирсан бөгөөд уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 /гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэснийг үндэслэн 273.780х3=821.340 төгрөгийн хохирол учирч хохирлоо төлсөн ба бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Д.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.ийн эзэмшлийн Пронтер маркийн дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.800000 /хоёр сая найман зуун/ төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 25.50-2.60 метрийн урттай 21 ширхэг шинэс мод улсын орлого болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үз ээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 450000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3 /гурав/ сард сар тутам тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5. Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 25.50-2.60 метрийн урттай 21 ширхэг шинэс модыг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Пронтер маркийн дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.800000 /хоёр сая найман зуун/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус тус улсын орлого болгосугай. 7. Шүүгдэгч Д.ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх Хятад улсад үйлдвэрлэсэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 8. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА