Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:166/2017/0203/э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б- даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д-,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Т-,

Шүүгдэгч Т.Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-т холбогдох эрүүгийн 201609000617 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, Т.Б-, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан, тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.Т.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Дархан- Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Эс Энд Би” зочид буудлын гадна Н.Н.Т-г "бусдын амгалан тайван байдал алдагдуулж, байгууллагын эд хөрөнгө эвдлээ” гэхэд түүнтэй маргалдан илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2

 

Шүүгдэгч Т.Т.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байсан санагдаж байна. Би тухайн өдөр 22 цагаас 00 цагийн хооронд Дархан сумын 11 дүгээрт багт үйл ажиллагаа явуулдаг Зочил нэртэй паабд найз нарынхаа хамт суусан. Тэгээд би Зочил паабыг хаах үеэр гараад найз охин Д- лүү утсаар залгахад манай найз охин "Эс Энд Би” зочид буудал дотор найзтайгаа хамт байна гэсэн. Тэгэхээр нь би хамт явж байсан найз Э-ы хамт найз охиныхоо байгаа буудал дээр яваад очсон. Тэгээд манай найз охин байж байсан өрөөнөөсөө гарч ирээд бид нар хамт явах гэсэн чинь манай найз охин буудлын өрөөн дотор гар цүнхээ мартчихсан байна гэсэн. Тэгэхээр нь би найз охин Д-, найз Э- нарын хамт найз охин Д-ий байсан өрөө рүү нь хамт орсон. Ингээд бид нар буудлын өрөөнд ороход тус буудлын өрөөнд үл таних 3 залуу, 1 эмэгтэй хүмүүс байцгааж байсан. Тэгээд манай найз охин хамт байж байсан охиндоо явлаа гэж хэлсэн. Тэгээд өрөөн дотор байж байсан үл таних залуу надад хандаж -яагаад муухай хараад байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь би -чам руу муухай хараагүй гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу -чамайг хэн гэдэг юм, чи хаана байдаг вэ гэж асуусан. Тэгэхээр нь би -би чамд юу ч хэлмээргүй байна чи согтуу байна, хоёулаа эрүүл дээрээ уулзаад учир зөвөө олъе гээд найз охин Д-, найз Э- нарыг буудлын өрөөнөөс аваад гарсан. Тэгсэн чинь бид нарын араас буудлын өрөөн дотор надтай маргалдаад байсан залуутай хамт явж байсан үл таних 2 залуу гарч ирээд -чи байж бай гээд тэр хоёр залуу миний хувцаснаас татаад чи манай найзтай учир зөвөө олж байж яв гээд байсан. ...буудлын 1 давхар луу буусан. Тэгээд би буухдаа уурандаа 1 давхарт байсан галын хорыг хөлөөрөө өшиглөж аваад надтай маргалдаад байсан 2 залууг айлгах гэж байсан чинь манай найз Э- намайг дээшээ буудлын өрөө лүү явуулахгүй байхаар би галын хорыг нь 1 давхарт үлдээгээд гадагшаа гарсан.

Ингээд би буудлаас гараад таксинд суух гэж байхад миний араас үл таних 5 залуу хүрч ирээд 2 залуу манай найз Э-ыг зодсон харин бусад нь намайг газар унасан байхад минь хэдэн талаас хөл, гараараа өшиглөж, цохиж зодсон. ...би зугтгаагаад Оргил хотхоны тийш гүйгээд тус хотхоны 1 дүгээр орцонд нуугдсан. Түүний дараа би найз охин Д-, Э- нарыг утсаар дуудсан. Удаагүй байж байсан чинь манай найз охин Д- ганцаараа хүрээд ирсэн. ...чамайг зоддог залуугийн ах нь Э-г машиндаа суулгаад аваад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би Э-ы гар утас руу залгахад -чи хаана байгаагаа хэл би танай найзыг одоо аваад очлоо гэсэн. Тэгэхээр нь би түүнд Оргилын хотхоны 1 дүгээр орцонд байна гэсэн. ...яваад очиход орцны гадаа цагаан өнгийн суудлын жижиг автомашин байсан. Машин дотроос үл таних 2 залуу гарч ирээд намайг барьж аваад машиныхаа ар талын багаж дотор хийгээд -чамайг хөдөө гаргаж ална. Чи яасан цор цор хийсэн бацаан бэ хэлийг чинь суглана гээд машиндаа суулгасан. Тэгэхээр нь би машиныг нь хөдлөөд хотхоны үүдээр гаргах гэж байхад явдал дунд нь машинаас буусан. Тэгээд би найз охиноо цагдаа дууд гэж хэлээд Цагдаад дуудлага өгүүлсэн. Тэгсэн чинь тухайн 2 залуу машин дотроосоо гарч ирээд цагдаа чинь надад хамаагүй гээд намайг газар унагааж байгаад Б- гэдэг залуу нь 2 удаа шанаадаж цохисон. Тэгээд тухайн 2 залуу намайг боож байгаад машин дотроо дахиж суулгах гэж байхад цагдаа нар ирээд намайг аваад явсан гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Н.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би зочид буудалд менежир хийдэг. 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би ажлынхаа бааран дотор тооллого хийгээд байж байхад манай буудлын ресепшн А- гэж хүн над руу утсаар залгаад 308 тоот өрөөнд байгаа хүмүүс агсам согтуу тавиад зодолдож маргалдаад байна гэсэн. Тэгэхээр нь би хамт байсан

 

3

 

хамгаалагч Ж-г дээшээ буудал руу явуулсан. Хэсэг хугацааны дараа Ж- над руу залгаад нэг үл таних залуу юм барьж над руу дайраад байна та дээшээ буудал руу хүрээд ирээч би ганцаараа түүнийг дийлэхгүй юм байна гэсэн. Тэгэхээр нь би 1 давхараас 3 давхар луу буудал руу очих гээд өгсөөд явж байхад миний хажуугаар манай буудал дотор агсам согтуу тавиад байсан үл таних залуу 2-3 хүнтэй шатаар миний хажуугаар доошоо уруудаад зөрөөд буусан. Тэгээд манай буудал дотор агсам согтуу тавиад байсан залуу 1 давхар луу буухдаа манай байгууллагын 1 давхрын галын хорыг хөлөөрөө өшиглөж унагаачихаад галын хорыг нь аваад дахин буудал руу гарах гээд байхаар нь түүнтэй хамт явж байсан залуучууд нь түүнийг манай буудлаас аваад гарсан. Тэгэхээр нь би түүний араас гараад -чи яагаад байгууллагын эд хөрөнгө эвдэж сүйтгээд байгаа юм бэ гэхэд -чи хэн юм бэ гээд намайг заамдаж авсан тэр хооронд манай буудал дотроос хамгаалагч Ж-, гадаа машин дотроо сууж байсан манай найз Мягмарсүрэн нар бид хоёрыг салгаж байхад тухайн залуу миний шүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь миний үүдэн шүд хугараад уначихсан. Би шүдээ 2 300 000 төгрөгөөр хийлгэсэн. Т.Т.Б-тай сайн дураараа эвлэрч учирсан хохирлоо арилгасан тул миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /1-р хх-298 96-98, 2-р хх-1/,

Гэрч М.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би буудалд ресепшн хийдэг. 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө байсан. Тухайн өдөр би ажил дээрээ 24 цагийн ээлжтэй байсан. Яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна. Манай буудлын 308 тоот өрөөнд үл таних 2 залуу, 2 хүүхэн орсон. Тэгээд байж байхад гаднаас үл таних 2 залуу нэмэгдэж орж ирээд удаагүй яваад өгчихсөн. Түүний дараа байж байсан чинь мөн гаднаас өөр үл таних 2 залуу орж ирсэн. Тэгсэн чинь гаднаас сүүлд орж ирдэг 2 залуугийн 1 залуу нь 308 тоот өрөөнд байсан залуучуудтай маргалдаад буудлын коридорт гарч ирээд зодолдоод, буудлын 3 давхрын галын хорыг аваад маргалдаад байсан залуучуудаа цохих гээд байхаар нь манай хамгаалагч Ж- салгаад болиулсан. Тэгээд сүүлд орж ирдэг 2 залуу 308 тоот өрөөнд байсан 1 эмэгтэйн хамт гараад явчихсан. Өөр мэдэх зүйл надад байхгүй. Тэгээд тухайн хүмүүс гадаа гараад яасан талаар нь би мэдэхгүй. Маргааш өдөр нь би хүмүүсээс сонссон чинь манай буудалд хүнтэй зодолдоод, галын хор бариад байсан залуу Н.Т-гийн шүдийг цохисон гэж сонссон гэхдээ би Н.Т-г тухайн залуу цохиж байхыг нь хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 30/,

Гэрч Б.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би бааранд хамгаалагч хийдэг. 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 00 цаг хүртэл ажиллаж байгаад хаалгаа бариад манайх бааран дотроо тооллого хийсэн. Тэгээд байж байхад манай буудлын ресепшн залгаад буудалд дотор гаднаас 2 хүн орж ирээд өрөөн дотор зодоон хийгээд байна гэсэн. Тэгэхээр нь би баарнаас гараад буудал дээр очсон чинь нэг үл таних залуу буудал дотор үйлчлүүлж байсан залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүсийг салгах гэсэн чинь гаднаас манай буудалд орж ирсэн гээд байгаа залуу нь намайг -гараа ав зайл пизда минь, би баян айлын хүүхэд шүү, май гээд салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь би манай буудалд маргалдаад байсан 2 залууг салгаад байж байхад гаднаас орж ирсэн залуу нь манай буудлын 3 давхрын галын хорыг хананаас сугалж аваад маргалдаад байсан залуугаа цохих гээд байсан. Тэгэхээр нь би тухайн залуугаас галын хорыг нь булааж аваад буудлын ресепшндээ өгсөн. Тэгээд тухайн залуу хамт явж байсан хүмүүстэйгээ 1 давхар луу буусан тэр үед зөрөөд манай буудлын менежер Н.Т- 1 давхраас орж ирсэн санагдаж байна. Тэгээд тухайн залуу 1 давхар луу буухдаа манай буудлын 1 давхрын галын хорыг суурьтай нь хөлөөрөө өшиглөж унагаачаад гараад

 

4

 

явсан. Тэгэхээр нь манай буудлын менежер Н.Т- тухайн залуугийн араас нь гарахаар нь би түүний араас гараад -чи яагаад байгууллагын эд хөрөнгө эвдэж сүйтгээд байгаа юм бэ гэхэд тухайн залуу Н.Т-гийн өөдөөс май пизда минь гээд салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь Н.Т- түүнийг ахын дүү чи буудлын эвдэлсэн зүйлээ янзлаад яв гээд бариад байж байхад тухайн залуу Н.Т-гийн нүүр лүү нь гараараа 1 цохьчихоод зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би тухайн залууг гүйгээд явчихаар нь Мягмарсүрэнгийн хамтаар тухайн залууг барьж авах гээд хөөгөөд гүйцээгүй учир буцаад ажил руугаа явсан гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

Гэрч У.Б- мөрдөн байцаалтад өгсөн:

 

2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилих шөнө байсан санагдаж байна. Би тухайн өдөр найз А-, И- нарын хамт өөрийн төрсөн өдрөө урьдчилж тэмдэглээд Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Эс Энд Би нэртэй зочид буудалд өрөө аваад найз Д-ийг хүрээд ир гэж дуудсан. Удаагүй байж байхад Д- гаднаас ирээд бид нартай хамт байсан. Хэсэг хугацааны дараа Д-ий найз залуу Т.Б- гэх залуу гаднаас нэг найзтайгаа Д-ийг авах гэж ирсэн. Тэгээд Т.Б- буудлын өрөөнд орж ирээд Д-ийг хардах маягтай надтай хамт явж байсан А- руу муухай харсан чинь А- Т.Б-ыг муухай харлаа гээд Т.Б- А- нар хоорондоо маргалдсан. Тэгээд Д-ийг найз залуугаа хүний төрсөн өдөр дээр уур амьсгал эвдээд хаячихлаа гээд найз залуугаа яв гээд түүнийг түрүүлээд буудлын өрөөнөөс гаргасан. Араас нь би Д-, А-, И- нарын хамт гарсан. Тэгээд бид нар буудлын 1 давхар луу буусан чинь Т.Б- буудлын галын хорыг хөлөөрөө өшиглөж унагаагаад галын хороороо А-г цохих гээд дайраад байсан. Тэгэхээр нь Т.Б-тай хамт явж байсан залуу Т.Б-аас түүний барьж байсан галын хорыг салгаад гадагш аваад гарсан. Тэгээд бид нар буудлын гадаа байж байхад буудал дотроос үл таних 3-4 залуучууд гарч ирээд Т.Б-ыг байгууллагын эд хогшил эвдчихлээ гээд Т.Б-ыг барьж аваад тухайн залуучууд нийлээд түүний нүүр, нуруу, цээж толгой хэсэг рүү нь цохиж зодоод байсан. Дахин буудал дотроос үл таних 4-5 залуучууд нэмэгдэж гарч ирээд Т.Б- болон түүнтэй хамт явж байсан найзыг нь нийлээд зодсон. Тэр үед Т.Б- зугтаагаад явчихсан. Тэгээд би Т.Б-ыг зугтаагаад яваад өгөхөөр нь буудлын өрөө рүү орж өөрийн гадуур хувцас, цүнхээ авчихаад эргэж буудлаас гараад А-, И- нарын хамт явж байгаад салаад гэр гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

Гэрч О.Э- мөрдөн байцаалтад өгсөн:

...буудлын гадаа зодоон болоод Н.Т- зодуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би С-аагийн хамт гараад буудлын зүүн талаар тойроод очсон чинь үл таних хэдэн залуучууд үйлчилгээний төв чиглэл рүү гүйгээд явчихсан. Тэгээд байж байсан чинь Н.Т- хүрч ирээд сая ийшээ зугтаагаад явдаг хүмүүсийн нэг залуу нь миний үүдэн 1 шүдийг гараараа цохиод хугалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би Н.Т-г машиндаа суулгаад зугтаагаад явсан залуучуудын араас нь явсан. Тэгээд Н.Т- бид хоёр Сатуран баарны ар талаас Н.Т-гийн шүдийг цохидог залуутай хамт явж байсан залууг нь барьж аваад - чи манай дүүгийн шүдийг цохисон юм уу гэж асуусан. Тэгсэн чинь тухайн залуу -би бишээ манай найз танай дүүгийн шүдийг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь танай найз чинь хаана байна гэхэд -хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна гэсэн. Тэгээд байж байсан чинь тэр залуугийн гар утсанд дуудлага ирэхээр нь би тэр залуугаас танай найз чинь залгаад байгаа юм бишүү гэж хэлэхэд манай найз биш гэж хэлсэн. Тэгээд нөгөө залгасан дугаар нь дахин залгаад байхаар нь би утсыг нь аваад ярихад Н.Т-гийн шүдийг цохисон залуу залгасан

 

5

 

байсан. Тэгэхээр нь би түүнээс хаана байгаа талаар нь асуухад Оргил хотхоны орцонд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.Т-гийн шүдийг цохидог залууд цагаан өнгийн машинтай очино гялс орцноос гарч ирээд суучихаарай гэж хэлсэн. Тэр үед Н.Т-гийн шүдийг цохидог залуу надтай ярьсангаа мэдэхгүй, найзтайгаа яриад байна гэж ойлгосон юм шиг байна лээ. Тэгээд орцны гадаа очтол Н.Т-гийн шүдийг цохидог залуу нэг охинтой хамт орцноос гүйгээд гараад ирэхээр нь машиныхаа ар талын багажийн хаалгыг онгойлгоод тэр залууг суулгаад хөдлөх гэсэн чинь тухайн залуу машин дотор дамжаад урд талын хаалгаар буугаад зугтаачихсан гэх мэдүүлэг /хх-33/,

Насанд хүрэгүй гэрч Б.Д-ий мөрдөн байцаалтад өгсөн:

...манай найз Б- надруу утсаар залгаад -миний төрсөн өдөр болж байна хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би түүнээс хаана очих юм бэ гэж асуухад Эс Энд Би зочид буудалд хүрээд ир гэсэн. "Эс Энд Би" зочид буудлын 308 тоот өрөөнд яваад ороход манай найз Б- үл таних 2 залуутай хамт байж байсан. Тэгээд би найз дээрээ ирээд хэсэг байж байгаад найз залуу Т.Б-ыг байгаа газраа хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Т.Б- миний байгаа өрөөнд орж ирээд буудлын өрөөнд байсан үл таних 2 залуугийн 1 залуу руу нь муухай харсан чинь тэр залуу Т.Б-ыг муухай харлаа гээд Т.Б- нөгөө залуутай маргалдсан. Тэр үед би Т.Б-ыг хүний төрсөн өдөр үймүүллээ гар гэж хэлсэн. Тэгээд Т.Б- ганцаараа гарч яваад буудлын 3 давхарт байсан галын хорыг аваад маргалдсан залуугаа цохих гэж дайрсан. Тэр үед Т.Б-ыг буудлын хамгаалагч, түүнтэй хамт явж байсан Э- болиулсан. Тэгээд би Т.Б-, түүний найз Э- нарын хамт буудлын 1 давхар луу буухдаа Т.Б- буудлын 1 давхрын галын хорыг хөлөөрөө өшиглөөөд буцаад дээшээ галын хороо аваад гарах гэж байхад нь Э- болиулаад түүнийг аваад гарсан. Ингээд бид нарыг буудлаас гараад явж байхад буудал дотроос хар өнгийн хувцас өмссөн үл таних залуу гарч ирээд Т.Б-т хандаж мангар бацаан минь наанаа зогсож бай гэсэн. Тэгээд Т.Б- түүнээс яасан юм бэ гэж асуухад тэрээр надтай Дарханд хэн ч ингэж харьцдаггүй шүү гэж хэлээд өшиглөсөн бөгөөд Т.Б-ыг боржуур дээр бүдэрч унахад тэр залуу Т.Б-ыг хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь дахин өшиглөсөн. Тэгэхэд буудал дотроос үл таних 2 залуу гарч ирээд Т.Б-ыг цохидог залуутай нийлээд Т.Б-ыг хөлөөрөө өшиглөж зодсон, дахин буудал дотроос 3 залуу нэмэгдэж гарч ирээд Т.Б- дээр ирээд түүнийг дахин нийлж хөлөөрөө өшиглөж зодсон. ...Тэгээд Т.Б- зодуулж байсан хүмүүсээсээ арай хийж салаад зугтаасан түүний араас Э- зугтаасан. ...Тэгээд би "Эс Энд Би" буудлын гадаа хаашаа явахаа мэдэхгүй зогсож байтал миний гар утсанд танихгүй дугаар залгахаар нь автал Т.Б- байсан бөгөөд Оргил хотхоны орцонд байна хүрээд ирээч гэсэн. Тэгэхээр нь би Т.Б-ын байгаа Оргил хотхоны орц руу Т.Б- дээр явж очсон. ...Тэгээд Т.Б- надаас Э- хаана байгаа юм бэ гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн. ...Тэгээд байж байхад Оргил хотхоны гадаа цагаан өнгийн *****УНР улсын дугаартай Тоёота Ист маркийн машин ирэхээр би Т.Б-ын хамт орцноос гарсан чинь тухайн машин дотроос 2 залуу гарч ирээд Т.Б-ыг барьж аваад нийлж боож унагаагаад газар унагааж Т.Б-ын толгойг мөсөн дээр цохиод байсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлээд Цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тухайн 2 залуу Т.Б-ыг гар хөлнөөс барьж байгаад машиныхаа ар талын багажийг онгойлгож чихсэн. Тэгээд тухайн залуу Т.Б-ыг машиныхаа ар талын багаж дотор хийж байхдаа чи муу яасан овоо юм бэ чамайг уул руу гаргаж ална гээд байсан. Тэгээд Т.Б-ыг тухайн 2 залуу машиныхаа ар талын багаж дотроо хийгээд машинаа асаагаад хөдлөж байхад Т.Б- машин дотроос нь арай хийж бууж ирсэн. Тэгээд тэр үед цагдаагаас хүн ирэхгүй байхаар нь би дахин цагдаа руу дуудлага өгөхөд цагдаа ирээд Т.Б-ыг машиндаа суулгаад аваад явсан гэх мэдүүлэг /хх-35-36/,

 

6

 

Гэрч Д.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн:

...Би тухайн өдөр Т.Б-ыг буудлын 1 давхрын галын хорыг хөлөөрөө өшиглөж унагаагаад галын хор бариад маргалдаад байсан залуу руугаа дайраад байхаар нь буудлын гадаа аваад гарсан. Тэгээд би Т.Б-ыг аваад буудлын үүдээр гараад явж байхад буудал дотроос үл таних нарийн тоог нь сайн мэдэхгүй байна хэдэн залуучууд гарч ирээд Т.Б-ыг буудал дотор маргаан, зодоон хийлээ гэж хэлээд гарч ирээд бүгд Т.Б- луу дайраад түүнийг нийлээд зодоод байсан. Тэгсэн чинь нэг залуу намайг явуулахгүй бариад байсан. Тэгээд тухайн хүмүүс Т.Б-ыг нийлээд зодоод салахгүй байхаар нь намайг бариад байсан залуугаас би гараа тавиулаад Т.Б-ыг зодож байсан залуучуудаас салгах гэсэн чинь би салгаж дийлэхгүй байсан. Тэгээд байж байсан чинь Т.Б- зодуулж байсан залуучуудаасаа мултараад зугтаагаад яваад өгчихсөн. Тэгсэн чинь нэг залуу нь миний шүд хугалчихлаа Т.Б-ыг бариад ав мөн намайг бариад ав гэхээр нь би зугтаачихсан. Тэгээд би зугтаагаад үйлчилгээний төв чиглэл рүү гүйгээд явсан. Тэгээд би ганцаараа үйлчилгээний төвийн ар талаар гүйгээд явж байхад намайг чиглээд цагаан өнгийн Тоёота ист маркийн машин хүрээд ирсэн тэгсэн чинь тухайн машин дотроос миний зүс таних Э- гэх залуу мөн шүдээ хугалуулсан гээд байгаа залуу нар гарч ирээд намайг бариад авсан. Тэгсэн чинь Э- намайг таниад шүдээ хугалуулсан залуудаа наадах чинь миний таньдаг залуу байна битгий зодоорой гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр надаас Т.Б-ыг хаана байгаа талаар асуугаад байхаар нь мэдэхгүй гэдгээ хэлсэн. ...Э-ын хамт Т.Б-ын байгаа гэсэн Оргил хотхоны хамт яваад очсон. Тэгсэн чинь Т.Б- найз охин Д-ий хамтаар гараад ирчихсэн байсан. Тэгээд Э- машин дотроосоо гараад Т.Б- дээр очоод түүнийг шилэн хүзүүдээд Т.Б-ыг машиндаа суу гээд машиныхаа ар талын 5 дахь хаалгаар Т.Б-ыг суулгаад хаалга хаах гэсэн чинь Т.Б- машин дотроос нь буцаад гараад ирсэн санагдаж байна. Тэгээд Э- Т.Б-ыг машиндаа дахин суулгах гээд тэр хоёр хоорондоо газар унаад ноцолдоод байх шиг харагдсан. Тэгээд байж байсан чинь цаанаас буудлын хамгаалагч гээд байгаа залуу гүйж ирээд Э-, буудлын хамгаалагч гээд байгаа залуу хоёр Т.Б-ыг газар хэвтэж байхаар нь дамжлаад машиндаа суулгах гэж байхад цагдаагийн машин ирээд Т.Б-ыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-37-38/,

Гэрч С.М- мөрдөн байцаалтад өгсөн:

Эс Энд Би нэртэй зочид буудлын гадаа Н.Т-г ажлаасаа гарч ирхийг нь хүлээгээд машин дотроо ганцаараа сууж байсан. Тэгсэн чинь булангаас Н.Т- үл таних залуутай хоорондоо заамдалцаад гараад ирсэн. Тэр үед Ж- тэр хоёрыг салгах гээд байгаа бололтой зогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад Н.Т-г заамдалцаад зогсож байсан залуугаас нь Ж-гийн хамт салгах гээд байж байхад Н.Т-тэй заамдалцаад зогсож байсан залуу баруун гараараа Н.Т-гийн ам буюу шүд хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа цохиод зугтаачихсан. Тэгсэн чинь Ж- тухайн залуугийн араас гүйх гэж байхаар нь хэрэггүй гээд хэлсэн чинь Н.Т- миний шүд уначихлаа гэсэн. ...Н.Т- унасан шүдээ хайж олоод Ж-гийн хамтаар эмнэлэг орсон гэх мэдүүлэг /хх-115-116/,

Гэрч Б.Д-, А.А- нарыг дахин байцаасан тэмдэглэл /хх-39, 104, 120/, Б.Н- /хх-110/, Ш.Б- /хх-111/, С.С. /хх-112/, Б.М- /хх-114/,

Н.Ө- /хх-117/, П.У- /хх-119/, Х.И- /хх-121/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Д.Т-, Э.О- нарыг байцаасан тэмдэглэл /хх-149- 150/,

 

7

 

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1203 дугаар шинжээчийн дүгнэлт:

  1. Н.Н.Т-гийн           биед үүдэн дээд нэг шүдний хугарА- гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи     гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Уг     гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг бага хэмжээгээр буюу 5 хувиар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэжээ /хх-43/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6, 7- 8/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60-61/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-85/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-86/, эд зүйлийн үнэлгээ /хх-159/, эвлэрлийн гэрээ /2-р хх-16/, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 68, 66, 67 дугаартай тогтоолууд /хх-21-22, 25, 27/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Т.Б-ыг 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Дархан- Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “3 & В” зочид буудлын гадна тус буудлын ажилтан Н.Н.Т-г “бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, байгууллагын эд хөрөнгө эвдлээ” гэсэн шаардлага тавьсны улмаас түүнтэй маргалдаж илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин нүүрэн тус газар гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар нийгмийн хэв журмыг зөвхөн бүлэглэж зөрчиж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан үйлдэл хийсэн тохиолдолд энэ гэмт хэрэг болохоор заасан бөгөөд шүүгдэгч Т.Т.Б-ын бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, догшин авирлаж ганцаараа танхайрсан үйлдэл нь дээрх гэмт хэргээр зүйлчлэгдэхгүй болно.

Харин танхайрах явцдаа хохирогч Н.Н.Т-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэгдэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Т.Б- нь 2016 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Дархан- Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эс Энд Би” зочид буудлын гадна тус буудлын ажилтан Н.Н.Т-г “бусдын амгалан тайван байдал алдагдуулж, байгууллагын эд хөрөнгө эвдлээ” гэсэн шаардлага тавьсаны улмаа түүнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж Н.Н.Т-гийн бие махбодид үүдэн дээд нэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Н.Н.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-298 96-98, 2-р хх-1/, гэрч М.А- /хх-ийн 30/, Б.Ж- /хх-ийн 31/, У.Б- /хх-ийн 32/, О.Э- /хх-33/, насанд хүрэгүй гэрч Б.Д- /хх-35-36/, гэрч Д.Э- /хх-37-38/, С.М- /хх-115-116/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1203 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх

 

8

 

үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулж, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буудлын хяналтын камерын бичлэг бүхий Сй 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б- нь дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 9 дүгээр сард хоёр зуун хорин таван мянга төгрөг, 2017 оны 10 дугаар сард хоёр зуун хорин таван мянга төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б- нь торгуулын ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “3 & В” буудлын хяналтын камерын бичлэг бүхий Сй 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Т.БАТЖАРГАЛ