| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0081/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/81 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч*******тай овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.*******ад холбогдох 2023001030082 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын , багийн Р, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,*******тай овогт *******ийн ******* Регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч Н.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Н.*******ыг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн сумын багийн нутагт байрлах гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Д.******* руу хундага буюу шилэн аяга шидсэний улмаас Д.*******ын толгойн хэсэгт гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: -Завхан аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 000000187 дугаартай “...Иргэн Д.*******ын биед гэмтэл учирсан байсан. Духны дунд дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Дээрх гэмтэл нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/-ээр хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Д.*******ын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Н.******* учруулсан болох нь: - Хохирогч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манайд миний нөхөр Н.*******ын найз гэдэг залуу ирээд тэр хоёр нэг шил архи хувааж уусан. Тэр архиа ууж дуусаад надаар дахин нэг шил арх авхуулан уусан. Тэгээд Н.******* согтоод ширээн доогуур унтаж байтал найз нь дахиад нэг юм уумаар байна гээд *******ыг татсаар байгаад босгоод ирсэн...*******ын архи гараагүй дахиад надаас архи нэхээд ногоон савтай “Сэрүүн” нэртэй пиво 3, мөн 0.5 граммтай нэрийг нь мэдэхгүй нэг архи авхуулан дахиад уусан. Тэр архиа ууж байхдаа над руу дахин дахин муухай хараад “Чи ах дүүстэйгээ нийлээд намайг их доромжилж байгаа шүү” гээд байхаар нь “Би чамайг яасан юм” гэсэн чинь дуугүй байгаарай гээд пиво ууж байсан шилэн аяга аваад шидсэн. Тэр шилэн аяга миний дух хэсэгт цохисон. Тэгэхээр нь би д хандан “Энэ найзыгаа аваад яв” гэсэн чинь тэр хоёр үлдсэн 2 сав пивоо аваад гараад явсан. Тэгээд миний уур хүрээд цагдаа дуудаад тэр цагдаатай хамт эмнэлэг орж 2 оёо тавиулсан. Миний духнаас цус нилээн гоожсон. Тухайн үед толгой их өвдөж байсан. Би ******* яагаад надад хандан “чи ах дүү нартайгаа нийлээд доромжлоод байгаа шүү” гэж хэлээд цохисон асуудлыг ойлгохгүй байгаа юм. Миний бэр эгч л хэзээ юм мэдэхгүй *******ыг гуйлгачин гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд л согтсон үедээ уурласан байх. Уг нь урьд өмнө ийм асуудал гаргаж байгаагүй. Янз бүрийн асуудлаас болоод маргаж хэрэлдэх үе бол байсан гар хүрч зодож цохиж байгаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/, - Гэрч С.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би Н.*******ынд өглөө эрт очсон юм. Манай дээр байдаг хэдэн ямаагаа самна гэж хэлэх гэж очсон. Н.******* бид 2 тэднийхээс гараад мөнгөө нийлүүлж байгаад 1 шил архи аваад тэдний гэрт нь орж уусан. Н.*******ын эхнэр дахин нэг шил архи авч өгөөд тэрийг ууж байтал Н.******* өнөөдөр ямаа самнана гэж байхгүй маргааш больё гээд тэндээ унтаж байтал Д.******* хоол боллоо ид гэхээр нь босоод Н.*******ыг газраар унтаж байхад нь босгоод хоол идээд үлдсэн архиныхаа талыг нь уугаад сууж байтал Н.******* эхнэрээсээ дахин архи нэхсэн гэтэл Д.******* дахиад архи уухгүй ээ өнөөдөр 06 дугаар сарын 01-ний өдөр пиво уувал ууя гээд 3 ширхэг “Сэрүүн” нэртэй ногоон савтай том пиво авч ирээд бид 3 хувааж уусан. Хоёр дахь пиво ууж байгаад Н.******* эхнэртээ хандан “танайхан намайг чамаас салгана чи одоо салаарай жингэр минь” гээд мөн дахин нэг архи нэхээд уурлаад янз бүрийн юм авч шидэх гээд байсан. Тэнд байсан үнсний сав, сандал, аяга шидэх гээд байхаар нь би болиулаад бүгдийг нь холдуулсан. Тэгтэл эхнэр Д.******* нь Н.*******ад пиво хийж өгсөн чинь тэрийг нь уучихаад хундага буюу шилэн аягаа шидсэн чинь Д.*******ын толгойн хэсэгт цохиод Д.*******ын духнаас цус гоожсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, - Шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр манайд өглөө эрт гэдэг миний найз ирсэн. Тэр ирэхдээ жаахан юм уусан халамцуу байсан. Тэгээд дэлгүүр онгойхгүй байна гээд байж байгаад дэлгүүр онгойхоор нь би эхнэрээр нэг шил архи авхуулсан. Тэр архиа бид 2 хувааж уугаад эхнэрээр дахин нэг архи авхуулан уусан. Тэгээд би юу болсон талаараа санахгүй байгаа юм. Өглөө сэрсэн баазын голын зах дээр ганцаараа унтаж байсан. Тэндээсээ босоод баазын постын цаана байдаг гэдэг таньдаг айлдаа очсон чинь “Чи эхнэрээ зодсон байна толгой тархи нь хагарсан эмнэлэгт очиж оёо тавиулсан гэж байна” гээд загнасан. Би урьд өдөр болсон явдлаа санах гэж хэсэг бодож байгаад өдөр гэртээ харьсан чинь манайд хүн байхгүй байсан. Тэгэхээр нь эхнэрээ хадмынд очсон байна гэж бодоод хадмынх руу утсаар ярих гэснээ болиод мотоциклоор манай мал байдаг айл руу яваад нэг хоноод ирсэн. Ирээд эхнэртэй утсаар яриад уучлалт гуйгаад болсон явдлаа санахгүй байгаа талаараа яриад гэртээ хүрээд ир гэсэн чинь чи өөрөө ирээд ав гэхээр нь би хадмынд очихоос айгаад очоогүй. Тэгээд эхнэр 2 хоноод гэртээ ирсэн. Жижиг сажиг зүйлээс болоод хэрэлдэж маргалдаж байсан зүйл бол байгаа. Гэхдээ эхнэр хүүхдүүддээ гар хүрч байгаагүй. Тэр өдөр л пиво ууж байсан шилэн аягаа шидсэн байна лээ. Би гэм буруугаа ойлгож байна. Их харамсаж байна. Харин хүүхдүүддээ гар хүрч, загнаж байгаагүй. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллгааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.*******ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Н.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Н.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Н.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Д.*******тай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 34 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч Н.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.*******ад 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******тай овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ