| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0201/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/193 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 120', |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2017/ШЦТ/193
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хэргийн индекс:166/2017/0201/э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр, шүүгдэгч С.С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал би Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч С.Г-т холбогдох эрүүгийн 201709000287 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Г-, 1978 оны 3 дугаар сарын 01- ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,. Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.С.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.С.С-г 2016 оны 9 дүгээр сар, 2017 оны 01 дүгээр сарын 10, 2017 оны 02 дугаар сарын 28, 2017 оны 3 дугаар сарын 08, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зодож бусадтай хардан доромжилж хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч С.С.Г-ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би С.С.С-тай 2015 оны 6 дугаар сард танилцсан. Бид 2 найзлаад 2 жил болж байна. С.С- бол манай гэр орноор орж гардаг би тэдний гэрт орж байгаагүй. Би 2016 оны хэдэн сарын хэдэн гэдгийг мэдэхгүй байна. С.С-тай хэрэлдэж маргалдаж байгаад хацар луу нь нэг удаа алгадсан. 2017 оны 3-р сард С.С.С-гийн гэрт орно гэж тэрнээс болж хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаад яваад өгсөн. Би С.С.С-г өөрөөр цохиж зодож байгаагүй. 2016 оны 9 сард цохиж зодсон гэдгээ санахгүй байна. 2017 оны 01 дүгээр
|
| 2 |
| сарын 10-ны өдөр С.С.С-г гэрт нь хүргэж өгчихөөд гэр лүү нь орох үед нь толгой руу нь гараараа нэг удаа цохисон. 2017 оны 02 дугаар сарын 28-нд С.С.С-гийн толгой руу нь нэг удаа гараараа түлхчихээд явсан. 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэрт маргалдаж байгаад мөр орчимд нь нэг удаа гараараа цохисон өөрөөр цохиж зодоогүй. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр С.С-гийн ажил дээр нь халамцуу орж хэрэлдэж байгаад гарч явсан. Миний хувьд С.С-г олон удаа цохиж зодсон асуудал байхгүй хоорондоо хэрүүл маргаан хийдэг байсан. Тухайн үед С.С.С-г пизда, янхан, банзал, гичий гэх зэрэг амандаа орсон үгээр хэлдэг байсан. С.С.С-г удаа дараа зодож хэл амаар доромжилж хүчирхийлэл үйлддэг байсан минь үнэн миний буруу гэх мэдүүлэг, Хохирогч С.С.С-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Миний бие 2015 оны 7 дугаар сард С.С.Г-тэй танилцсан. Тэр өдрөөс өдийг хүртэл бид 2 уулзаж, учирч ирсэн. С.Г- надтай сууна гэж ярьдаг байсан. С.Г-ийг би гэртээ оруулдаггүй. Би С.Г-ийн гэрт орж хонож өнждөг байсан. С.Г- 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед шөнө 00-01 цагийн хооронд манай гэрийн гадаа ирсэн тэр үед хэрүүл хийгээд байхаар нь би буцаад гэр лүүгээ орох гэхэд миний араас толгой руу гараараа нэг удаа цохиж зодсон. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн үед гэр лүү орох гэж байсан чинь араас толгой руу гараараа нэг удаа цохиж зодсон. Мөн 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 10-11 цагийн хооронд уулзсан чинь ээжид нь торт цэцэг авч оръё гэхээр нь бид хоёр хамт явж торт цэцэг авч С.Г-ийн гэр лүү орсон. Тэгээд юунаас болсон юм намайг загнаж уурлаад намайг янз бүрээр хэлж зайл гэж хөөсөн. Тэрний өмнө 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна гэртээ байж байсан чинь С.Г- манай дүү нар ирсэн байна гэрт хүрээд ир гэж хэлсэн. Манай гэрт бас хүн ирсэн байсан учир нилээн удаж байгаад гэрийнх нь гадаа очоод С.Г-ийг утсаар дуудсан чинь гарч ирсэн. С.Г- гарч ирэнгүүтээ чи ямар удаан ирдэг юм манай ах дүү нарыг тоосонгүй гэж хэлээд орцон дотор орилж чаралж байгаад миний элэг рүү нэг удаа, бөөр лүү нэг удаа гараараа цохиод хэл амаар доромжилсон. Тэгээд би гэр лүү нь орох гэсэн чинь оруулахгүй болохоор нь орцноос нь гараад явах гэсэн чинь араас дагаж гарч ирсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ явсан миний араас дагаж явж байгаад 380 айлын орчимд гудамжинд миний нүүр лүү гараараа цохиж газарт унагаасан. Би гурван удаа зодуулсан тухайн үед нь миний бие хөхөрч хавдаад хэд хоноод зүгээр болчихдог байсан. Би тухайн үед нь эмнэлэгт үзүүлж байгаагүй. Одоо миний биед учирсан гэмтэл байхгүй. С.Г- сүүлдээ ажил төрөл дээр согтуу очиж хэл амаар доромжилдог болсон учир хуулийн дагуу арга хэмжээ авч өнгө үү гэх мэдүүлэг /хх-32-33/, Гэрч С.О- хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үед шөнө 00-01 цагийн орчимд манай гэрийн хаалгыг хүн нүдсэн С.С- эгч хаалга онгойлгож өгчихөөд гараад явсан. Би ямар хүн ирсэн юм бол гэж бодоод хаалганы дурангаар харсан чинь нэг залуу манай эгчийн толгой руу 2-3 удаа цохиод авахаар нь би хаалгаа онгойлгоод хөөе гэсэн чинь цаашаа зугтаагаад явсан. Тухайн үед эгчийн толгойг үзсэн чинь хавдаж хөхөрсөн зүйл байгаагүй. С.Г- гэх залуу шөнө болгон хүн унтсан хойно хаалга нүдэж амгалан тайван байдал алдагдуулдаг. Урьд өмнө нь эгчийг зодож цохиж байсан гэдгийг мэдэхгүй. Утсаар маш их дарамталж янз бүрийн зурвас бичдэг юм байна лээ. Дараа таарнаа би чамайг хорхойтой араандаа зуунаа гэх мэт. Он сар өдрийг нь сайн санахгүй байна хэд хэдэн удаа хацар нь хавдсан орж ирсэн. Тухайн үед нь юу болсон гэж асууж байгаагүй гэх мэдүүлэг /хх-34/, Гэрч С.А- хэрэг бүртгэлтэд өгсөн: |
| 3 |
| Би Солонгос улсад байж байгаад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монголд ирсэн. Би 8 жил болсон. С.Г- эмэгтэй хүн зодсон гэдгийг мэдсэн. Хэзээ яаж зодсон гэдгийг мэдэхгүй. 2017 оны 5 дугаар сарын 11-нд аавынд ирэх үед С.Г- байхгүй байсан. 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ирж надтай уулзаад хоноод явсан. Цагдаад шалгагдаж байгаа талаар нь ярилцаж цагдаа дээр очиж уулз гэдгийг нь хэлсэн. Тэрнээс хойш гэртээ ирээгүй би 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг яваад 2017 оны 6 дугаар сарын 01-нд ирсэн гэх мэдүүлэг /хх-35-37/, Гэрч Ц.О- хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 4 сард шиг санаж байна яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. Өдөр 11 цагийн орчимд С.С.С- манай өрөөнд орж ирээд С.Г- агсан тавиад байна өрөөнд байгаа эд зүйлийг авч шидээд хаалга үүд чанга хаагаад коридорт гараад орилж чарлаад байна гэж хэлсэн. С.С- цагдаа дуудсан. Манай өрөө нэг давхарт байдаг учир 2 давхарт С.С-гийн өрөө рүү орсон чинь өрөөний хаалга нь онгорхой дотор нь хүнгүй байсан. С.Г- гэх залуу гараад явчихсан байсан. Манайд ажилладаг Д- гэх хөтөч надад С.С- дээр нэг согтуу залуу ирээд хэл, амаар доромжилж коридорт орилж байгаад явлаа гэж хэлсэн. ...С.Г- гэх залуу 4 сараас хойш 2 удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн манай ажил дээр надтай таарсан гэх мэдүүлэг /хх-50/, Гэрч Ц.Д- хэрэг бүртгэлтэд өгсөн: 2012 оны хэдэн сарын хэдэн гэдгийг сайн санахгүй байна. Нэг удаа С.Г- согтуу С.С-гийн өрөөнд ороод гарсан. Тэр үед 50 хүрсэн авгай гээд амандаа хэлээд ууртай шат руу бууж байсан. Тухайн үед зодоон цохион болсон гэдгийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-51-52/, гэрч М.Н- хэрэг бүртгэлтэд өгсөн: 2017 оны 4 дүгээр сарын хэдэн гэдгийг санахгүй байна С.Г- архи уучихсан согтуу орж ирээд надтай уулзаад С.С-тай уулзах гэж ирлээ гэж хэлсэн. Тэр үед нь С.Г-тэй хамт С.С-гийн өрөөний үүдэн дээр очсон. Тэр үед нь өрөөний хаалга нь цоожтой байсан. С.С-гийн өрөөний хаалгыг нүдсэн чинь хаалгаа тайлж өгөхгүй байсан чинь С.С-гийн эгч нь өрөөний хаалгыг нь онгойлгож дотроос нь гарч ирсэн. С.С-гийн эгч нь С.Г-т хандаж чамайг суугаад болж бүтэх байх гэж бодсон юм гэтэл чи миний дүүг яагаад хэл амаар доромжилдог юм гэж хэлсэн. Тэр үед нь би гадагш гарсан. С.Г- С.С-гийн эгч 2 хэрэлдэж байгаад эрүүл мэндийн газраас гарсан. С.С-гийн эгч нь цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь С.Г- яваад өгсөн. Тэр үед С.С-гийн эгч С.Г-ийг загнаад байсан. С.С-тай хэрүүл маргаан хийгээгүй. Тэр өдрөөс өмнө С.Г- ажил тарж байх үеэр ирдэг байсан. С.Г-, С.С- 2 хоорондоо хэрэлдэж маргалдаж байдаг тэр үед нь С.Г- пизда энэ тэр гэж хэлээд хэсэг байж байгаад хайраа гээд гараад явчихдаг гэх мэдүүлэг /хх-53/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-11-12/, эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-13-28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42-43/ зэрэг болно. Шүүгдэгч С.С.Г-, С.С.С- нар нь 2015 оны 7 дугаар сард анх танилцаж түүнээс хойш С.С.Г-ийн гэрээр ирж очдог хонож, өнждөг болсон болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хохирогчийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс дүгнэвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд |
| 4 |
| заасан хуулийн зүйлчлэлд хамаарах этгээд гэдэгт 3.1.1 "...хамтран амьдрагч", мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 "гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг" хамтран амьдрагч гэнэ гэж заасан байх тул хохирогч С.С.С- нь шүүгдэгч С.С.Г-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.С.Г- нь хамтран амьдрагч С.С.С-г 2016 оны 9 дүгээр сар, 2017 оны 01 дүгээр сарын 10, 2017 оны 02 дугаар сарын 28, 2017 оны 3 дугаар сарын 08, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зодож, бусадтай хардан хэл амаар доромжилсон болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.С.С-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг /хх-32-33/, гэрч С.О- /хх-34/, С.А- /хх-35-37/, Ц.О- /хх-50/, Ц.Д- /хх-51-52/, М.Н- /хх-53/ нарын мэдүүлэг болон, аюулын зэргийн үнэлгээ /хх-11-12/, эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-13-28/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201. 1 -т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.С.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч С.С.Г-т 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал оруулсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялтай, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар дээрх гэмт хэрэг нь 11.7 дугаар зүйлийн 1. 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх бөгөөд зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж заажээ. Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг. Иймд шүүгдэгч С.С.Г-ийн гэм буруутай үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялаас баривчлах ял хасагдсан тул шүүгдэгч С.С.Г-ийг 3 сарын баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч С.С.Г-т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх болохыг дурдав. |
| 5 |
| Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч С.Г-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-т зааснаар хамтран амьдрагч С.С.С-г байнга зодож хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201. 1 -т зааснаар шүүгдэгч С.С.Г-ийг 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч С.С.Г-т оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 4.2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн 1201 дүгээр зүйлийн 120М-т зааснааар оногдуулсан 3 сарын баривчлах ялаас чөлөөлсүгэй. 5.Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. б.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. |
| ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ |
| Т.БАТЖАРГАЛ |