| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0080/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/79 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******н ******* Шүүгдэгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******д холбогдох 2023000000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багийн гийн хэсэг тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах голын эрэг дээр П.*******ыг архины шилээр цохих, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч *******ын ******* нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутагт байрлах голын эрэг дээр П.*******тай маргалдаж түүнийг архины шилээр цохих, гараараа цохих, өшиглөх зэргээр зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: О.*******д зодуулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч П.*******ы “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эхнэр В.ын хамт баазын урд талын голын зах дээр очиход голын зах дээр гурван залуу хамт архи уугаад сууж байсан... гээд байгаа залуу намайг таниад наашаа суу хамт архи ууя гээд бүгдээрээ нийлээд суусан. Тэгээд нэг шил 750 граммын Хараа нэртэй архи уугаад бараг дуусаж байсан чинь тэр хотоос ирсэн гээд байгаа залуу манай эхнэр лүү дайраад миний боов босоод байна чамайг нэг шаачихая гээд хэл амаараа өдөөд байсан. Тэгэхээр нь би чи хүний эхнэрээр яах гээд байгаа юм гээд тэгээд тэр залуутай муудалцсан. Тэгсэн чинь тэр залуу намайг архины шилээр толгой руу 2 удаа цохиод архины шил нь хагарсан. Тэгээд эргээд эхнэрийг толгой руу гараараа хэд хэд цохиод боож унагаачихаад зугтаад гүйгээд явчихсан...би эхлээд архи уугаагүй байж байгаад тэр гурван залуу дээр очоод архи уусан. Тэнд тэр залуу анх эхлээд намайг архины шилээр толгой руу цохиод эхнэрийг бас цохиж аваад тэгээд зугтаад явсан...намайг О.******* гээд залуу архины шилээр хөмсөг рүү хоёр удаа цохисон. Дал мөр лүү гараараа нэг нэг удаа цохисон. Үүнээс болж миний хөмсөг задарсан байсан. Дал мөрний хэсэгт бага зэрэг хөхөрсөн байсан. ” гэсэн мэдүүлгээр, П.*******ыг О.******* цохиж зодсныг харсан талаар шууд тусган мэдүүлсэн В.ын “...Тэгээд... архиа ууж сууж байснаа тэр хотоос ирсэн гээд *******ыг архины шилээр хөмсгөн дундуур нь зад цохичихсон. Тэгэхээр нь би больцгоогооч гээд орилсон чинь тэр залуу намайг зөрүүлээд зодсон. Тэгээд бас таягтай ахыгаа цохиж зодсоноо тэр чигтээ тэндээс зугтаачихсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.ийн “...Тэгээд ын урд талын голын зах дээр очоод тэнд гурвуулаа нэг шил Соёрхол нэртэй 750 граммын архи хувааж уусан. Тэгээд байж байтал бид нар дээр эхнэр нөхөр хоёр ирсэн. Тэгээд тавуулаа нийлээд ахиад нэг шил архи уусан. Тэгээд сууж байтал гэнэт ын дүү ******* нь босож ирээд ыг нүүрлүү нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгэхээр нь би салгасан. Тэгтэл нөгөө ын дүү нь нөгөө эхнэр нөхөр хоёрыг бас очоод цохиод зодсон. Тэгээд шууд гүйгээд яваад өгсөн... Зодоон цохионыг зүгээр тойрч сууж байгаад ын дүү болох ******* зодооныг эхэлсэн. Тэр шууд босож ирээд ыг нүүрлүү нь нэг удаа гараараа цохисон. Дараа нь *******ыг юугаар цохисонг нь мэдэхгүй ямарч байсан цохиод хөмсөгнөөс нь цус гоожсон байсан... руу харсан байсан болохоор *******ыг юугаар цохисонг нь мэдэхгүй эргээд харсан чинь *******ы хөмсөгнөөс нь цус гарсан харагдсан. Түүнээс юугаар хэдэн удаа цохисонг би мэдэхгүй байна. Ямар ч байсан ******* *******ыг цохиод хөмсөгнөөс нь цус гоожуулсан байсан. Бас эхнэрийг нь нүүрлүү нь цохисон байх эхнэр нь миний нүүрлүү цохичихлоо гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч О.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр , ах нарын хамт ын урд талын голын эрэг дээр архи уугаад сууж байсан. Тэгтэл нэг эмэгтэй хүрч ирээд гал байна уу гэсэн. Тэгтэл араас нь ******* гэж залуу хүрээд ирсэн. Бид нартай цуг сууж байсан ах тэр хоёрыг наашаа суу гээд тэр хоёр бид гуравтай цуг суугаад архи уусан. Тэгээд архи ууж дуусаад ах ыг явъя гэсэн чинь ах явахгүй гээд байхаар нь би уур хүрээд нүд рүү нь нэг цохиод авсан. Тэгтэл хажуу талаас ******* цамцны захаас татаад хүзүүний гинж тасалчихаар нь миний бас уур хүрээд П.*******ыг хоёр гурван удаа цохиж авсан. Тэгтэл тэр цуг явсан эмэгтэй нь *******ыг өмөөрөөд хажуугаар орж ирэхээр нь нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд шууд салаад яваад өгсөн...Би эхлээд ахыг нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Дараа нь *******ыг архины шилээр толгой руу нь нэг удаа хөлөөрөө мөр лүү нь нэг удаа цохисон. Гараар нэг удаа хаашаа нь мэдэхгүй нэг газар луу нь цохисон...Архины шилээр цохисны дараа хөмсөгнийх нь тэр хавьцаа цус гоожиж харагдсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч О.ын үйлдлийн улмаас хохирогч П.*******ы биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 000000163 дугаартай “... П.*******ы биед баруун нүдний гадна хэсэгт ташуу шарх, духны зүүн дээд хэсэгт, хамрын зүүн угалзны хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэгт цус хуралт, уг цус хуралтын дотор талд зулгаралт, духны баруун талд баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун мөрний үеийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Иргэн П.*******ы биед учирсан гэмтлүүд нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой... Баруун нүдний гадна хэсэгт ташуу шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зүүн дээд хэсэгт, хамрын зүүн угалзны хэсэгт зулгаралт, зүүн далны хэсэгт цус хуралттай, уг цус хуралтын дотор хэсэгт зулгаралт, духны баруун талд баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун мөрний үений зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохиргч, гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заан мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч О.******* нь хохирогчийг архины шилээр болон гараараа цохисон, өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч О.******* иргэн П.*******ы Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд О.ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид 200000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь түүний бичгээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч О.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн гинжний тасархай 2 ширхэг, зэс бугуйвч 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгож, Соёрхол нэртэй 750 граммын архины шил 1 ширхэг, кока кола ундааны сав 1 ширхгийг ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч О.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн гинжний тасархай 2 ширхэг, зэс бугуйвч 1 ширхгийг шүүгдэгч О.*******д буцаан олгож, Соёрхол нэртэй 750 граммын архины шил 1 ширхэг, coka кола ундааны сав 1 ширхгийг устгасугай. 7. Шүүгдэгч О.ын хувь ногдох эд хөрөнгөнөөс KONKA гэсэн бичигтэй 380.000 төгрөгний үнэ бүхий хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 5/35 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагд Пан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ