Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Д.Цогжавхлан, Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багт иргэн ******* зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: . Би 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шөнө 23 цагийн үед би Нацаг эгчийнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очсон. Тэгэхэд ирчихсэн байсан, би согтуу байсан учраас болох болохгүй ганц хоёр үг хэлсэн байх. Тэгээд түүнээсээ болж маргаад би аар гаргуулж явж байгаад түүнтэй барилцаж авсан. Тэгчихээд болиод явж байгаад хашаа түшүүлээд тавьсан арматурын төмрийг аваад руу чиглүүлсэн, тэгсэн түүний толгой руу цохисон байсан.гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 /,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 11-ны үдэш хойш 17 цагийн үед гэдэг залуугийн хамтаар машинаар Баянхонгор аймгаас Баянговь сумруу хөдөлж яваад, орой 23 цаг болж байхад Баянговь сумын “Өргөн” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Нацаг эгчийн гэрт ороход ******* байсан. Тэгээд би буцаж гараад, машины дугуй болон ачаа тээшээ янзалчихаад гэрт ороход ******* гэрийн баруун талын орон дээр сууж байхаар би “харьж унт” гэхэд ******* надаас архи нэхээд байхаар нь “надад архи байхгүй” гэж хэлсэн. Тэгээд удалгүй би унтах гэж байгаад *******ыг “гэртээ харьж унт” гэхэд ******* намайг “гаргаад өг” гэхээр нь би гэрээс цуг гараад явж байхад ******* миний зүүн талын мөр хэсэгт толгойгоороо мөргөхөөр нь би *******г татаж газарт унагачихаад, хоёр гурван удаа нуруу хэнхэгдт нь цохисон. ******* босож ирээд намайг хэд хэдэн удаа нүүр хэсэгт цохичихоод хашааны хаалга руу явахаар нь би бие засчихаад гэрлүүгээ орох гээд явж байхад миний ар талд чимээ гарахаар нь эргэж харах хооронд миний толгойруу ******* цохичихоод гүйгээд л явсан. Би гэрт ороход миний толгойноос цус гоожсон байхаар нь би цагдаа ирж хэлсэн. Цагдаагийн хамтаар эмнэлэгт очиж, үзүүлээд, 3-4 ширхэг оёдол тавиулсан. Би *******тай хэрүүл маргаан хийгээгүй. Би *******ыг гэрт харьж, унт гэж хэлсэнээс өөр зүйл хэлээгүй. ******* намайг ямар учраас цохиж, зодсонг нь мэдэхгүй байна. Тухайн үед ******* миний толгойг юугаар цохиж хагалсаныг нь мэдээгүй. Би өглөө босоод гэрээс гараад харахад гэрийн хажууханд армотур төмөр байсан. Би уг төмрөөс цохисон байх гэж бодож байна. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би *******тай урьд нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Цохиж, зодолдож байгаагүй. Миний толгой өвдөж байгаагаас өөр зүйл байхгүй. Би эмнэлэгт үзүүлж, хагарсан байсан газарт 3 ширхэг оёдол тавиулсан. Би гомдолтой байна.гэх мэдүүлэг / хх-ийн 10-14/,

4. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: нь манай эгчийн төрсөн хүүхэд. 2017 оны 11 дүгээр сарын 11-ны орой 23 цаг болж байхад манай гэрийн гадаа машин ирж зогсоод, гэрт , , нар орж ирсэний дараа ******* орж ирсэн. тэгээд удалгүй , , гэрээс цуг гарч яваад, машинаас эд зүйлүүдийг аваад гэрт орж ирсэн. Тухайн үед ******* согтуу дэмий зүйл яриад сууж байхад нь *******д хандаж “шөнө дууслаа харьж унт би чамайг гэрээс гараад өгье” гэж хэлээд тэр хоёр манай гэрээс гараад явсан. удалгүй гэрт орж ирэхдээ толгойноос нь цус гарчихсан байдалтай орж ирсэн. тэгээд би юу болсон талаар асуухад надад хэлэхдээ “******* миний араас юмаар цохичихлоо” гэж хэлсэн. Би ын толгойноос нь цус гарч байсан газрынхан цусыг нь тогтоох гэж үзээд тогтож чадахгүй байхад би эмнэлэг явлаа гэж хэлээд гэрээс гарч явсан. удалгүй гэрт ирээд надад хэлэхдээ би эмнэлэгт очиж, үзүүлээд, оёулчихлаа гэж хэлээд орон дээр унтсан. ******* ын толгойг юугаар цохисонг нь мэдээгүй. Би маргааш өглөө гэрээсээ гарч харахад манай хашааг тулсан байсан төмрийг газарт унагасан байсан тэрүүгээр цохисон байх. Тухайн үед ******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. *******ыг гэрээс сугадаж аваад гаргасан гэх мэдүүлэг. / хх-ийн 15-17/,

5. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ******* нь төлөв томоотой, хүнд тусархуу, ажилсаг залуу юм. Ахуй амьдралын хувьд дундаж, сайн биш, архи согтууруулах ундаа уудаг байж байгаад архинаас гарсан байсан, тэгсэн архи эргээд уусан байна. Гэхдээ яахаа алдтал уугаад байхгүй байгаа гэсэн, бид үргэлж хамт байхгүй учир сайн мэдэхгүй байна. ******* эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь ажил хийдэггүй, хөдөө хамт цөөхөн хэдэн малаа малладаг. ******* миний мэдэхийн хэрэг төвөгт холбогдлоо гэж дуулдаж байгаагүй.гэх мэдүүлэг / хх-ийн 18-20/,

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2047 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 602 дугаартай шинжээчийн 1. Г.ын биед хуйханд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/ хх-ийн 22-27/, хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд авагдсан хохирогч Г.ын шүүгдэгч *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн өргөдөл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч *******д холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ы эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт Олзвойн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Олзвойн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450000 / төгрөгийг шүүгдэгч *******ыг 2018 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ы эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 30- ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи мотоциклийг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ