Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/332

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000363 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ******* овогт**************, 

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт**************, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг Шанд гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг Шанд гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр*******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Дайраад цохиод байхаар нь биеэ хамгаалаад хөл гарыг нь хорьсон бид хоёр урд урдаасаа цохилцоод байсан болохоор хаана нь цохисноо сайн мэдэхгүй байна. Зууралдаад газаар унаад өнхөрч байгаад нэг нэг рүүгээ жийлцэж байсан тэр үед нүүр хэсэгт цохисон юм шиг байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 68 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

намайг заамдаж аваад мөргөсөн тэр үедээ шүдээ гэмтээсэн байх. Бид 2 зууралдаад л байсан. Салсны дараа харахад нүд нь хөхөрсөн байсан. Би гэмтэл учруулна гэж цохисон удаа байхгүй, санаандгүй л гар хүрсэн байх ... гэх мэдүүлэг /хр-ийн 77 /,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч Ё.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай Баянхонгор аймгийн Баянговь сумын 4 дүгээр багийн хурлын төлөөлөгч ******* болон манай мал 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр усан дээр нийлсэн ... ******* надтай барилцаж аваад миний үснээс зулгааж газар унагааж гэдэс хэвлий орчимд өшиглөсөн. Би эмэгтэй хүнтэй яаж харьцаж байгаа юм гэдэс рүү өшиглөж гэсэн чинь чам шиг хогийг яадаг юм чиний гэдэс илжирсэн гэж хэлээд том савтай үнс авчирч ирээд миний толгой руу хийж доромжилсон би толгойгоо угаах гэсэн боловч намайг угаалгахгүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 /

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний шүд рүү******* гараараа цохисон, баруун гарын сарвуу хэсэгт******* өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 11 /,

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Х.Түвшинбат миний нүүр хэсэгт дэвсэж мөргөн 1 гүд хугалж, 1 шүд хөдөлсөн. Хөлийн 2 шилбэ хөхөрч хавдсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 15 /

Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Ё.Цэцэгмаагийн биед үүссэн хэвлийн цус хуралт, 2-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хүний биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй байсан тул эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн:

1. Ё.Цэцэгмаагийн биед хэвлийд цус хуралт, баруун сарвууны 2-р хуруунд  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 40-41/

 Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 470 дугаартай шинжээчийн:

1. *******ын биед тархи, доргилт, зүүн доод 3-р шүдний сулрал, зовхи, нуруунд цус хуралт, бугалга, цээжинд зулгаралт, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ...  гэх дүгнэлт /хх-ийн 45-46/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 500 дугаартай шинжээчийн:

1.*******ийн биед зүүн дээд 5-р шүдний хүзүүвч хэсгийн хугарал, 7-р шүдний сулрал, салстын язрал, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Эдгээр гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө.

5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 52-53 /, эвлэрлийн гэрээ / хх-ийн /, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 97-103/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82, 89/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг Шанд гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр *******ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг Шанд гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр*******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус  болсон нь хохирогч Ё.Цэцэгмаа, *******,******* нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 448, 470, 500 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч*******, ******* нарт нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч*******, ******* нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч*******ийн эзэмшлийн хувай п-20 маркийн гар утас, ******* нарын эзэмшлийн самсунг маркийн гар утаснуудыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч*******, ******* нар нарт тус тус хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч*******, ******* нар нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч  нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Маньбадар овогт Авирмэдийн*******,******* овогт************** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Маньбадар овогт Авирмэдийн*******,******* овогт************** нарыг таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч*******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

 5. Шүүгдэгч*******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч*******ийн эзэмшлийн хувай п-20 маркийн гар утас, ******* нарын эзэмшлийн самсунг маркийн гар утаснуудыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгон уг самсунг маркийн гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч*******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧД.БАТЦЭНГЭЛ