Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 422/ШЦТ/2017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

- хохирогч Г.Авир, Б.Ганцэцэг,

- хохирогч Б.Ганцэцэгийн өмгөөлөгч Ш.Дуламжав,

- гэрч Н.Баярмаа, Д.Хүрэлбаатар, Б.Энхчимэг, Н.Баяраа

-шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа,

-шүүгдэгч Н.Отгонбаяр, Н.Гэрэлчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 98 дугаар зүйлийн 98.1, 259 дүгээр зүйлийн 259.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их урианхад овогт Намсрайн Отгонбаяр, Их урианхад овогт Намсрайн Гэрэлчулуун нарт холбогдох 201519000752 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1984 оны 07 сарын 03-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй,  хувиараа  хөдөлмөр  эрхэлдэг,  ам  бүл   1, Төв аймгийн Борнуур сумын бичигт багийн шар хоолой гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Их урианхад овогт Намсрайн Отгонбаяр, Регистрын дугаар: НЙ84070319

Монгол улсын иргэн, , 1969 оны 01 сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд бус боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэр Б.Бүрэнхишигийн хамт Төв аймгийн Борнуур сумын бичигт багт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Их урианхад овогт Намсрайн Гэрэлчулуун Регистрын дугаар: НЙ69010119

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Н.Отгонбаяр нь 2014 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод байрлах Нийтийн байранд Б.Ганцэцэгтэй хамтран амьдарч байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс нь зулгааж, улмаар тонгойход түүний хамар луу нь өшиглөж хамрын ясыг хугалж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

Мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг "Шар хоолой" гэх газар байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Ганцэцэгийг зүүн гарын шуу, баруун далан дээр, баруун хөлийн гуян дээр сэрээгээр зурж, жаазны хагарсан шилийг зажилуулан, улмаар хувинд өөрөө шээж, уг хувинд Б.Ганцэцэгийн толгойг дүрж зодсон,

2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө өдөр гэртээ эхнэр Б.Ганцэцэгийн баруун хөлрүү хүрзээр болон галын хайчаар цохиж, сандал шидэж, үснээс нь зулгааж, 2 хацрыг нь алгадах зэргээр бие махбодидын хүчирхийлэл удаа дараа хийж тарчлаасан,

Мөн 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар хоолой гэх газар нутаглаж байхдаа гэртээ "ах дүүгийн хоорондуур орлоо" гэх шалтгаанаар өөрийн эхнэр Б.Ганцэцэгийг үснээс нь зулгааж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, баруун нүдний ухархайг хугалсны улмаас "баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал...баруун нүдний алимны суулт, баруун нүдний хараа бууралт /0.25/ " бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Яллагдагч Намсрайн Гэрэлчулуун нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авирыг "мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаалт авахдаа гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй, өөрөө л баахан юм бичиж байгаад бичиг үсэг мэддэггүй намайг гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн" гэж гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэр Б.Ганцэцэгийн хамт 2014 оны 05 дугаар сарын 22-ноос, 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарч байсан. Тэр үед би Б.Ганцэцэгийг өшиглөж, хамрыг нь хугалаагүй. Хэрвээ хамар нь хугарсан юм бол эмнэлгийн бичиг нь хаана байгаа юм бэ. Намайг Б.Ганцэцэгийг өшиглөсөн, цохисон гэдгийг нотолсон ямар ч баримт байхгүй байхад худал гүжирдэж байна. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг “Шар хоолой” гэх газар өөрийн гэртээ Б.Ганцэцэгийн зүүн гарын шуу, баруун далны доор, баруун гуяыг сэрээгээр ураагүй, жаазны хагарсан шил зажилуулаагүй, хувинд шээж толгойг нь дүрж зодоогүй. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар, миний төрсөн ах Н.Гэрэлчулуун 2 манай гэрт орж ирсэн. Тийм зүйл болоогүй гэдгийг гэрчлэх байх. 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэртээ Ганцэцэгийн баруун хөл рүү хүрз, галын хайчаар цохиогүй, үснээс нь зулгаагүй, хацрыг нь алгадаагүй. 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг “ Шар хоолой” гэх газар гэрт мал, мөнгөний асуудлаас болж ах бид хоёр маргахад эхнэр Б.Ганцэцэг дундуур орж надад санамсаргүй надад өшиглөгдсөн. Тэр өдөр манай ах Н.Баяраагийн хүүхдийн төрсөн өдөр болсон байсан гэв.

 

Шүүгдэгч Н.Гэрэлчулуун нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаагч Г.Авир надаас мэдүүлэг авахдаа гэр бүл, ах, дүү, хамаатан садангийнхаа эсрэг мэдүүлэг өгч болохгүй гэж үндсэн хуульд заасан эрхийг тайлбарлаагүй, байцаагч өөрөө цаасан дээр юм бичиж байгаад л гарын үсэг зурчих гээд зуруулсан. Бичиг үсэг мэдэхгүй надаас мэдүүлэг авахдаа юу ч асууж тодруулаагүй, бичсэн мэдүүлгээ ч уншиж танилцуулаагүй, гарын үсэгнээс өөр зүйл зурж чадахгүй надад цаасан дээр “мөн” гэж биччихээд дууриалгаж зуруулсан. Миний өмнөх шүүх хуралдаанд дээр ярьсан зүйл үнэн. Надад сонсгосон зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хохирогч Б.Ганцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нөхөр Н.Отгонбаяр 2014 онд Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарч байгаад маргалдаж, миний хамар руу цохиж хамрын яс хугалсан. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Н.Отгонбаяр хотоос согтуу ирээд намайг бага ястан гэж хэл амаар доромжилж, миний баруун, зүүн гарын шуунд хоолны сэрээ зоож, бүдүүн гуя сэрээгээр зурж зодсон. Тэр өдөр Н.Отгонбаярын ах  Н.Гэрэлчулуун гэрийн хаалга эвдэж, араас нь Борнуур сумын цагдаа орж ирээд Н.Отгонбаярыг авч явсан. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Борнуур сумын наадам болж байсан. Н.Отгонбаяр намайг нэг шил архи аваад өгчихөөч гэхээр нь би ах, эгч нар чинь ирэх гэж байхад архиар яах юм бэ гэсэн. Тэр орой ах дүү нартайгаа архи хувааж уучихаад ах бид хоёрын голоор орлоо гээд намайг үсдээд гэрийн хойморь руу чирээд нүд рүү санаатай өшиглөсөн. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.Отгонбаяр намайг босгоны боол гэж хэл амаар доромжилж галын хайчаар хөл рүү цохиж, алгадаж, үсдэж газар унагачихаад дахин нүдийг чинь гэмтээнэ гээд хагалгаа хийсэн нүдэн дээр дэвссэн. Н.Отгонбаярт маш их гомдолтой байна. Хохирол төлбөрт нийт 5361300 төгрөг нэхэмжилж байна гэв.  

 

Хохирогч Г.Авир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан Н.Отгонбаярт холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Тухайн үед Н.Отгонбаярын хаана байгаа нь тодорхойгүй байсан учраас хэргийг түдгэлзүүлж, 2016 оны 06 дугаар сард Н.Отгонбаярыг олж хэргийг сэргээн шалгасан. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгчийн хамт Н.Гэрэлчулуун, н.Бүрэнхишиг нарын гэрт очиж мэдүүлэг авсан. Тухайн үед миний бие гэрч нараас байцаалт авахдаа Монгол улсын үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж байцаалт авсан. Хэрвээ Н.Гэрэлчулуун гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн бол байцаалтыг дуусгаж, хууль ёсны эрхээр нь хангах байсан. Гэтэл Н.Гэрэлчулуун сайн дураараа байцаалт өгч, мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зуран үнэн зөв гэж бичсэн. Гэрч н.Бүрэнхишигт гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, гэрч өгсөн мэдүүлэгтэйгээ танилцаад гарын үсэг зурж, үнэн зөв гэж бичсэн. Н.Гэрэлчулуун бүрэн дунд боловсролтой, бичиг үсэг мэднэ гэж байцаалт өгсөн. Тухайн үед Н.Гэрэлчулуун, н.Бүрэнхишиг нараас мэдүүлэг авч байхад хэсгийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар хамт байсан гэв.                 

 

Гэрч Н.Баярмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 05 дугаар сард 5-лаа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд жаахан пиво уучихсан байсан. Н.Отгонбаяр, Б.Ганцэцэг 2 таксин дотор муудалцсан. Б.Ганцэцэг уурлаад машинаас буухад араас нь Н.Отгонбаяр очоод хоорондоо маргалдаж Н.Отгонбаяр, Ганцэцэгийг үсдэж цохисон, Б.Ганцэцэгийн хамар руу гараараа цохисон юм уу, өшиглөсөн бололтой цус гарчихсан байсан. Биднийг очиж салгахад Б.Ганцэцэгийн хувцас хунар нь шороо болж, хамраас нь цус гойжиж, үс нь арзайсан байдалтай байсан. Тухайн үед Б.Ганцэцэгийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хамар нь хугарсан байсан. Манай найз Б.Ганцэцэг нөхөр гэр орныхонтой утсаар яриулахгүй гэж маргалдаад, намайг зодчихлоо гэж утсаар 2-3 удаа ярьж, 2-3 удаа Заамараас манайд ирээд явж байсан гэв.

 

Гэрч Д.Хүрэлбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сард Н.Отгонбаяр гэрийнхээ хаалгыг түгжчихээд эхнэрээ зодож байна гэх дуудлагаар очиход гэрийн гадна ах Н.Гэрэлчулуун байсан. Гэрт орох гэсэн боловч хаалгаа түгжчихээд онгойлгоогүй, би аргагүйд гэр дээр нь гарч хаалгаа  тайлахыг шаардахад Н.Отгонбаяр төрийн цагдаа тооноор орж ирдэг гэж юу байдаг юм бэ гээд согтуу над руу орилоод байсан. Ах  Н.Гэрэлчулуун гэрийн хаалгыг эвдэж онгойлгосон. Намайг гэрт ороход Б.Ганцэцэг уйлж, үс нь арзайж сэгсийсэн байдалтай байсан. Гэрийн доторх байдал эмх цэгцгүй, Ганцэцэг аав, ээж 2-ын зургаар Н.Отгонбаяр бөгсөө арчиж, ам руу чихэж, зургийн жаазны шилийг хагалсан гэж хэлсэн. Мөн Б.Ганцэцэг, Н.Отгонбаярын гарын шуу руу сэрээгээр хатгачихлаа гэсэн. Гэрийн зүүн талд нүүр гарын угаалтуурын урд хувин ус байсан гэв.

 

Гэрч Н.Баяраа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би Н.Отгонбаярынд очсон. Дүү Н.Отгонбаяраас авлагатай байсан, тэр асуудлаас болж бид хоёр маргалдсан. Н.Отгонбаяр намайг өшиглөх гэж байгаад хальт өшиглөөд зүүн орны хажууд явган газар сууж байсан Б.Ганцэцэгийн нүд рүү өшиглөчихсөн. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Борнуур сумын наадмаар би Н.Отгонбаярынд очоогүй гэв.   

 

Гэрч З.Цэрэнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний охин Ганцэцэг 2014 оны 10-р сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын харъяат Отгонбаяртай хуримаа хийсэн ба түүнээс хойш охин минь Төв аймгийн Борнуур суманд нөхөртэйгөө амьдрах болсон юм. Нөхөр бид 2 тэр болгон охинтойгоо уулзаад байж чаддаггүй ба миний охин Отгонбаяртай гэрлэсэнээс хойш нөхөр бид хоёртой утсаар холбогдох нь багассан ба 2015 оны 5-р сард охин минь айсан сандарсан байдалтай гэртээ ирсэн юм. Тэр үед Ганцэцэг охин минь "Нөхөр намайг байнга зодоод байна. Үсдээд зодсон дарамттай байна" гэсэн удалгүй араас нь Отгонбаяр 7 хоногийн дараа ирээд охиныг минь дахин зодохгүй, айлгахгүй гэж уучлалт гуйгаад аваад явсан юм. Тэгээд би 2015 оны 10-р сарын 01-ны өдөр нөхөртэйгөө очиход Отгонбаяр гэртээ их дээрэлхүү зантай, манай охиныг байнга зоддог болох нь мэдэгдсэн ба би охиноо аваад явъя гэхэд Отгонбаяр явуулахгүй байсан юм. Отгонбаяр манай охиныг байнга зодож, дарамталдаг мөн бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэлд манай гэр бүлийн зүгээс маш их гомдолтой байна....  Тухайн үед би  хүргэн Отгонбаярын гэрт нь очсон манай охин Ганцэцэгийг түүний нөхөр болох Отгонбаяр зодоод Отгонбаярын төрсөн эгч нэрийг нь мэдэхгүй байна намайг Улаанбаатар хотод байхад надруу утсаар залгаад та ирж охиноо ав манай дүү Ганцэцэгийг зодоод байна манай дүү Отгонбаяр их аюултай хүн та ганцаараа ирж болохгүй шүү гэсэн тэгээд Улаанбаатар хотоос хүү Хүрэлбаатарыг аваад бид хоёр Улаанбаатар хотоос гараад явж байтал охин Ганцэцэг утсаар залгаад та хоёр наанаа байж бай би хотруу орж байна гэсэн тэгээд охин Ганцэцэгтэй Улаанбаатар хотын Драгон буудал дээр таарсан манай охин Ганцэцэгийн гуя дал гар хэсэгт нь хоолны сэрээ зоосон бололтой байсан баруун нүд нь хавдсан байсан тэгээд Хүрэлбаатар манай нөхөр Баяндалай бага банди Ганболд Ганцэцэг бид тав Борнуур сумруу Отгонбаярын гэрлүү очоод манай охиныг яагаад зодож байгаа юм бэ гэхэд зодоход яадаг юм гээд намайг тоохгүй байсан бид нар охин Ганцэцэгийнхээ эд зүйлүүдийг Отгонбаярын гэрээс аваад Улаанбаатар хотод тэр өдөртөө буцаж ирсэнгэх мэдүүлэг /1-р хх-22, 71 тал/,

 

Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Манай эгч Ганцэцэг 2014 оны 10-р сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын харъяат Отгонбаяртай хуримаа хийсэн юм. Урьд өмнө хуримаа хийхийн өмнө Ганцэцэг эгчийг Отгонбаяр зодоод хамрыг гэмтээсэн талаар Ганцэцэг эгчийн найз Баярмаагаас би сонсож байсан юм. 2015 оны 05-р Отгонбаярт зодуулж байсан талаараа мөн "Отгонбаяр намайг хуримаа хийсний дараа зодож байсан гэсэн ба намайг байнга дарамталж зоддог" гэж манай эгч надад хэлж байсан. Отгонбаяр хүмүүсийн дэргэд манай эгчийг огт зоддоггүй, дандаа 2-уулаа байхдаа гэртээ зоддог гэж байсан. гэх мэдүүлэг /1-р хх-23 тал/,

 

Гэрч Г.Баяндалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тухайн үед хүргэн Отгонбаярын очсон манай охин Ганцэцэгийг нөхөр Отгонбаяр нь зодсон байсан тэгээд охин Ганцэцэг Улаанбаатар хотод ирээд маргааш өглөө нь би ээжийг нь аваад охин бид нар Борнуур сумруу очиж охиныхоо эд зүйлүүдийг ялгаж авсан тухайн үед Отгонбаяр цоо эрүүл байсан хэрнээ хэрүүл өдөөс дайраад агсараад та нарыг сайхан явахыг харна гээд байсан тэгэхээр нь гэрийнх нь гадаа түр хүлчихсэн ах эгч нар нь хажууд нь хамт байсан цохиж зодсон асуудал байхгүй тэгээд охиныхоо эд зүйлүүдийг аваад явсан ер Отгонбаяраас ах дүү нар нь ч хүртэл айдаг юм байна лээ охиныхоо хөрөнгө болох хоолны шүүгээ ор угаалгын машин зэрэг эд зүйл авсан. гэх мэдүүлэг /1-р хх-72, 233 тал/,

 

Гэрч Н.Гэрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2015 оны 06 сараас Отгонбаяр Ганцэцэгийг зоддог талаар Ганцэцэгийг зоддог талаар Ганцэцэг болон өөрийн эхнэр Бүрэнхишигээс сонссон. Манай гэр Отгонбаярын гэрээс 300 гаруй метр зайтаай байдаг байсан ба тухайн үед бид нар Шар хоолой гэх газар нутагладаг байсан. 2015 оны 08 сарын 10-ны орчим Отгонбаяр гэртээ эхнэр Ганцэцэгийг зодоод, дотроос нь хаалгаа түгжсэн байсан... Тэгээд бим хаалганы цоожийг нь хөшиж эвдлэхэд хэсгийн төлөөлөгч орж Отгонбаярыг баривчилсан. Ганцэцэг тухайн үед уйлаад, үс  нь арзайчихсан зүүн шуунаас нь цус гарч байсан. Мөн түүний дараа 2015 оны 10-р сард Отгонбаяр эхнэрээ зодсон гэсэн ба 10-р сарын үед эхнэрийнх нь гэр бүлийн хүмүүс ирээд Ганцэцэгийг гэрийнхээ эд зүйлийнхээ хамт аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-73-75 тал/,

 

Гэрч Ө.Бүрэнхишигийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2015 оны 04-р сарын 20-ны сүүлээр Ганцэцэг надаас “таньд толгойн эм байна уу? Гэхэд би байгаа, яасан юм бэ гэхэд Отгонбаяр намайг зодсон. Тэгээд толгой өвдөөд байна гэсэн. 2015 оны 08 сарын 10-ны орчим Отгонбаяр эхнэрээ гэртээ түгжээд зодож байна гэхэд манай нөхөр гэрт нь очсон. Би гэртээ үлдсэн ба нөхөр буцаж ирээд /ганцэцэгийн хамт/ Отгонбаярыг цагдаа аваад явсан гэсэнэ. Тэр үед Ганцэцэг уйлсан, үс нь сэгсийсэн, зүүн гарын шуунд нь сэрээ орсон гээд цус гарч байсан. Мөн тэр үед Ганцэцэгийн баруун нүд нь гэмтсэн харагдаж байсан ба түүний дараа 2015 оны 10-р сард Отгонбаяр эхнэрээ зодсон бөгөөд түүний дараахан эхнэрийнх нь аав, ээж, дүү нар нь ирээд Отгонбаярын гарыг нь хүлээд гэрээс нь угаалгын машин, нарны аккумляторыг нь аваад явсан байсан. Дээрх эд зүйлүүд нь Ганцэцэгийн эд зүйлүүд байсан... Тухайн үед Отгонбаярыг зүгээр л хүлээд явсан байсан. Түүний биед ил харагдах болон ямар нэгэн бэртэл, гэмтэл байгаагүй, Зодуулсан шинж тэмдэг ажиглагдаагүй. Би тэр үед гэрт нь орж хүлээсийг нь тайлж өгсөн болохоор сайн мэдэж байна... ” гэх мэдүүлэг /1-р хх-76-78 тал/, Тухайн 2016 оны 07 дугаар сарын хэдний өдөр байсан эсэхийг нь санахгүй байна аа нэг нүдний шилтэй бордуу царайтай цагдаагийн мөрдөн байцаагч 14 цагийн үед санагдаж байна хэсгийн төлөөлөгч Хүрэлбаатарын хамт ирсэн. Би ирэхээр нь цай хийж өгсөн тэр цайг уугаад Отгонбаярын талаар нэг хэдэн юм асууж сурах гэсэн юм аа гэж хэлсэн тэгэхээр нь би юм хэлээгүй гэртээ гарч ороод л байсан чинь тэр мөрдөн байцаагч манай нөхөртэй гэрт суугаад үлдсэн би гадна дотныхоо ажлыг хийгээд илүү гэртээ байсан. Хааяа нэг гэртээ ороод дахиад гарч ажлаа хийгээд л байж байсан. Тухайн үед хэн бил ээ Авир бил үү ямар юм бил ээ цаасан дээр нэг юм бичээд байж байсан. Тэгэхэд нь би мэдүүлэг авч байгаа юм байна л гэж ойлгосон. Тэгээд тугалаа хаших гээд явсан харсан чинь Хүрэлбаатар гадаа утсаар ярьж байгаа харагдсан. Тэгээд гаднаас намайг гэртээ орсон чинь Авир нөхөр хоёр юм яриад дууссан юм уу би яаж мэдэх вэ дээ манай нөхөр мал хардаа гарах гэж байсан юм байлгүй би яаж мэдэх вэ дээ тэгээд Авир би танаас Отгонбаярын талаар тодруулъя гээд тэгээд юм асуусан тэгээд би хариулсан ба миний хэлснийг Авир бичиж аваад тэгээд гарын үсэг зуруулсан ш дээ. Тэгээд Авир, Хүрэлбаатар хоёр яваад өгсөн байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-237-238 тал/,

 

Гэрч С.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Одоогоос хоёр жилийн өмнө Б.Ганцэцэг нь Б.Отгонбаяртай сууж хуримаа хийж байсан юм. Түүнээс хойш 2015 онд хуримаа хийгээд удаа ч үгүй байж Отгонбаяр нь эхнэрээ зодсон гэж хадам эх Цэрэнхүүгээс дуулж байсан түүний дараа бас удалгүй зодсон гэж дуулдсан. 2015 онд 2 ч удаа зодсон гэж дуулсан. Тэгсэн чинь 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумаас Ганцэцэг эгчийн эх Цэрэнхүү, эцэг Баяндалай, Ганболд нар нь ирж манайд хоносон. Өглөө нь Ганцэцэг эгч ирсэн ба нүд нь сонин болчихсон байсан болохоор нь гэрийнхэн нь түүнээс юу болсныг асуусан чинь нөхөр Отгонбаяр нь байнга зоддог шил зажлуулдаг, янз бүрээр дарамталж доромжилдог, эцэг эхийнх нь зургаар бөгсөө арчиж хаясан салж явах юм бол ална гэж сүрдүүлдэг, харанхуй шөнө пиво авчир гээд сумын төв рүү явуулдаг болохоор нь явган нүцгэн өмссөн хувцастайгаа шөнө унтсан хойно нь гэрээсээ оргож ирлээ гэж ярьсан. Тэгэхээр нь эцэг эх нь хувцас хунар эд зүйлсийг нь авчирч мөн Отгонбаяраас салгах гэж цуг явахаар болоод тэр эдрөө буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Шар хоолой гэх газар Ганцэцэг эгч, Ганболд, Баяндалай ах, Цэрэнхүү эгч, манай Хүрэлбаатар бид нар ирсэн. Тухайн үед Отгонбаяр гэрийнхээ гадаа байж байсан ба Баяндалай ах Цэрэнхүү эгч хоёр уулзаагүй шууд гэр лүү нь орсон харин Ганболдыг Отгонбаяраас чи яагаад манай эгчийг зодож байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм ганц хоёр удаа зодоо биз дээ сүртэй юм аваад явахгүй юу наадах юм аа гэж хэлж байсан болохоор нь би түүнд чи зодох ёстой юм уу ганц хоёр ч зодох ёс байхгүй гэж хэлж байсан. Тэгээд гэрлүү нь беөнөөрөө орсон чинь Ганцэцэг хувцсаа хурааж байсан ба Отгонбаяр чи чамайг тийм их зоддогүй биз дээ гэж байсан. Тэгээд Ганцэцэг хувцсаа бэлдээд байснаа аав ээжийнхээ өгсөн мөнгөн аягийг авах гэсэн чинь Отгонбаяр түүнд наадах чинь зэвэрсэн аяга байна лээ ш дээ чамд авах юм байгаа юм уу гэж ярьсан. Тухайн үед тиймэрхүү утгатай зүйл яриад шүдээ зуугаад Ганцэцэгийг зодох гэж байгаа юм шиг муухай хараад суух гээд байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь Ганцэцэгийг зэвэрсэн ч гэсэн наадхаа ав аа чиний эцэг эхийн хуримаа хийлээ гээд өгсөн зүйлс шүү дээ гэж хэлсэн чинь Отгонбаяр уурлаад авч л байхгүй юу гэж хэлсэн ба бид нар Ганцэцэгийн эд хөрөнгө болох модон ор, гал тогооны шүүгээ, хивс, угаалгын машин, гал тогооны шүүгээ зэрэг эд зүйлсийг авч байсан ба гэрт нь байсан эд зүйлс цэвэр цэмцгэр, шкафанд байгаа хувцаснууд эмх цэгцтэй, хир тоосгүй байсан болохоор нь би Отгонбаяраас чи яагаад эхнэрээ зоддог юм бэ ийм ажилтай хүн чамд лав олдохгүй гэсэн чинь Отгонбаяр надад хүүхэд гаргадаггүй болохоор нь зоддог юм гэж надад хэгжүүн маягтай хэлээд огт гэмшсэн шинжгүй байхаар нь би зэвүү хүрээд зодохоор хүүхэд гаргадаг юм уу гээд тавагтай боорцогноос нь аваад Отгонбаярын нүүр лүү шидсэн юм. Тэгээд Ганцэцэг зурагтны доод талаас юм авах гээд зурагтаа өргөсөн чинь Отгонбаяр түүнд хандан үзэх юмийг маань үлдээгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь Ганболд уурлаад чи ер нь гавъяа байгуулсан юм шиг яагаад байгаа юм гээд Отгонбаяр луу очоод тэр хоёр барилцаад авсан болохоор нь бид нар наадхаа зүгээр хүлээд хаячих аа битгий зод гэж хэлсэн. Тэгээд Ганболд Отгонбаярыг гадаа гаргаад Хүрэлбаатартай нийлж байгаад хүлсэн байгаа. Тухайн үед би гэр дотор нь юмийг нь эмхэлж өгсөн байгаа. Тэгээд төвөөс Цэдэвсүрэн гээд портертой хамаатны хүнийг дуудаад тухайн портероор нь ор, гал тогооны шүүгээ, угаалгын машин, хивс, хувцас  зэрэг эд зүйлсийг нь ачаад Отгонбаярыг гэрийнх нь үүдэнд хүлээтэй нь орхисон байгаа. Отгонбаярын гэрт очсон зорилго нь Ганцэцэгийг ганцаараа очоод салж байгаагаа хэлвэл зодчихож магадгүй гэж бодоод олуулаа очсон байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-212-213 тал/,

 

Гэрч М.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Тухайн үед 2015 оны 10 дугаар сарын дундуур яг хэдний өдөр байсан болохыг нь санахгүй байна. Би гэртээ байж байсан чинь манай хүргэн Болор-Эрдэнэ надруу утасдаж дүү Ганцэцэгийн жаахан юмнууд байгаа юм аа нөхөр нь зодож цохиод салж байгаа чи очоод машинаараа туслаад эд зүйлийг нь зөөлцөөд өгөөч ээ гэхээр нь би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Киа бонго маркийн 28-62 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ тухайн үед Борнуур сумын Шар хоолой гэх газар нутаглаж байсан Отгонбаярынд очсон юм. Тэгсэн чинь Отгонбаяр нь гэрийнхээ гадаа гар хөлөө хүлүүлсэн байдалтай хэвтэж байсан. Гэрийнх зарим эд хогшил болох миний санаж байгаагаар шаргал өнгийн модон ор, угаалгын машин, гал тогооны шүүгээ, хөнжил гудас, хувцас хунарыг гаргаж тавьсан байсныг нь машиндаа ачилцаад манай гэрийн үүдний амбаарт буулгасан бөгөөд дараа намайг эзгүйд авсан байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-214 тал/,

 

Гэрч М.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... 2015 онд Н.Отгонбаяр нь манай эгчийг, зодоод байгаа болохыг нь Баяндалай ах, Цэрэнхүү эгч хоёроос сонсдог болсон юм. Ингээд 2015 оны 10 дугаар сарын дундуур Отгонбаяр нь Б.Ганцэцэгийг зодож нүдийг нь харалган болгосон байна гэж Баяндалай ах Цэрэнхүү эгч нар надад хэлээд маргааш нь Баяндалай ах, Цэрэнхүү эгч, Ганболд нар Улаанбаатар хотод ирээд түүний маргааш өдөр нь би эхнэртэйгээ, Баяндалай ах, Цэрэнхүү эгч, Ганболд, Ганцэцэг нарын хамт Баяндалай ахын carina машинтай нь Төв аймгийн Борнуур сум руу хөдөлсөн байгаа.  Борнуур суманд байх Шар хоолой гэх газарт ирээд Отгонбаярын гэрийн гадаа очсон чинь Отгонбаяр гадаа портер машинаа засаад сууж байсан. Тэгээд Баяндалай ах Цэрэнхүү эгч нар өөрсдийн зүгээс өгсөн эд зүйлээ авах ёстой байсан болохооор шууд орсон. Ганболд харин надтай хамт Отгонбаяр дээр очоод чи яахаараа эгчийг маань зоддог юм бэ гэсэн чинь юун сүртэй юм бэ чи ч гэсэн зоддог л биз дээ ганц хоёр зодоо л биз гэж байсан. Ганболд над руу хараад энэ ийм байгаа биз гээд гэр лүү нь орсон ба Ганцэцэгийн аав ээжийн өгсөн юмийг нь авсан. Тухайн үед Отгонбаяр нь хойморт гарч суугаад байж байснаа Ганцэцэг нь аав, ээжийнхээ өгсөн мөнгөн аягийг авсан чинь наад муу зэвэрсэн аягаа ав танай аав ээж хоёрын чинь өгсөн зэвэрсэн аяга гэж хэлсэн тэгээд өрөн доороосоо хувцас аваад дараа зурагтаа авах гэсэн чинь Ганцэцэгтэй хандан за үзэх юмтай минь үлдээчээрэй гэхээр нь Ганболд дургүй нь хүрсэн бололтой Отгонбаярыг чирч гаргаад би мөн цуг гараад барын цагаан өнгийн уяагаар Баяндалай ахын авчирсан эхлээд хөлийг нь хүлээд дараа нь гарыг нь ард нь хүлээд холбосон байгаа. Тэгээд Цэдэвсүрэн гээд хаматаны хүн цагаан өнгийн бонго машинтай ирэхээр нь Ганцэцэгийн эзэмшлийн ор, гал тогооны шкаф, угаалгын машин зэргийг ачсан өөр ачсан зүйлийг нь санахгүй байна. Хувцас хунар л байсан байх. Ингээд бид нар явцгаасан хажууд нь ах эгч хоёр нь байсан болохоор хүлээсийг нь тайлаагүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-215-219 тал/,

 

Гэрч Б.Энхчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 06 дугаар сарын хорьдоор Баяраа нь Отгонбаяртай муудалцаад тэр хоёр ноцолдсон чинь Ганцэцэгийг Баяраатай андуураад Отгонбаяр нүд рүү нь өшиглөчихсөн юм. Ганцэцэг тухайн үед сандал дээр сууж байсан юм... гэх мэдүүлэг /1-р хх-222-223 тал/,

 

Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “....Гэтэл хуримаа хийгээд удаагүй байж 2015 оны хавраас эхлээд Н.Отгонбаяр нь манай эгч Б.Ганцэцэгийг зодож дарамталдаг тухайг нь эх, эцгээсээ сонсдог болсон. Тэгээд хүмүүс болж бүтэх байлгүй дээ гээд дуугай л байдаг байсан. Тэгсэн чинь 2015 оны 09 дүгээр сарын эхээр байсан намайг ГССҮТ-ийн урд талын нэрийг нь санахгүй байна хувийн эмнэлэг дээр найзыгаа эргэх гээд явж байсан чинь манай эгч Ганцэцэг баруун нүд нь хөхөрчихсөн зүүн гараа юмаар ороочихсон шаруулж байна гээд явж байсан. Тэгэхээр нь би эгчээсээ Отгонбаярыг зодсон уу гэсэн чинь мотоциклоос унаад ийм болчихлоо гээд явж байсан болохоор нь би худлаа ярьж байгааг нь мэдсэн юм. Ингээд 2015 оны 10 дугаар сарын дундуур байсан санагдаж байна яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна манай эцэг, эх рүү Отгонбаярын эгч Хосбаяр гэдэг хүн залгаад манай дүү Отгонбаяр танай охиныг зодож цохиод болохоо байлаа бид нар дийлэхгүй юм шиг байна амьд байгаа дээр нь ирж ав гэж ярьсан байсан болохоор нь мэргааш нь Улаанбаатар хот руу эцэг Баяндалай, эх Цэрэнхүү нарын хамт ээжийн дүүгийн хүүхдүүд болох Хүрэлбаатар, эхнэр Бямбасүрэн нарынд очиж хоносон чинь маргааш өглөө нь Ганцэцэг тэднийд ирсэн. Ганцэцэгийн ярьснаар Отгонбаяр зодож дарамтлаад байхаар нь шөнө оройгоор зугтаж Улаанбаатар хот руу замын унаагаар дамжиж ирлээ гэсэн байдалтай байсан Отгонбаяр эгчийг маань зодож жаазтай шилний зургийг зажлуулаад нүд рүү нь өшиглөж гэмтээсэн, хувинд шээж байгаад толгойг нь шээсэндээ дүрсэн зэргээр дарамталдаг байсан тухай ярьсан. Ингээд Отгонбаярын гэрээс Ганцэцэгийн эд хөрөнгийг авах зорилготой аавын машинтай ээж, би, Ганцэцэг эгч, Хүрэлбаатар, Бямбасүрэн нарын хамт Төв аймгийн Борнуур сумын Шар хоолой гэх нутаглаж байсан Отгонбаярын гэрт очсон тухайн үед Отгонбаяр гадаа машинаа засаад байж байхаар нь би яагаад эгчийг маань зодоод байгаа юм гэсэн чинь надад яадаг юм бэ гэж хэлсэн тухайн үед эцэг эх маань Отгонбаяртай ярих юм байхгүй гэж байсан болохоор шууд гэр лүү нь орсон. Ингээд тухайн Ганцэцэгт манай талаас өгсөн шар өнгийн модон ор, чемодантай хувцас хөнжил гудас, угаалгын машин, хивс зэргийг нь авэх гээд Ганцэцэг юмаа янзалж эхэлж байсан чинь Отгонбаяр орж ирээд орон дээр суугаад юм хумаа авах нь уу хаашаа зайлах нь уу гээд бид нартай хэрүүл өдөөд Ганцэцэгийг занасан байдалтай гар хураагаа зангидаад суугаад байсан. Тэгээд Ганцэцэг телевизорын доороос юм аваад дахиад гудсаа авах гэсэн чинь босохгүй байсан тэгэхээр нь би эгчийгээ дахиад зодчих байх бас бид нарт саад болоод байхаар нь Отгонбаяртай ноцолдоод түүнийг аваад гадаа гарсан тэгээд Хүрэлбаатар бас хажуунаас нь барьж авсан чинь аав маань наадахдаа гар битгий хүрээрэй болохгүй бол хүлээд хаячих аа олс өгөөд Хүрэлбаатар бид хоёр арай гэж гар хөлийг нь ард нь хүлсэн. Ингэсэн чинь Отгонбаяр эр хүн хаана ч таардаг юм чамайг ална аа гээд заналхийлээд байсан. Тэгээд Борнуур сумын төвөөс Цэдэвсүрэн гээд Хурэлбаатарын ахынх нь эхнэрийн ах нь гэх хүнийг цагаан өнгийн “Бонго" машинтай нь дуудсан байсан болохоор эд зүйлсээ түүний машинд ачиж хөдөлцгөөсөн явахдаа хажуугын айлд нь орж Отгонбаярын төрсөн ах бэр эгч хоёрт нь явлаа гэсэн чинь та нар явж бай бид нар хүлээсийг нь тайлна гээд үлдсэн. Отгонбаяр гэрийнхээ гадна хүлээстэй үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-234-235 тал/,

 

Гэрч П.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...1986 онд 9-р ангид Жавзмаа багшийн ангид орсон. Намайг ороход Гэрэлчулуун нь 8-р ангиа төгсөөд мал дээр гарчихсан байсан. Хааяа манай анги уулзалдахаар ирдэг байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-62 тал/,

 

 Гэрч П.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..1978-1986 он хүртэл нэг ангид сурч байсан. Би 8-р ангиа төгсөөд МСҮТ-д сурахаар явсан. Гэрэлчулуун 8-р ангиа төгсөөд Борнуур суманд үлдсэн....” гэх мэдүүлэг /2-р хх-63 тал/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №402 тоот: ...Б.Ганцэцэгийн биед баруун нүдний ухархайн ханын хугарал, хамар ясны хуучин хугарал, зүүн шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхөх эсэх нь эдгэрэл эмчилгээнээс хамаарна. Б.Ганцэцэгт учирсан гэмтэл нь хуучин, шинэ гэмтэл байна, Дээрх гэмтлүүд нь өөр өөр цаг хугацаанд үүссэн бөгөөд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... гэх дүгнэлт /1-р хх-26-27 тал/,

 

Шинжээч Э.Дэлгэрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2015.11.11-ны өдрийн 402 тоот дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтэнд тусгагдсан "баруун нүдний ухархайн ханын хугарал" болон "хамар ясны хуучин хугарал" гэмтэл нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байгаа юм. Жишээ нь цохих, өшиглөх үед үүсгэгдэх боломжтой. Харин "зүүн шуунд сорви гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчийн биед үүссэн баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл нь хуучин гэмтэл бөгөөд Мөнгөн гүүр эмнэлгийн 2015.08.12-ны өдрийн компьютер томографийн хариуг харахад 2015.07.10-ны орчим үүсгэгдсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1-р хх-32 тал/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №541 тоот: ...Б.Ганцэцэгийн нүдний хараа 10-15%-иар буурсан байх боломжтой, Б.Ганцэцэгийн биед баруун нүдний алимны суулт гэмтэл тогтоогдлоо. Баруун нүдний алимны суулт гэмтэл нь засрахгүй байх магадлалтай, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /1-р хх-240 тал/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №568 тоот: ...Н.Отгонбаярын биед баруун, зүүн ухархай яс, хамар ясанд хугарал, хамар ясны таславчинд мурийлт, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна хэсэг, зүүн шуу, баруун сарвууны 2-р хуруу, хүзүү, зүүн мөр, даланд сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо ба ир ирмэг, үзүүр бүхий зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хуучин гэмтэл, цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /1-р хх-245 тал/,

 

Шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Н.Отгонбаярын биед учирсан гэмтэлүүд нь хуучин гэмтэл тул цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Тийм учраас 2015 оны 10-р сарын 19-ны өдөр авсан эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /2-р хх-06 тал/,

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1471 тоот: “... Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №402 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна, урьд нэмэлтээр гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №541 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, Б.Ганцэцэгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хуучин хугарал, зүүн шуунд сорви, баруун нүдний алимны суулт, баруун нүдний хараа бууралт /0,25/ гэмтэл учирчээ, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.3-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги 15%-иар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /шинжээч эмч Т.Сэлэнгэ, М.Энхтайван /1-р хх-249-250 тал/,

“Урьд гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №402 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна, урьд нэмэлтээр гаргасан шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №541 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна, Б.Ганцэцэгийн биед тухайн үед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хуучин хугарал, зүүн шуунд сорви гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт / шинжээч эмч С.Одончимэг/, /2-р хх-01 тал/,

 

Шинжээч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Шинжээч эмч М.Энхтайван, Т.Сэлэнгэ нартай хамт бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахдаа санал зөрж хохирогч Б.Ганцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл гаргасан байгаа. Нэгдүгээрт тухайн үедээ зодуулсан гэх цаг хугацаанд үзүүлсэн баримт байхгүй, хоёрдугаарт харааны бууралт нь тогтвортой биш нүдний угт төдийлөн өөрчлөлт илрээгүй учраас би хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг үгүйсгэсэн байгаа. Нүдний алимны суулт гэдгийг нүдний ерөнхий хэлбэрт өөрчлөлт ороогүй, төдийлөн илт өөрчлөлтгүй байгаа гэж үзсэн юм..” гэх мэдүүлэг /2-р хх-04-05 тал/,

 

Шинжээч М.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2016 оны 11-р сарын 22-ны өдөр хэргийн материалаар шинжээч эмч Одончимэг, Сэлэнгэ нарын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан байгаа. Хохирогч Ө.Ганцэцэгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хуучин хугарал, зүүн шуунд сорви, баруун нүдний алимны суулт, баруун нүдний хараа бууралт 10.25 гэмтэл учирсан байсан эдгээр гэмтэл нь болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Сэлэнгэ бид хоёр нүдний эмчид үзүүлсэн болон хийгдсэн компьютер томографийн зураг болон үзлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан, хохирогч Б.Ганцэцэг нь нүдний ухархайн хагалгаанд хоёр удаа орсон боловч нүдний алимны суулт засагдалгүй тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанаас буюу анхны үзлэгт орсон хугацаанаас хойш нүдний хараа бууралтад орсон байна. Ингээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 7.34.3-т зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги 15 хувиар алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байсан. Хэвийн байх ёстой нүдний алим хэвийн хэмжээнээс доош суулт өгөх үед юм хоёрлогдож харагдаж эхэлдэг үүний улмаас суулт өгсөн талын нүдний хараа дагаж буурна. Энгийн үгээр тайлбарлан хэлэхэд гэмтлээс улбаатай нүдний хараа буурсан гэж хэлж болно .” гэх мэдүүлэг /2-р хх-07-08 тал/,

 

5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн №210 тоот дүгнэлт “Төв аймгийн ШША-ны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2015 оны 11 сарын 04-ний өдөр гаргасан №402 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, Төв аймгийн ШША-ны шинжээч эмч Э.Дэлгэрхүүгийн 2016 оны 11 сарын 01-ний өдөр гаргасан нэмэлт шинжээчийн №541 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна, ШШҮХ-ийн шинжээч эмч Т.Сэлэнгэ, М.Энхтайван нарын гаргасан дүгнэлт үндэслэлтэй, шинжээч эмч С.Одончимэг гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна, Хохирогч Б.Ганцэцэгийн баруун нүдний ухархайд ханаы хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /2-р хх-67-71 тал/,

 

 Бусад баримт сэлт

- үзлэгийн карт /1-р хх-28-31 тал/,

- эд мөрийн баримтаар тооцож, хураан авах тогтоол, гэрэл зураг /хх-11-12, 12-ын ар тал/,

- Хас банкны Зуунмод салбарын 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 30/709 тоот лавлагаа /1-р хх-41 тал/,

- Төрийн банкны Зуунмод тооцооны төвийн 2015 оны 12 сарын 09-ний өдрийн 307 тоот лавлагаа /1-р хх-42 тал/,

- Хаан банкны Төв салбарын 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 15/445 тоот лавлагаа /1-р хх-43 тал/,

- Капитал банкны Төв аймаг салбарын 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 246 тоот лавлагаа /1-р хх-44 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 366 тоот лавлагаа /1-р хх-46 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 сарын 16-ны өдрийн 2228 тоот лавлагаа /1-р хх-48 тал/,

- Скайтел ХХК-ийн 2016 оны 01 сарын 21-ний өдрийн 04/294 тоот лавлагаа /1-р хх-50 тал/,

- Юнител ХХК-ийн 2016 оны 01 сарын 26-ны өдрийн 05-01/410 тоот лавлагаа /1-р хх-51 тал/,

- Оргодол эрэн сурвалжлах лавлагаа /1-р хх-52 тал/,

- үзлэгийн карт /1-р хх-90-93 тал/,

- эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /1-р хх-184-1856 тал/,

-  үзлэгийн карт /1-р хх-193-195 тал/,

- эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-196 тал/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх-197-200 тал/,

- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-201-203 тал/,

- эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-204-205 тал/,

- ял нэмж сонсгох тогтоол /2-р хх-24 тал/,

- Б.Ганболдыг сэжигтээнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2-р хх-27-28/,

- Б.Ганболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /2-р хх-88 тал/,

- Төв аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 04/252 тоот албан бичиг /2-р хх-40 тал/,

- Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 34 тоот албан бичиг /2-р хх-55 тал/,

- Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-56 тал/,

- Ял өөрчилж сонсгох тухай тогтоол /2-р хх-74 тал/,

 

- шүүгдэгч Н.Отгонбаярын ял шийтгэх хуудсыг шалгахад Үгүй гэх лавлагаа /1-р хх-37-38 тал/,

- шүүгдэгч Н.Гэрэлчулууны ял шийтгэх хуудсыг шалгахад Үгүй гэх лавлагаа /2-р хх-37 тал/,

 

- шүүгдэгч Н.Отгонбаярыг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр / 1-р хх-83 ар тал/, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /1-р хх-85-89 тал/, ял нэмж сонсгож байцаасан тэмдэглэл /2-р хх-25-26 тал/,

 - шүүгдэгч Н.Гэрэлчулууныг 2016 оны 12 дугаар сарын 01ий өдөр яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /2-р хх-30-32 тал/, ял өөрчилж сонсгож байцаасан тэмдэглэл /2-р хх-75-76 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч  Н.Отгонбаяр нь 2014 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод байрлах Нийтийн байранд Б.Ганцэцэгтэй хамтран амьдарч байхдаа хувийн таарамжгүй харьцааны улмаас үснээс нь зулгааж, улмаар тонгойход түүний хамар луу нь өшиглөж хамрын ясыг хугалж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг "Шар хоолой" гэх газар байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Ганцэцэгийг зүүн гарын шуу, баруун далан дээр, баруун хөлийн гуян дээр сэрээгээр зурж, жаазны хагарсан шилийг зажилуулан, улмаар хувинд өөрөө шээж, уг хувинд Б.Ганцэцэгийн толгойг дүрж зодсон, 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө өдөр гэртээ эхнэр Б.Ганцэцэгийн баруун хөлрүү хүрзээр болон галын хайчаар цохиж, сандал шидэж, үснээс нь зулгааж, 2 хацрыг нь алгадах зэргээр бие махбодидын хүчирхийлэл удаа дараа хийж тарчлаасан, Мөн 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар хоолой гэх газар нутаглаж байхдаа гэртээ "ах дүүгийн хоорондуур орлоо" гэх шалтгаанаар өөрийн эхнэр Б.Ганцэцэгийг үснээс нь зулгааж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, баруун нүдний ухархайг хугалсны улмаас "баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал...баруун нүдний алимны суулт, баруун нүдний хараа бууралт /0.25/ " бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Б.Ганцэцэгийн “Нөхөр Н.Отгонбаяр 2014 онд Улаанбаатар хотод нийтийн байранд амьдарч байгаад маргалдаж, миний хамар руу цохиж хамрын яс хугалсан. 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Н.Отгонбаяр хотоос согтуу ирээд намайг бага ястан гэж хэл амаар доромжилж, миний баруун, зүүн гарын шуунд хоолны сэрээ зоож, бүдүүн гуя сэрээгээр зурж зодсон. Тэр өдөр Н.Отгонбаярын ах  Н.Гэрэлчулуун гэрийн хаалга эвдэж, араас нь Борнуур сумын цагдаа орж ирээд Н.Отгонбаярыг авч явсан. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Борнуур сумын наадам болж байсан. Н.Отгонбаяр намайг нэг шил архи аваад өгчихөөч гэхээр нь би ах, эгч нар чинь ирэх гэж байхад архиар яах юм бэ гэсэн. Тэр орой ах дүү нартайгаа архи хувааж уучихаад ах бид хоёрын голоор орлоо гээд намайг үсдээд гэрийн хойморь руу чирээд нүд рүү санаатай өшиглөсөн. 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.Отгонбаяр намайг босгоны боол гэж хэл амаар доромжилж галын хайчаар хөл рүү цохиж, алгадаж, үсдэж газар унагаасан.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Н.Баярмаа, Д.Хүрэлбаатар, Н.Баяраа нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч З.Цэрэнхүү, Б.Алтанцэцэг, Г.Баяндалай, Н.Гэрэлчулуун, Ө.Бүрэнхишиг, С.Бямбасүрэн, М.Цэдэвсүрэн, М.Хүрэлбаатар, Б.Энхчимэг, Б.Ганболд, Ө.Бүрэнхишиг нарын  мэдүүлэг, мөн шүүгдэгч Н.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №402 тоот акт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №541 тоот акт, Бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1471 тоот дүгнэлт, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн №210 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Н.Гэрэлчулуун нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Авирыг "мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаалт авахдаа гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж өгөөгүй, өөрөө л баахан юм бичиж байгаад бичиг үсэг мэддэггүй намайг гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн" гэж гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Авирын “..2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгчийн хамт Н.Гэрэлчулуун, н.Бүрэнхишиг нарын гэрт очиж мэдүүлэг авсан. Тухайн үед миний бие гэрч нараас байцаалт авахдаа Монгол улсын үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж байцаалт авсан. Хэрвээ Н.Гэрэлчулуун гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн бол байцаалтыг дуусгаж, хууль ёсны эрхээр нь хангах байсан. Гэтэл Н.Гэрэлчулуун сайн дураараа байцаалт өгч, мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зуран үнэн зөв гэж бичсэн. Гэрч н.Бүрэнхишигт гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, гэрч өгсөн мэдүүлэгтэйгээ танилцаад гарын үсэг зурж, үнэн зөв гэж бичсэн. Н.Гэрэлчулуун бүрэн дунд боловсролтой, бичиг үсэг мэднэ гэж байцаалт өгсөн. Тухайн үед Н.Гэрэлчулуун, н.Бүрэнхишиг нараас мэдүүлэг авч байхад хэсгийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар хамт байсан..” гэх мэдүүлэг, гэрч Ө.Бүрэнхишиг, Д.Хүрэлбаатар, П.Очирсүрэн, П.Эрдэнэбат нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Гэрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Гэрэлчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 259 дүгээр зүйлийн 259.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулаагүй. Хохирогч Б.Ганцэцэгийг санаатай өшиглөөгүй, ах Н.Баяраагаа өшиглөх гэж байгаад санамсаргүй өшиглөсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу нотолбол зохих асуудал нотлогдоогүй Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Ганцэцэгийг тарчлаан зовоосон нь нотлогдоогүй. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг харгалзан үзнэ үү “ гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгч болон түүний хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Үүнд: 2014 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод байрлах нийтийн байранд Б.Ганцэцэгтэй хамтран амьдарч байхдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас үснээс нь зулгааж, улмаар тонгойход түүний хамар луу нь өшиглөж хамрын ясыг хугалж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх үйлдлийг цаг хугацааны хувьд тогтоогдоогүй, гэрч Н.Баярмаагийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэх боловч хууль сануулж, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэрчээр оролцсон Н.Баярмаа нь “хохирогч Б.Ганцэцэг, шүүгдэгч Н.Отгонбаяр нартай 2014 оны 05 сард баяр тэмдэглэж байсан. Тухайн үед таксинд явж байгаад маргалдсан. Тэгээд гэрийнхээ гадаа очоод Н.Отгонбаяр Б.Ганцэцэгийн үснээс нь зулгааж, хамар луу нь өшиглөсөн. Би гэмтлийн эмнэлэгт  хүргэж өгч байсан. Эмч үзээд хамар нь хугарсан байх магадлалтай, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж байсан ” гэх мэдүүлэг нь шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 402 тоот дүгнэлтээр давхар нотлогдож байна.

 

Мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны үед Төв аймгийн Борнуур сумын нутаг "Шар хоолой" гэх газар байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Ганцэцэгийг зүүн гарын шуу, баруун далан дээр, баруун хөлийн гуян дээр сэрээгээр зурж, жаазны хагарсан шилийг зажилуулан, улмаар хувинд өөрөө шээж, уг хувинд Б.Ганцэцэгийн толгойг дүрж зодсон гэх үйлдлийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь нотлогдоогүй гэх боловч хэрэг учрал болох үед анх хэрэг учрал болох үед очсон гэрч Д.Хүрэлбаатарын “намайг гэрт ороход Б.Ганцэцэг уйлж, үс нь арзайж сэгсийсэн байдалтай байсан. Гэрийн доторх байдал эмх цэгцгүй байсан” гэх мэдүүлэг болон 2015 оны 09 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн “би сэрээгээр хатгасан, жаазны хагарсан шил зажилуулаагүй, хувинд шээж толгойг нь дүрж зодоогүй” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хэдийгээр жаазны хагарсан шилийг зажилуулан, улмаар хувинд өөрөө шээж, уг хувинд Б.Ганцэцэгийн толгойг дүрж зодсон гэх үйлдэл нь гэрч Д.Хүрэлбаатарын мэдүүлгээр няцаагддаг боловч хохирогч Б.Ганцэцэгийн “2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Н.Отгонбаяр хотоос согтуу ирээд намайг бага ястан гэж хэл амаар доромжилж, миний баруун, зүүн гарын шуунд хоолны сэрээ зоож, бүдүүн гуя сэрээгээр зурж зодсон. Тэр өдөр Н.Отгонбаярын ах  Н.Гэрэлчулуун гэрийн хаалга эвдэж, араас нь Борнуур сумын цагдаа орж ирээд Н.Отгонбаярыг авч явсан” гэх мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн хүрээтэй жаазтай жаазны шил байхгүй, улбар шаргал өнгийн дээлтэй цэнхэр өнгийн монгол цамцтай 60-65 орчим насны эрэгтэй хүний хажууд бүдэг ягаан өнгийн дээлтэй 60-65 орчим насны эмэгтэй хүнтэй хамт авахуулсан дүрс бүхий үрчийж базагдсан гэрэл зураг зэргээс үзэхэд бие махбодид нь өвдөлт үүсгэж, бие сэтгэлийн хувьд тарчлаан зовоосон үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                                          

2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө өдөр гэртээ эхнэр Б.Ганцэцэгийн баруун хөлрүү хүрзээр болон галын хайчаар цохиж, сандал шидэж, үснээс нь зулгааж, 2 хацрыг нь алгадах зэргээр бие махбодидын хүчирхийлэл удаа дараа хийж тарчлаасан үйлдэл нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Баяндалай, З.Цэрэнхүү, Д.Ганболд, С.Бямбасүрэн нарын мэдүүлгүүд болон хохирогч Б.Ганцэцэгийн “2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н.Отгонбаяр намайг босгоны боол гэж хэл амаар доромжилж галын хайчаар хөл рүү цохиж, алгадаж, үсдсэн” гэх мэдүүлэг, уг хэрэг учрал болсны маргааш нь буюу 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.Ганцэцэгийн ар гэрийнхэн нь очиж Б.Ганцэцэгийн эд зүйлсийг авсан, энэ үед шүүгдэгч Н.Отгонбаяр нь хохирогчийн ах Ганболдтой маргалдсан байдаг зэргээр давхар нотлогддог. 

 

Мөн шүүгдэгч Н.Отгонбаяр нь 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар хоолой гэх газар нутаглаж байхдаа гэртээ "ах дүүгийн хоорондуур орлоо" гэх шалтгаанаар өөрийн эхнэр Б.Ганцэцэгийг үснээс нь зулгааж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, баруун нүдний ухархайг хугалсны улмаас "баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алимны суулт, баруун нүдний хараа бууралт /0.25/ бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулаагүй, 2015 оны 7 сарын 5-ны өдөр болоогүй 6 сарын 21-ний өдөр болсон учир нь Н.Баяраагийн хүүхдийн төрсөн өдөр байсан юм” гэх хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Баяраа “2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр  болсон асуудлын талаар ярина уу “ гэсэн асуултанд “Тухайн өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 21-нд би өөрийн төрсөн дүү Отгонбаярын гэрт нь буюу Төв аймгийн Борнуур суманд очоод байж байсан тухайн үед би Отгонбаяраас авлага авах ёстой байсан ба цай унд ууцгааж байгаад нөгөө өр авлагын асуудлаасаа муудалцаад босож ирээд ноцолдоцгоосон тэгсэн чинь би газар унасан намайг унасан байхад Отгонбаяр намайг өшиглөсөн чинь би бултаад миний хажууд орныхоо урд газар сууж байсан Ганцэцэгийн нүд рүү нь өшиглөсөн юмаа” гэж мэдүүлдэг,  мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Энхчимэг “...2015 оны 06 дугаар сарын хорьдоор Н.Баяраа нь Отгонбаяртай муудалцаад тэр хоёр ноцолдсон чинь Ганцэцэгийг Баяраатай андуураад Отгонбаяр нүд рүү нь өшиглөчихсөн юм” гэж мэдүүлжээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баяраа нь “2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би Н.Отгонбаярынд очсон. Дүү Н.Отгонбаяраас авлагатай байсан, тэр асуудлаас болж бид хоёр маргалдсан. Н.Отгонбаяр намайг өшиглөх гэж байгаад хальт өшиглөөд зүүн орны хажууд явган газар сууж байсан Б.Ганцэцэгийн нүд рүү өшиглөчихсөн. 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Борнуур сумын наадмаар би Н.Отгонбаярынд очоогүй” гэж мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Баяраа нь 2015 оны 06 сарын 15, 2015 оны 06 сарын 17, 2015 оны 6 сарын 21 гэж мэдүүлдэг, хохирогч Б.Ганцэцэг нь 2016 оны 09 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд “2015 оны 7 сарын 10-ны орой миний нүд рүү өшиглөсөн. Намайг үсдэж унагаад цохисон. Баяраа ах чи эмэгтэй хүн зодлоо гээд барьж авч энийг боосон” гэж мэдүүлсэн байдаг өнөөдрийн шүүх хуралдаанд “2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Борнуур сумын наадам болж байсан. Н.Отгонбаяр намайг нэг шил архи аваад өгчихөөч гэхээр нь би ах, эгч нар чинь ирэх гэж байхад архиар яах юм бэ гэсэн. Тэр орой ах дүү нартайгаа архи хувааж уучихаад ах бид хоёрын голоор орлоо гээд намайг үсдээд гэрийн хойморь руу чирээд нүд рүү санаатай өшиглөсөн” гэж мэдүүлдэг, мөн шүүгдэгч Н.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг “ Шар хоолой” гэх газар гэрт мал, мөнгөний асуудлаас болж ах бид хоёр маргахад эхнэр Б.Ганцэцэг дундуур орж надад санамсаргүй надад өшиглөгдсөн. Тэр өдөр манай ах Н.Баяраагийн хүүхдийн төрсөн өдөр болсон байсан” гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлдэг.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “... түүнчлэн Эрүүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч,  шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Отгонбаярыг 2015 оны 6 сарын 21-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Шар хоолой гэх газар хэрэг учрал болсон байна гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн шүүгдэгч Н.Отгонбаяр нь “ Баяраа ахыг өшиглөх гэж байгаад хохирогч Б.Ганцэцэгийг өшиглөсөн гэж мэдүүлж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ” гэсний дагуу шүүгдэгч Н.Отгонбаяр нь хэдийгээр хохирогч Б.Ганцэцэгт гэмтэл учруулахыг хүсээгүй боловч гэрч Н.Баяраад гэмтэл учруулах гэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Ганцэцэгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч Н.Баяраа, Б.Энхчимэг нарын мэдүүлгүүд болон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №402 тоот, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №541 тоот, бүрэлдэхүүнтэй шинжээчийн №1471 тоот, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн №210 тоот дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж заасны дагуу мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Н.Отгонбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Намсрайн Гэрэлчулуун нь “Мөрдөн байцаагч Г.Авир надаас мэдүүлэг авахдаа гэр бүл, ах, дүү, хамаатан садангийнхаа эсрэг мэдүүлэг өгч болохгүй гэж үндсэн хуульд заасан эрхийг тайлбарлаагүй, байцаагч өөрөө цаасан дээр юм бичиж байгаад л гарын үсэг зурчих гээд зуруулсан. Бичиг үсэг мэдэхгүй надаас мэдүүлэг авахдаа юу ч асууж тодруулаагүй, бичсэн мэдүүлгээ ч уншиж танилцуулаагүй, гарын үсэгнээс өөр зүйл зурж чадахгүй надад цаасан дээр “мөн” гэж биччихээд дууриалгаж зуруулсан. Миний өмнөх шүүх хуралдаанд дээр ярьсан зүйл үнэн. Надад сонсгосон зүйл ангийг би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж мэдүүлж байгаа боловч шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Авирын “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгчийн хамт Н.Гэрэлчулуун, н.Бүрэнхишиг нарын гэрт очиж мэдүүлэг авсан. Тухайн үед миний бие гэрч нараас байцаалт авахдаа Монгол улсын үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж байцаалт авсан. Хэрвээ Н.Гэрэлчулуун гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж хэлсэн бол байцаалтыг дуусгаж, хууль ёсны эрхээр нь хангах байсан. Гэтэл Н.Гэрэлчулуун сайн дураараа байцаалт өгч, мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зуран үнэн зөв гэж бичсэн. Гэрч н.Бүрэнхишигт гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, гэрч өгсөн мэдүүлэгтэйгээ танилцаад гарын үсэг зурж, үнэн зөв гэж бичсэн. Н.Гэрэлчулуун бүрэн дунд боловсролтой, бичиг үсэг мэднэ гэж байцаалт өгсөн. Тухайн үед Н.Гэрэлчулуун, н.Бүрэнхишиг нараас мэдүүлэг авч байхад хэсгийн төлөөлөгч Д.Хүрэлбаатар хамт байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Хүрэлбаатарын “ мөрдөн байцаагч Г.Авир нь гэрч Н.Гэрэлчулуун болон Ө.Бүрэнхишиг нарт улсын үндсэн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж байцаалт авч байсан. Би байцаалт авч байх үед нь ихэвчлэн цуг байсан. Хүүхэдтэйгээ цуг явж байсан учраас хэсэг зуур 2, 3 удаа л гарсан” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан /2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байцаалтыг гэрч Н.Гэрэлчулууны гэрт 16 цаг 45 минутанд эхэлж 17 цаг 50 минутанд дуусгав, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байцаалтыг гэрч Ө.Бүрэнхишигийн гэрт 18 цагт эхэлж 18 цаг 38 минутанд дуусгав гэх/ гэрч Н.Гэрэлчулуун, Ө.Бүрэнхишигээс нараас авсан мэдүүлэг зэргээс дүгнэхэд гэрч Н.Гэрэлчулууны гэрт нь буюу Төв аймгийн Борнуур сумын 3-р баг бичигт гэх газар гэрчид хууль сануулж, мэдүүлэг авсан нь давхар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Н.Отгонбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ” гэсний дагуу хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Н.Отгонбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.       

 

Харин шүүгдэгч Н.Гэрэлчулууны үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 259 дүгээр зүйлийн 259.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийг гүтгэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд багтаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар” өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэрэлчулууныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Б.Ганцэцэг нь “6.041.150” төгрөгийн бичгийн баримт гаргаснаас мөрдөн байцаалтын шатанд 1.500.000 төгрөгийг төлсөн байна. Үлдэх 4.541.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 2.668.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Н.Отгонбаяраас гаргуулж хохирогч Б.Ганцэцэгт олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 1.373.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх заалтад өмгөөлөгчид төлсөн зардлыг байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамруулсан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1, 100.1.2 дахь заалтад уг зардлын хэмжээг тусгайлан зохицуулаагүй байна. Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно гэж өмгөөллийн үйлчилгээний хөлсний талаар заасан байх тул шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

Хохирогч Г.Авир нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ тогтоолоор гаргуулах гэм хорын асуудал шийдвэрлээгүй болно.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Булаг иргэд овгийн Баяндалайн Ганцэцэгийн НН84031484 гэсэн регистрийн дугаартай хэлбэр дүрсээ алдаж базагдсан, шар өнгийн сим нь ховхорч байхгүй болсон, цахим үнэмлэхийг хохирогч Б.Ганцэцэгт буцаан олгож, улбар шар өнгийн хүрээтэй жаазтай жаазны шил байхгүй, улбар шаргал өнгийн дээлтэй цэнхэр өнгийн монгол цамцтай 60-65 орчим насны эрэгтэй хүний хажууд бүдэг ягаан өнгийн дээлтэй 60-65 орчим насны эмэгтэй хүнтэй хамт авахуулсан дүрс бүхий үрчийж базагдсан гэрэл зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, цагаан цэнхэр өнгийн “мөнгөн гүүр” гэсэн хаягтай, Б.Ганцэцэг гэсэн хаягтай,  bram c 1, 2015-11-10, 2015-08-13 гэсэн бичиглэлүүдтэй 2 ширхэг сиди, хохирогч Б.Ганцэцэгийн 2001 онд авахуулсан ягаан өнгийн гоёлын дээлтэй авахуулсан гэрэл зураг 1 ширхэг, Н.Отгонбаяртай суусны дараа авахуулсан цагаан өнгийн фудволк өмссөн гэрэл зураг 1 ширхэг, хохирогч Б.Ганцэцэгийн баруун талын далны шивээстэй хэсэгт болон зүүн гарын шуун дээр үүссэн сорвийг харуулсан гэрэл зургийг тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н.Гэрэлчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Отгонбаярын цагдан хоригдсон 118 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1,  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Их урианхад овогт Намсрайн Отгонбаярыг бусдын бие мах бодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, бусдыг байнга зодож, тарчлаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Их урианхад овогт Намсрайн Гэрэлчулууныг мөрдөн байцаах ажиллагаатай нь холбогдуулж мөрдөн байцаагчийг гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

   

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Отгонбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Н.Отгонбаярт Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэрэлчулуунд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Отгонбаярт  оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Отгонбаярын цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Н.Отгонбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 19ий өдрөөс эхлэн тоолсугай.

 

 7. Хохирогч Г.Авир нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, Н.Гэрэлчулуун нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Н.Гэрэлчулуунд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Ганцэцэгийн 4.541.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангасан 2.668.150 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Н.Отгонбаяраас гаргуулан хохирогч Б.Ганцэцэгт олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 1.373.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, өмгөөлөгчийн зардал болох 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Булаг иргэд овгийн Баяндалайн Ганцэцэгийн НН84031484 гэсэн регистрийн дугаартай хэлбэр дүрсээ алдаж базагдсан, шар өнгийн сим нь ховхорч байхгүй болсон, цахим үнэмлэхийг хохирогч Б.Ганцэцэгт буцаан олгож, улбар шар өнгийн хүрээтэй жаазтай жаазны шил байхгүй, улбар шаргал өнгийн дээлтэй цэнхэр өнгийн монгол цамцтай 60-65 орчим насны эрэгтэй хүний хажууд бүдэг ягаан өнгийн дээлтэй 60-65 орчим насны эмэгтэй хүнтэй хамт авахуулсан дүрс бүхий үрчийж базагдсан гэрэл зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, цагаан цэнхэр өнгийн “мөнгөн гүүр” гэсэн хаягтай, Б.Ганцэцэг гэсэн хаягтай, bram c 1, 2015-11-10, 2015-08-13 гэсэн бичиглэлүүдтэй 2 ширхэг сиди, хохирогч Б.Ганцэцэгийн 2001 онд авахуулсан ягаан өнгийн гоёлын дээлтэй авахуулсан гэрэл зураг 1 ширхэг, Н.Отгонбаяртай суусны дараа авахуулсан цагаан өнгийн фудволк өмссөн гэрэл зураг 1 ширхэг, хохирогч Б.Ганцэцэгийн баруун талын далны шивээстэй хэсэгт болон зүүн гарын шуун дээр үүссэн сорвийг харуулсан гэрэл зургийг тус тус хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

10. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

12. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА