Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 441/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

- улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

- иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч А.Даваабилэг

  • шүүгдэгч Б.Энхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаажаа овогт Батболдын Энхбатад холбогдох Эрүүгийн 1734000100131 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 10ий өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Илт гоулд ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваа баг Зураагийн 10-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Жаажаа овогт Батболдын Энхбатад /РД:МТ83051016/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Энхбат нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Илт гоулд” ХХК-нд өрмийн мастераар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 “...аюулгүй байдлын шаардлага, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7 “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүйгээс өрмийн туслах ажилтан Б.Гэрэлдамба нь ган татлаган дээр хэмжилт хийж байгаад зүүн гарын долоовор, дунд, ялам хуруунуудын 1 дүгээр үеэр тасалж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Иргэний хариуцагч А.Даваабилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Манайд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан 2 ажилтан маань нэгэн шүүгдэгч, нөгөө нь хохирогч болсон байгаа. Манай талаас бүх ажлын багж төхөөрөмжийг нь өгдөг байсан. Хохирогч маань 3 хурууны өндөг нөхүүлэх хагалгаа хийлгэсэн байгаа. Хагалгааны мөнгийг байгууллагаас шилжүүлсэн. Гэм хорыг арилгах тал дээр бид маргаагүй Хохирогчид бид нар 6 сар хүртэл цалин болон нийгмийн даатгалыг нь бид төлсөн. Мөн 9 сард бид нар нэмэгдэл олгодог тул 428.000 төрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн. Энэ гэмт хэргийн улмаас ажилдаа ирж чадахгүй байгаа талаар ямар нэгэн  баримт хэрэгт байхгүй, бид нарт ирүүлсэн зүйл байхгүй байна. Магадгүй баримт өгвөл бид нар хохирлыг гаргуулах боломжтой. Хохиролд 1.310.000 төгрөг төлөгдсөн байгаа. Энэ хэрэг 2002 оны хууль хэрэгжиж байхад болсон үйл явдал байгаа.Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны эрүүгийн хуулийн 138.1 дэх хэсэгт зааснаар шийдэж өгнө үү. Гэмт  хэрэг гарснаас хойш 6 сар 5 хоног болсон  тул хөнгөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Гэрэлдамба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутын үед өрмийн туслахаар ажиллаж байсан ба би мастер Энхбат, ажилтан Галбадрах, Ганцэцэг нарын хамтаар цооногын гүний хэмжилт хийж байсан. Би цооногын тросс нь дээр гүний хэмжилт хийж байхад мастер Энхбат троссыг ажиллуулсан юм. Троссыг ажиллуусны улмаас миний зүүн гарын долоовор, дунд, ядам хуруунуудын нэгдүгээр үе трос дамар хоёрын дунд хавчуулагдаж гэмтсэн юм, би цооногын гүний хэмжилт хийж дууссаны дараа троссыг ажиллуулах ёстой байсан. Гэтэл мастер Энхбат троссыг ажиллуулсны улмаас намайг хэмжилт хийж байхыг мэдэж байсан. Яагаад троссыг ажиллуулсаныг би мэдэхгүй. Тэгээд тухайн үед миний гарнаас цус их гарч өвдөж байсан тул багийн эмнэлэг рүү явсан. Би хуруунуудаа Улаанбаатар хотод очиж Гэмтлийн согог судлалын төвд үзүүлж 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний зүүн гарын долоовор, дунд, ядам хуруунуудын 1 дүгээр үеэр тасарсан. Эдгээр гурван хуруу бүрэн эдгэрээгүй байна. Би хуруугаа эмчлүүлэх гэж нэг сая долоон зуун мянган төгрөгийг зарцуулсан...хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан Ням гэдэг эрэгтэй ажилтан бид нарыг ажилд гарахад зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулдаг байсан. Тэр өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсен...надад хохирлын ямар нэг баримт байхгүй. Би тухайн үед өөрийнхөө мөнгөөр эм тариа болон замын зардал зэргийг бэлэн мөнгөөр төлж байсан. Би эмчилгээнд 1.7 сая төгрөгийг зарцуулсан. Мөн ажилгүй 4 сар болж байна. Би энэ асуудалд мастер Энхбат буруутай гэж бодож байна. Энхбат надад чи эмчилгээгээ хийлгэ, чиний цалин ордогоороо орно гэж хэлсэн боловч 6 сараас хойш цалин ороогүй. Энэ мөнгөө бас нэхэмжилж байна. Би сард нэг сая төгрөгийн цалин авдаг байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад манай ажлын Энхрийбат гэдэг ажилтан утсаар залгаж чи ажилдаа санаа зоволттүй, чи биеэ сайн эмчлүүл, чиний цалин ордогоороо орно гэхээр нь тухайн үед би мэдүүлэг өгөхдөө хэн нэгэнд гомдолгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг..” гэх мэдүүлэг /хх-137-138 тал/,

Гэрч Б.Энхрийбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:2017 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 08 цагаас өрмийн мастер Б.Энхбатаар ахлуулсан ээлжийн бүрэлдэхүүнийг өрөмдлөг хийх талбайд хүргэж өгөөд ажилд нь гаргасан. Тухайн ээлжинд Өрмийн мастер Б.Энхбат /99276585/, дээж угаагч Ч.Ганцэцэг, Өрмийн туслах Б.Гэрэлдамба, Өрмийн зайлагч Б.Галбадрах нар өдрийн ээлжинд гарсан. Гэтэл өдөр 14 цагийн үед санагдаж байна Өрмийн туслах Б.Гэрэлдамба нь өрөмдлөг хийж байхдаа өрмийн цүүцний тороос болон балансерын гуяны рольк 2-ын завсар хуруугаа хавчуулсан осол гарлаа гэж мэдэгдсэн. Тэндээс цахилгааны инженер Э.Мягмарсүрэн нь Гэрэлдамбыг аваад Хайлааст багийн эмнэлэг дээр ирсэн байхад нь би араас нь ирж уулзсан. Тухайн үед Гэрэлдамбын зүүн гарны 3 хурууны 1 -р үений өндөг хэсгээр тасарсан байсан. тухайн үед өглөө ажилд гарахад нь өрмийн мастер Б.Энхбат тухайн гарч байгаа ээлжийн ажилтан нарт зааварчилгаа өгч наряд дээр гарын үсэг зуруулсан гэсэн. Миний хувьд өрмийн мастер Б.Энхбатад холбогдох үүрэг чиглэлийг бичгээр өгдөг. Харин Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг ХАБ-ын ажилтан сар болгон бүх ажилчдад өгдөг. Миний бодлоор бол өрмийн мастер Б.Энхбатын ажлын хариуцлагаас болж осол гарсан гэж бодож байна. Учир нь Б.Гэрэлдамба надад хэлэхдээ мастер Энхбат ах өөрөө яараад ирчеекийг сулласан гэж хэлсэн. Харин Энхбатын хувьд би зориуд болон болгоомжгүйгээр ирчекийг суллаагүй харин ирчеек татахад троосыг барьж байдаг пердо цаас /наклад/ бариагүй, элэгдсэн байсан гэж хэсэн. Гэхдээ тороосны пердо цаас /наклад/ элэгдсэн байлаа гэж үзэхэд тэрнийг солиулаад хэвийн болгоод ажил явуулах үүрэг нь өрмийн мастерт байдаг. /ажлын байрны тодорхойлолтон дээрээ өрмийн мастер нь өрмийн машины тогтвортой хэвийн ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг хариуцаж ажиллах талаар зааж өгсөн байдаг. Харин өрмийн туслах нь өрмийн мастерын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/,   

Гэрч О.Нямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:Миний бие өрмийн туслах ажилтан Б. Гэрэлдамыг хуруугаа тасдуулсан асуудлыг 2017 оны 06 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед мэдсэн. Учир нь би өдөр ажил дээрээ байгаагүй уурхайгаас гадуур ажилтай явж байсан. Б.Гэрэлдамба нь 2017 оны 3 дугаар сарын 15-нд анх манай компаний аж ахуйн хэсэгт аж ахуйн ажилтанаар ороод 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өрмийн туслахын дагалдах ажилтанаар орж 5 хоногийн дараа буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж уурхайн дарга Х.Батхишиг даргын тушаалаар өрмийн туслахаар ажиллаж байсан байна лээ. Би өөрөө дээрхи компанид 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажилд орсон. 2017 оны 06 дугаар сарын хөдөлмөр аюулгүй ажиллагааны давтан зааварчилгаанд осол болохын өмнөх өдөр нь хамрагдсан байсан. миний хувьд нийт ажилчдад сардаа 1 удаа давтан зааварчилгаа өгч ажилладаг. Би холбогдох зааварчилгаагаа цаг тухайд нь өгч ажиллаж байсан. өрмийн ажилтан нарыг өглөө гарахад нь зааварчилгаа өгч наряд /ажлын даалгавар/ зуруулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

 

Гэрч Ч.Ганцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өрмийн мастер Б.Энхбат, өрмийн туслахаар Б.Гэрэлдамба, Галбадрах нарын хамтаар өглөө 08 цагаас оройны 20 цагийн хооронд ажиллахаар өдрийн ээлжинд гарсан. Тухайн өдрийнхөө өдрийн цайндаа орчихоод ажилдаа гараад буцаад өрмийн машин дээрээ ирээд Б.Гэрэлдамба хэмжилт хийгээд байж байсан. Би өрмийн хажуу талд богончик дотор өрөмдөөд гарсан дээжээ угаагаад байж байтал гадна 1 хүн гар гээд орилсон би богончигноос гараад хартал өрмийн туслах Б.Гэрэлдамба гараа бариад газар орилоод хэвтэж байсан. Энэ үед өрмийн мастер Б.Энхбат болон Галбадрах ах 2 ирсэн. Мөн надтай хамт цахилгаанчин Мийгаа богончиг дотор сууж байгаад гараад Б.Гэрэлдамбын зүүн гарны бугуй хэсгээр нь алчуураар ороож боогоод Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгрүү Мийгаа уурхайн машинтай аваад явсан. Бид нар тэндээ үлдээд ажлаа цааш нь үргэлжлүүлээгүй ажлаа зогсоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,   

Гэрч Б.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өрмийн мастер Б.Энхбат, өрмийн туслахаар Б.Гэрэлдамба, дээж угааг Ганцэцэг нарын хамтаар өглөө 08 цагаас оройны 20 цагийн хооронд ажиллахаар өдрийн ээлжинд гарсан. Тухайн өдрийнхөө өдрийн цайндаа орчихоод ажилдаа гараад буцаад өрмийн машин дээрээ ирээд Б.Гэрэлдамба тороосонд хэмжилт хийхээр өрмөн дээр гарсан хамт өрмийн мастер Б.Энхбат байсан. би ард талд нь усны ёмкосноос ус аваад зогсож байтал Б.Гэрэлдамба ёоёо гар гээд орилсон би эргэж хараад авч байсан усаа орхиод өрөм дээр яваад очиход Б.Гэрэлдамба өрмийн хажууд зүүн гараа баричихсан, тухайн гарнаас нь бээлийн нь язарчихсан дөнгөж цус шүүрч байсан болохоор тухайн гарыг нь алчуураар боож ороогоод бид нарт хоол хүргэж ирсэн машинаар цахилгаанчин Мягмарсүрэн /Мийгаа/ аваад Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгрүү авч явсан. Бид нар тэндээ үлдээд ажлаа цааш нь үргэлжлүүлээгүй ажлаа зогсоосон. Би тухайн осол болсоныг сайн харж чадаагүй. Осол болсоны дараа өрмийн мастер Б.Энхбат хэлэхдээ пердо цаас /накпад/ бариагүй алдчихлаа гэж хэлээд бид 2 задалж үзэхэд пердо цаас нь элэгдээд нимгэрсэн их, халж зарим хэсгээрээ төмөр нь гарчихсан байсан. харин Б.Гэрэлдамба хэлэхдээ өрмийн мастер болоогүй байхад яарч ирчек татаад гар хавччихлаа гэж хэлж байсан. яг юунаас болсоныг нь бол үнэндээ мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

Гэрч Э.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өглөө өрмийнэ дизель генератор эвдэрлээ гэж дуудлага өгсөн. Би дуудлагын дагуу хайгуулын өрөм дээр нь очиход өрмийн мастер Б.Энхбат, өрмийн туслахаар Б.Гэрэлдамба, Галбадрах, дээж угаагч Ганцэцэг нар байсан. би ажлаа цайны өмнөхөн дуусгаж янзлаад бид нар цайндаа орчихоод өрмөө алуулж байгаад туслах ажилтан Б.Гэрэлдамба гараа бэртээсэн. Тухайн осол болох үед би дээж угаагч Ганцэцэгтэй хамт богончиг дотор байж байтал гэнэт гадна хүн гар гээд хашгирсан. Би гараад ирсэн чинь өрмийн туслах ажилтан Б.Гэрэлдамбын зүүн гарны бээлий язарчихсан бага зэрэг цус шүүрч байхаар нь алчуураар гарыг нь ороож боогоод Заамр сумын Хайлааст багийн эмнэлэгрүү авч ирсэн. Би тухайн осол болсныг сайн харж чадаагүй. Яг юунаас болсныг мэдэхгүй байна. Б.Гэрэлдамба эмнэлэг рүү явж байхад өрмийн мастер яараад залгачихлаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Гэрч Х.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:2017 оны 06-р сарын 18-ны өдөр 15 цагийн орчим байсан нарийн ца санахгүй байна станцаар өрмийн туслах Гэрэлдамба хуруугаа хавчуулчихлаа Хайлааст багийн эмнэлэг рүү аваад явлаа гэж хэлсэн. Тэгээд би араас нь юу болсон талаар мэдэх гээд Хайлааст багийн эмнэлэг дээр очиход эмнэлэг рүү орсон байсан тул би уулзаагүй. Гэрэлдамбыг эмнэлэг дээр авчирсан байсан геологич Энхрийбат, цахилп Мягмарсүрэн нараас асуухад өрмийн машины тросонд зүүн гарын хуруунуудаа хавчуулсан талаар хэлж мэдсэн юм...Өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаа өрмийн м бүгд тоног төхөөрөмж ажилчдын аюулгүй байдлыг ханган өрмийн туслах бусад ажг зааварчлага өгч ажилладаг юм өрмийн туслах бол өрмийн мастерийн үүрэг даал дагуу ажил үүрэгээ гүйцэтгэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Гэрч Ш.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Өрмийн ролкын тросон дээр нь шавар түрхэж хэмжилт хийдэг ба хэмжилт хийж байгаад зүүн гарын хуруугаа хавчуулсан юм шиг байна лээ, зүүн гараараа тросыг нь барьж байгаад баруун гараараа шавар түрхдэг. Тэгэж байгаад гарын хуруугаа хавчуулсан юм шиг байна лээ... Өрмийн туслах хэмжилт хийж байхад өрөм ажиллаж байдаг зарим үед унтарсан байдаг. Хэмжилтийг өрөм унтарсан байхад хийх ажиллаж байхад хийх гэсэн зүйл байхгүй. Хэмжилт хийж байхад трос эргээгүй үед бол гарын хуруу хавчиж таслах эрсдэл байдагүй ба трос нь эргэж ролик нь эргэсэн үед бол гарын хуруу хавчиж таслах эрсдэлтэй. Гэрэлдамбыг ажиллаж байхад трос ролик нь эргэсэн байгаад хавчсан байх..” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

Гэрч Б.Дашбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Тухайн үед өрмийн мастер Энхбат, өрмийн зайлагч Галбадрах, дээж угаагч Ганцэцэг нартай хамт ээлжинд гарч байсан...Өрмийн туслах хэмжилт хийж байхад өрөм ажиллаж байдаг ба байхад нь хэмжилтийг хийдэг. Хэмжилт хийж байхад өрмийн мастер өөрийнхөө аюулгүй ажиллагааг сахин :иелүүлж хангах ёстой ба аюулгүй байдлаа яаж хангах зааварчилгааг өрмийн мастер ермийн туслахд байнга өгч байдаг юм...Өдөрт 12 цагаар буюу өдөр шөнийн 2 ээлжээр үүрэг гүйцэтгэж байсан ба манай ээлжинд би өрмийн мастераар өрмийн туслахаар Батзаяа зэрэг байсан нөгөө зэлж буюу өдрийн ээлжинд өрмийн мастераар Энхбат, өрмийн туслахаар Гэрэлдамба ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №379 тоот дүгнэлтэд:

- Б.Гэрэлдамбын биед зүүн гарын 2, 3, 4-р хурууны 1 дүгээр үеийн тайрагдалт гэмтэл тогтоогдлоо.

- архаг хууч өвчин тогтоогдоогүй

- дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үялчлэлээр үүсгэгдэнэ

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн хүндэвтэрзэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-54-55 тал/,

 

  • хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15 тал/,
  • төв аймгийн Авто тээврийн газрын №340 тоот лавлагаа /хх-ийн 63 тал/
  • Илт гоулд ХХК-ийн хайгуул өрөмдлөгийн хэсгийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хх-119-129 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тухай Прокурорын газрын №16 тоот тогтоол /хх-ийн 133 тал/,
  • Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /хх-ийн 141 тал/,
  • Илт гоулд ХХК-ийн №17/131 тоот албан бичиг /хх-ийн 142 тал/,
  • шүүгдэгч Б.Энхбатын ял шийтгэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-ийн 65 тал/,
  • шүүгдэгч Б.Энхбатыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-63-64 тал/ яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Энхбат нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Илт гоулд” ХХК-нд өрмийн мастераар ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 “...аюулгүй байдлын шаардлага, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7 “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргээ биелүүлээгүйгээс өрмийн туслах ажилтан Б.Гэрэлдамба нь ган татлаган дээр хэмжилт хийж байгаад зүүн гарын долоовор, дунд, ялам хуруунуудын 1 дүгээр үеэр тасалж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Гэрэлдамба, гэрч Б.Энхрийбат, Ч.Ганцэцэг, Б.Галбадрах нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №379 дугаар дүгнэлт болон шүүгдэгч Б.Энхбатын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

          Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхбатыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

          Учир нь 2002 оны Эрүүгйин хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн” гэж зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Гэрэлдамба нь мөрдөн байцаалтын шатанд “ эмчилгээний зардал 1.700.000 төгрөг болсон мөн 6 сараас хойш цалингаа аваагүй “ гэсэн байх боловч энэ талаархи нотлох баримтаа хэрэгт хавсаргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбатын “ компаниас 1.000.000 төгрөг, ажилчдаас 160.000 төгрөг, би өөрөө 150.000 төгрөг, нийт 1.310.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, иргэний хариуцагч А.Даваабилэгийн “ манай байгууллагын 2 ажилчин байгаа юм. Хохирогч Б.Гэрэлдамбад манай байгууллагаас 1.310.000 төгрөгийг, мөн цалингийн зөрүү олгосон баримт хэрэгт байгаа /хх-ийн 159 тал/, биеийн байдлыг асуухад зүгээр эдгэж байгаа гэж хэлсэн байсан. Манай компаний зүгээс хагалгаанд орох болон эмчилгээний зардал болон цалингийн зөрүүг олгож байсан байгаа” гэх мэдүүлэг зэргээр хохирогч Б.Гэрэлдамбад 1.310.000 төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байгаа бөгөөд хохирогч Б.Гэрэлдамбад энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол / шинжээчийн №379 тоот дүгнэлт/  учирсан байх тул хохирогч Б.Гэрэлдамба нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлааа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Б.Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Энхбатын эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээтэй самсунг ноте-2 маркийн гар утсын битүүмжлэлийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2,3,4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Жаажаа овогт Батболдын Энхбатыг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Жаажаа овогт Батболдын Энхбатыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хамгаалах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаажаа овогт Батболдын Энхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Жаажаа овогт Батболдын Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Энхбатын эзэмшлийн 200.000 төгрөгийн үнэлгээтэй самсунг ноте-2 маркийн гар утсын битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

 

6. Шүүхийн шийтгэх тоогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйл
ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Энхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА