Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/258

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0228/Э/Н

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.С, Г.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Бын С, Б овогт Гийн Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000207 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03ы өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У овогт Бын С /РД:........ /, .....  оны ....  дугаар сарын ... -ний өдөр .....  аймгийн ...... суманд төрсөн,...  настай, эрэгтэй, дээд боловсролтой, Үйлдвэрийн механикжуулалтын инженер мэргэжилтэй, ........-т засварчин ажилтай, ам бүл ... , .......-ийн  хамт -------- аймгийн ........  сумын ...  дугаар багийн ....... дүгээр хэсэг .... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ..  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 2 жил хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Гийн Б /РД:...... /, 1987 оны ….. дугаар сарын .. -ны өдөр ......  аймгийн .....  суманд төрсөн, ..  настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоног төхөөрөмжийн оператор мэргэжилтэй, .......-т жолооч ажилтай, ам бүл -.........., ......-ийн хамт .....  аймгийн ... сумын .  дугаар багийн ...... дугаар байрны ...  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ..  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн үед .....  аймгийн ... сумын ..  дугаар баг .  дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн К.Б-Оы эзэмшлийн ......... ДАА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 /есөн зуун хорин мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн үед .  аймгийн .... сумын .  дугаар багт байрлах авто засварын газарт байсан иргэн Д.Цгийн эзэмшлийн ...... УНК дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 /нэг сая/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ....  аймгийн ... сумын ...  дүгээр баг . дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Т.Дгийн эзэмшлийн .. ....ДАА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 02 цагийн үед .....  аймгийн ...... сумын ... дугаар багт байрлах “... -ны гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Агийн эзэмшлийн ..........УАЕ улсын дугаартай Т.Приус-20 маркийн, иргэн Г.Бийн эзэмшлийн .......... ДАР улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч тус бүр 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Би нийт 5 удаагийн хулгай хийсэн. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй.  Дахин ийм хэрэг хийхгүй. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Би 3 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдэж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй.  гэв.

 

Эрүүгийн 2018000000207 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [2],

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [3],

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд[4],

 

Хохирогч К.Б-Оы хэрэг бүртгэлтэд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн:...2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 19 цагийн үед хадам аав Б-ын гэрээс гараад гэр лүүгээ явсан. Би өөрийн машинаа байрны гадаа байдаг зогсоол байрлуулж тавиад гэр лүүгээ орж амраад 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 10 цаг 30 минутын үед эхнэр Б.Б , охин Н  нарын хамт гэрээс гараад ажил руу явах гээд машинаа асаатал миний машин сонин дуугараад байхаар нь машинаа унтраагаад машины хамрыг сөхөөд үзсэн зүгээр байх шиг байсан. Тэгээд буцаж ороод машинаа асаатал бас дахиад сонин дуугараад байхаар нь машинаа асаалттай машин доогуураа хартал миний машины нүүрсэн яндан байхгүй хулгайд алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хулгайд алдсан өөрийн машины нүүрсэн яндангаа олоод авбал надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Г.Бын хэрэг мэдүүлсэн:...Би найз болох Б.Сын хамт 2020 оны 03 дугаар сараас хойш приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан хулгайлсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. 2020 оны 03 дугаар сарын 24-ний орой 00 цагийн үед гэртээ байхад манай ажлын газрын Б.С  над руу залгаад танай гэрийн гадаа байна гараад ирээч гэхээр нь гарч очсон. Тэгсэн Б.С надад хуучин хорооллын .....  дүгээр байрны гадна зогсоолд приус-20 маркийн автомашин байна хамт яваад нүүрсэн янданг нь аваад ирье гэхээр нь дагаж очоод ....  дүгээр байрны буланд байрлах жижиг цахилгаан станцын харалдаа хүүхдийн тоглоомын хажууд зогсоод хүн хараад Б.С тухайн автомашин дээр очиж 20-30 минут орчим болоод приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урт нүүрсэн яндан тэврээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр манай гэрийн гаднаас салаад би гэртээ ирж амарсан ба Б.С яндангаа аваад гэртээ харьсан. Тэгээд маргааш, нөгөөдрийн аль нь байсныг сайн санахгүй байна ямар ч байсан Б.С таньдаг хүндээ 550,000 төгрөгөөр очоод зарсан гэж хэлсэн. Тэгсэн нүүрсэн янданг зарснаас хойш хэд хоногийн дараа нөгөө үүрсэн янданг худалдан авсан хүн Б.С дээр очоод надад зарсан нүүрсэн яндан чинь задаргаа орсон байна гээд аваачиж өгөхөөр нь Б.С мөнгийг нь буцааж өгөөд нүүрсэн яндангаа буцааж авсан.

...2020оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байхад манай найз Б.С Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 15 дугаар байрны гаднаас приус-20 маркийн тээврийн хэрэгслийн яндан хулгайлсан талаар 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр цагдаа нарт саатуулагдсаны дараа хэлсэн ба гэрээс нь тухайн автомашины нүүрсэн яндан гарч ирсэн. Б.С нь тухайн үед ганцаараа хулгай хийсэн гэж байсан. Приус машины нүүрсэн янданг тайлж авахад 20 орчим минут болдог. Бид хоёр нийт дөрвөн тээврийн хэрэгслийн яндан хулгайлсан ба тус яндангуудаа Б.Сын хашаанд хадгалж  байсан. Б.С бид хоёр хулгайлсан яндангаа хэнд хэдэн төгрөгөөр зарахаа мэдэхгүй хадгалж байсан юм. гэх мэдүүлгүүд[6],

 

Хохирогч Д.Цгийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:...Би 2014 онд Япон улсаас машин оруулж ирдэг хүмүүсээс 12,000,000 төгрөгөөр машинаа худалдан авч байсан. Миний машин 2009 онд үйлдвэрлэгдсэн. Надаас өөр хүн унадаггүй. Би хамаатны дүү болох ......т авто тээврийн албаны дарга ажилтай Ц гэдэг хүнд миний машины гэрэл асчхаад байна, янзлуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэтэл Цогтбаяр надад нэг засварчны  дугаарыг өгсөн. Нэрийг нь С гэдэг шар намхан залуу ирээд машины түлхүүр аваад явсан. Түүнээс хойш би машины аваагүй байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед авсан. С нь .......-т авто тээврийн засварчин ажилтай, дунд зэргийн нуруутай, туранхай шар царайтай залуу байсан. Би машиныхаа янданг солигдсоныг ерөөсөө мэдээгүй, цагдаагийн хүмүүс над руу залгаж тэр талаар асуусан юм. гэх мэдүүлэг[7],

 

Гэрч М.Ц-ын хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр  мэдүүлсэн:..Ц эгчийн машиныг Ц эгчээс өөр хүн унадаггүй. Харин 2020 оны 04 дүгээр сарын 21-ний орой манай засварчин С руу залгаж манай эгчийн машиныг очиж аваад задлаад үз тормос нь болохгүй байна цахилгаан моторынх нь алдаа заагаад байна, үзээд өг гэж явуулсан юм. С Ц эгчийн машиныг унаад засахаар явсан гэсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Сын гэрээс нь очиж уг машиныг авсан. Ц эгч 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр над руу залгаад цагдаагаас хүн ярьж байна 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр танай машиныг хэн унаж явсан ямар нэгэн эд зүйл алдсан, солигдсон зүйл байна уу гэж асуусан.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Б.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  мэдүүлсэн:...Би Засварын газарт ажилладаг, машины яндан худалдаж авдаг, тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний утас руу хүн залгаад машины яндан худалдан авах уу гэж асуусан. Тэгэхээр нь авна, хаана байгаа юм гэхэд манай граж дээр ...... УНК дугаарын цагаан өнгийн Тоёота приус-20 машин унасан туранхай шар царайтай дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн ирээд яндангаа тайлж өгөөд 700,000 төгрөгийн тооцоо гарсан түүнийг тэр хүний өөрийн нь данс гээд хаан банкны ...... данс руу нь би өөрөө цахимаар шилжүүлсэн. Янданг худалдан аваад өөр цагаан шинэ яндан тавьж өгсөн. Өмнө нь тэр залууг харж байгаагүй.” гэх мэдүүлэг[9],

 

Хохирогч Г.Агийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн:...Манай гэр ....  аймгийн ..... сумын ... дугаар баг ...  тауны .  тоотод амьдардаг. Би 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖИ СИ АЙ ДАРХАН олон улсын байгууллага дээр ажиллаж байгаад гэртээ ирж машинаа байрныхаа урд талын зогсоол дээр байрлуулж тавьчхаад гэр лүүгээ орсон. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 08 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ажил руугаа явах машинаа асаагаад хөдлөхөд машины чимээ чанга дуугараад угаар үнэртхээр нь гайхаад байрныхаа эсрэг талын зогсоол дээр байрлуулж тавьчхаад өөрийнхөө аав Батмөнх рүү залгаад машинаа хөдөлгөх гэсэн чинь чанга чимээ гараад байна гэж хэлээд утсаар машиныхаа дууг сонсгоход яндан чинь цоорсон юм шиг байна нөхрийгөө ирэхээр үзүүл гэж хэлэхээр нь нөхөр лүүгээ залгаж хэлчхээд машинаа тэндээ үлдээгээд ажил руугаа явсан. Тэгээд байж байтал манай нөхөр 14 цагийн үед ажлаасаа тарж ирээд машинаа үзээд над руу залгаад машины яндан алга болсон байна гэж хэлэхээр нь цагдаагийн газарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[10],

 

Хохирогч Г.Бийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:...Миний нэр дээр байдаг .......... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний аав Г.Гаадансүрэн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр унаж байгаад .. сумын .  дугаар багийн ...  хотхонд байдаг гэрийнхээ зогсоол дээр байрлуулж орхиод өглөө машинаа асаасан чинь чанга дуугараад байхаар нь доогуур нь харсан чинь яндан нь алга болчихсон байсан гэсэн. Тэгээд аав цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[11],

 

Гэрч Г.Г-ийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр  мэдүүлсэн:............. ДАР улсын дугаартай тоёота приус-20 маркийн машины миний хүүгийн нэр байдаг боловч би машиныг нь хэрэглэдэг. Машиныхаа яндангийн содон шинж тэмдгийг мэдэхгүй. Гэхдээ цагдаа нар миний алдсан янданг цагдаа нар олоод надад хүлээлгэж өгөх үед харсан. Тэр үед 3 яндан байсан. 1 яндан нь шавар болчихсон нөгөөх нь хуучин бор өнгөтэй байсан. Миний яндан арай шинэвтэр нь байсан. Би шавартай газраар яваагүй. Нэг их хол яваад байдаггүй юм. Яндангаа хүлээж аваад машиндаа хийлгэсэн. Зүгээр хэвийн байгаа. Ямар нэгэн доголдол асуудалгүй.” гэх мэдүүлэг[12],

 

Хохирогч Т.Дгийн хэрэг бүртгэлтэд 2020 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдөр тус тус мэдүүлсэн:...2020 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн орчим өөрийн тээврийн .. ....ДАА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслээ асаасан чинь дуу чимээ ихтэй хөдлөхгүй байхаар нь доогуур нь харахад нүүрсэн яндан байхгүй байсан. Би нүүрсэн яндангаа хулгайд алдчихаад үнийг нь судалж үзэхэд доод тал нь 1,000,000 төгрөг түүнээс дээш 1,500,000 төгрөг гээд байсан. Яндан хулгайлсан 2 залуу надад 1,000,000 төгрөг төлсөн тул гомдол саналгүй.” гэх мэдүүлэг[13],

 

Гэрч Б.Сын хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн:...Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед хуучин хорооллын 32 дугаар байранд очиж ажлын залуу Г.Быг гэрээс нь дуудаж уулзсан. Бид хоёр ярилцаж байгаад ил зогсоолд байрлуулсан цагаан өнгийн приус-20 маркийн машины нүүрсэн янданг тайлж аваад гэр гэртээ харьсан. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр  зүс таних Тодоо гэх залууд 550,000 төгрөгөөр зарсан. Тэгсэн зарсан өдрийн маргааш нь Тодоо над руу залгаад надад зарсан нүүрсэн яндан чинь дотор шүүлтүүрийг нь авсан яндан байна миний машины чек унтрахгүй байна гэхээр нь мөнгийг нь буцааж өгөөд нүүрсэн яндангаа авсан. гэх мэдүүлгүүд[14],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “...үнэлгээгээр тогтоогдсон үнэ 920,000 /есөн зуун хорин мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[15],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “...тоёота приус-20 маркийн .......... ДАР улсын дугаартай суудлын авто машины нүүрсэн яндан 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1,000, 000 /нэг сая/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[16],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “...тоёота приус-20 маркийн ......УАЕ улсын дугаартай суудлын авто машины нүүрсэн яндан 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1,000, 000 /нэг сая/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[17],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “...тоёота приус-20 маркийн ...... УАЕ улсын дугаартай суудлын авто машины нүүрсэн яндан 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 1,000, 000 /нэг сая/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[18],

 

Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “...тоёота приус-20 маркийн .. ....ДАА улсын дугаартай суудлын авто машины нүүрсэн яндан 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 1,000, 000 /нэг сая/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[19],

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. Б.Соос хураан авсан хар өнгийн хагас түрийтэй 1 хос гутлын мөртэй ерөнхий болон хувийн онцлох шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт[20],

 

Яллагдагч Г.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Банкны зээлээ төлөх болох бусад асуудлаас болж мөнгө хэрэгтэй болоод хүмүүсээс дам яриа сонсоход приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг өндөр үнэтэй худалдан авч байна гэж ярихыг сонсоод энэхүү гэмт хэргийг үйлдсэн. Би энэ гэмт хэргийг Стой хамтран үйлдсэн..” гэх мэдүүлгүүд[21],

 

Яллагдагч Б.Сын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2020  оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед ............ аймгийн .....  сумын .. дүгээр баг шинэ хорооллын ..... дугаар байрны урд зогсоол дээр байсан саарал өнгөтэй приус 20 маркийн автомашины доогуур нь хараад нүүрсэн яндан нь бүтэн байхаар нь би доогуур нь ороод 14, 12-ын түлхүүр хоёроор тайлж аваад “Тэди” төвийн  ард байдаг ногоон хашааны наагуур нь шугам дагуулаад орхисон. Тэгээд маргааш нь ганцаараа орой 22 цаг өнгөрч байхад аавынхаа ..... ДАР улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж үлдээсэн нүүрсэн яндангаа авсан. ...Хүнд өр зээлийн асуудалтай байгаад мөнгөний хэрэг гарсан тул энэ хэргийг үйлдсэн. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн.

....2020 оны 4 дүгээр сарын 21-ний орой ажлаа тараад гэр лүүгээ явж байтал ажлын газрын Авто тээврийн албаны дарга Ц над руу утсаар залгаад Ц эгчийн машин болохгүй байна. Чи очоод задлаад янзлаад өг гэж хэлэхээр нь Ц эгчийн гэрийн гадаа очиж машиныг нь аваад явсан. Тэгээд машиныг нь гэртээ авч ирээд хашаандаа задлаад янзлах гэтэл болохгүй байсан болохоор буцааж угсраад янзалсан эд анги болсон эсэхийг шалгаж үзэх гээд машиныг нь хуучин Дархан луу унаж явсан. Тэгж яваад хуучин Дарханд захын хойно байдаг нэг засварын газарт очоод яндан авах уу гэж асуутал авна гэхээр нь Ц эгчийн машины янданг тэнд байсан хүмүүст 700,000 төгрөгөөр зараад оронд нь өөр яндан тавиулчхаад гэртээ машиныг нь аваачиж тавиад маргааш нь Ц-тай цуг Ц эгчийн машиныг компьютер оношлогоо хийлгэсэн ч эвдрэл гарахгүй байсан болохоор гэрийнхээ гараашт хийгээд хонуулж байтал Ц ирээд тэр машиныг аваад явсан. Би өөр 4 машины яндан хулгайлсан, гэхдээ тэдгээрийн янданг зарж үрээгүй гэртээ хадгалж байсан. Хэрэг гарвал зарна гэж бодож хулгайлсан.” гэх мэдүүлгүүд[22],

 

Хаан банкны дипозит дансны хуулга, дансны хуулгад үзлэг хйисэн тэмдэглэл[23],

 

Шүүгдэгч Б.С, Г.Б нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[24] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.С, Г.Б нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

          Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний шөнийн 02 цагийн үед ..... ..  аймгийн .. сумын .. ... дугаар баг ... дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн К.Б-Оы эзэмшлийн ......... ДАА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 920.000 /есөн зуун хорин мянган/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн үед ..  аймгийн .....  сумын ..  дугаар багт байрлах авто засварын газарт байсан иргэн Д.Цгийн эзэмшлийн ...... УНК дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 /нэг сая/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө ...  аймгийн .. сумын .... дүгээр баг .. дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Т.Дгийн эзэмшлийн .. ....ДАА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны шөнийн 02 цагийн үед ..  аймгийн …... сумын ... дугаар багт байрлах “. -ны гадна зогсоолд байрлуулсан иргэн Б.Агийн эзэмшлийн ..........УАЕ улсын дугаартай Т.Приус-20 маркийн, иргэн Г.Бийн эзэмшлийн .......... ДАР улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч тус бүр 1,000,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Сын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч Б.С, Г.Б нарын бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.С, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.С, Г.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.С, Г.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.С, Г.Б нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Б.Сын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Б.Сын Г.Бтой бүлэглэн  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Г.Бын Б.Стой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.С, Г.Б нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд байна.

Шүүгдэгч Б.С, Г.Б нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч Б.С, Г.Б  нар нь урьд тус бүр 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.С, Г.Б нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч Б.С, Г.Б нар нь бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.С, Г.Б нарыг  тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.С, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Бын С, Б овогт Гийн Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.С, Г.Б нарыг 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 3-4, 43-53, 105-107, 2 дахь хавтаст хэргийн 41-42 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 230-231 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 4-5 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 28-29, 74-76, 79, 125-130 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн  7-8 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 9-10, 58-59, 113-114 тал, 2 дахь хавтаст хэргийн 52-53, 54 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн  241-242 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 243-244 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 245 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн  109-110 тал

[11] 1 дэх  хавтаст хэргийн  55 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 56 тал

[13] 2 дахь хавтаст хэргийн  45-46, 47-48, 49 тал

[14] 1  дэх хавтаст хэргийн  57, 60-61, 115-116, 117 тал,  2 дахь хавтаст хэргийн 50-51, 55 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн 13-14 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 64-65 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 119-120 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 250, 2 дахь хавтаст хэргийн 1 тал

[19] 2 дахь хавтаст хэргийн 57-58 тал

[20] 2 дахь хавтаст хэргийн 64-67 тал

[21] 1 дэх хавтаст хэргийн 98, 153 тал, 2 дахь хавтаст хэргийн 94 тал

[22] 2 дахь хавтаст хэргийн  40-41, 90, 160 тал, 2 дахь хавтаст хэргийн 9, 87 тал

[23] 1 дэх хавтаст хэргийн 238, 239 тал

[24] 1 дэх хавтаст хэргийн 177-190, 191, 193-194, 212, 214, 215-224 тал