| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0205/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/169 |
| Огноо | 2017-05-31 |
| Зүйл хэсэг | 254.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2017/ШЦТ/169
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг, Ц.Батбямба,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
хохирогч П.Ц,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баяр,
шүүгдэгч П.Ц, Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбалрагчаагийн Мөнхбадам, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц нарт холбогдох 201719000059 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 18- ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1977 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн Улаанбатаар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 52-286 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М
Монгол Улсын харьяат, 1975 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбатаар хот Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо Бэлхийн 52-286 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Ж.М нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багийн нутаг “Тэрэлж” гэх газар Ж.Хүрэлбаатарын гэрт "Өлзийтэгштэй хардаж, архи уулгасангүй, машины түлхүүр өгсөнгүй гэж зодлоо” гэх шалтгаанаар хамтран амьдрагч П.Цийг гэдэс, цээж, нуруу, их бие хэсэгт халуун хайчаар түлж, зүүн гарын шуунд галын төмрөөр цохиж, улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч П.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн хамтран амьдрагч Ж.Мыг өөрийнх нь гэдэс, цээж, нуруу, их бие хэсэгт халуун галын хайчаар түлж галын дэгээгээр гар луу нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг “зуухнаас унасан цогтой үнсэн дээр өөрөө цээжин биеэрээ унаж түлэгдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй гэв.
МӨРДӨН БАЙЦААЛТАНД:
Гэрч Х.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: “....замд явж байхдаа дуудлага өгсөн гэх залуугаас юу болсон талаар лавлаж асуухад Баярболд, Мөнхбадам, Ц нартай самарт явж ирээд сумын төвд ирээд архи уугаад сумын төвөөс Баярболд хөдөө гэрлүү 2 шил архи авч очоод бөөндөө хувааж уугаад энэ үед дуудлага өгсөн Өлзийтэгш гэх залуу цуг самарт явсан өөрт ногдох хөлсөө аваад Улаанбаатар хот руу буцах хүсэлтэй байна гэж хэлэхэд Баярболд, Мөнхбадам хоёр чиний мөнгийг өгөхгүй чи өөрөө яв гэж хэлсэн гэсэн энэ үед Цэнд- Аюуш найз Өлзийтэгшийг өмөөрч миний найзад мөнгийг нь өгөөд явуул гэж хэлэхэд Баярболд, Мөнхбадам хоёр Цид хандаж дуугүй бай чамд хамаагүй гэх зэргээр агсан тавьж улмаар Баярболдын гэрт зуух төмөр улайсгаж Цийнн гэдсийг удаа дараа хайрч надад түлэгдсэн махны үнэр үнэртсэн. Би үүнээс болж айгаад мөнгөө нэхэхээ больсон. ... гэж ярьсан эмч сувилагч хоёртой би хамт гэрт ороход гэрт эрэгтэй хүн хөнжилдөө хэвтэж байсан араас Мөнхбадам, Баярболд эхнэрийн хамт цагдаа нар орж ирээд эмч хөнжилийг нь хуулж хэвтэж байсан хүнийг босгож суулгаад юу болсон бэ хаана нь өвдөж байна гэж асуухад нөгөө хүн би зүгээр байна яагаачгүй байна юун хүмүүс вэ гэж хэлээд эмч цамцыг нь дээш сөхөж үзэхэд гэдсэн тус газар нь 4-5 газарт гэдсийг нь халуун төмрөөр хайрсан мэт шинэ шарх үүсч шалбарч хууларсан байсан. Эмч тус хүнээс энэ яасан юм бэ гэж асуухад нөгөө дуугарахгүй хэсэг байхад Мөнхбадам хажуунаас нь орж ирж наадах чинь өөрөө халуун зуухан дээр унасан юм гэж хэлэхэд нөгөө хүн амыг нь дагуулж тиймээ би өөрөө зуухан дээр унасан гэж хэлсэн. Энэ үед эмч энэ зуухан дээр унаад үүссэн шарх биш байна гэж хэлэхэд Мөнхбадам эмчид хандаж Гэрэлтнаран чи юу солиороод байгаа юм чи юу мэддэг юм бэ гэж дайрахад цагдаа Нямдорж Мөнхбадамд хандаж та чимээгүй бай наад хүн чинь ажлаа гэж хэлэхэд чи юу мэддэг юм бэ дуугүй бай наад хүн чинь өөрөө зуухан дээр унасан гэж хэлээд байгаа юм биш үү гэж хэлэхэд эмч нөгөө гэдсээ хайруулсан хүнд хандаж та хувцасаа өмс таныг эмнэлэг авч явна гэж хэлэхэд нөгөө хүн явахгүй би зүгээр гэж хэлээд татгалзахад Нямдорж цагдаа та явах шаардлагатай наад хүмүүс чинь таныг авч явж эмчилнэ гэж хэлээд хувцасаа өмс гэхэд нөгөө хүн хувцасаа өмсөж эхлэхэд Мөнхбадам, Нямдорж эмч хоёрт хандаж наад хүнийг чинь явуулахгүй өөрөө зүгээр гэж хэлээд байгаа юм биш үү та хэд хүчээр авч явах ёстой юм уу гэж хэлээд дайрч давшилж эмч цагдаад хэл амаар доромжилж, цагдаад хандаж Нямдоржоо чи ингэх арай болоогүй шүү би шоронд ажиллаж байсан хүн чи надад жижигдэнэ гэж хэлээд би хуулиа мэддэг хүн шүү гэж хэлэхэд би ажлаа хийж байна та эсвэл цуг дагаад яв гэхэд би явахгүй яахаараа та нарыг дагаж явах ёстой юм гэж хэлээд маргалдаад би тухайн үед гараад цагдаагийн машинд сууж байсан дуудлага өгсөн хүнийг эмнэлгийн машинд суулгаад эргээд ороод ирэхэд бүгдээрээ явахаар болчихсон хамтдаа машинд сууж сумын төвд ирсэн. Ингээд би гэрлүүгээ явсан. Биднийг очиход гэр цэвэрхэн янзалчихсан байсан гэрт газраар хоймор хэсгээр нь гудас дэвсэж ор зассан байсан. Хулдаас ширдэг түлэгдсэн зүйл анзаарагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-24-25 тал/,
Гэрч Д.Гэрэлтнаран мөрдөн байцаалтын шатанд: Би энэ өдөр ээлжийн эмчээр ажиллаж байхад 21 цаг 20 минутын үед яаралтай дуудлага ирлээ гэж манай сувилагч Ганхуяг надад утсаар мэдэгдсэн. Ингээд би их эмч Батчимэгт танилцуулаад их эмч надад яаралтай дуудагдах сувилагчаа аваад яв гэж хэлсэний дагуу би Янжиндулам сувилагчийг дуудаад дуудлаганд гарсан. Дуудлагын сувилагч надад хэлэхдээ хэвлий тус газраа хутгалуулсан бас түлэгдсэн гэж дуудлага ирсэн гэж надад мэдэгдсэн. Ингээд дуудлагандаа Тэрэлж гэх газарт 22 цаг 30 минутын үед дуудлага өгсен айлд очиход манай сумын цагдаа ирсэн байсан. Гэрт нь ороход сумын цагдаа Нямдорж эхнэр Мөнхбадам, гэмтсэн хүн Ц нар байсан. Гэрт ороход эхнэр Мөнхбадам надад хандаж та нарыг хэн дуудсан юм бэ бид нар дуудлага өгөөгүй, та нар ажлаа мэддэггүй юм уу гэж намайг загнасан. Би хариуд нь хэвлий тус газраа хутгалуулсан гэсэн яаралтай дуудлага ирсэн учраас бид ажлаа хийгээд явж байгаа талаар тайлбарлаж хэлээд гэмтсэн хүнээ үзүүл гэж шаардлага тавихад нөгөө гэмтсэн гэх хүн маань газар хэвтэж байгаад биднийг ярилцаж байх хооронд өөрөө босоод ирсэн. Ингээд тухайн хүний биед үзлэг хийж цамцыг нь сөхөж харахад хэвлийдээ хутгалуулсан шарх байгаагүй, хэвлийдээ шинэхэн түлэгдсэн түлэгдэлтийн өнгөц шарх маш ихтэй хэвлий хэсгийн 3-ний 2 хэсгийг хамарсан маш их өнгөц түлэгдсэн шархтай байсан. Харин зүүн гарын шууны дотор талд өнгөц зүсэгдсэн шархтай байсан. Би сувилагчтайгаа элбэж цэвэрлэж боолт хийж өгсөн. Хэвлий хэсгийг нь цэвэрлэе гэхэд Ц зүгээр гээд шархаа үзүүлэхгүй хойшоо ухраад бид хүч хүрэхгүй байсан. Үзлэг хийхэд хувцасаа шууж өгөхгүй байсан. Ингээд сумын эмнэлэг рүү авч явж эмчилгээ хийе гэхэд бид нар өөрсдөө очно та нар явцгаа бид дуудлага өгөөгүй явахгүй гээд манай сумын цагдаа Нямдоржид хандаж чи ер нь яах гэж ирсэн юм бэ та нарыг дуудаагүй та нар яагаад ажлаа хийж чаддаггүй юм бэ бид нар өөрсдөө араас чинь очно гэх зэргээр хөөж туугаад хэл амаар доромжлоод байсан. Ингээд цагдаатай нийлж Цийг авч явна гэж машиндаа суулгаж эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт авч ирээд хүлээн авах өрөөнд Цийг оруулаад ээлжийн сувилагчаар хэвлийн хэсгийн шархыг цэвэрлүүлэх гэтэл манай сувилагчийг ойртуулахгүй цэвэрлүүлэхгүй байсан. Ингээд цагдаа Нямдорж өөрөө аваад явсан” гэжээ /хх-26 тал/,
Гэрч Ж.Ганхуяг мөрдөн байцаалтанд: Би тус өдөр жижүүрт гарч байхад 21 цаг өнгөрч байхад тамгын газрын дарга Ганчимэг утсаар жижүүрийн утас руу залгаж яаралтай дуудлага ирсэн байна хүн хайрагдаж түлэгдсэн дуудлага байна Тэрэлжид Баярболд гэх айлд юм байна шүү гэж хэлсэн. Ингээд би их эмч Батчимэгт утсаар мэдэгдээд эмч жижүүр эмчээ сувилагчтай явуул гэснийг жижүүр эмч жолооч сувилагч нартаа мэдэгдээд дуудлагандаа явсан. Ингээд 23 цаг өнгөрч байхад дуудлаганаасаа ирээд эмч түлэгдсэн гэх хүнийг авчираад тариа хийгээгүй гайгүй юм байна ар гэрийн хүмүүсийг нь ирэхээр явуулаарай гэдсийг нь цэвэрлэж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би гэдэсний шархыг нь цэвэрлэх гэтэл нөгөө хүн цэвэрлүүлэхгүй эсэргүүцээд би зүгээр байна цэвэрлүүлэх шарх байхгүй гэж хэлээд шархаа ч надад үзүүлээгүй. Тэр хүн их согтуу байсан. Энэ үед цагдаагаас хүн ирээд манай сумын цагдаатай цуг орж ирээд нөгөө хүнтэй уулзаад хамт аваад гараад явсан. Ганчимэг дарга надад утсаар мэдэгдэхдээ хутгалуулсан гэж хэлээгүй гэдсэндээ халуун төмрөөр хайрагдсан гэж хэлсэн” гэжээ /хх-27 тал/,
Гэрч Ч.Ганчимэг мөрдөн байцаалтанд: " ... Энэ өдөр миний бие ажил дээрээ байж байхад манай сумын цагдаа Нямдорж хэрэг гарсан байна гэж орж ирсэн ингээд би ямар хэрэг хаана гарав гэж асуухад Тэрэлж гэх газар Баярболдынд эхнэр нөхөр хоёр хоорондоо зодолдож нэгнийгээ хутгалсан гэж дуудлага ирсэн гэж хэлсэн. Ингээд би Нямдорж цагдаатай хамт доошоо ажлын өрөөнөөсөө гараад 1 давхарт бууж ирэхэд 40 орчим насны гэмээр эрэгтэй хүн нилээд айж сандарсан байдалтай коридорт сууж байхаар нь цагдаатай хамт иргэний танхимд дагуулж ороод хаана хэнийд хэн гэх хүмүүс зодолдов юу болов гэж асуухад Баярболд гэх айлд байгаа Мөнхбадам гэх хүн нөхөртэйгөө зодолдоод нөхрийгөө хутгалчихсан бас халуун төмрөөр гэдсэнд нь хайрсан гэж хэлсэн. Мөн дэрэгдэх хумүүсээ Мөнхбадам ална гээд айлгаад байсан намайг ална гэхээр нь би зугтаад гараад ирлээ гэж хэлсэн. Ингээд би тэр хүмүүс чинь эрүүл юм уу согтуу юм уу гэж асуухад нөгөө хүн бүгдээрээ архи уусан байгаа гэж хэлж байсан. Би хаана нь хутгалсан юм бэ тэр хүн чинь амьд юм уу гэж асуухад гэдсийг нь халуун төмөр халааж байгаад хайрсан, галын хайч галд халааж байгаад хайрсан гэж хэлсэн. Ингээд би эмнэлэг рүү утсаар залгаж эмч хэрэгтэй байна цагдаатайгаа хамт явуулъя гэж хэлж дуудлага өгч явуулсан байгаа” гэжээ /хх-28 тал/,
Гэрч Ц.Янжиндулам мөрдөн байцаалтанд: Энэ өдөр би ээлжийн сувилагчаар ажиллаж байсан юм ингээд би тухайн үед гэртээ байж байхад эмнэлгээс надруу залгаж Тэрэлжээс дуудлага ирлээ гээд би эмнэлэг дээр ирж Гэрэлнаран эмчтэй цуг дуудлаганд явсан. Ингээд дуудлагандаа очиход 22 өнгөрч байсан. Эмч замдаа явж байхдаа хэвлийдээ хутгалуулсан гэсэн дуудлага ирсэн гэж хэлж байсан. Очиход сумын цагдаа очсон байсан. Тэгээд эмчтэйгээ гэрт явж ороход гэрт эмэгтэй эрэгтэй хоёр хүн байсан эрэгтэй хүн нь газар ор засаад хэвтэж байсан. Эмэгтэй нь босоод сууж байсан. Гэрт оронгуут эмэгтэй эмч бид хоёрт хандаж та нар яах гэж ирсэн юм бэ гэж хэлэхээр нь эмч бид хоёр хэвлийдээ хутгалуулсан гэсэн дуудлагын дагуу ирлээ гэхэд тэр эмэгтэй дуудлага хэн өгсөн юм бэ яах гэж та нар ирсэн юм бэ гэж манай эмч рүү зандарч загнаад байсан. Тэгээд бид хоёр дуудлагынхаа дагуу хүнээ босгож үзлэг хийхэд зүүн гарын шууны дотор талд зүсэгдсэн шархтай, хэвлий гэдэс хэсгээрээ нэлэнхүйдээ өнгөцхөн түлэгдсэн шинэ шархтай байсан ингээд эмч бид хоёр зүүн гарын шууны тодор талд байх шархыг цэвэрлэж боож өгөөд эмнэлэг рүү явна гэхэд эхнэр нь болох эмэгтэй манай эмчийг ажлаа мэдэхгүй байж чи яагаад хүн авч явах гээд байгаа юм бэ гээд загнаад байсан ингээд манай цагдаа Нямдорж нөгөө хүнд хамт яв гэж шаардлага тавьж нөгөө хүмүүс ч явахгүй гэж хэрэлдэж байгаад сүүлдээ явахаар болоод хамтдаа явж эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирээд ээлжийн сувилагчид хүлээлгэж өгөөд би гэрлүүгээ явсан. Биднийг очиход гэр нь гэрэлгүй байсан. Эмч бид хоёр гар утасны гэрлээ тусгаж байгаад боолтоо хийсэн гэр доторхи эд зүйлсийг сайн анзаарч хараагүй. Газраар ор дэр засчихсан байсан” гэжээ /хх-29 тал/,
Шүүгдэгч, хохирогч П.Ц мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: "....самараас 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр самараас бууж ирээд Баярболд ахынд бүгдээрээ хоносон. Ингээд маргааш өдөр нь Өлзийтэгш, Мөнхбадам, Баярболд, Пүрэвжав бид хэд цөмөөрөө миний 07-68 УНО улсын дугаартай верна аксент машинтай Мөнгөнморьт сумын төв ороод машиндаа бензин тос хийгээд самар өгсөн ченжээсээ мөнгө төгрөгөө аваад бидэнтэй хамт самарт явж байсан Үүрээ гэх залуутай сумын төвд тааралдаад Мөнхбадамын төрсөн Хосбаярынд очиж 1 шил 0.75 литрийн Соёрхол архи задлаад бүгдээрээ хувааж уусан. Харин Үүрээгийнд очихоос өмнө Баярболд Пүрэвжав хоёр хөдөө гэрлүүгээ замын унаанд суугаад явчихсан байсан. Ингээд Хосбаяр бидэнд 1 шил архи авч өгч бид хувааж уугаад тэднийд бөөндөө унтаад маргааш өглөө нь босоод би дэлгүүрээс Өлзийтэгшээр 2 шил 0.5 литрийн Улаанбаатар архи авхуулаад Мөнхбадам, Баярсайхан, Алтанхуяг гэх хүмүүстэй хувааж уугаад би тухайн үед Өлзийтэгшид найз нь архи уучихлаа шүү чи архи битгий уугаарай машин тэргээ барина шүү гэж хэлсэн байсан болохоор Өлзийтэгш нээх архи уугаагүй эрүүл байсан. Ингээд архи ууж дуусаад хөдөө Баярболд ахынх руу явахаар болоод замаараа дэлгүүр орж гурил будаа аваад 1 шил 0.5 литрийн Улаанбаатар, 0,7 литрийн Ерөөл архи аваад хөдөө явсан. Явах замдаа овоон дээр зогсож 0.5 литр архиа задалж Өлзийтэгш, Мөнхбадам бид гурав нэг нэг аягалж уугаад тэгээд цааш хөдлөөд Баярболд ахынд очиход Пүрэвжав, Баярболд ах хоёр байсан. Ингээд би үлдсэн 0.5 литрийн архиа гаргаж бөөндөө хувааж уугаад Баярболд ах тугалдаа явлаа гээд яваад өгсөн. Энэ үед 15 цаг болж байсан. Ингээд Өлзийтэгш машинаа янзална гараад явсан. Өлзийтэгш амжиргаа цагаан гэх бага оворын ачааны жижиг машиныг анх Мөнхбадамтай хамт самарт явахдаа унаж яваад эвдэрээд тэнд үлдээсэн байсан юм. Тэгээд би Мөнхбадамтай муудалцаад сумын төв явж архи авч ууна гээд машины түлхүүр өг гэж хэлэхэд өгөхгүй гэхээр нь би Мөнхбадамыг татаад унагаахад Мөнхбадам миний цээжийг самардаж ураад би түлхүүр авах гээд гарыг нь мушигахад хүн байна уу энийг аваач гэж орилоод галын дэгээ төмөр аваад намайг далайж цохихоор нь би зүүн гараараа хаахад миний шуун тус газар 2 удаа цохисон. Ингээд Мөнхбадам гараад зугтаахаар нь би араас нь хөөх гэтэл Баярболдын зуух мөр дээр тээгэлхээр нь би өшиглөөд зуухыг нь хажуу тийшээ унагаахад Мөнхбадам гаднаас эргэж орж ирээд чи айлын гэр орон шатаалаа гэж хэлээд би хариуд нь үүнийг чинь тэгвэл ингээд янзалчихъя гэж хэлээд зуухыг нь тэврээд босгох гэтэл зууханаас асгарсан цогтой үнсэн дээр цээжин хэсгээрээ унаад энгэрээ түлчихсэн юм. Энэ үед гаднаас Пүрэвжав орж ирээд гэр орон шатаалаа та нар архидах мөрөөрөө архидахгүй гэж уурлаад тэр хавиар тараасан үнсийг цэвэрлээд байж байхад би зуухыг өргөж байранд нь тавих гээд өргөтөл гэдэснийхээ доод талд зууханд хайраад түлчихсэн. Ингээд гэрээс гараад иртэл Өлзийтэгш машинаа янзалаад гэрийн хашааны урд талд зогсож байсан ингээд би Өлзийтэгшид хандаж би галд түлэгдэж үхлээ намайг үхвэл чи гэрчлээрэй гэж хэлэхэд Өлзийтэгш надад хандаж чи одоо яагаад согтуу солиороод яваад байгаа юм бэ хувцас хунараа өмсөж орж унталдаа гэж хэлээд би машинаас 0.75 литрийн Ерөөл архиа авч уугаад унтаад өгсөн. Ингээд унтаж байтал нэг мэдэхэд хүн намайг татаж сэрээхээр нь сэрээд харахад эмч, цагдаа нар ороод ирчихсэн байсан. Ингээд хутгалуулсан хүн хаана байна бие чинь гайгүй юу гэж эмч хэлэхээр нь би юу болоод байгаа юм бэ гэж асуухад эмч надад энд хүн амины хэрэг гарсан, хүн хутгалуулсан гэх дуудлагаар ирлээ гэж хэлээд бос биеийг чинь үзнэ гэж хэлээд би босоод биеэ эмчид үзүүлээд надад хутгалуулсан зүйл байхгүй би өөрөө гал дээр унаад биеэ хайрчихсан юм гэж хэлээд миний зүүн гарын Мөнхбадамын гарын дэгээгээр цохиулсан шархыг үзээд энэ шархаа цэвэрлүүлээд боолгоод ав гэж хэлээд цэвэрлэж боолт хийж өгөөд энэ үед сумын цагдаа таныг авч явна гэж хэлээд намайг эмнэлгийн машинд суугаад яв гэж хэлээд би хариуд нь би зүгээр байна явахгүй гэхэд заавал авч явна гээд намайг болон манай эхнэр Мөнхбадам нарыг аваад сумын төв дээр ирсэн” гэжээ /хх-30-31 тал/,
Шүүгдэгч Ж.М мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэхдээ: 2016 оны сарын эхээр Өлзийтэгш, Ц, Пүрэвжав, манай төрсөн ах Хүрэлбаатар бид хэд Мөнгөнморьт сумын Илүүр их даваа гэх газар луу самарт яв тэнд 1 сар орчим болоод буцаж ирээд Баярболд ахынд ирж хоноод маргааш өглөө нь Өлзийтэгш, Ц бид хэд сумын төв явж самарын ченжтэйгээ уулзаж хөлс мөнгөө аваад мөнгөө хуваах болоод Өлзийтэгш бид хоёр маргалдсан юм. Юунаас болж маргалдсан бэ гэвэл бид самарт явахдаа Өлзийтэгштэй хамт самарт явахдаа хүнс хоол, унааны зардалаа би гаргаад явсан учир хоол унд унааны зардалаа суутгаж авна гэхэд Өлзийтэгш дургүйцээд надад хандаж чи хамт явсан ах дүү нараасаа хоол унааны зардалаа хассан юм уу? Ганцхан надаас хасаж бодож байгаа юм уу гэж хэлэхээр би адилхан хувааж байгаа шүү гэж хэлээд маргахаа болиод би Өлзийтэгшид эхний авсан 960 мянган төгрөгнөөсөө 200 мянган төгрөг өгөөд бид гурав 3 шил архи аваад манай найз сумын төв дээр байдаг Хуягаа гэх айлд аваачиж уугаад орой нь манай төрсөн ах Хосбаярынд очиж хоноод өглөө нь босоод Ц дотроо засъя гэж хэлээд Өлзийтэгшийг явуулж 2 шил архи авахуулж Батсайхан, Хуягаа, нартай хамт хувааж уусан. Ингээд архи ууж дуусаад дэлгүүр орж гурил, будаа аваад 2 шил архи аваад гарахад манай нутгийн Болормаа гэх эмэгтэй таараад би 1 шил архи дэлгүүрээс авч өгч тэр хүнтэй бугдээрээ хувааж уугаад хөдөө Баярболд ахынх руу явсан. Ингээд хөдөө явж байгаад овоон дээр дахиад 0.5 литрийн шилтэй архиа задалж уугаад хагасыг нь үлдээгээд хөдөө очиход Пүрэвжав, Баярболд ах хоёр гэртээ байж байсан ингээд дахиад үлдсэн тал шил архиа гаргаад хувааж уугаад би унтаад өгсөн. Ингээд унтаж байтал Цэнд- Аюуш намайг сэрээгээд сумын төв явлаа архи авч уумаар байна гэж хэлэхэд би үгүй гэж хэлээд бид хоёр түлхүүр мөнгөө булаацалдаж Ц намайг үснээс зулгаагаад арагшаа дараад унагаахаар нь би доороос нь босох гэж энгэр цээж хэсгийг нь гарынхаа хумсаар маажиж урсан юм энэ үед Ц намайг дахин барих гэж араас босч ирэхээр нь би хаалгаар гарахад зуух яндан түлхээд унагааж байх шиг чимээ гарсан. Ингээд би гараад ирхэд Пүрэвжав өмнөөс үхэрийн хашааны тэндээс алхаж хамтдаа гэрт ороход гэрийн шалан дээр үнс асгараад зуух хажуугаараа хаалганы өмнө унаад Ц баруун урд талын хатавчинд үнсэн дээгүүр хөрвөөгөөд хэвтэж байсан. Ингээд би айлын гэр орон шатаалаа гэж хэлээд үнс цэвэрлэж Цид уурлаж галын дэгээ төмөрөөр зүүн гарын шуунд нь 1 -3 удаа, ар нуруунд нь 2 удаа баруун хөлний евдөг гуяны орчимд нь 1 удаа цохисон. Гэтэл босч ирээд дахиад над руу дайрхаар нь гараад зугтаасан ингээд араас гарч ирээд алнаа хяднаа би үхлээ гээд орилж байсан би үхэрийн хашаанд ороод нуугдсан. Ингээд би гэрлүүгээ ороод байж байтал Өлзийтэгш орж ирээд тосол авчирмаар байна машины түлхүүрээ өгөөч гээд би түлхүүрээ өгч явуулаад сумын төв ороод эргэж ирэхдээ 4 шил 0.75 литрийн Улаанбаатар архи авчираад намайг унтаж байхад сэрээгээд би босоод Пүрэвжав, Баярболд бид дөрөв 1 шил архийг нь хувааж уугаад үлдсэн 2 шил архийг нь нуугаад Өлзийтэгш надаас архиа нэхээд дахин маргалдаад гэрээс гарч яваад манай машиныг унаад яваад өгсөн. Ингэхээр би араас нь явган гүйж яваад гүйцээгүй эргэж орж ирээд Баярболд ахыг араас нь яваад олоод ир гэж хэлэхэд Пүрэвжавтай хамт машинаа асааж унаад араас нь явсан. Ингээд унтаж байтал шөнө сумын цагдаа ирээд энд юу болоод байгаа юм бэ гэж асуугаад би хариуд нь юу ч болоогүй манай нөхөр архи уугаад надтай маргалдаад өөрөө зуухан дээр унаад биеэ түлчихсэн, ямар нэгэн хутга мэсний асуудал байхгүй гэж хэлээд байж байтал сумын эмнэлэгийн эмч ирээд Цэнд-
Аюушын биеийг үзээд гаранд нь боолт хийгээд эмнэлэг рүү авч явна гээд аваад явсан” гэжээ /хх-32 тал/,
Гэрч Ж.Баярболд мөрдөн байцаалтанд: Манай хүргэн Ц, төрсөн дүү Мөнхбадам, Өлзийтэгш, хамтран амьдрагч Пүрэвжав, нар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр самарт явж ирээд манайд 1 хоноод маргааш өдөр нь сумын бид цөмөөрөө сумын төв яваад оройдоо Пүрэвжав бид хоёр гэртээ хүрч ирсэн. Нөгөө хэд сумын төв дэр үлдсэн. Ингээд маргааш өдөр нь үдээс хойш Ц, Мөнхбадам, Өлзийтэгш нар манайд сумын төвөөс согтуу ирээд хагас шил архитай ирээд бөөндөө хувааж уугаад би үхэрээ хураахаар явсан. Ингээд орой үхэрээ хураачихаад ирэхэд Ц гэрийн гадаа дээгүүрээ цээж нүцгэн түлэгдчихсэн би Монгол улсад нэртэй данстай хүн шүү гэж хэлээд чанга чанга хашхираад зогсож байхаар нь би гэрлүү оруулаад яасан юм бэ гэж өөрөөс нь асуух чамд хамаа байхгүй гээд надруу агсраад би тэгж болдоггүй юм унт гэж хэлээд хэвтүүлж аваад түлэгдсэн шархыг нь цэвэрлэж өгөөд ор засаж хэвтүүлсэн. Намайг ирэхэд Мөнхбадам хажуу байшин руу яваад орж байсан. Ингээд би Цийг унтуулчихаад гарч мал хуйгаа хашчихаад яасан юм бэ юу болсон юм бэ гэж Пүрэвжаваас асуухад энэ хоёр хоорондоо маргалдаад зуух яндан унагаад ийм болчихсон байна гэж хэлсэн. Өөр надад юм хэлээгүй. Ингээд Өлзийтэгш Цэнд- Аюушын машиныг унаад сумын төв яваад 2 шил архи авчираад бид хувааж уугаад 1 шил архийг нь Мөнхбадам аваад нуусан юм тэгтэл машин асааж унаад яваад өгсөн. Ингээд согтуу машин бариад явчихаар нь санаа зовоод араас нь явтал манай машин цасанд суугаад явж чадаагү эргээд ирсэн. Гэрт иртэл эмч цагдаа ирчихсэн Цыг үзээд аваад явсан. Хулдаасан дээр энд тэндгүй жижиг түлэгдсэн байсан. Пүрэвжав хэлэхдээ зуухны цогонд түлэгдсэн гэж хэлж байсан” гэжээ /хх-33 тал/,
Гэрч Н.Пүрэвжав мөрдөн байцаалтанд: "... 2016 оны 11 дүгээр сард Өлзийтэгш, Мөнхбадам, Ц, Хүрэлбаатар нарын хамтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт ууланд самарт явсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр самараас манай хөдөө гэрт ирээд манайд хоноод маргааш өдөр нь бөөндөө сумын төв орж мөнгөө авах гээд очтол Мөнхбадамын данс руу хийсэн гээд хүний 200 мянган төгрөг хүн тус бүр аваад Баярболд бид хоёр мал хүнгүй гээд буцаад гэрлүүгээ хөдөө яваад өгсөн. Ингээд маргааш өдөр нь Хүрэлбаатар ах эмнэлэгт үзүүлнэ гээд замын унаагаар сумын төв яваад өдөр Мөнхбадам, Өлзийтэгш, Цэнд- Аюуш гурвуулаа ирээд гэрт орж ирээд Мөнхбадам, Цид хандаж чи архи уулаа гэхэд хариуд нь миний ууж идэх чамд хамаагүй гэж хэлээд байсан. Цэнд- Аюуш тал шил архи барьж орж ирээд бид хэд хувааж уугаад дууссан. Ингээд Баярболд үхрээ хураана гээд морь унаад үхэртээ явсан. Өлзийтэгш машинаа янзална гээд гараад явсан. Ингээд би тугаландаа болон үхэртээ идүүлэх өвсийг нь тавьж бэлдэх гээд гараад явсан. Өвс тэжээл тавиад би урагшаа тугалдаа явган явж хурааж ирээд өвсөнд нь оруулж хашаад байж байтал хүн орилох шиг болохоор нь гэрлүүгээ яваад ороход Мөнхбадам галын дэгээ төмөр барьчихсан зогсож байсан Цыг айлын гал голомт нурааж хаялаа чи гээд наадхыгаа босго гэж хэлээд зогсож байсан. Би Аюушид хандаж архи ууж чадахгүй байж үхсэнээ архи уудаг юм бэ гэж хэлээд гэр орныхоо үнсийг цэвэрлээд түлэгдсэн хулдаасаа гаргаж хаяад цэвэрлэсэн. Ингээд энэ үед Өлзийтэгш гаднаас орж ирээд сумын төв орж тосол авна гээд машин унаад төв ороод 4 шил архи авчираад Баярболд, Мөнхбадам, Өлзийтэгш, бид дөрөв хамт 1 шил архи ууж дуусаад дахиад 1 шил архи задлаад талд нь ортол уугаад нөгөө 2 шил архийг нь Мөнхбадам нуугаад Өлзийтэгш архиа Мөнхбадамаас нэхээд байсан энэ үед Ц унтаж байсан. Би Мөнхбадам тэр хоёрт ор засаад өгсөн байсан юм. Өлзийтэгш архиа нэхэж байгаад гараад Цэнд- Аюушийн машинийг асааж унаад яваад өгсөн. Би Баярболдтой хамт машинаа асааж унаад араас нь яваад цасанд суугаад хүрч ирээд машины хучлагаа аваад машинаа бүтээгээд эргээд ирэхэд цагдаа эмнэлэг ирчихсэн байсан. Гэртээ ороход эмч Цыг үзээд авч явна гэхэд би гээд байсан ингээд цагдаа эмч хоёр авч явна гээд аваад явсан. Би хог шатаахдаа хамт шатаачихсан. Би энэ талаар мэдэхгүй энэ үед нь би гадаа байж байгаад орж ирэхэд Аюуш дээгүүрээ цээж нүцгэн энгэр нь түлэгдчихсэн Мөнхбадам гартаа галын шилээгүүүр барьчихсан зогсож байсан харин Ц гэрийн баруун талд газар унасан үнсэн дээгүүр босч чадахгүй мөлхөөд байсан. 2016 оны 09 сарын 20-ны үед Өлзийтэгш самранд явахаар ирэхдээ манай гадаа орхичихоод явсан юм дугуй нь бүтэн байсан биднийг самараас ирсэний маргааш өдөр машинаа гаргаж ирэхэд нь машиных нь дугуйнууд хийгүй байсан дугуйнуудаа Өлзийтэгш хийлэгчээр хийлж байсан дугуйг нь хагалсан хүн байхгүй” гэжээ /хх-34 тал/,
Гэрч С.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд: "2016 оны 12 дугаар сарын 03- ний өдөр 21 цагийн үед аймгийн засаг даргын нэрэмжит үзлэг ирээд захиргаан дээр байж байхад Өлзийтэгш гэх хүн уйлчихсан айж сандарсан байдалтай цагдаатай уулзмаар байна гэж орж ирээд надтай уулзаад Баярболдынд хүмүүс нэгнийгээ алчихлаа гэхээр нь би та тайван ярь гэж тайвшруулаад өрөөндөө авч ороод юу болсон талаар ярь гэж хэлэхэд Мөнхбадам гэх хүүхэн архи ууж байгаад нөхөртэйгээ муудаад галын хайчаар нөхрийгөө хайраад, шараад байна мөн хутга гаргаж гэдэс гар хоёрт нь хатгасан та нар хурдан оч тэнд хүн аллаа шүү дээ нөхөр нь манай найз байгаа юм манай найз надад чи амиа авараад зугт цагдаад мэдэгд гэж хэлсэн юм. ..Сумын төв дээр очсоны маргааш өглөө нь Мөнхбадам дуудлага өгсөн Өлзийтэгш гэх хүнийг хэл үгээр дарамталж чамайг ална, чи муу Увсын пизда гэх зэргээр харааж дарамтлаад байсан. Өлзийтэгш хариуд нь үг хэлж чадахгүй уулзаж чадахгүй өөр зогсоод үг хэлж чадахгүй чичрээд байсан. Гэрийн баруун тал, хойд талаар гудас дэвссэн байсан гэхдээ гудасны хажуугаар бол хайрч түлэгдсэн зүйл байгаагүй. Цагаан өнгийн хулдаас дэвссэн байсан харагдаж байсан” гэжээ /хх- 35-36 тал/,
Гэрч Ж.Хүрэлбаатар мөрдөн байцаалтанд: "Би энэ өдөр Ц, Мөнхбадам, Өлзийтэгш нартай машинтай Мөнгөнморьт сум ороод би тус өдөр эмнэлэгт үзүүлэх байсан учир суман дээр үлдээд нөгөө гурав буцаад явсан. Би хоёр хоноод сумын төвөөс ирэхэд цагдаа ирсэн гэж Пүрэвжав ярьж байсан би ямар учиртай яаж ирсэнийг нь мэдээгүй. Би энэ талаар мэдээгүй намайг байхад хэрэлдэж муудаагүй. Намайг ирсэнээс хойш Өлзийтэгш машины дугуйгаа нөхөөд байсан яасан юм бэ гэж асуухад мэдэхгүй гэж байсан. Манай гадаа Өлзийтэгш самарт явахдаа амжиргаа цагаан машинтай ирээд 1 сар гаруй манайд орхиж яваад ирсэн. Намайг сумын төв рүү хүргэхээр явахад дугуй бүтэн хагархай байсан эсэхийг би анзаарч хараагүй” гэжээ /хх-37 тал/,
Гэрч Ш.Өлзийтэгш мөрдөн байцаалтанд: "Ингээд би дугуй хийлэгчээр дугуй хийлээд байж байхад Мөнхбадам галын хайч барьж гарч ирээд араас нь Цэнд- Аюуш Баярболдын нүцгэн энэ пизда намайг аллаа чи гэрч болоорой гэж хэлж орилж гарч ирээд Мөнхбадам энэ үед чамайг хэн алах гэсэн юм бэ гэж хэлээд гарт барьсан галын хайчаараа Цийн толгойруу 1 удаа цохиод Ц зугтаад Хүрэлбаатарын байшин руу орсон араас нь Мөнхбадам орсон энэ үед Пүрэвсүрэн гадаа явж байгаад Хүрэлбаатарын байшин руу орсон би машинаа янзлаад байж байхад Ц байшин дотроос Өлзий намайг ирж аваач ээ энэ пизда нар намайг аллаа шүү дээ гэж хашгирахаар нь би Хүрэлбаатарын байшин руу яваад орход Хүрэлбаатар хаалган дээр зогсож байсан Ц цонхон талын орон дээр гэдрэг дээшээ хараад хэвтчихсэн Пүрэвсүрэн, Цын баруун талын гараас нь хоёр гараараа бугуйнаас нь татах гэж байгаа юм шиг барьчихсан байж байсан энэ үед Мөнхбадам, Хүрэлбаатарын пийшингээс улайссан галын хайч гаргаж ирээд шууд яваад Цийн гэдэсний баруун талд нь хатгах маягтай хайраад Ц яая писда гээд орилоод босч ирэхэд Мөнхбадам дахин чамайг ингээд алчихая л даа гэж хэлээд дахин Цийн гэдэс рүү галын хайчаар хажуу талаас нь шавхарч цохисон энэ үед Ц надад хандаж чи үхсэнээ хараад зогсоод байгаа юм бэ өөрөө амиа авар цагдаагаа дууд гэж хэлээд чи бид хоёрын нэг нь амьд үлдэх ёстой шүү гэж хэлсэн энэ үед Хүрэлбаатар хаалганыхаа үүдэнд хөндлөн хааж зогсоод чи орсоны хэрэггүй чамд хамаагүй гэж хэлээд намайг оруулаагүй энэ үед Пүрэвжав хажууд нь байж байсан” гэжээ /хх-106-107 тал/,
БУСАД БАРИМТ СЭЛТ
тал/,
5.Зүүн шуунд үүссэн гэмтэл нь хурц ир бүхий зүйлээр үүсгэгдэх боломжгүй гэжээ /хх-42 тал/,
-түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-83 тал/,
-анхны үзлэгийн тодорхойлолт /хх-84 тал/,
-таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-96 тал/,
тал/,
-хүний биед үзлэг хийсэн тогтоол /хх-160 тал/,
-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-161 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн №53 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-140-141 тал/,
-№53 дугаар шинжээчийн дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх- 142-148 тал/,
-"ял өөрчилж сонсгох тухай прокурорын тогтоол” /хх-165 тал/,
-"зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх-166 тал/,
-"эрүүгийн хэрэг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /хх-167 тал/,
-Шүүгдэгч П.Цийн ял шийтгэлийг шалгах тэмдэглэлд "ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-74 тал/,
-Шүүгдэгч Ж.Мын ял шийтгэлийг шалгах тэмдэглэлд "ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-77 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.М нь 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багийн нутаг "Тэрэлж” гэх газар Ж.Хүрэлбаатарын гэрт "Өлзийтэгштэй хардаж, архи уулгасангүй, машины түлхүүр өгсөнгүй гэж зодлоо” гэх шалтгаанаар хамтран амьдрагч П.Цийг гэдэс, цээж, нуруу, их бие хэсэгт халуун хайчаар түлж, зүүн гарын шуунд галын төмрөөр цохиж, улмаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч П.Ц нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн хамтран амьдрагч Ж.Мыг өөрийнх нь гэдэс, цээж, нуруу, их бие хэсэгт халуун галын хайчаар түлж галын дэгээгээр гар луу нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг "зуухнаас унасан цогтой үнсэн дээр өөрөө цээжин биеэрээ унаж түлэгдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бат-Эрдэнийн: "....замд явж байхдаа дуудлага өгсөн гэх залуугаас юу болсон талаар лавлаж асуухад Баярболд, Мөнхбадам, Ц нартай самарт явж ирээд сумын төвд ирээд архи уугаад сумын төвөөс Баярболд хөдөө гэрлүү 2 шил архи авч очоод бөөндөө хувааж уугаад энэ үед дуудлага өгсөн Өлзийтэгш гэх залуу цуг самарт явсан өөрт ногдох хөлсөө аваад Улаанбаатар хот руу буцах хүсэлтэй байна гэж хэлэхэд Баярболд, Мөнхбадам хоёр чиний мөнгийг өгөхгүй чи өөрөө яв гэж хэлсэн гэсэн энэ үед Ц найз Өлзийтэгшийг өмөөрч миний найзад мөнгийг нь өгөөд явуул гэж хэлэхэд Баярболд, Мөнхбадам хоёр Цид хандаж дуугүй бай чамд хамаагүй гэх зэргээр агсан тавьж улмаар Баярболдын гэрт зуух төмөр улайсгаж Цийнн гэдсийг удаа дараа хайрч надад түлэгдсэн махны үнэр үнэртсэн. Би үүнээс болж айгаад мөнгөө нэхэхээ больсон .. гэж ярьсан эмч сувилагч хоёртой би хамт гэрт ороход гэрт эрэгтэй хүн хөнжилдөө хэвтэж байсан араас Мөнхбадам, Баярболд эхнэрийн хамт цагдаа нар орж ирээд эмч хөнжилийг нь хуулж хэвтэж байсан хүнийг босгож суулгаад юу болсон бэ хаана нь өвдөж байна гэж асуухад нөгөө хүн би зүгээр байна яагаачгүй байна юун хүмүүс вэ гэж хэлээд эмч цамцыг нь дээш сөхөж үзэхэд гэдсэн тус газар нь 4-5 газарт гэдсийг нь халуун төмрөөр хайрсан мэт шинэ шарх үүсч шалбарч хууларсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Гэрэлтнарангийн: "..Би хариуд нь хэвлий тус газраа хутгалуулсан гэсэн яаралтай дуудлага ирсэн учраас бид ажлаа хийгээд явж байгаа талаар тайлбарлаж хэлээд гэмтсэн хүнээ үзүүл гэж шаардлага тавихад нөгөө гэмтсэн гэх хүн маань газар хэвтэж байгаад биднийг ярилцаж байх хооронд өөрөө босоод ирсэн. Ингээд тухайн хүний биед үзлэг хийж цамцыг нь сөхөж харахад хэвлийдээ хутгалуулсан шарх байгаагүй, хэвлийдээ шинэхэн түлэгдсэн түлэгдэлтийн өнгөц шарх маш ихтэй хэвлий хэсгийн 3-ний 2 хэсгийг хамарсан маш их өнгөц түлэгдсэн шархтай байсан. Харин зүүн гарын шууны дотор талд өнгөц зүсэгдсэн шархтай байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ганхуягийн: "...Ингээд 23 цаг өнгөрч байхад дуудлаганаасаа ирээд эмч түлэгдсэн гэх хүнийг авчираад тариа хийгээгүй гайгүй юм байна ар гэрийн хүмүүсийг нь ирэхээр явууларай гэдсийг нь цэвэрлэж өгөөрэй гэж хэлсэн. Ингээд би гэдэсний шархыг нь цэвэрлэх гэтэл нөгөө хүн цэвэрлүүлэхгүй эсэргүүцээд би зүгээр байна цэвэрлүүлэх шарх байхгүй гэж хэлээд шархаа ч надад үзүүлээгүй. Тэр хүн их согтуу байсан” гэх, гэрч Ч.Ганчимэгийн: " ... би Нямдорж цагдаатай хамт доошоо ажлын өрөөнөөсөө гараад 1 давхарт бууж ирэхэд 40 орчим насны гэмээр эрэгтэй хүн нилээд айж сандарсан байдалтай коридорт сууж байхаар нь цагдаатай хамт иргэний танхимд дагуулж ороод хаана хэнийд хэн гэх хүмүүс зодолдов юу болов гэж асуухад Баярболд гэх айлд байгаа Мөнхбадам гэх хүн нөхөртэйгөө зодолдоод нөхрийгөө хутгалчисан бас халуун төмрөөр гэдсэнд нь хайрсан гэж хэлсэн Би хаана нь хутгалсан юм бэ тэр хүн чинь амьд юм уу гэж асуухад гэдсийг нь халуун төмөр халааж байгаад хайрсан, галын хайч галд халааж байгаад хайрсан гэж хэлсэн” гэх, гэрч Ц.Янжиндуламын: "..Тэгээд бид хоёр дуудлагынхаа дагуу хүнээ босгож үзлэг хийхэд зүүн гарын шууны дотор талд зүсэгдсэн шархтай, хэвлий гэдэс хэсгээрээ нэлэнхүйдээ өнгөцхөн түлэгдсэн шинэ шархтай байсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Баярболд: "...орой үхэрээ хураачихаад ирэхэд Ц гэрийн гадаа дээгүүрээ цээж нүцгэн түлэгдчихсэн би Монгол улсад нэртэй данстай хүн шүү гэж хэлээд чанга чанга хашхираад зогсож байхаар нь би гэрлүү оруулаад яасан юм бэ гэж өөрөөс нь асуух чамд хамаа байхгүй гээд надруу агсраад би тэгж болдоггүй юм унт гэж хэлээд хэвтүүлж аваад түлэгдсэн шархыг нь цэвэрлэж өгөөд ор засаж хэвтүүлсэн” гэх, гэрч Н.Пүрэвжав: "...Өвс тэжээл тавиад би урагшаа тугалдаа явган явж хурааж ирээд өвсөнд нь оруулж хашаад байж байтал хүн орилох шиг болохоор нь гэрлүүгээ яваад ороход Мөнхбадам галын дэгээ төмөр барьчихсан зогсож байсан” гэх, гэрч С.Нямдорж: "..захиргаан дээр байж байхад Өлзийтэгш гэх хүн уйлчихсан айж сандарсан байдалтай цагдаатай уулзмаар байна гэж орж ирээд надтай уулзаад Баярболдынд хүмүүс нэгнийгээ алчихлаа гэхээр нь би та тайван ярь гэж тайвшруулаад өрөөндөө авч ороод юу болсон талаар ярь гэж хэлэхэд Мөнхбадам гэх хүүхэн архи ууж байгаад нөхөртэйгээ муудаад галын хайчаар нөхрийгөө хайраад, шараад байна мөн хутга гаргаж гэдэс гар хоёрт нь хатгасан та нар хурдан оч тэнд хүн аллаа шүү дээ нөхөр нь манай найз байгаа юм манай найз надад чи амиа авраад зугт цагдаад мэдэгд гэж хэлсэн юм тэгээд би тусламж дуудхаар ирлээ гэж хэлсэн” гэх, гэрч Ш.Өлзийтэгшийн: “...би дугуй хийлэгчээр дугуй хийлээд байж байхад Мөнхбадам галын хайч барьж гарч ирээд араас нь Ц Баярболдын нүцгэн энэ писда намайг аллаа чи гэрч болоорой гэж хэлж орилж гарч ирээд Мөнхбадам энэ үед чамайг хэн алах гэсэн юм бэ гэж хэлээд гарт барьсан галын хайчаараа Цэнд- Аюушийн толгой руу 1 удаа цохиод Ц зугтаад Хүрэлбаатарын байшин руу орсон араас нь Мөнхбадам орсон энэ үед Пүрэвсүрэн гадаа явж байгаад Хүрэлбаатарын байшинруу орсон би машинаа янзлаад байж байхад Ц байшин дотроос Өлзий намайг ирж аваач ээ энэ писда нар намайг аллаа шүү дээ гэж хашгирахаар нь би Хүрэлбаатарын байшин руу яваад ороход Хүрэлбаатар хаалган дээр зогсож байсан Ц цонхон талын орон дээр гэдрэг дээшээ хараад хэвтчихсэн Пүрэвсүрэн, Цийн баруун талын гараас нь хоёр гараараа бугуйнаас нь татах гэж байгаа юм шиг барьчихсан байж байсан энэ үед Мөнхбадам, Хүрэлбаатарын пийшэнгээс улайссан галын хайч гаргаж ирээд шууд яваад Цийн гэдэсний баруун талд нь хатгах маягтай хайраад Ц яая писда гээд орилоод босч ирэхэд Мөнхбадам дахин чамайг ингээд алчихая л даа гэж хэлээд дахин Цын гэдэс рүү галын хайчаар хажуу талаас нь шавхарч цохисон энэ үед Ц надад хандаж чи үхсэнээ хараад зогсоод байгаа юм бэ өөрөө амиа авар цагдаагаа дууд гэж хэлээд чи бид хоёрын нэг нь амьд үлдэх ёстой шүү гэж хэлсэн”гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүгийн 201719000059 тоот хэргийн хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/, 2017 оны 03 сарын 13-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-40 тал/, Төв аймаг Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №09 тоот дүгнэлт, түргэн тусламжийн дуудлагын хуудас, анхны үзлэгийн тодорхойлолт, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул П.Ц, Ж.М нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Ц-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.
Шүүгдэгч Ж.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Ж.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Хохирогч П.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй болно.
Шүүгдэгч П.Ц, Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 , 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Жамбалрагчаа Мөнхбадамыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг,
шүүгдэгч Хошууч овогт Пүрэвийн Цийг худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Цт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан П.Цт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Цт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан П.Ц нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
8 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн галын хайч 1 ширхэгийг устгасугай.
9.Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
10.Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ