Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Д.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.*******д холбогдох 2023000900078 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.аас шүүгдэгч У.*******ийг “Ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч У.******* нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны орчимд Завхан аймгийн сумын багийн нутаг “” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж ойн санд 3,424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч У.*******ийн өгсөн: “...Би мод бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Би өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэдгээрийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13 дугаар хуудас/, - Хохирогч Д.ын өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэсэн юм. Намайг Улаанбаатар хотод явж байхад манай байгаль хамгаалагч утсаар яриад “ сумын багийн нутагт зөвшөөрөлгүй нойтон шинэс мод тайрч бэлтгэсэн байна. Би цагдаа нартай хамт явж үзээд ирлээ” гэж хэлсэн юм. Тэгээд 4 дэх өдөр ажилдаа очтол манай сумын Засаг даргын тамгын газрын дарга чамайг энэ хэрэгт хохирогчоор томилж байна. Цагдаад очиж мэдүүлэг өг гэсэн юм. Манай байгаль хамгаалагч намайг Улаанбаатар хотод явж байхад утсаар яриад “У.******* нь “”-ний ар талд байдаг ойгоос нойтон шинэс мод тайрч бэлтгэсэн байна” гэж хэлсэн. У.******* нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манайд учирсан хохирол болох 1.210.272 төгрөгийг 100092300914 дугаарын дансанд тушааж бүрэн барагдуулсан. сумын Засаг даргын тамгын газар хохиролгүй болсон тул гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-29-р хуудас/, - Гэрч Н.ын өгсөн “...Миний нөхөр У.******* өнгөрсөн өвөл 02 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Нэг өдөр хашаагаа сэлбэж барих мод хийнэ гээд жижиг цахилгаан хөрөөгөө аваад өвөлжөөнийхөө арын мод руу яваад өгсөн. Орой 15 цагийн орчимд ирэхээр нь “яасан бэ” гэж асуухад “болчихлоо” 20 гаруй мод унагаачихлаа гэж хэлсэн. Миний нөхөр У.******* ойгоос мод бэлтгэхдээ мод бэлтгэх зөвшөөрөл, эрхийн бичиг аваагүй. 2020 оны өвөл 02 дугаар сард манай нөхөр У.******* өөрийнхөө өвөлжөө болох “” гэдэг газрын арын модонд хашаагаа засварлах зорилгоор зөвшөөрөл авалгүй мод бэлтгэсэн юм. Мод бэлтгэхдээ өөрийнхөө жижиг цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж унагаасан. Мод хийж байхад нь би өөрөө очоогүй болохоор яг хэдэн мод, ямар мод хөрөөдөж унагасныг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, - Гэрч С.ын өгсөн “...У.******* нь 2020 он гарснаас хойш надаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Өнгөрсөн намар буюу 2019 оны 10 дугаар сард галын түлээ бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэн аймаг руу оруулж байсан. Тэр газарт ногоон ой мод ихтэй учраас мод бэлтгэх эрхийн бичиг өгдөггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, - Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн мэргэжилтэн шинжээч Э.эс гаргасан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №02 дугаартай “...1.”” гэх газар арчилгааны огтлолт хийх шаардлага байхгүй насжилт тохирохгүй, цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх боломжгүй, үйлдвэрлэлийн огтлолт явуулах боломжгүй ойн талбайн хэмжээ сийрэг модтой газар байна. 2. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2, 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалт, ойгоос мод бэлтгэх журмыг зөрчсөн байна. 3. Энэ мод нь шинэс төрлийн мод бөгөөд 0.78 метр куб босоо нойтон мод байсан байна. “” гэх газар нь дан шинэсэн ой бөгөөд залуу болон нас гүйцсэн, элсэн дэвсгэртэй учир богино модтой бөгөөд хортон, ойн түймэр, ойн өвчлөлд ороогүй ойн сан байна. БОАЖСайдын 2020 оны а/176-р тушаалд ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь шинэс төрлийн нойтон модонд шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээний нийт дүн 369.436 төгрөг, нойтон модны итгэлцүүр 1.4 в/ Мод бэлтгэсэн газар нь БОНХСайдын 2013 оны 325-р тушаалаар 2 дугаар мужлалд орно. е.Энэ мод нь залуу, нойтон, үзүүр хэсэг яртай, шулуувтар, хэрэглээний 0.78. метр куб итгэлцүүр 1.4, экологи эдийн засгийн үнэлгээ 1.78х1.4х369.436 төгрөгөөр үржүүлэн 3.424 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан...“ гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/, - Шүүгдэгч У.*******ийн өгсөн: “...Манай өвөлжөөний хашаа унаад муудчихаар нь сэлбэж засах гээд 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна 20-ны орчимд байх өөрийн өвөлжөөний ар талд байдаг жижигхэн модон дотор хашааны хавирга хийх боломжтой 20 гаруй шургааг хөрөөдөж бэлтгэсэн юм. Одоо миний хөрөөдөж бэлтгэсэн моднууд модон дотроо ярлаж, хэмжиж тайраагүй унагаасан чигээрээ байгаа. Манай өвөлжөө Завхан аймгийн сумын багийн нутагт “” гэдэг нэртэй газарт байдаг юм. Би ойгоос мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/ аваагүй. Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны орчимд сумын багийн нутаг “” гэдэг нэртэй газарт нийт 20 гаруй шургааг тайрч унагаагаад орхичихсон байгаа. Би ойгоос хар мод бэлтгэсэн. Өвөл цаг байсан болохоор зарим нь нойтон зарим нэг нь хуурай шургааг унагасан яг хэдэн нойтон, хэдэн хуурай мод хөрөөдөж бэлтгэснээ сайн мэдэхгүй байна. Би ганцаараа өөрийнхөө Хятад улсад үйлдвэрлэсэн жижигхэн цахилгаан хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн юм. Унагаасан моднуудаа модон дотроос нь цагаалж гаргаагүй яг унагаасан хэвээрээ байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шилжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоодоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан. Шүүгдэгч У.******* нь дээрх хуулийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч У.*******ийн Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч У.*******ийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1210272 төгрөгөөр төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, ойн санд учруулсан хохирол төлсөн талаарх ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баритын хуулбар /ххийн 54 дүгээр хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч У.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 62 дугаар хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокуророос шүүгдэгч У.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч У.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж “...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч У.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон 25 ширхэг шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч У.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон 25 ширхэг шинэс модыг прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/41 дугаартай тогтоолоор битүүмжилсэн бөгөөд уг тогтоолыг хэвээр үлдээж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч У.*******д 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон 25 ширхэг шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон 25 ширхэг шинэс модыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5/41 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч У.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ