Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 330/ШЦТ/2018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг

улсын яллагч Б.Энхболд шүүгдэгч М.А нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ат холбогдох эрүүгийн 1834005670368 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13- ны өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/ Шүүгдэгч М.А нь "Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Улаан цав" гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 07.00-08.00 цагийн орчим 22-82УНК улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас 12-24УБЧ улсын дугаартай Митсубиши Делика маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, 12-24УБЧ улсын дугаартай Митсубиши Делика маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Ш.О, Ш.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтанд өгсөн:... 2018 оны 07 долдугаар сарын 28-ны үүрээр 04 цагийн үед Эрдэнэт хотод эхнэрийн найз Нямжаргалын гэрт нь очоод хэсэг унтаж амраад өглөө 09 цагийн үед зураг авалтандаа оролцоод шөнө 01 цагийн үед Эрдэнэт хотоос Улаанбаатар хот руу гарсан. Би тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан ба Улаанбаатар хот руу явж байхдаа өглөө 07 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутагт 2 зам тээврийн осолд орсон. Тухайн үед би Эрдэнэт хотоос гараад замдаа ядраад нойр хүрээд байхаар нь зогсож 30 орчим минут унтаж байгаад үргэлжлүүлэн цааш явж байгаад замдаа үүрэглэж эсрэг урсгалд орж эсрэг урсгалд явж байсан ногоон өнгийн Митсубиши делика маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Би хохирогч нарын хохиролыг бүрэн төлж барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуудас/, Хохирогч Ш.Оы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын29-ний өглөө аав, ээж, дүү нарын хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очих гээд аавын эзэмшлийн Мицубиши Делика маркийн 12-24УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Гэнэт л мөргөлдөх чимээ гараад би толгойгоороо машины урд хаалганы багана мөргөөд сэрсэн. Анхаа гэх ахын барьж явсан машин эсрэг урсгалаас орж ирээд осол болсон гэж үзэж байна. Бидэнд жолоо барьж явахдаа унтчихсан байна гэж хэлсэн. Энэ ослоос болж миний хөл,толгой, биед зулгаралт гэмтэл учирсан. Энэ хүнд санал гомдол нэхэмжлэх зүйлгүй. Миний эмчилгээний зардлыг бүрэн барагдуулж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/, Хохирогч Д.Шын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 29-ний өглөө эхнэр хүүхдүүдийн хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очих гээд миний эзэмшлийн Мицубиши Делика маркийн 12-24УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Борнуур сумын нутагт явж байтал эсрэг урсгалаас Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэгээд жолооч гэж залуу гарч ирээд би үүрэглэсэн байна. Дэр задрахаар нь сэрлээ гэж байсан. Миний толгойд гэмтэл учирсан. Одоо бүрэн эдгэрсэн. Энэ хүнд санал гомдол нэхэмжлэх зүйлгүй. А.аас нийт 5.000.000 гаруй төгрөгийн хохирол барагдуулж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Хохирогч Ш.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... ... 2018 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн орчимд би аав, ээж дүү нарын хамтаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очих гээд аавын эзэмшлийн Мицубиши Делика маркийн 12-24УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Борнуур сумын нутагт явж байтал эсрэг урсгалаас Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Мөргөсөн машины жолооч хүү унтаад эсрэг урсгалд орж манай машиныг мөргөсөн гэж хэлсэн. Ослоос болж миний баруун бугалганы яс хугарсан. Санал гомдол нэхэмжлэх зүйлгүй. А.аас нийт 1.500.000 төгрөгийн хохирол барагдуулж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/, Гэрч Р.Бадамцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... өглөө 07 цаг 30 минутын үедБорнуур сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед би чихэвчтэй утсаараа бичлэг үзээд явж байтал гэнэт л тар няр хийх чимээ гараад би нөхрөөсөө яав ийв гэтэл машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/, Гэрч Б.Үүрцайхын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Бид нар Эрдэнэт хотод үүрийн 03-04 цагийн үед очоод найзынхаа хуримын зураг авалтад оролцоод 2018 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 01 цагийн үед Улаанбаатар хотруу буцаад гарч яваад өглөөний 07 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. ..миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35 дахь хуудас/,

Гэрч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 27-ны орой 21.00 цагийн үед манай нөхрийн нэр дээр байдаг 22-82УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотруу явахаар гараад 2018 оны 07 дугаар сарын 28-ны үүрээр 04.00 цагийн үед Эрдэнэт хотод найз Нямжаргалын гэрт нь 3 очоод хэсэг унтаж амраад 09.00 цагийн үед зураг авалтандаа оролцоод орой 00 цагаас 01.00 цагийн үед Эрдэнэт хотоос Улаанбаатар хотруу гарсан. Бид нар Улаанбаатар хотруу явж байхдаа өглөө 07.00 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутагт зам тээврийн осолд орсон. Миний зорчиж явсан тээврийн хэрэгслийг манай нөхөр М.А жолоодож явсан. Манай нөхөр М.А 2018 оны 07 дугаар сарын 28-ны үүрээр очоод 2-3 цаг унтаад дахиж унтахгүй явсаар байгаад замдаа замын хажууд зогсож хэсэг унтаад цааш явж байгаад зам тээврийн осол гаргасан. Миний биед болон охины биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дэх хуудас/,

Гэрч Г.Мөнхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн "..би 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр орой 21.00 цагийн үед Улаанбаатар хотоос Эрдэнэт хотруу найзтайгаа уулзах гээд найзын нөхөр М.А, найз Ундармаа, Үүрцайх, А.ын хүүхэд Сайнжаргал нарын хамт 22-82 УНК улсын дугаартай Тоёота аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Бид нар Эрдэнэт хотод үүрийн 03.00- 04.00 цагийн үед очоод найз Нямжаргал гээд найзынхаа хуримын зураг авалтад оролцоод 2018 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 01.00 цагийн үед Улаанбаатар хотруу буцаад гарч яваад өглөөний 07.00 цагийн орчим Төв аймгийн Борнуур сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. Тухайн үед тээврийн хэрэгсэлд жолоочоос бусад хүмүүс нь унтаж явсан би унтаж явсан болохоор осол яаж болсон талаар хараагүй. Манай жолооч урсгөл сөрөөд эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийг мөргөсөн байсан. Манай тээврийн хэрэгслийг М.А жолоодож явсан. Миний биед гэмтэл учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 43 дахь хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Хуягбөхийн мөрдөн байцаалтанд өгсөн:.. намайг Улаанбаатарт гэртээ байж байхад 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн ах Дондов овогтой Ш нь Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явж байгаад замдаа зам тээврийн осолд орсон гэж байсан. 12-24УБЧ улсын дугаартай Митсубиши делика маркийн тээврийн хэрэгсэл нь нэр шилжээгүй байгаа болохоос миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг тээврийн хэрэгслийг 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Жамбалсүрэн овогтой Мандахбаяр гэх хүнээс 4.000.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Худалдах худалдан авах гэрээг нотариатаар батлуулан хийлгэж байсан юм. Одоо надад хуулбар нь байгаа. Би уг тээврийн хэрэгслээ өөрөө хэрэглэж байгаад 2016 оны төрсөн ах болох Д.Штай наймаа хийж Д.Ш ахад өгч байсан юм. Би одоо Ж.Мандахбаярыг хаана байгааг мэдэхгүй байна. Гадаадруу явсан гэж сонсож байсан бид хоёр холбоогүй байгаа. Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 494 тоот: -Ш.Эын биед атгаал ясны хугарал, бугалганд хаван хавдарт гэмтэл тогтоогдлоо. - Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 47-48 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 493 тоот: 4 -Ш.Оы биед хөлийн үений ясны хугарал, баруун хөлөнд шарх, духанд зулгаралт, хэвлийд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. -Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадвар нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 53-54 хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 495 тоот -Д.Шын биед дух, гуя, шилбэнд зулгаралт, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 59-60 хуудас/, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 87 тоот: -Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Митсубуши Делика маркийн 12- 24УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Ш нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. - Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Тоёота Аллион маркийн 22-82УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. - Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. -Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Тоёота Аллион маркийн 22-82УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.А, Митсубуши Делика маркийн 12-24УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Ш нарыг тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна гэж үзэв. -Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад Тоёота Аллион маркийн 22- 82УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан М.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэв. Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв." гэх дүгнэлт /хх-ийн 76 дахь хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 4-10 хуудас/, Шүүгдэгч М.Аын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг болно. Хавтаст хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож 5 чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав.Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.А нь нь "Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэр "Улаан цав" гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 07.00-08.00 цагийн орчим 22-82 УНК улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөний улмаас 12-24 УБЧ улсын дугаартай Митсубиши Делика маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, 12-24 УБЧ улсын дугаартай Митсубиши Делика маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Шын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Ш.О, Ш.Э нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: -шүүгдэгч М.А, хохирогч Д.Ш, хохирогч Ш.О, Ш.Э, гэрч Р.Бадамцэцэг, Б.Үүрцайх, Б.Ундармаа, Г.Мөнхжаргал нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны №493, 494, 495 тоот дүгнэлт, Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 87 тоот дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 Хохиролын талаар: Хохирогч Д.Ш Ш.О, Ш.Э нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүгдэгч М.Ат гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, түүнээс эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан“ гэж, иргэний нэхэмжлэгч Д.Хуягбөх нь “12-24УБЧ улсын дугаартай Митсубиши делика маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй“ гэж тус тус мэдүүлж тайлбар гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна. Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.Аын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнднийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Аын үйлдэлдхолбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч М.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Аын тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч М.Аын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл 6 байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчаас шүүгдэгч М.Ат 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан байна. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрх хасах ял хүлээлгэхээр хуульчлагдаагүй байна.

Тав. Бусад асуудлын талаар: Эрүүгийн 1834005670368 тоот хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Аын 842968 дугаартай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын А.ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000/ нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч М.Ат оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй 7 болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичиг баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Аын 842968 дугаартай жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

7. Шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА