Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/292

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга:Н.Гантулга,

Хохирогч: *******, Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004280345 тоот хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад 16.500.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.Үүнд:

1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 14 цагийн үед хамаатны ах *******гийнд очсон. очиход нохой давхиад ирэхээр нь сандраад гэрт нь хаалгыг нь хүчтэй татаад орсон, ороход гэрт нь хүн байгаагүй гэрт нь ороод 30-40 минут хүн орж ирэхийг хүлээсэн тэгтэл гэрийн зүүн талын хэсэгт дээр тольтой авдар байсан авдрын цоожинд түлхүүр нь зоолттой байхаар нь авдрын тагыг татахад цоожлоогүй байхаар нь авдрыг онгойлгоход авдарт байгаа эд зүйлийн хамгийн дээр нь даалинтай хөөрөг байхаар нь хөөргийг авч үзэж байгаад хөөргийг нь аваад даалинг нь орхиод тэндээсээ шууд сумын төвд 14 цагийн үед өөрийн мотоциклоо ирээд найз *******тай уулзаад цуг аймаг явах ажил байна гэж хэлээд бид 2 миний мотоциклоор аймагт 22 цагийн үед ирсэн байх, аймагт ирээд хамаатны дүү *******ынд ирж хоноод өглөө буюу 05 сарын 28-ны өглөө зах орж үнэт эдлэл зардаг хүн дээр очиж хөөргөө үзүүлээд наймаа тохироогүй тэр оройнхоо *******ынд *******ын хамт хоноод 5 сарын 29-ний өглөө эрх фэйсфүүкээр зар харж байтал хот явна гэсэн жижиг машин байхаар нь бирж дээр очиж суугаал өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот орж драгон худалдааны төвд буугаад шууд тэндээсээ такси бариад урт цагааны гудамжинд очоод хүнд хөөргөө үзүүлээд 3.200.000 төгрөгөөр зараад 1.400.000 төгрөгөөр 3 сараар өрөө түрээслээд үлдсэн мөнгийг нь үргээд дуусгасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 87/,

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ахынд очсон. Намайг очиход гэр нь эзгүй байсан. Гэрийн гадна нь очиход нохой нь над руу дайрахаар нь айсандаа хаалгыг нь татаад орсон. Ороод 20-30 минут хүн ирэхийг хүлээсэн хүн ирээгүй. Тэгээд байж байтал авдрынхан цүүнд түлхүүр нь зоолттой байхаар нь авдрыг нь онгойлгож үзэхэд даалимбатай хөөргө байсан. Би тэр хөөргийг аваад сумын төв рүү явсан. Авдар нь онгорхой байсан. Гэр нь цоожгүй байсан. Би сумын төв орж найзтайгаа хамт Баянхонгор аймаг ороод хөөргийг хүнд үзүүлэхэд бэлэн мөнгө байхгүй гэсэн болохоор найзтайгаа Улаанбаатар хот руу явж хөөргөө борлуулсан. Өөр хэлэх зүйлгүй гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манайх Баянговь сумын 4-р баг Цоохор гэх газар нутаглагдаг 2019 оны 05 сарын 27-нд хөдөө гэрээсээ эхнэрийн хамт 12 цагийн үед сумын төв орж ойр зуурын юм цуглуулаад буцаад хөдөө гэртээ 21 цагийн үед байх нар жаргаж байх үед ирээд гэртээ ороод иртэл авдрын таг дутуу хаалттай байхаар нь авдраа нээж үзтэл дайлан байхаар нь аваад үзтэл дотор нь хөөрөг алга байхаар нь цагдаад мэдэгдсэн...миний хөөрөг 4- н үе дамжсан шүрэн толгойтой хаш хөөрөг байгаа юм, би хөөргөө өөрийн биеэр Улаанбаатар хот явж *******гийн аавын дүү болох *******аас хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би тухайн өдөр эхнэр хүүхдүүдийн хамт сумын төв рүү явсан байсан. Орой нар жаргах үед гэртээ ирсэн эхнэр гэртээ түрүүлж ороод авдрын таг дутуу хаалттай байна гээд авдраа онгойлгож шалгаж үзэхэд даалимба дээр нь байсан хөөргийг нь үзэхэд алга болсон байсан. Тэгээд сумын цагдаад мэдэгдсэн гэв.

6. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 05 сард санагдаж байна. Урт цагааны гудамжинд манай найз эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг юмаа, тухайн үед өдөр би найз дээрээ очоод байж байтал 2 залуу ирээд ийм хөөрөг байна наймаацах уу гэж хэлж байсан, би тэр үед хажууд нь хараад сууж байсан юм. тай хөөрөг зарах залуу тохиролцоод хөөргөө зараад яваад өгөхөөр нь би гаас наад хөөргөө зарах уу гэхэд зарна гэж хэлэхээр нь би “гаас хөөргийг 3 400 000 төгрөгөөр худалдаж авсан' тэрнээс хойш нэлээд хэд хоногийн дараа хулгайны хөөрөг байна, зарж болохгүй шүү гэж хэлсэн, хэд хоногийн дараа Баянхонгор аймгаас хүмүүс ирээд хөөргийг аваад надад хөөргөний үнэ 3 400 000 төгрөг өгсөн, хөөргийг хүлээлгэж өгөөд бичгээр үйлдээд хөөргийг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

7. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 оны 05 дугаар сарын 26-ны 11 цагийн орчим Баянговь сумаас Цоохор 4 дүгээр багт байх хөдөө гэртээ очиж хүүгээ авах гэж очтол саахалт айлын хөгшин нас барсан гээж ажил явдал болж байхаар нь оролцоод 27-ны өглөө талийгаачийг гаргаж дуусаад Шинэ ус гэх газар аавын эрт иртэл ээж , дүү охин , хүү нар байж байсан. ээж ахынхаас унаа явах гэж байгаа суулгаад явуулъя гэж хэлээд дүү, хүү хоёрыг авч яваад ирэхдээ эгчтэй чинь хамт явуулчихсан гэхээр нь ах үлдсэн юм байна гэж ойлгоод 14 цагийн үед ахын гэрт очтол эзэнгүй байхаар нь хаалгыг нь хүчтэй таттал онгойхоор нь гэрт ороод харсан гэрийн баруун хойд талд байсан авдрын түлхүүр зоосон байхаар нь онгойлгоод наад талд байсан хөөргийг нь аваад шууд сумын төв яваад Цэрэн ахынд орсон чинь эгч байхаар нь Байгаль орчны байцаагч эгчтэй яриад өгөөч аймагт болох сургалтад хамрагдмаар байна гэхэд асуусан чинь өнөөдөр явна машин дүүрсэн унаа олоод хүрээд ир гэхээр нь ыг аймагт Байгаль орчны чиглэлээр сургалт болох гэж байна хамт явах уу гэхэд зөвшөөрөөд мотоциклоор нь 27- ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймаг руу хамт гарсан шөнөдөө аймаг орж хоноод өглөө нь сургалт хойшилсон гэхээр нь Есөн эрдэнэ зах дотор суудаг эртний эдлэл авдаг хүн дээр очиж хөөргөө үзүүлээд наймаа тохиороогүй 28-ны өглөө 08 цагийн үед хот явна гэсэн зарын дагуу утсаар нь ярьж Улаанбаатар хот яваад өдөр 3 цагийн үед хот ороод шууд урт цагааны гудамж орж эртний эдлэл авдаг хүмүүст хөөргөө үзүүлж байгаад гэсэн байхаа, гэсэн утасны дугаартай хүнд үзүүлээд 3,200,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/

...2019 оны 05 сарын 26-ны өдрийн 11 цагийн үед хамаатны ах *******гийн очсон, очиход нохой давхиад ирэхээр нь сандраад гэрт нь орсон, ороход эзэнгүй байсан, гэрт 30-40 минут байсан тэгтэл баруун талын авдрын цоожинд түлхүүр нь зоолттой байхаар нь цоожийг татахад, онгойхоор нь цоожийг нь аваад авдрыг нь онгойлгоход авдарт байгаа эд зүйлийн хамгийн дээр нь даалинтай хөөрөг байхаар нь хөөргийг авч үзэж байгаад хөөргийг аваад, сумын төв ороод орой нь мотоциклоороо шууд аймгийн төв явсан, маргааш өглөө буюу 05 сарын 27-ны өглөө аймагт хамаатны дүү Балжаагийнд ирээд мотоциклоо тавиад биржээс 09 цагийн үед жижиг машин Улаанбаатар хот явна гэхээр суугаад өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот орж, Драгон худалдааны төвд буугаад шууд такси бариад Урт цагааны гудамжинд очоод хүнд хөөргөө үзүүлээд 3.200.000 төгрөгөөр зараад 1.400.000 төгрөгөөр 3 сараар өрөө түрээслээд үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан, 2019 оны 05 сарын 30-ны үеэр байх сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар яриад хүний хөөрөг авсан байна, хурдан ир гэж хэлсэн. Би *******гийнд өөрийн хятад улсад үйлдвэрлэсэн, ногоон өнгийн мотоциклоор, ганцаараа очсон, *******гийн гэр нь давхар үүдний пинтэй, 2-уулаа ямар нэг цоож байгаагүй, *******гийнх манай гэрээс 2 км орчим зайтай байдаг. Онц шалтгаан байхгүй, өдөр болгон орж гардаг учраас зүгээр очсон юм.Би Баянговь сумаас аймагт ирээд Есөн-Эрдэнэ захад Хөөрөг авна зарна гэсэн нэг хүнд үзүүлээд мөнгө байхгүй, авахгүй гэж хэлэхээр нь зараагүй. Хот руу сууж явсан машины жолоочоо танихгүй, бирж дээр зогсож байсан машин байгаа юм. Би Улаанбаатар хот ороод драгон худалдааны төвд буугаад такси бариад Урт цагааны гудамж орох замдаа, өмнө мөнгө зээлж байсан сумын таниг ыг дуудсан намайг очиход Урт цагааны гудамжинд ирсэн байсан, бид 2 Урт цагааны гудамжны хаан банктай байрны хажуу талд эртний эдлэл худалдаж авна гэсэн дэлгүүрт орж хөөргөө үзүүлсэн, хэдэд өгөх юм гэхээр нь 3.500.000 төгрөгт өгнө гэж хэлэхэд 3.200.000 төгрөгт өгчих гэж хэлэхээр тэгье гэж тохироод одоо мөнгө алга байна 30 минутын дараа мөнгө ороод ирнэ, тэгэхээр хүрээд ир гэж хэлсэн 30 минутын дараа ирээд хөөргөө 3.200.000 төгрөгөөр зарсан. Би т хөөргийн хүнээс авах байсан өрөндөө авсан хөөрөг байгаа юм гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй, би өмнө аас 200.000 төгрөгийг 2019 оны 05 сарын 26-нд зээлсэн байсан, зээлсэн мөнгөө өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/

8. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 оны 05 дугаар сарын 27- ний өдөр гэр бүлээрээ хөдөө гэрээ эзэнорхиод сумын төв орохоор 10-11 цагийн орчимд яваад орой 21-22 цагийн хооронд хөдөө гэртээ иртэл гэрийн хаалганы даруулга, цүү-г хөшиж гэрт хулгайч орсон байсан. Гэртээ ороод хулгайд алдагдсан эд зүйлээ бүртгэтэл баруун хойд талын авдарт байсан тольтой, шинэ модон авдарт байсан шүрэн толгойтой, цагаан хаш хөөрөг байхгүй байсан. Өөр эд зүйл гэрээс алдагдаагүй байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Харж үлдсэн хүн байхгүй. Саахалт айлынхан манайд цуглаад шууд хөдөлсөн. Манай эхнэр , саахалт айлын охин ын хамт, А. бид 5 хамт ирсэн. Мийний хөөрөг 4 үе дамжсан хөөрөг байгаа юм. Хамгийн багаар бодоход 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр үнэлж байна.Дээр доор 2 цагаан мэнгэтэй шүрэн толгойтой, мөнгөн хажтай, ясан халбагатай, цагаан хаш хөөрөг байсан. Доод талдаа бага зэрэг шар толботой. Хөөргөний 20,000,000 / хорин сая төгрөг/, хаалга хөшиж эвдсэн байсан манайх шинэ хаалга 200,000 Хоёр зуун мянгаар авч байсан. Нийт 20,200,000/ хорин сая хоёр зуун мянган төгрөгийн хохирол гарсан энэ гарсан хохирлоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

9. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Урт цагаан Тайван төвийн нэг давхарт байх найзынхаа үнэт эдлэлийн лангуунд худалдагч хийдэг, 2019 оны 05 сарын 29-ний өдрийн 17 цагийн үед байх ажил тарах дөхөж байсан тэгтэл 2 залуу орж ирээд манай лангуун дээр ирээд цагаан өнгийн шүрэн толгойтой хаш хөөрөг үзүүлээд 5 000 000 төгрөгөөр авах уу гэж хэлсэн би хөөргийг үзээд 3 200 000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд гадагшаа гараад ирье гээд гарч яваад удалгүй эргэж орж ирээд та ав ав гэж хэлэхээр нь би бэлэн 3 200 000 төгрөг тоолж өгсөн...тэгтэл хөөргийг Болдбаатар зарчих гэж хэлэхээр нь би 3 400 000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 /,

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2019 оны 05 сарын 27-ны өдөр санагдаж байна орой 18 цагийн орчим Түйн долгио зах дээр ажил дээрээ байж байтал 2 залуу ирсэн, тухайн 2 залуу танихгүй нэрийг нь мэдэхгүй, 2 залуугийн нэг бүдүүн махлаг залуу нь миний зарж байсан хөөргөнөөс үнийг нь асууж байгаад хөөрөг худалдаж авах уу гэж хэлэхээр нь би үзье гэхэд хүмүүсийг хааж зогсож байгаад шүрэн толгойтой мөнгөн нуухтай улгүй, хуучны цагаан хаш хөөрөг үзүүлээд надаас хөөргөө хэд хүрэх вэ гэж асуухаар нь би хүний юм үнэлэхгүй өөрийн үнээ хэл гэхэд багцаагүй хямдхан үнэ болох 6 000 000 төгрөг гэж хэлсэн, миний үнэлгээгээр тухайн хөөрөг 13 000 000 төгрөг хүрэхээр харагдсан тэгэхээр нь би машинаар соливол солиорой гэж хэлэхэд миний машины үнийг асуухаар нь би машинаас 6 500 000 төгрөг гэж хэлсэн тэр үед миний машин ажил дээр байсан тул машинаа үзүүлсэн тухайн залуу эргээд уулзъя гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/,

11. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2019 оны 05 сарын 27-нд Баянговь сумын 4-р баг Цоохор гэх газар өвөлжөөнөөсөө нөхөр *******гийн дүү А., манай эгч хүүхдүүдийн хамт манай машинаар сумын төв рүү 12 цагийн үед ороод банк, дэлгүүр ороод буцаад гэртээ 21 цагийн үед ирэхэд гэр цоожгүй байхаар нь шууд гэртээ ороод авдруудаа үзэхэд зүүн талын авдар дутуу хаагдсан түлхүүр нь зүүлттэй байхаар нь авдраа онгойлгож үзэхэд хөөргөний дайлан байна уу гээд үзэхэд хөөрөг байхгүй байхаар нь сумынхаа цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 57 /,

12.Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөнмэдүүлэгтээ: ...2019 оны 05 сарын 27-ны өдөр сумын төвд төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга дээр ажиллаж байхад найз ******* ирээд аймгийн төвд хүнд механизмын сургалтад суучхаад ирье аймагт сургалт 2-3 хоног болно гэхээр нь ажлаасаа чөлөө аваад би *******гийн мотоциклоор гараад аймагт ирсэн, аймагт ирээд ынд ирж хоноод маргааш өглөө нь буюу 2019 оны 05 сарын 28-ны өглөө босоод намайг зах гарья гэхээр нь цуг явсан тэгтэл замдаа явж байгаад хүнд машины зарсан зөрүүнд нь нэг хөөрөг өгсөн, хөөрийг 2-уулаа зах орж хүнд үзүүлье гээд зах руу явсан, замдаа явж байгаад ******* түрүүлж зах руу орсон би араас нь явж байтал над руу залгаад эртний эдлэл авдаг хүн машинаар солих уу гээд байна чи ирээд үзээдэх гээд ярихаар нь очиход цагаан өнгийн япон машин байсан.,.2019 оны 05 сарын 29-ний өгдөө 07 цагийн үед хот руу гараад өдөр 15 цагийн үед Улаанбаатар хот ороод драгон худалдааны төвд буугаад тэндээсээ шууд таксигаар урт цагааны гудамж ороод Тайвны худалдааны төв гэсэн үнэт эдлэл авдаг хүн авдаг, бөөрөнхий хэлтэй, намхан ахад ******* хөөргөө үзүүлж байгаад цаашаа шилэн хаалттай лангуу руу орж уулзаж байгаад хөөрөг авсан хүнтэй гарч ирээд бэлэн мөнгөний машин орж мөнгө авчаад буцаж шилэн хаалттай лангуу руу нь ороод гарч ирэхдээ хөөргөө 3 200 000 төгрөгөөр зарлаа гээд мөнгөө бэлэн аваад гарч ирээд хамт Бөмбөгөр худалдааны төв ороод хоол идээд өмнө зээлсэн байсан 180 000 төгрөгөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

13.Гэрч П.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2019 оны 05 дугаар сарын 27-ний өдөр *******гийнд очсон, очихдоо сумын төв орох гэж очсон юм. Би гийнхаас би хүүхдийн хамт, А., гийн эхнэр Б. бид 5 сумын төв рүү яваад орой 20-н цаг өнгөрч байхад ирсэн, ирээд Б. гэр онгорхой байна гээд гэрт ороод авдарт байсан хөөрөг алга байна гээд байсан удалгүй намайг гэрт хүргэж өгсөн.Би гэрийн цоож болон тавыг эвдсэн талаар мэдээгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

14.Энх нахиа ХХК-ны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 298 дугаартай шинжээчийн: “...хохирогч *******гийн хулгайд алдсан гэх хөөргөний зах зээлийн 16 500 000 төгрөг болохыг тогтоосон ...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73/ хавтаст хэрэгт 15-23-р хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг хавтаст хэргийн 98 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудас, хавтаст хэрэгт 91-92 дугаар хуудсанд авагдсан улсын бүртгэлийн хэлтэс тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хавтаст хэргийн 94-97 дугаар хуудсанд авагдсан Төрийн банк, Хаан банк, Голомт банк, Хас банк тодорхойлолтууд хавтаст хэргийн 102 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 103-109 дүгээр хуудсанд авагдсан депозит дансны хуулга, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар нэг хуудас зэргийг шинээр гаргаж өгснийг зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн ээжийн эгчийн хүүхдийн хүүхэд буюу зээ дүү буюу бөл хүмүүс болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн гэртэй саахалт амьдардаг орж гардаг болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт бичиг үсэг мэдэхгүй талаар мэдүүлсэн бөгөөд хохирогч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө “монгол хэл бичиг мэднэ” гэж хариулсан байх боловч мөрдөгч асуулт тавихдаа “танд гэрчийн эрх үүргийг уншиж бичиж танилцууллаа, асууж тодруулах зүйл байна уу” гэж асуулт тавьсан нь түүнийг бичиг мэдэхгүй учир уншиж өгсөн гэж ойлгогдохоор байгаа бөгөөд хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт монгол бичиг үсэг мэдэхгүй гэж хариулж байсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн хохирогч *******гаас мөрдөгч мэдүүлэг авахдаа хөндлөнгийн бичиг үсэг мэдэх этгээдийг байлцуулаагүй нь хохирогч *******гийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ гарч байна. Өөрөөр хэлбэл хохирогч ******* 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогчоор өмгөөлөгч Ц.Мөнхтуулыг байлцуулан мэдүүлэг өгөхдөө “миний өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг буруу ярьсан юм байгаа юм, сая өгсөн гэрийн хаалганы даруулга болно цоож амбаарын тавиур дээр байсан гэж мэдүүлсэн нь зөв байгаа юм” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогч *******гийн гэрчээр мэдүүлэг өгөхдөө “..гэрийн хаалганы даруулга, цүүг хөшиж гэрт хулгайч орсон байна” гэсэн мэдүүлгийг монгол бичиг мэдэхгүй хүнээс мэдүүлэг авсан тул шүүх үнэлэхэд эргэлзээ гарч байгаа тул хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.

Мөн эд мөрийн баримт цоож цүүг хураасан , мөн хохирогчийн гэрт үзлэг хийсэн гэх боловч хэргийн газрын үзлэгийг хоёр сар арван тав хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр нөхөн хийсэн боловч шүүгдэгч Б.*******г хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч орсоныг тогтоож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч ******* 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “гэрийн хаалганы даруулга, цүүг хөшиж гэрт хулгайч орсон байна” гэж мэдүүлсний дагуу тухайн цаг хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1,2, 3.7-д заасан ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлж цуглуулж чадаагүй байна гэж үзлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ цүүг сольсоны дараа хураан авсан гэж мэдүүлсэн нь гэмт хэрэг үйлдэгдэхэд байсан цүүг биш өөр сольсон цүүг хураасан гэж үзэх эргэлзээ гарч байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг үйлдэхдээ түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр хаалганы түгжээг эвдэх, цүүг сугалах зэрэг аргаар орсон эсэхийг тогтоож чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ. Ийм учраас шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн гэрийн хаалганы цоож цүүг эвдэж орсон гэх нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллахад эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах *******гийн эзэмшлийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдад хөөргийг хулгайлж зарж 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч , гэрч , , Б., ******* нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 298 дугааруудын дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “ анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн...ийг цээрлүүлэх,...д оршино” гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн гаргасан зүйлчлэлийг хөнгөрүүлэх дүгнэлтийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь хөөргөө биетээр нь буцаан авсан, иргэний нэхэмжлэгч нь хөөргөний үнэ 3.400.000 төгрөгийг буцаан авсан нэхэмжлэх зүйлгүй талаараа тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хэрэгт эд мөрийн баримтаар цоож нэг ширхэг, түлхүүр нэг ширхэг, цүү нэг ширхэг зэргийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг цоож, түлхүүр, цүү зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, хэргийн газрын үзлэг хийсэн явцыг буулгасан СД нэг ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. Хэрэгт шүүгдэгч *******гийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклыг эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа ял шийтгэгдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г хоёр зуун дөчин цагийн / 240 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэг хэргийн газрын үзлэг хийсэн СД нэг ширхгийг хавсаргасныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хадгалж, эд мөрийн баримтаар цоож нэг ширхэг, түлхүүр нэг ширхэг, цүү нэг ширхэг зэргийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг цоож, түлхүүр, цүү зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******гийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклыг эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ